Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 3(88)
Эхийн сүү ба цусны сийвэнгийн тосны бүлэглэлийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

 Б.Сүхбаатар1, Ц.Намсрай2

1Дэд доктор, 2Дэд профессор

 

Нярай хүүхдэд шаардагдах илчлэгийн үндсэн хэсгийг тос хангадаг. /1/ Тос нь уургийн нэгэн адил тархины эд эсийн бүрэлдэхүүн ба митохондрийн бүтцэнд оролцдог. /2/ Хөхүүл үед тос, тосны хүчил бүрдэлтийн эх үндэс нь сүү байдаг учир хөхний сүүний тос ба тосонд агуулагдах тосны хүчлийн шарын ба тосны найрлагыг лактацийн үе шаттай холбон судлах нь чухал ач холбогдолтой болохыг сүүлийн үед судлаачид анхаарч байна. /2/ Бид лактацын үед эхийн сүү ба эхийн цусны сийвэнд агуулагдах тосны бүлэглэлийг тодорхойлохын тулд 18-40 хүртлэх насны 21 эхийн сүү, цусны сийвэнд судалгаа явууллаа. Иймд сүү ба цусны сийвэнгийн тосыг зэрэгцүүлэн органик уусгагчид хандлаж эфир      байдалд шилжүүлээд нил улаан туяаны спектрээр тосны хүчлийн үлдсэн бүлгүүдийг тодорхойглоход тосны хүчлүүд 3400-3000 см-1 мужид, С-Н-ийн гүүр 2900 см-1 мужид, СО холбоо 1750 см-1 мужид С-С холбоо 1650см-1 мужид, СНз-ийн язгуур 1490 см-1 мужид тус тус тодорхойлогдож байна. /Зураг 1/

Бид судалгааг цаашид гүнзгийрүүлж силикагель ялтас дээр нимгэн үет хроматографийн аргаар тосны бүлэглэлийг тодоохойллоо. Ингэхэд эхийн сүүний ба сийвэнгийн тосны бүлэглэлийг тодорхойлохдоо хуруу шилэнд авагдсан 3 мл дээж дээр 1:2:5 харьцаагаар натрийн карбонат ба эфирийг нэмж үелүүлээд хандлагдсан тосыг нь ялгагч юүлүүрээр салгаж эфирийг нь ууршуулж, 0,5-1 мл хлорформд тосыг уусган, дараа нь 9x12 см хэмжээтэй хавтгай шилэн дээр 4.4 мл нэрмэл ус 1351 мг силикагель, 130 мг гипс байхаар бодож нимгэн үе бэлтгэж, тосны дээжээс шингээлт хийж гексан эфир, цуугийн 90:40:1 харьцаатай тогтолцоонд тавьж 1% винилийн уусмалаар тодотгол хийв. Толбуудыг стандарт бодисуудтай жишиж тодорхойлолтыг хийхэд чөлөөт хүчил, эфир холестерол, фосфолипидийн бүлэглэлүүд ялгарлаа. /Зураг 2/

Туршилтыг цааш үргэлжлүүлэн эхийн сүүний ба эхийн цусны сийвэнгийн тосонд харьцуулсан тооны тодорхойлолтыг хийхдээ хроматограмм бүрийг хайчлан авч 0,009%-ийн хүхэр хүчлийг зэс бүхий этилийн спиртээр 2 цагийн турш элюци хийж ФЭК 56 МП маркийн фотокалориметрт НМ-ийн долгионы уртад хийж тодорхойлолтын хүснэгт А-д харууллаа. Хүснэгтээс харахад хөхний сүү болон цусны сийвэнгийн тосны найрлагыг харьцуулахад эхийн сүүний тосонд триглицерид цусны сийвэнгийн тосноос 2 дахин их хэмжээтэй агуулагдаж байгаа учир Р<0.001 үнэн магадлалтай байна. Энэ нь сүүний тосны найрлага давуутай чанарлаг болохын хирээр триглицеридын хэмжээ ихсэж, эфир холестеролийн хэмжээ үед эхчүүдийн хооллолтоос хамаарахгүйгээр аль ч тохиолдолд эхийн сүүнд триглицерид давамгайлж байдаг нь судалгааны явцад батлагдлаа. Уураг сүүнд чөлөөт тосны хүчил ба эфир холестеролийн агуулагдах хэмжээ лактацийн үетэй харьцуулахад нилээд их байдаг нь нярай хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагааны онцлогтой холбоотой юм. Чөлөөт тосны хүчил, эфир холестерол нь нярай хүүхдэд триглицеридийг бодвол түргэн шингэдэг. Лактацийн үеийн 5-6 хоногт хөхний сүүнд байх тосны хүчид тогтмол харьцаатай байдаг. Энэ үед сүүний булчирхайн тос нийлэгжүүлэх процесс идэвхжиж байгаа нь лактацийн үеийн эхний өдрөөс эхлэн триглицеридийн ялгаруулалт нэмэгдэж байгаагаас харагдаж байна.

Ном зүй

1. Коровкин Б.Ф. Биологическал химия \"Медицина* М. 1983
2. Б1е15сЬу Л, 31ре»1еш М Л. 1др& Кеа. 1987
3. Морарь Х.С Состав жеского молока и влидаие нанего отдельных факторов. Здравоохранеаие / Кишенев/ 1982 г.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 395
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК