Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 3(88)
Хэт ягаан туяаны үйлчлэлээр цусны ийлдсийн уураг, уургийн бүлэглэлд гарах өөрчлөлтийг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Н.Мөнхцэцэг1, Ш.Жадамбаа2,  СБямбаа3

1АУИС-ийн Биофизикийн тэнхим, 2АУИС-ийн Химийн тэнхим, 3МЭЭШХ ЭША

 

Хүн ба амьтны бие махбодид хэт ягаан туяаны үйлчлэх биологийн үйлчлэл асар их. Сүүлийн жилүүдэд хэт ягаан туяагаар цус шарж эмчлэх аргыг манай орны клиник, мал эмнэлгийн практикт хэрэглэж эхэлсэнтэй холбоотой уг оптик цацаргалтын биополимер, биомембраны биеийн эс эдэд үзүүлэх нөлөө, зохицуудах механизмыг судлах шаардлага гарч байна. Манай оронд хэт ягаан туяагаар цус шарж эмчлэх аргыг 1985 оноос эхлэн хэрэглэж малын амьсгалын зам, ходоод гэдэсний өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй болох нь нотлогдсон юм. /5,6/ Ялангуяа идээт шархны үед онцгой үр дүн ажиглагдав. Одоогоор зарим эмнэлэгт энэ эмчилгээ эхлэлийн шинжтэй хөгжиж байна. Хэт ягаан туяаг эмчилгээд хэрэглэхийн зэрэгцээ үйлчлэлийн механизмыг судлах судалгаа хийгдэж байгаа боловч түүний эмчилгээний механизм бүрэн төгс тайбарлагдаагүй байна. Хэт ягаан туяагаар цусыг шарахад цусны зуурамтгай чанар багасч цусны урсгал хурдсах, лейкоцитын залгих идэвхи сайжирч бие махбодийн өвчин тэсвэрлэх чадвар дээшлэх, бичил эргэлтийн тогтолцоонд бодисын солилцоо түргэсэх гэх мэтийн өөрчлөлт гардаг.

Хүснэгт 1

К.А.Ошойлова/1986/ Л.М.Гурев /1963/ Л.И.Степуро /1981/ Д.К.Рошупкин /1981/ нарын олон судлаачид хэт ягаан туяаны үйчлэлээр церуплазмин, альбумин, иммуноглобулин, комплементийн тогтолцоо гэх мэт цусны компонент уургуудад гарах бүтцийн өөрчлөлтийг судалсан юм. Цусны ийлдсийн уургийн бүрдэл маш олон янз байдаг. /1,4/ Цусны уургууд нь хэт ягаан туяаг хүчтэй шингээгч хрофомор буюу аромат ба хүхэр агуулсан амин хүчлүүдээр баялаг бөгөөд эмчилгээний үр дүн нь юуны өмнө цусны уураг, түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд оптик цацаргалт үйлчилсэнтэй уялдаж гарах фото өөрчлөлттэй салшгүй холбоотой. Бид энэ санааг батлах зорилгоор хонины цусны ийлдсийн уураг, уургийн бүлэглэлд хэт ягаан цацаргалтын /фотон-1/ хэт ягаан туяаны үүсгэгчийн 1=12,4 втт /м2 мах 254 нм/ нөлөөгөэр гарах өөрчлөлтийг тооцох туршлага хийв. Цусны ийлдсийн ерөнхий уургийн хэмжээг биуретын урвалаар, уургийн бүлэглэлийг нимгэн үеийн тедь хроматографын аргаар судлав.

Зураг

Судалгаанд нийт 16-20 дээж ашигласан болно. Бидний судалгаагаар хонины цусны ийлдсийн ерөнхий уураг бие махбодид шарсан цус тарьснаас хойш 48 цагийн дараа хяналтын хэсэгтэй харьцангуй 0.74%, 72 цагийн дараа 2.18%-р өсөв. Нимгэн үеийн хроматографийн аргаар хонины цусны ийлдэст 5 фракц /альбумин/ илрэв. Туршилтаас үзэхэд цусыг хэт ягаан туяагаар шарж тарьснаас хойш хоёр хоногийн дараа альбумин хяналтын хэсэгтэй харьцангуй 2.7% өсөөд 7 хоногийн дараа 8,9% буурав. Глобулины хэмжээ ялимгүй хэлбэлзлэлтэй байсан бол глобулин шарсан цус тарьснаас хойш 2 хоногийн дараа 4,6%, 7 хоногийн дараа 5,7% өсөв.

Бид хонины цусны ийлдсийн уургийн бүлэглэлд хэт ягаан туяаны нөлөөгөөр гарах өөрчөлтийг судлаад 1-рт: Цусыг фотон-1 аппаратын /МУИС-ийк БФТ-д бүтээгдсэн/ 112.4 вт/м эрчимтэй мах=254 хэт ягаан цацаргалтаар шарсны дараа организмд ийлдсийн ерөнхий уургийн хэмжээ өсөж байна. Иймээс ХЯТ нь цусанд уургийн синтезийн процесыг идэвхжүүлж байна. 2-рт, ХЯТ-ны нөлөөгөөр ийлдсийн уургийн бүлэглэлд тоон өөрчлөлт гарч байна. Глобулины организмийн хамгаалах функцтэй уургийн /3/ нэг бөгөөд түүний өсөх хандлага нь ХЯТ-ны эмчилгээний эффекттэй холбоотой байж болно гэсэн дүгнэлт гаргаж байна.

Ном зүй

1.Д.И.Рошуикин и др. “О механизме действия УФ-ой радиации на белки” Биофизика N15 1970 с.137.
2. Р.Грабор. Ч.Бурген \"Иммуно-электрофоретический анализ\" М.1983.
3. Н.А.Понамарева и др. \" Гаммаглобулин Медицина\" М. 1965.
4. А.А.Фрол и др. \"Белки плазмы и их фракционерования в производстве препаратов крови\" М.Медицнна с.252
5. Н.Мөнхцэцэг, С.Дамдинсүрэн, С.Бямбаа, Г.Гун-Аажав \"Хэт ягаан туяагаар төл малын цус шарж эмчилсэн дүн\" ХАА сэтгүүл
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 902
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК