Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 1(86)
Эхийн халдвар ураг, нярайн эмгэгт нөлөөлөх нь
( Судалгааны өгүүлэл )

С.Лхамсүрэн, Ж.Алтанцэцэг

 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолдож байгаа бөөр шээс дамжуулах замын болон бэлэг эрхтний архаг үрэвсэл жирэмслэлт, төрөлтийн явцад хүндрэл өгөхийн зэрэгцээ төрсний дараах эхийн идээт үрэвсэлт өвчнийг үүсгэхийн хамттөрж байгаа нярай хүүхэд эрт нярай үедээ халдварын улмаас өвчлөх, эндэх нь цөөнгүй байна. /1/ /2/ /3/ /4/ /5/ Бид судалгааны ажлаа жирэмсэн эхэд байгаа архаг халдвар, ураг нярайн өвчлөлд хэрхзн нөлөөлж байгааг "ЭХ ИХЭС, УРАГ-НЯРАЙ” гэсэн чиглэлээр нярай хүүхдийн нянгийн халдварын бүтэн шалтгаан, эмнэлзүйн илрэлийг тогтоож нян судлалын шинжилгээгээр халдварыг эрт оношлох зорилт тавилаа.

Судлагааны арга.

Бид судалгаа явуулахдаа бөөр шээсний замын халдвар/ БШЗХ/-ын өгүүлэмжтэй 129 жирэмсзн эмэгтэйчүүдийг сонгон авч, жирэмслэлг, төрөлтийн үед гарч буй сөрөг хүчин, ураг нярайн өсөлт, бойжилт, өвчлөлд хэрхэн нөлөөлж байгаад клиник судалгаа явуулахын зэрэгцээ нян харах, нян илрүүлэх шинжмлгээ хийж, эрүүл 25 эх нярайн үзүүлэлтгэй харьцуулж үзэн магадлалыг X, корреляцийн хамаарлыг тодорхойлж дүгнэлт хийлээ.

Сүдлагааны үр дүн

БШЗХ үрэвсэлтэй жирэмсэн эхчүүдийн жирэмсний дундаж хугацаа 33,5+0,001, дундаж наслалт 24,4*0,68, анхан төрөгч 43,8% судалгаанд авсан эхчүүдээс 71,3% нь дутуу төрөлттэй байлаэ. Эхийи өвчлөлийн давтамжийг Хүснэгт I -т үзүүлэв.

Жирэмсэн үед илүүтэй тохиолдож баигаа өвчлөлиин давтамж    Хүснэгт №1

Өвчлөл

М+m

Давтамж XII

Үнэн магадлал Р

Бөөр шээсний замын архаг халдвар

51.9+0.29

5.5

0.05

Бэлэг. эрхтэнии архаг халдвар

37.9+0.42

 5.7

0.05

Жирэмснии сүүЛиин хагаст АЗЧ халдвар

29.4+0.44

4.2

0.05

Mhominius халдвар

20.9+0.16

3.8

0.05

Тэмбүү

7.7+0.20

1.1

0.001

Цус багадалт

7.2+1.58

1.2

0.001

Сүрьеэ

1.5+0.12

3.8

0.001

Хүснэгтээс үзэхэд бидний сүдалгаанд авсан эхчүүдийи ихэнх нь буюу /51,9%/,/37,9%/ ХИ- 5,7/ нь жирэмслэлтийн хугацаандаа бөөр шээс, бэлэгийн халдвараар өвчилж байгаа нь харагдаж байна. Ийихүү эдгээр архаг халдвар жирэмслэлт, төрөлтийн үеийн халгаат хүчин болдог төдийгүй жирэмслэлт, төрөх үеийн хүндрэлийн голомтын эх сурвалж нь болдог байна.

Жирэмслэлт төрөлтийн үед гарах хүндрэлийн давтамж, Хүснэгт №2

Гарах хүндрэл

М *m

Давтамж ХИ

Үнэн магадлал Р

Жирэснии хожуу хордлого

27.1*0.28

7.6

0.05

Ургиин шингэн бохир үнэртэй

24.8*0.32

4.2

0.05

Ургиин шингэн эрт гарах

61.2+0.62

6.6

0.01

Төрөх хүчний сулрал

13.9+0.16

1.8

0.001

Эндрометрит үүсэх

19.3*0.05

3.3 ^

0.05

Ураг эх дотроо бүтэх

27.9*0.24

3.8 к

 0.05

Хүснэгтээс харахад жирэмсний хожуу үеийн хордлого, ургийн шингэн эрт гарах, төрөх үед ургийн хальсны үрэвсэл үүсэх нь нярайн халдварт өртөх корреляцийн хамаарлыг тогтоож үзэхэд /г=0.933, г=0,864, г=0,744/ нөлөөлөл хүчтэй байлаа.

Ихэвчлэн жирэмсэн болохоос өмнө архагшин өвчилж байсан өгүүлэмжтэй эхчүүдэд архаг халдварын; үрэвсэл элбэг тохиолдож байгаа нь судалгааны явцад тодорхой байсан ба тухайлбал ийм өгүүлэмжтэй 33 эх байсны 21 нь анхан төрөгч, 12 эх олон торөгч тэдгээрийн өвчлөлийн давтамж Х№5,5 буюу 3<0,001 байснаас жирэмсний 32-34 долоо хоногтоо дутуу төрөлттэй 39/30,2%, Р<0,001 илүүтэй тохиолдож байлаа.

Судалгаанд авсан 157 хүүхдийг төрөх тасагт байх хугацаанд нь илэрч байсан эмнэлзүйн байдлаас нь хамааруулан 3 бүлэг болгон авч үзлээ. Үүнд:

-Халдвар түгээмэл хэлбэрээр илэрч байсан 68 нярайг 1 бүлэгт,

- Хэсэг газрын идээт халдвар үрэвсэл илэрсэн 45 нярайг 2 бүлэгт,

-Эрүүл 25 нярайг 3 бүлэгт тус тус оруулан ангилав.

Үндсэн бүлгийн 129 эхээс төрсөи 132 нярай хүүхдийн 113 нь тусгаарлах эхийн 2-р тасгийн дутуу төрелтийн тасагт төрсөн. Тусгаарлах тасагт төрөх болсон шалтгааныг хүснэгтээр харуулав.

Тусгаарлахтасагт төрөх болсон шалтгаан. Хүснэгт№З

Төрсөн шалтгаан

Хүүхдийн тоо

Бүгд

1 бүлэг

2 бүлэг

Төрөх үедээ ханиад хүрсэн

Төрөх үедээ идээт үрэвсэлтэй

12

4

5

1

17

5

Ургийн шингэн эрт гарсан

43

22

65

Төрөх үед эх халуурч байсан

12

4

16

Бэлэг эрхтний халдвартай

21

18

39

Үүнээс: заг хүйтэн тэмбүүлтэй

10

 

10

Үндсэн бүглээс өвчилсөн 113 нярайн бие бялдрын хөгжилтийг жирэмсний тээлтийн хугацаатай уялдуулан дундаж үзүүлэлтийг тооцож үзвэл:

Нярайн бие бялдрын хөгжилт, тээлтийн хугацаа, хүснэгт №4

Бүл

Too

Нярайн

Тээлтийн хугацаа М+m

Жин М+m

Өндөр М+m

Жин өндрийн харьцаа

I

68

1750*0.137

38.2+0.45

39.36+0.24

31.5 0.36

11

45

2000*0.63

49.3+0.18

45.65+0.69

33.5-0.68

III

25

27 50*0.816

50.3+0.14

59.65+0.79

40.40*0.0

Pi-3

 

0.001

 

0.05

 

Pi-2

 

0.001

 

 

 

Pii-

 

 

 

 

 

Хүснэгтээс харахад 1 бүлгийн нийт нярайн 68 нь буюу 51,5% нь дутуугийн 2-р зэрэгтэй, жингийн алдагдалтай, архаг бүтэлттэй, биеийн байдал хүнд халдварын эмнэлзүйн шинж төрсний дараах эхний хоногуудад илэрч байв.

Үндсэн бүлгийн нярай хүүхдийн өвчлөлтийн давтамжийг Хүснэгт Ү үзүүлэв.

Хүснэгтээс үзэхэд түгээмэл хэлбэрийн болон микоплазмын халдвар зонхилж төрсний дараах 3-5 хоногт шарлалт эхэлж удаан үргэлжилж биеийн жингийн анхны алдагдал их, эргэн нөхөлт удааширч, доод мөчдөд, ар нуруугаар хавагнах, цусархаг хам шинж гарах, элэг томрох, хүй хожуу цөглөх шинжүүд давамгайлж тархины идээт үрэвслээр хүндэрч эндэх явдал 26,5% нь дутуугийн II зэрэгтэй нярайд /р-0,1/ илүү давтамжтай байлаа.

Ураг нярайн хүүхэд эхийн хэвлийд халдваржих, халдвараар өвчлөх нь эхийн төрлөгийн замын цэвэршилт, ургийн шингэн ихэст илэрч буй эмгэгтөрөгч нянгийн концентрациас хэрхэн хамааралтай байгааг тогтоосон болно.

Эхийн үтрээний цэвэршилтийг х үснэгт 6 үзүүлэв.

Төрөх тасагт халдвараар өвчилсөн нярайн өвчлөлийн бүтэц Хүснэгт 5

Өвчлөлийн бүтэц

Тохиолдол/%/

Давтамж Хи

Р

Түгээмэл

халдвар

хэлбэриин

26.5

10.7

0.01

Хэсэг газрын идээг халдвар

39.8

5.8

0.05

Микоплазмын үүсгэгдсэн халдвар

19.4

3.8

0.05

Төрөлхиин

тэмбүү

5.3

2.3

0.001

Уушгины

хатгалгаа

8.8

3.8

0.05

Төрөлхийн элэгний халдвар

2,6

1,2

0,001

Үтрээний цэвэршилт Хүснэгт 6

Цэвэршилтийн зэрэг

Тохиолдол

Үндсэн бүлэг

Харьцуулсан бүлэг

I зэрэг

0

8,3

II зэрэг

8,9

79,1

III зэрэг

59,4

12,5

IV зэрэг

32,6

0,0

Үтрээний цэвэршилт 3,4-р зэргээр илэрч байгаа эхчүүдийн 33,3% нь үтрээний идээрхэг архаг үрэвсэлтэй байсан бөгөөд r=0.982-ийн корреляцийн хамаарлыг үзүүлэв.

Нян илрүүлэх шинжилгээг төрөх үед эхийн үтрээ, ургийн шингэн, хамар залгиуур, нярайн ходоод дахь залгидаснаас арчдас авч ялган оношлох тэжээлт орчинд нянг өсгөвөрлөж үүсгэгчийг тогтоосон болно. 70,3% гэдэсний цус задлагч савханцар 1g 3,6-4,6 хүртэл концентрациар төрлөгийн замын хүүхдийн ходоодны залгидсанд ихэвчлэн өсгөвөрлөгдөж, ихсэнд 50% гэдэсний савханцар, мөөгөнцөр хавсран өсгөвөрлөгдөж, эхийн хамар хоолойн салстад алтлаг стафалокк, 20,4% нян тээгч байдлаар илэрч байлаа.

Дүгнэлт

  • Жирэмсэн эмэгтэйчүүдэд бөөр шээсний замын халдвар архагшиж байгаа нь жирэмслэлт, төрөлтийн үед хүндрэл өгөхийн зэрэгцээ ураг нярайн халдвараар өвчлөх нөхцлийг бүрдүүлэх хүчин болдог байна.
  • Халдвараар дутуу нярай, бага жинтэй хүүхэд өвчлөх нь илүүтэй байна.
  • Халдварын шалтгаан нь грамм сөрөг Entrobacterlace  төрөл E.coll  давамгайлан үүсгэж байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2600
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК