Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 4(89)
“Цинаспол” эмийн харьцуулсан судалгаанд
( Судалгааны өгүүлэл )

Т. С.Варламова, Б.Дагвацэрэн

 
Абстракт

Composed of Cistanche deserticola, Cynomorium Soongoricum Regar, Asparagus dahuricus Fisch, Potygonatum odoratum L, the preparation le free from toxic. It Increased urine excretion of the animal by 87,3% in DL 50*3,74 g/kg, improved rests tancy of animals action and specific effect was observed In hormone of the animal (gonoatotrop activity, inhlbiletory effect on pos teas t rat ion events.

Уламжлалт эмнэлэгт биеийн тэнхээ тамирыг дээшлүүлэх, хүчжүүлэх, шимжүүлэх /адаптоген/ чиглэлээр өргөн хэрэглэж байсан эмийн түүхий эдээс 20-иод нэр төрлийн ургамлыг судалгааны объектоор сонгон авч, эхиий шатанд фармакологийн эарим /хоруу чаиар, диурез, гипоксиНн эсрэг идэвхи, ачааллын сорилт зэрэг/ үэүүлэлтзэр харьцуулсан судалгааг тэмтрүүл маягаар явуулж ургамлын дээж тус бүрийн эмийн үйлдлийн идэвхийг үнэлсэн юм. Дараагийн шатанд судлагаа хийсэн ургамлуудын фармалокологийн идэвх, үйлдэл, хэрэглэж байсан уламжлалыг харгалзан 3-5 ургамлаас бүтсэн 6-Я тэрлийн жорын найрлагыг зохиож биологийн идэвхийг мөн зохих сормлын аргуудаар туршин харьцуулан үнэлгээ өгсөн юм. Судалгааны явцад үр нөлөө сайтай нэг жорыг сонгон авч уламжлалт анагаах ухаанд баримталдаг эмийн эмт, чадал, эрдмийг нь харгалзан найруулах нэг үндсэн зарчмын /8/ үүднээс задлан шинжилж зарим туршилтын урьдчилсан дүн дээр үндэслэсэн уг жорын найрлага, орцын хэмжээг нарийвчлан тодруулж туршилтын фармакологийн судалгааг хийж гүйцэтгэн биеийн болон “бөөрний тамир"-ыг сайжруулах засах үйлдэлтэй шинэ эм бүтээх зорилго тавьсан юм.

Уг бэлдмэлийн жорын найрлаганд монгол оронд ургадаг бөөрний өвчний үед гол төлөв хэрэглэж ирсэн дөрвөн ургамал орсон бөгөөд бид "Цинаспол" гэж нэрлэсэн болно.

Судалгааны арга:

Фармакологийн туршилтанд хэрэглэдэг ерөнхий болон өвөрмөц аргуудыг / 2,3,4,5,6, 10, 11, 12/ ашигласан. Тус бүрийн бүлэг туршилтанд 6-10 амьтан авч байсан. Эм бэлдмэлийг усан ханд хэлбэоээр Сэлтгэн хэрэглэж байсны зэрэгцээ уламжлалт эмнэлэгт "бөөрний сайн" /1,3/ гэж тооцдог сүгмэл болон дэлхийд алдаршсан адаптоген үйлдэл нь батлан нотлогдсон хүн орхоодойн төрлийн эм бэлцмэлүүдтэй /7,9// хэвлэлийн мэдээгээр/ харьцуулан судлаж үнэлгээ өгсөн.

Судалгааны дүн:

1-Хоруу чанар. /5,11/ Цагаан хулганын хэвлийд тарьж тодорхойлоход Цинасполийн DL50=3.74г/кг, хүн орхоодойн DL50=1.4г/кг элеутерококкын 4.74г/кг/7/ чихэр өвсний 0.3 г/кг/9/.

2.  Шээсний ялгаралтанд үзүүлэх нөлөөг хулгана дээр /5/ тодорхойлж үзэхэд бэлдмэл бага зэрэг диурэтик үйлчилгээтэй болохыг тогтоов. Шээсний хэмжээг 67,3%- иар ихэсгэж байв. Сүгмэл диуреэыг 51,8%-иар ихэсгэлээ. Хүн орхоойдой, элеутерококк антидиуретик үйлдэлтэй /7/ чихэр өвс онцын нөлөөгүй.

3.       Бэлдмэлийн хүчилтөрөгчийн дутагдлын үед үэүүлэх нөлөөг типоксическая гипоксия" сорилоор /5,4/ хулгана дээр тодорхойлоход туршилтын амьтны амьдрах хугацааг 20%-иар уртасгаж хамгаалах нөлөөтэй байв. Сүгмэл нь 12%- ийн идэвхитэй юм. Хүн орхоодой, элеутерококк антигипоксийн идэвхтэй /7/ чихэр өвс онцын нөлөөгүй. /9/

4. Бэлдмэлийн бэлгийн булчирхайн дааварт үзүүлэх нөлөөг судлахдаа хэд хэдэн төрлийн бүлэг туршилтыг эр, эм, бие гүйцсэн, гүйцээгүй хулгана, харх дээр явуулаа/2/.

4.1   Бие гүйцээгүй эр хулгана дээр бэлдмэлийн гонадотроп идэвхийг /2/ судлахад цинаспол эм туршилтын амьтны төмсөгний жинг ихэсгэж байв. /хүснэгт 1/ . Хүн орхоодойн, элеутерококк гонадотроп идэвхтэй /7/.

4.2   Кастраци хийлгэсэн эр хулганы кастрацийн дараахь өөрчлөлтийг саатуулах бэлдмэлийн идэвхи нь +82,0% байна. Хун орхоодой, элеутерококк кастрацийн дараахь өөрчлөлтийг саатуулах идэвхтэй.

4.3   Эм амьтанд бэлдмэлийг удаан хугацаагаар уулгахад савны жинг 22,7%-иар ихэсгэж, өндгөвчний жингийн хэмжээнд онцын нөлөө үзүүлээгүй. Сүгмэл нь савны жннгийн хэмжээнд нөлөөлөөгүй харин өндгөвчийн жинг 30%-иар ихэсгэж байв. Дээрхи сорил туршилгуудын дүнгээс харахад "Цииаспол бэлдмэл амьтны бэлгийн булчирхайн дааварт ямар нэгэн хэмжээний шууд буюу эсвэл дам / мэдрэл дотоол шүүрлийн сисгемийн төвийн эсвэл эах хязгаарын хэсгийн/ нөлөөлөл үзүүлж байгаа нь тодорхой байна.

5.  Бэлдмэлийн анаболик нөлөөг хулгана дээр /3/ биеийн жингийн нэмэгдэл, зарим дотор эрхтэний, булчингийн уургийн ерөнхий агуулагдах хэмжээний өөрчлөл-төөр үнэлэв. Нийлэгжилтийн процссс нь элэг, бөөр, төмсөг, булчинд нилээд давуутайгаар явагддаг учир эдгээр дотор эрхтэнг сонгон авсан болно. Туршилтын. дүнгээс үзэхэд амьтны биеийн ерөнхий жинг бэлдмэл ихэсгэж байсан ба дотор эрхтэнээр нь авч үзвэл боөр, элэгний жинд онцын нөлөө үзүүлээгүй харин төмсөгиий жинг 32,1%-иар булчингийн жинг / m.tibant/ 8%-иар ихэсгэж байв. /Хүснэгт 3/ Сүгмэл уураг нийлэгжих процесст бага зэрэг иөлөөтэй байв. / хүснэгт 4/ Хүн орхоодой, элеутерококк анаболик үйлдэлтэй /7/. Иймд "Цинаспол" бэлдмэл нь уураг нийлэгжих процесст / булчин, төмсгөнд илүүтэйгээр/ эерэгээр нөлөө үзүүлж байгаа нь харагдлаа.

6. Бэлдмэлийн цусны системд үзүүлэх нөлөөг судлахдаа /9/ чөмөг, захын цуснаас гадна дэлүү, тимус зэрэг лимфоид эрхтэнд гарах өөрчлөлтийг /б/ үзсэн болно. Энэ нь цусны тогтолцоонд гарч байгаа өөрчлөлтийг бүхэлд нь үнэлэх боломж өгсөн. Бэлдмэлийг 3 хоног хэрэглэсэн дүнгээс үзэхэд цусны тогтолцоонд эритропоэзыг идэвхжүүлэх маягийн өвөрмөц өөрчлөлт гарч байгаа нь тогтоогдлоо. Захын цусанд эритроцит, лейкоцитын тоо, чөмөг дэлүүний эсийн ерөнхий тоо ихсэж байв. Бэлдмэлийн нөлөөгөөр захын цусанд чөмгөнд гарч байгаа эдгээр өөрчлөлттүүд нь цус төлжүүлэх процесс идэвхжих хандлагатай байгааг харуулж байна.  /Хүснэгт 4/

ДҮГНЭЛТ

Уламжлалт анагаах ухаанд биеийн болов бөөрний тамир доройтох үед хэрэглэж байсан 20-иод ургамлаас шаталсан тэмтрүүл туршилтаар сонгон авч монгол эм найруулах уламжлалыг харгалзан жорлон бэлтгэсэн "Цинаспол” шинэ эм бэлдмэл Hi хор багатай / хандны DL50=3674г/кг/ байв. Цус төлжүүлэх нөлөө үзүүлж, адаптоген үйлдэлтэй эмүүдийн адилаар амьтны бэлгийн булчирхайн дааварт өвөрмөц нөлөө / гонадотроп үйлдэл, кастрацийн дараахь өөрчлөлтийг саатуулах идэвх / зэрэг үзүүлсэн болно. Мөн бэлдмэлийн нөлөөн дэхь амьтны биеийн тэсвэрлэх чадварыг сайжруулан, агаарын хурц дутагдлын загварчлалын үед үзүүлэх нөлөө нь биеийн өвөрмөц бус эсэргүүцлийг дээшлүүлэх чадварын илрэл мөн гэж үзэж болох юм.

Ном зүй

1. Анагаах ухааны дөрвөн үндэс
2. Большой крактнкум по физиологий человека и жопотных под ред. Кудряшова. М.выешая школа. 1984, х 312, 313
3. Васильченко Е.А, соавт. Раст пес1983,4x598
4. Гараваев A.А, соавт. Фарм м токс. 1989 1x56
5. Гацура В.В Методы первичной фармакологической оценки биологически активных вещсств. 1974. хЛ08
6. Горизонтов П.В соавт Стресс и система крови М.Мсдицина 1983 х 20. 22.
7. Дардымов II.В Жсншииь элеутерококк .Наука М. 1976
8. Дуидад улсып анагаах ухааиы нэвтэрхиЙ толь. Монголын аиага&х ухаан 1 боть, Өвөрмонголын шиижлэх ухаан тех mi кий II мэргэжлийн хэвлэлийи хороо. 1986
9. Курмуков А.Т, Фармаколошя солодки и се прспаратов в кн. Фармакология растителышх всществ. \"All Уз.УР 1976.
10. Крылов А.А н соавт Руководство для лаборантов клинико-диагностнческих лаборатории. Медицина. 1981.
11.Прозоровскин В.Б, Экспресс метод определеиия срсдией эффективной дозы. Фарм и токс 1978 4,3
12. Стрелков. Быстрые мстоды статичсской обрабыотки экспериментального материала. Новосибирск. 1978
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1059
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК