Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1985, 2(54)
Зүрхний архаг дутагдлыг эмчлэх арга
( Тойм өгүүлэл )

Г. Дэжээхүү, Но. Дондог, Ж. Нанжид50

 

Зүрхний төрөл бүрийн гажиг, хэм алдагдал, цусны даралт ихсэх, ревматизм, атеросклероз, териотоксикоз.анеми зэрэг өвчний үед зүрний архаг дутагдат үүсдэг.

Эмчилгээ. Цусны эргэлтийн архаг дутагдлын уеийн эмчилгээ нь өвчин үүсгэсэн шалтгаан, эмнэл зүй, илэрч буй шинж тэмдэгт тохирсон байх ёстой. Иймд эмчилгээ нь юуны ,өмнө үүсгэсэн шалтгааныг арилгах, зүрхний булчингийн агших хүчийг нэмэгдүулэх, биед байгаа илүудэл ус, натрийг багасгах, бодисын солилцооны алдагдлыг засахад чиглэсэн байна.

1.  Өвчтөнг хэвтрийн дэглэмд оруулж, сэтгэл санааны хувьд тайван байлгах нь чухал. Үүний тулд бромт натри, седуксин зэрэг тайвшруулах эмийг хэрэглэж болно.

2.  Хоногт хэрэглэх хоолны давсны хэмжээг 1,5—2гр хүртэл эрс багасгаж, уух шингэний хэмжээг 1,5 литрээс хэтрүүлэхгүй байвал зохино.

Бие махбодын шингэний хэмжээг нарийн тооцож биеийн жинг нь байнга хэмжиж байх хэрэгтэй.

Нүүрс ус, уураг, витаминаар баялаг амархан шингэх хоолыг багавтар хэмжээгээр хоногт 5-6 удаа өгнө.

3.  Цусны эргэлтийн архаг дутагдлын үед цусны даралт ихтэй хүмүүсийн даралтыг бууруулах, зүрхний гажгийг мэс заслын apгaap эмчлэх, реаматизмын идэвхжлийг бууруулах, зүрхний титэм судасны дутагдал, зүрхний хэм алдагдлыг арилгах зэрэг үндсэн шалтгааныг арилгах эмчилгээ хийнэ.

4.  Эмийн эмчилгээ: Зүрхний архаг дутагдлын үед зүрхний гликозид, шээс хөөх, судас тэлэх, бодисын солилцооны алдагдлыг арилгах зэрэг төрөл бурийн эмийг хэрэглэдэг.

а) Зүрхний гликозид: Дигоксин, дигитоксин, изланид, ацетил, дигитоксин, ланатозид, строфантин-К, оргликон.

Зүрхний гликозид нь зүрхний импульс автоматизмыг үүсгэн хурдасгаж, зүрхний булчингийн агшилтыг хучтэй болгохоос гадна дамжуулах системийн үйл ажиллагааг удаашруулна. Ингэснээр зүрхний агшалт түргэсэн хүчтэй болж цусыг бүрэн шахаж гаргахаас гадна зүрхний сулралтыг аажим удаан болгож ховдолд ирэх цусны хэмжээг ихэсгэнэ. Үүний дүнд цусны эргэлт сайжирч, венийн цусны зогсонги багасан, эд эрхтэнүүднйн цусан хангамж нэмэгдэж шээс ихэсдэг байна.

Зүрхний гликозид нь өөх тосонд уусах байдал, уурагтай нэгдэх чанараараа янз бүр байдгаас үйлчлэх хүч, хугацаа нь өөр өөр байдаг. Өөх тосонд сайн уусдаг, усанд уусдаггүй гликозидод дигитоксин, изланид, ацетилдигитоксин, ацетоксин орно. Эдгээр эм нь усанд уусдаггүй учир бөөрөөр ялгарахдаа муу, үйлчлэх хугацаа урт байдаг.

Усанд сайн уусдаг, өөх тосонд уусдаггүй гликозидод строфантин-К, коргликон орно. Эдгээр эм нь бөөрөөр сайн ялгарах тул үйлчлэх хугацаа богино байдаг.

Зүрхний гликозидуудын бле махбодод үйлчилж эхлэх, дээд туйлдаа хүртэл үйлчлэх, үргэлжлэн үйлчлэх хугацаа нь янз бур байдаг.

Зүрхний гликозидыг хэрэглэснээс хойш 24 цагийн дотор 30=50% нь бие махбодоос ялгарч (элеминаци), үлдсэн хэсэг нь зүрхний булчинд үйлчилсээр байдаг, Иймд зүрхний гликозидоор змчлэх үед уг эм биемахбодод хуримтлагдан хордуулахаас сэргийлж эмчилгээг тооцоотой хийх нь чухал.

Зүрхний гликозидыг эхлээд ханах тунгаар дараа нь тогтоох тунгаар тус тус хэрэглэнэ.

Судасны лугшилт 50—60 хүртэл цөөрч, шээсний гаралт эрс нэмэгдэн, хаван бууж, субъектив шинж арилахад хүргэх гликозидын хэмжзэг ханах тун гэж нэрлэдэг.

Ханах тунгаар эмчлэхэд сайжирсан байдлыг улам бататгах зорилгоор хэрэглэх тунг тогтоох тун гэнэ.

1. Өвчтөнд эмийг ханах тунгаар өгөх гурван арга байдаг.

а) Хурдан буюу 24 цагийн дотор ханах тунг өгөх

б) Хурдавтар бунгу 48 цагийн дотор ханах тунг өгөх

в) Аажим хугацаанд ханах тунг өгөх

Өвчтөнг гликозидээр эмчлэхийи өмнө өвчтөнд ханах тунг ямар аргаар хэдий хугацаанд өгөхийг тогтоосон байх шаардлагатай. Ханах тунгаар хэдий хугацаанд эмчлэх вэ? гэдгийг сонгон авах нь өвчтөний биеийн байдал, өвчний явцтай шууд холбоотой байдаг. Хэрэв өвчтөн богино хугацаанд цусны эргэлтийн дутагдалд орж биеийн байдал эрс хүндэрсэн бол ханах тунг аль болох хурдан хугацаанд өгөх шаардлагатай. Тухайлбал, ревматизмын гаралтай зүрхний булчингийн гэмтэл буюу хавхлагын гажгийн үед 24 буюу 48 цагт, атеросклероз болон цусны даралт ихсэх өвчний үеийн зүрхний дутагдлын үед 48 цагт буюу аажим хугацаанд ханах тунг өгөх нь илүү тохиромжтой байдаг. 

Ханах тунг хурдан хугацаанд өгнө гэдэг нь 24 цагийн дотор эмчилгээний үр дүн бүрэн гарахуйцаар гликозидын тунг ахиу хэмжээгээр өгнө гэсэн үг юм.

Зүрхний гликозидыг судсаар хэрэглэхэд үйлчлэх хугацаа нь do­n-mo байдаг тул удаан хугацаагаар хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Иймд гликозидын ханах тунг богино хугацаанд өгөхөөр хэрэглэнэ.

24 цагийн дотор ханах тунгаар өгөх үед өвчтөний судасны лугшилтын тоо, артерийн даралтын хэмжээ, хордлогын шинж илэрч буй эсэхийг байнга хянаж байхын зэрэгцээ зүрхний цахилгаан бичлэгийг ажиглаж байх нь чухал.

Хурдавтар буюу 48 цагийн дотор ханах тунгаар эмчилнэ гэдэг нь 2—4 хоногийн турш ханах тунг хувааж хэрэглэнэ гэсэн үг юм. Энэ үед ханах тунгаар хэрэглэх нийт гликозидын хоёрны нэгийг эхний 24 цагт багтааж өгнө.

Зүрхний гликозидыг тогтоох тунгаар (2 дугаар хүснэгт) хэрэглэх үед эмийн тун хэмжээ эм тус бурд харилцан адилгуй байдаг.

Уг эм биед 100% үйлчилж байхаар тогтоох тунг бодож 24 цагт биеэс ялгаралгүй үлдсэн хэсэг дээр дутуу хэсгийг гаднаас нэмж өгөх журмаар тогтооно.

Эмчилгээний туршлагаас үзэхэд ихэнх тохиолдолд эмчилгээг тогтоох тунгаар өгдөг.

Гликозидээр эмчилж буй үед өвчтөнд хордлогын шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг сайн анхаарч байх нь чухал.

Гликозидын хордуулах болон эмчилгээний тун хоёр хоорондоо ойролцоо байдаг тул эмчилгээний тун ялигүй хэтрэхэд хордлогын шинж илэрдэг. Иймд гликозидыг өвчтөний биеийн байдал, өвөрмөц онцлогт нь тохируулан, хянуур хэрэглэх хэрэгтэй.

Зүрхний гликозидээр эмчлэх үед илрэх хордлогын шинж тэмдзг.

1.  Хоол боловсруулах эрхтэний талаас: бөөлжих, огих, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх,

2.  Зүрх судасны талаас: экстрасистол, атреовентрикулын хориг, синусын хэм алдагдал пароксизмаль тахикарди, Т—сегмент изотэнхлэгээс доош буух, Т—шүд хавтгайрах буюу урвуу болох,

3.  Мэдрэлийн системийн талаас: толгой өвдөх, ядрах, нойрмоглох, захын мэдрэл үрэвсч татах, аймтгай, тайван бус болох.

4.  Харааны талаас: өнгө ялгах болон хараа муудах,

5. Биеэр тууралт гарах, бэлгийн сулрал, гинемастит болох,
Гликозидийн хордлогын үед авах арга хэмжээ:

а) Гликозидийн тунг багасгах буюу эмчилгээнээс хасах

б) Хлорт кали, липокайн, пропранолол, панангин, униотол зэргийг
эмчилгээнд нэмж хэрэглэнэ. Жич: Брадикардийн үед атропиныг судсаар тарих ба эсвэл белладоны буюу гастропоныг уулгана. Хордлогын
улмаас хэм алдагдал илэрч байвал лидокайн ба пропранолол, судасны
лугшилт цөөрсөн үед атропиныг хэрэглэнэ.

Зурхний дутагдал нь брадикарди, дамжуулах системийн хоригтой хосолж буй үед зүрхний гликозидыг хэрэглэхэд тохиромжгүй байдаг Энэ үед зүрхний агшилт дамжуулах системийн ажиллагааг сайжруулагч глюкогон, изадрин, изупрел, изопреналин, изопротренол зэрэг эмийг хэрэглэнэ.

Глюкогон нь дамжуулах системийн үйл ажиллагааг сайжруулдаг. 1—2 мг глюкогоныг 0,9%-ийн физиологийн уусмалд найруулж судсанд дуслаар хийнэ.

Изупрел нь зүрхний булчингийн агшилтын хүчийг нэмэгдүүлж олшруулна. Энэ эмийг A—Ү хориг, гликозидийн хордлого ба тохироо муу үед хэрэглэнэ. 2 мг изупрелийг судсанд дуслаар 7—10 хоног хийнэ.

в) Зүрхний дутагдлын үед зүрхний гликозид хэрэглэж булчингийн ажиллах чанарыг нэмэгдүүлэхээс гадна биед хуримтлагдсан илүүдэл ус, давсыг багасгах нь эмчилгээний чухал ач холбогдолтой байдаг тухай дээр дурдсан билээ.

Шээс хөөх эмүүдийг хэрэглэснээр эргэх цусны хэмжээ багасч венийн зогсонги байдал арилан түүний даралт нь буурч эсийн гаднах шингэний хэмжээ багасдаг. Ялангуяа зүрхннй зүүн ховдлын дутагдал, уушгины хавантай хавсран тохиолдож буй үед түргэн үйлчилгээтэй диуретикуудыг судсанд тарьж хэрэглэх нь ашигтай.

Шээс хөөх эмүүдийг хэрэглэх үед цусан дахь кали багасах хлор дутагдлын алкалоз болох хандлагатай байдаг. Энэ нь миокардийн дистрофийн өөрчлөлтийг нэмэгдүүлэх, дигиталисын хордлого үүсэхэд түлхэц өгөх муу талтай. Иймд спиронолактон, триамтерен зэрэг бөөнөөр ялгарах калийн хэмжээг багасгагч эмүүдвийг эмчилгээнд эхлэн хэрэглэх нь тохиромжтой. Хэрэв эмчилгээний үед шээс төдийлөн нэмэгдэхгүй бол гипотиазид, фурсемид, урегит зэрэг шээс хөөх эмийг нэмж хэрэглэнэ.

г) Судас тэлэгч эмүүд нь артери болон венийн судасны хүчдэлийг бууруулах, захын судасны эсэргүүцлийг багасгах, титэм судасны цусан хангамжийг сайжруулах, цусны даралтыг бууруулах зэргээр зүрхний ажиллагааг сайжруулах нөлөө үзүүлдэг.

Сүүлийн үед зурхний архаг   дутагдлын   үед судас   тэлэгч эмийг Зурхний гликозид буюу хаван хөөх эмтэй хослон хзрзглэх шинэ чиглэл гарч байна.

Бид зүрхний архаг дутагдалтай 130 гаруй өвчтөнд судас тэлэгч эмийг дангаар нь буюу бусад эмтэй хослон хэрзглэсэн юм. Эмчилгээний туршлагаас үзэхэд судас тэлэгч эмээр зүрхний архаг дутагдлыг эмчлэхэд эмчилгээний үр дун сайн байлаа. Апрессиныг хоногт 75—250мг хүртэл хэрэглэж болно. Бидний туршлагаас үзэхэд 25 мг-аар 3—4 удаа хэрэглэх нь нлүү тохиромжтой байв. Празосинийг хоногт 30—80 мг хүртэл дотуур ууж хэрэглэнэ. Судсанд тарихдаа 1 минутад 2,5—10 мкг байхаар тооцож дуслаар хэрэглэнэ.

50—100 мг нитропруссид натрийг таван хувийн 250—300 мл глюкозын уусмалд найруулж судсанд дуслаар хийнэ. 0,4 мг-ийн нитрогли-цериныг хэлэн дор тавьж хэрэглэхэд үйлчилгээ нь 5—10 минутын дараа 4—6 цагийн турш үргэлжилнэ. 20—30 мг нитросорбид натрийг зургаан цагийн зайтай уулгана. Харин зүрхний хурц шигдээсний үед өдөрт 40—120 мг-ийг уулгаж болно.

Изосорбидодинитратыг хоногт 5—10 мг-аар ууж хэрэглэнэ. Хоногт дээд зэргээр хэрэглэх тун нь 30—120 мг байна. Судас тэлэгч эмийг хэрэглэхэд толгой лугшиж өвдөх, зүрх дэлсэх, бөөлжис цутгах, хоолонд дургүй болох зэрэг гажуу үзэгдэл гарах боловч анальгин, пирамидон зэрэг өвчин намдаах эмийг хэрэглэх эсвэл эмийн дозыг багасгахад гаж үзэгдэл амархан арилдаг.

д) Зүрх судасны дутагдлын үед бодн.сын солилцооны алдагдлыг засах зорилгоор доор дурдсан эмүүдийг эмчилгээнд нэмж хэрэглэдэг. Үүнд: Энергийн болон уураг, амин хүчлийн солилцоог сайжруулагч (инозин) 0С0-12C0 мг), сртаткали (1,5 гр), токоферолникотинат (2 кап), кокарбооксилаз (100—150 мг) зэрэг эмийг хэрэглэх нь ашигтай байдаг.

Зүрхний булчннгийн агшилт, энергийн солилцоог сайжруулах зорилгоор фосфаден, рибоксин, цитомак зэрэг эмийг хэрэглэдэг. Эдгээр эм нь зүрхний булчингийн агшилтыг сайжруулахын зэрэгцээ цусан дахь АТФ, АТФ-азыг нэмэгдүүлнэ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 17303
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК