Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 4(89)
“Склерон” эмийн эм судлалын судалгааны дүнгээс
( Лекц )

Г.Наранцэцэг, М.Амбага, Г.Пүрэвсүрэн, Д.Наранцэцэг

 
Абстракт

The study was carried on the new multicomponent medicamental form-so called Skleron which included Thlaspl arvense L, Tribulus terrestrls L, Piper longum L, Polygonatum odoratum mill, Vauca Lansefofia Bl.

It was established that Skleron posseased antl-hypercholestrinemic action on experimental animal model of atherosclerosis-induced by cholesterol, which is appeared in the form of decrease of cnolesterol In 2,4 timas. betta Upoproteids In 2.8 tlmas, and Increase of contents of alpha lipoproteids In 1.2 tlmas. Besides, Skleron exerted antioxidant and antlkoagulant effects.

Судас хатуурах өвчний /атеросклероз/ үүсэх эмгэг жам нь эмгэг физиологийн ба бодисын солилцооны олон хямрал хавсран явагддаг бөгөӨд хамгийн үр дүнтэй эмийн эмчилгээний зам нь эмийн ургамлуудыг хавсран, эм судлалын хам үйлдэл гаргах зорилгоор хэрэглэх нь судлаачдын анхаарлыг татсаар байна. /9/.

Орчин үед эмнэлгийн практикт хэрэглэж буй ургамлын гаралтай /линетол, чацаргана, арахиден г.м/ судас хатуурахын эсрэг нөлөөтэй эмүүд нь өөх тосны солилцооны хямралыг засах, цусны үл бүлэгнүүлэх системийн алдагдлыг багасгах, өөхний хэт исэлдэлтийн процессыг саатуулах үйлдэлтэй гэсэн судалгааны ажлууд олон байна. /7,11,12,13/. Гэхдээ ийм үйлдэлтэй эмүүдийг бага тунгаар хавсран хэрэглэх нь эмчилгээний өндөр үр дүнтэй болох талаар хийгдсэн ажил ховор байна.

Монгол уламжлалт анагаах ухаан нь /МУАУ/ эмийн урамлуудыг амт, эрдэм, чадлаар нь хавсруулан, нийлмэл жор хэлбэрээр хэрэглэх уламжлалаар баялаг юм. Иймд бид МУАУ-ны уламжлал дээр тулгуурлан биеийг шимжүүлнэ, хүчжүүлнэ, бадганыг дарна гэсэн заалтаар хэрэглэж байсан жоруудад задлан шинжилгээ хийж, тосны ханаагүй хучил харьцангуй ихээр агуулсан, бүлээн, тослог, гошогун амт, чадал, эрдэмтэй /8/ Хөдөөний бираага, библэн, гүгэл г.м ургамлаар зонхилон найрсан судас хатуурахын эсрэг эм судлалын хам үйлдэл үзүүлэх нэгэн нийлмэл жор бүтээж "Склерон” хэмээн нэрлэсэн билээ. "Уг эмийн найрлага нь хөдөөний бираагын үр / Thlaepi arvence.170,16 үрэлэн зангууны өвс /Tribulus terestris.IV 0,016, библэн / Piper Longum/0,032, мухар цагааны үндэс /Polygon&t.um odoratum mill/0,032, гүгэл /Vatica Lanceofolia.Bi/ 0,064 орсон үрлэн эм болно.

"Склерон" эмийн суданы хатуурахын эсрэг идэвхийг тодорхойлохдоо туршлагын амьтанд загварчилж гиперхолестринемийн эмгэгийг туулайд А.Н.Аничковын /1956/ аргаар үүсгэн судлав.

Судалгааны арга зүй

Цусны ийлдсэнд нийт холестриныг /Homo НХ/ Ильк /1962/, маш бага нягтрялтай липопротейдийн хэмжээг /МБНЛП/ А.Н.Климов /1956/, өндөр нягтралттай липопротейдийн хэмжээ /ӨНЛП/ А.Н.Климов /1986/, шифийн суурийг спектрфлюрометрийн аппаратын тусламжтайгаар цусны сийвэнгийн гепаринд тэсвэрлэх чанарыг /Мебой Вентерштейн/ аргаар, эмийн хорон чанарыг Б.К.Прозоровскийн /1978/ аргаар тус тус судалсан болно. Судалгааны материалд Стьюдентын аргаар бүртгэл зүйн боловсруулалт хийж, найдвартай магадлалын коэффициентийг тодорхойлов.

Судалгааны үр дүн

а/ Эмийн хорон чанар: Эмийн хорон чанарыг тодорхойлохдоо хөдөөний бираагын үр 5, эзлэн зангууны өвс 1: цагаалин хунчрын өвс 0,5 библин 1 мухар цагааны үндэс 0,5 гүгэл 1 харьцаагаар найруулж 40%-ийн усанд ханд бэлтгэн хорон чанарыг хурдавчилсан аргаар хулганы /18-19гр жинтэй/ сүүлний хураагуур судсаар тарьж туршихад 50%-ийн үхэлд хүргэх хортой дундаж тун /LP 50/нь 0,9 мл/кг буюу 0,36 грамм хуурай бодис кг биеийн жинд ноогдож байв. Эндээс үзэхэд уг нийлмэл эм нь бие махбодид үзүүлэх хорон чанар багатай болох нь тогтоогдсон.

б/Эмийн тун үйлчилгээ: Дээрх нийлмэл эмийн судасны хатуурлын эсрэг нөлөөг судлахдаа 50%-ийн үхэлд хүргэх хортой дундаж тунгаас /Д50/-аас 20 дахин бага тун буюу 0,018 г/кг тунгаар бодож гиперхолестеринеми үүсгэсэн туулайд 21 хоног амаар уулгаж хяналтын /эм уугаагүй/ амьтадтай харьцуулан тогтоосон болно. Үр дүнг дараахь хүснэгтэд үзүүлэв. Хүснэгтээс үзэхэд туулайд гиперхолестеринеми үүсгэсэн 21 дэхь хоногт цусан дахь нийт холестрины дундаж нь эрүүл амьтанд 50,8+2,6мг%, хяналтын амьганд 299,0^30,6 мг% хэлбэлзэлтэйгээр 5,8-5,9 дахин нэмэгдсэн баихад эм уусан амьтдын дундаж нь 124,3+25,0 мг% буюу хяналтынхаас /эм уугалгүй/ 2,4 дахин багассан нь харагдлаа. Р<0,001

Туулайд гиперхолестеринеми үүсгэсэн 21 дахь хоногт цусан дахь МБНЛП-ийн дундаж нь эрүүл амьтанд 47,7+3,3 мг% хяналтын амьтанд 576,0+62,5 мг% хэлбэлзэлтэйгээр 12 дахим нэмэгдэж байхад эм уусзн амьтдын дундаж нь 204,8+37,7 мг% буюу хяналтын /эм уугаагүй/ амьтдаас 2,8 дахин буурсан нь харагдлаа.

Туулайд гиперхолестринеми үүсгэсэн 21 дэхь хоногт цусан дахь судас хатуурахын эсрэг үйлдэлтэй ӨНИП-ийн дундаж нь эрүүл амьтанд 28,9+1,7 мг%, хяналтын амьтанд 28,3+3,3 мг% хэлбэлзэлтэй байсан бол эм уусан амтьдын дундаж нь 46,2+3,3 мг% буюу хяналтын амьтдынхаас /эм уугаагүй/ 1,2 дахин нэмэгдсэн нь бие махбодоос холестриныг зайлуулах үүрэгтэй хамгаалах системийн нэг талыг идэвхжүүлэх үйлдэлтэй байна гэж үзэх үндэслэлийг өгч байгаа юм. Р<0,001

Энэхүү цусан дахь өөх тосны бодисыг бууруулах үйлчилгээний механизм нь дорно дахины анагаах ухаан, МУАУ-ны онолоор бол бадган хүйтнийг арглгах, халуун, тослог, эрдэм чадалтай, гошогун амттай орчин үеийн анагаах ухааны судалгаагаар бол тосны ханаагүй хүчил агуулсан хөдөөний бираага, гүгэл, библэны үйлдлээр эсийн мембранд Альфа*бетта-ийн эсрэг үйлдэл /ханаагүй хүчил – ханасан хүчил/ явагдсан буюу МУАУ-ны ойлголтоор бол халуун тослог чанартай эм заслалын бадганы хүйтэн, хүйтэн тослог билэг чанарын эсрэг үйлдэл явагдаж байгаагаар тайлбарлагдана. /2.10/

Бид туршилтын явцад уг эм нь гиперхолестеринемийн үед цусан дахь өөх тосны бодисыг бууруулах идэвхтэйг илрүүлэхийн зэрэгцээ, гүүний өөхний хэт исэлдэлтийн процесс, цус бүлэгнэлтийн эсрэг системиин үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг давхар шалгасан юм. Хүснэгт N1-ээс үээхэд гиперхолестеринемийн загвар үүсгэсэн туулайд 21 дэхь хоногт цусан дахь шиффийн суурийн дундаж нь эрүүл амьтанд 3,2 /ед/ хяналтын амьтанд 3,6 /ед/ хэлбэлэлэлтэй нэмэгдсэн бөгөөд эм уусан амьтдад 2,7 /ед/ буюу 1,3 дахин бага байгаа нь харагдсан Р<0,001.

Гиперхолестеринемийн загвар үүсгэсэн туулайны 21 дэхь хоногт цусан дахь малондиальдегидын дундаж нь 0,08 ед хяналтын амьтанд 0,2. ед хэлбэлзлэлтэйгээр 2,5 дахин нэмэгдсэн бөгөөд, эм уусан амьтдад 0,06 ед буюу 3,3 дахин багассан байна. Р<0,001.

Эндээс "Склерон" эм нь гиперхолестринеми үүсгэсэн амьтны цусан дахь өөхний хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнийг бууруулах антиоксидант идэвхтэй гэж үзэх үндэслэлийг өгч байна. Энэхүү үйлдэл нь уг эмийн найрлаганд байгаа, цагаалин хунчрын нийлбэр полифенольт нэгдлийн үйлчилгээтэй холбон үзэх нь зүйтэй юм. Цагаалин хунчрын нийлбэр полифенольт нэгдэл нь in vivo нөхцөлд хүчтэй антиоксидант идэвхтэй болох нь судлагдсан /1/ Хүснэгт N1-ээс үзэхэд гиперхолестринемийн загвар үүсгэсэн туулайны 21 дэхь хоногт цус бүлэгнэлтийн эсрэг системийн үзүүлэлт сийвэнгийн гепаринд тэсвэрлэх чанар хяналтын амьтанд 76,4+1,8 сек байсан бол эм уусан амьтдынх 170,0+8,1 болж 2,1 дахин ихэссэн нь харагдсан. Р<0,001. Эиэхүү идэвх нь эмийн найрлага дахь тосны халаагүй хүчил агуулсан хөдөөний бираага, гүгэлийн цус бүлэгнэлтийн эсрэг системийн алдагдлыг багасгах үйлдлээр нөхцөлддөг болох нь бидний өмнөх болон гадаадын судлаачдын материалуудтай тохирч байгаа юм. /11,12/

Бидний судалгаанаас эвсэлдүүлэн найруулсан "Склерон" эм нь туршлагын амьтанд загварчилж үүсгэсэн гиперхолестринемийн үед хэрэглэхэд цусан дахь өөх тосны бодисууд холестрин, бетталипопротейдийг бууруулж, холестриныг бие махбодоос зайлуулах системиин нэг тал судас хатуурахын эсрэг үйлдэлтэй альфалипопротейдийн хэмжээг ихэсгэх нөлөөтэйгөөс гадна, цус бүлэгнэлтийн эсрэг үл бүлэгнүүлэх системийн ажиллагааг дэмжих антикоагулянт, өөхний хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнийг багасгах сулавтар антиоксидант идэвхтэй болох нь харагдлаа. Р<0,001. Эндээс ижил үйлчилгээтэй эмийн ургамлуудыг хавсран хэрэглэхэд бага тунгаар бие биенийхээ үйлдлийг дэмжих амаар эмчилгээний өндөр идэвх үзүүлэх боломжтой, нөгөө талаасаа эдийн засгийн хувьд ч ашигтай хэлбэр байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

ДҮГНЭЛТ

1. Склерон эм нь in vivo нөхцөлд гиперхолестринемийн эмгэг, загвар дээр цусан дахь өөх тосны бодисуудыг ӨНХП-ийн нийлэгжилтийг ихэсгэх замаар судас хатуурахын эсрэг идэвхтэй болох нь тогтоогдов.

2. Энэхүү эм нь in vivo нөхцөлд гмперхолестринемийн эмгэг загвар дээр цусан дахь өөхний хэт исэлдэлтийн бсүтээгдэхүүн шиффийн суурц М ДА-г цусанд бууруулах замаар алтноксидант үйлдэлтэй байна.

3. Склерон эм нь гиперхолестринемийн эмгэг загвар дээр цусны сийвэнгнйн гепаринд тэсвэрлэх чанарыг ихэсгэх замаар цусны ул бүлэгнүүлэх системийн үйл ажиллагааг дэмжих антикоагулянт нөлөөтэй байв.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1274
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК