Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 3(88)
Пиелонефритийн эмнэлзүйн зарим үзүүлэлтүүд
( Судалгааны өгүүлэл )

Х.Гэлэгжамц, Ц.Цэцэгмаа.

Доцент Д/э

 

Пиелонефрит хамгийн их тархсан өвчин юм. Судлаачдын /2/ тодорхойлсноор 1000 хүн амд 31±1.81 тохиолдож стационарын оношийн алдааны 25-30%, амбулаторийн оношийн алдааны 60-75%-ийг эзэлдэг /3/. Манайд архаг пиелонефритийн 34,3% нь эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэггүй явагдаж байгаа нь задлан шинжилгээгээр оношлогдсон бөгөөд 51,7%-ийн тохиолдолд бөөрний архаг дутмагшлын шалтгаан болдог /1/. Дээр дурьдсан тоо баримтууд нь пиелонефритийн эмнэлзүйд статусыг судлахын чухлыг харуулж байна. Бид пиелонефритийн тохиолдлын хэмжээ, эмнэлзүйн үзүүлэлтүүдийг тогтоох зорилт тавьж ажиллаа.

Материал арга зүй: Уг судалгааны ажлыг явуулахын тулд тусгай аргачлал боловсруулсан. Үүнд анкетын хэсэг, шээсний болон захын цусны шинжилгээний анализын хэсэг бөөрний тусгай шинжилгээ, нэмэлт шинжилгээний аргуудыг багтааж тэдгээрийг дотор нь өвчний идэвхжил, эмнэлзүйн илрэлээр нь ангилав. Судалгааны аргачлалын зарим загварыг хүснэгт N 2, 3-аас харж болно. Дээр дурьдсан аргачлалын дагуу, 1987-1991 онуудад клиникийн нэгдсэн 1 эмнэлгийн нефрологийн тасагт пиелонефрит оноштой эмчлүүлсэн 1376 өвчтөний өвчний түүхийн материалд анализ хийлээ.

Үр дүн хэлэлцүүлэг. Бидний судалгаагаар пиелонефрит стационарын өвчлөлийн дийлэнх хувийг /61,3%/ эзэлж байна. Пиелонефритийн тохиолдлын хэмжээ 1987 онд 26.7±2,3% /367/, 1988 онд 19,2±2.4% /274/, 1989 онд 19.8+2.4% /273/, 1990 онд 19,4±2,5%/268/, 1991 онд 14,2±2,5% /196/ байгаа бөгөөд 1988-1990 онуудад өвчлөл тогтонгишох халдлагатай болж, зөвхөн 1991 оныг 1987 онтой харьцуулахад өвчлөл буурчээ. Пиелонефриттэй хүмүүсийн нас хүйсний байдалд анализ хийхэд тодорхой онцлог ажиглагдлаа. Тухайлбал эмэгтэй хүмүүс /51,9%/ эрэгтэйчүүдээс /10,1%/ 5 дахин их өвчилж байна. 21-40 насанд өвчлөл их байгааг тогтоов. Пиелонефритийн өвчлөлийн тоог насны бүлэг тус бүрд харьцуулан судлахад 16-20 насанд 6.1% /84/, 21 30 насанд 29,4% /404/. 31 40 насанд 33,9% /467/, 41-50 насанд 20,4%/231/, 51-60 насанд 8.4%/ 115/, 61-ээс дээш насанд 1,8% /25/ эзэлж 21 -40 насанд өвчлөл /р<0,001/ ихбайна.         /Хүснэгт I/

Пиелонефритээр өвчилсөн хугацааны хувьд 1-5 жил 49% /674/, 6-10 жил 24,4%/336/, 10-15 жил 15.6% /214/, 16-20 жил 6,4% /88/, 21-с дээш жил 4,7% /64/ байгааг тогтоов. Пиелонефриттэй хүмүүсийн дунд жирэмслэлт, бөөр доошлох, бөөр шээсний замын гажиг, бөөрний чулуу, шээсний сүвийн нарийсал зэрэг эмгэг 19,7% буюу 181 өвчтөнд илрэв. Эдгээрийг дотор нь хувилж үзвэл бөөр доошлох 46,5% /126/, жирэмслэлт 20,7% /56/ өөрөөр хэлбэл багагүй хувийг эзэлж анхаарал татаж байна.

Пиелонефрит, ихэнх тохиолдолд /69,1%/ далд архаг хэлбэрээр явагдаж. дахилттай хэлбэр-30,9% байна. Иймд пиелонефритийн эмнэлзүйн статусыг бүрдэл байдлаар тогтоох нь түүнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэхэд чухал юм.

Пиелонефритийн өвөрмөц шинж тэмдгийн нэг нь шээсний хам шинж юм. Шээсэнд гарах өөрчлөлт нь үрэвслийн байршилтаас шалтгаалдаг тул бөөрний эмгэгүүдийг ялган оношлоход ач холбогдолтой. Шээсний өөрчлөлтийн дүнг хүснэгт 2-д харуулав. Шээсэнд цагаан эс олшрох шинж /лейкоцитури/ 72,1 % /992/ тохиолдож байгаагаас өвчин сэдрэхэд лейкоцитури 56,8% /782/, үрэвслийн процесс намжихад 15,3% /210/ байв.

Лейкоцитурийг хэмжээний хувьд авч үзвэл бага зэрэг 40,3% /554/, дунд зэрэг 19,6% /270/, бөөгнөрсөн их 12,2% /178/ ажиглагдлаа. Өвчний идэвхжилийн үед хоногийн шээсэнд 1 г/л хүртэл уураг гарах шинж 26,7% /367/ тохиолдож байна.

Шээсний хам шинжийн дотор шээсэнд нян илрэх /105-дээш/ -31,5% /208/, улаан эс гарах -14,9% /205/, шээсиий хувийн жин 1010-с доош буурах -11,7% /161/, шээсээр бортгон эс ялгарах 8,6% /118/ байлаа. Шээсний бактериологийн шинжилгээний чанарт нөлөөлөх олон хүчин зүйл байгааг дурьдах нь зүйтэй. Тухайлбал антибиотик, антисептик бэддмэлийг өргөн хэрэглэж байгааг бодолцох ёстой. Архаг пиелонефритийн үед сувганцарын аппарат, завсрын эд анхлан гэмтдэг тул бөөрний концентраци чадвар буурч шээсний хувийн жин багасдаг. Бөөрний шээс өтгөрүүлэх үйл ажиллагаа алдагдах шинж /гипоизостеиури/ 11,7% буюу 161 өвчтөнд илрэв.

Хүснэгт 1.

 

Пиелонефриттэй өвчтөний захын цусны шинжилгээнд анализ хийж дүнг хүснэгт 6-д харуулав. Гемоглобин хэвийн 110-160 г/л 69.%, 109 г/л-с доош буурсан 30,9% байв. Гемоглобины бууралтын дийлэнх /26,2%/ өвчний идэвхжлийн үед тодорхойлогдов. Г.?м».ссийп үед гемоглобины бууралт бага хувийг /4,7%/ эзэлж байна. Захын цусанд цагаан эсийн тоо хэвийн 56,2%, багассан 10,8%, ихэссэн 33,1% байна. Улаан эсийн тунах хурд хэвийн 57,4%, ихэссэн 42,6% байгаагийн дотор бага зэрэг ихэссэн дунд зэрэг ихэссэн тус бүр 26,2% тохиолдов. Пиелонефриттэй өвчтөнд улаан эсийн тунах хурд их өндөрших явдал харьцангуй бага байна.

Пиелонефрит, бөөрний архаг дутмагшил болж хүндрээгүй тохиолдолд бөөрний фильтраци болон азот ялгаруулах үйл ажиллагаа төдий л алдагдахгүй байна гэсэн дүгнэлт хийв. /хүснэгт 8/

Нийт пиелонефриттэй 1376 өвчтөний 48,8% буюу 655 хүнд цусны нийт уургийн хэмжээг тодорхойлсноос 38,3% /514/ нь хэвийн, 10,5% /141/-ийн тохиолдолд цусны нийт уургийн хэмжээ өөрчлөгджээ /багассан 3,4%, ихэссэн 7,1%/. Цусанд холестрин тодорхойлох шинжилгээ 511 /37,1%/ өвчтөнд хийгдсэн бөгөөд үндсэндээ өөрчлөлт гарсангүй. Эхосонографийг 802 өвчтөнд /58,2%/ хийснээс 22,9% нь хэвийн зураглалтай, 35,3% нь аяганцар тэвшинцрийн системд, 12,5% нь паренхими эдэд өөрчлөлт илэрчээ. Бид пиелонефриттэй өвчтөний артерийн даралтад анализ хийхдээ даралт ихсэлтийг систолын диастолын /бага, дунд, өндөр / гэж ангилан авч үзлээ.

Хүснэгт

Нийт 456 өвчтөнд систолын даралт ихэссэн бөгөөд үүнээс бага зэрэг ихэссэн 140-160 мм. муб. 19.2%, дунд зэрэг ихэссэн 161-190 мм муб -9%, бүр ихэссэн /190 мм муб-с дээш/- 4,9% байна. Пиелонефритийн идэвхжилийн үед систолын даралт ихсэлт 21,6% /29 8/ болж ихэсжээ. Харин ремиссийн үед 11,5% /158/ хүртэл буурав. Пиелонефритийи эхний үед артерийн даралт ихсэлт тогтвортой бус байдаг. Өөрөөр хэлбэл бөөрний эд хавагнаж цусан хангамж муудсан үед даралт ихэсдэг. Гэвч нөгөө талаар ремиссийн үед ч гипертензи /158 өвчтөнд/ хадгалагдаж байгаа нь бөөрний эд холбогч эдээр солигдож, ишеми үүсч депрессори, пресори ажиллагаа

Хүснэгт

алдагдах үйд явцтай зүй ёсоор холбогдоно. Бөөрөнд үрэвслийн процесс идэвхжихэд систолын даралт бага зэрэг ихэссэн 11,6% /159/ дунд зэрэг ихэссэн 6,8% /947/, бүр ихэссэн 3,2% /45/ байснаа бөөрөн дэх үрвслийн процесс намжихад бага зэрэг ихэссэн 7,6% /105/, дунд зэрэг ихэссэн 2,2% /30/, бүр ихэссэн 1,7% /23/ хүртэл багасав. Пиелонефриттэй өвчтөнд систолын болон диастолын даралт аль аль нь ихсэж байгаа боловч диастолын даралт өгсөх нь мөн багагүй /29,5%/ тохиолдож байна. Диастолын даралт бага зэрэг ихэссэн /80-100 мм. муб/ -18,3% /252/, дунд зэрэг ихэссэн /110-120 мм муб/ -8,8% /121/, өндөр /130 мм.муб-с дээш/ 2,4% /33/ байна. Диастолын даралт ихсэх нь мөн өвчнийхөө идэвхжилтэй холбоотой дүн ажиглагдав. Пиелонефрит сэдэрсэн тохиолдолд диастолын даралт бага зэрэг ихэссэн -11,8% /162/, дунд зэрэг ихэссэн -6,7% /92/, өндөр -1,9% /26/, ремиссийн явцад бага зэрэг ихэссэн -6,5% /90/, дунд зэрэг -2,1% /29/, өндөр -0,5% болж багассан дүн гарлаа. Ийнхүү дээр дурьдсан үэүүлэлтүүд нь пиелонефрит, гипертензи хоёрын хооронд тодорхой холбоо байгааг харуулж байна. Мөн үүний зэрэгцээ пиелонефритийн үед артерийн даралт ялангуяа диастолын даралт 15-21% нь хэт өндөр түвшинд байдаг гэсэн Кушаковский /1982/ нарын судалгаатай харьцуулахад манайд энэ үзүүлэлт харьцангуй бага хувийг эзэлж байна. Гэвч судлаачид тухайн үзүүлэлтээ 100%-р үнэлж гаргасан байдгийг бодолцох ёсгой. Цусны даралт ихтэй 456 өвчтөний 161 /35.3%/-д нүдний уг шинжилжээ. Үүнээс 15,3 /70/ хувьд нь нүдний торлог бүрхэвчийн артери нарийсах, тахирлах зэргээр ангиопатийн шинж илрэв. Зүрхний цахилгаан бичлэг, рентген-шинжилгээгээр 125 /27,4%/ өвчтөнд зүрхний зүүн ховдлын гипертрофи, 119 /31,3%/ хүнд эүрхний булчингийн дистрофи өөрчлөлт ажиглагдав Гипертензи, гипергидратони, цус багадалт, эрдсийн солилцооны өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл зүрхний булчингийн тэжээллэг чанарт нөлөөлнө. Тухайлбал бидний ажиглалтаар пиело-нефриттэй өвчтөний 30,9%-д нь гемоглобины үзүүлэлт 109 г/л доош буурсан дүн гарсан. Зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлтийг тодруулбал зүрхний цикл багасах, цээжний холболтод Р шүдний амплитуд өөрчлөгдөх, SТ огтлол гол шугамнаас доош шилжих зэрэг өөрчлөлтүүд гарсан нь зүүн ховдлын булчингийн гипертрофи түүний хэт ачаалал, гиподистрофи өөрчлөлтөөр нөхцөлдөнө.

Бид тус судалгааны ажлын үи дүнд пиелонефритийн эмнэлзүйн шинжүүдийн тохиолдлын хэмжээг тогтоов. /Хүснэгт 8/ Эдгээр шинжүүдийг тухайн өвчтөн дээр бүрдэл байдлаар авч үзэх нь чухал юм.

Бид өөрсдийн судалгааны ажлын үр дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна.

  1. Пиелоиефрит нефрологийн эмгэгүүдийн дотор хамгийн олонтой /6,3%/ тохиолдож, 21-40 насанд өвчлөл их байгаагийн зэрэгцээ /р<0,001/ эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 5 дахин илүү өвчилж байна.
  2. Пиелонефриттэй хүмүүсийн дотор бөөр доошлох /46,5%/, жирэмслэлт /20,7%/ багагүй хувийг эзэлж байгааг тогтоов.
  3. Пиелонефрит ихэвчлэн далд архаг явцтай /69,1%/ байна.
  4. Бөөрний тусгай шнижилгээ- өөрчлөлтөөс гадна цус багадах, даралт ихсэх ретинопати, зүрхний булчингийн дистрофи, зүүн ховдлын гипертрофи зэргийг тухайн эмгэгийг оношлох, эмчлэх практикт харгалзан үзэх шаардлагатай юм.

Хүснэгт

Ном зүй

1. Х.Гэлэгжамц. Клинико-морфологические особенности и диагностика хронического первичного пиелонефрита. Автореф. дис. -канд. мед. наук. УБ. 1979.
2. Ильина Л.С. Эпидемиология наиболее распространенных хроническнх заболеваний почек у жителей Г.Норильска И Иркутска -Вкн: Медико-биологические проблемы адаптации население в условных краинего Севера Новоснбирск, 1974, с 122-124
3. Пнелонефрит /Под ред. А.В.Лолько, Киев, 1989, 271 с.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1076
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК