Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 3(88)
Архинд донтох өвчний дахилтаас сэргийлэх зөвлөмж
( Лекц )

Л.Эрдэнэбаяр

Дэд доктор

 

Нэгэн үе судлаачид архинд донтох нь өвчин мөн үү? аль эсвэл шинж тэмдэг үү? гэдэгт эргэлзэж, энэ асуудал дээр маргаантай үзлийг баримталж байлаа. Гэтэл үүнийг өвчин мөн юмаа гэдгийг ихэнх эрдэмтэд хүлээн зөвшөөрсний дараа архинд донтох өвчний эмчилгээний асуудал судлаачдын анхаарлыг татах болов. Ихэнх тохиолдолд эмчилгээний дараа дахилт өгдөг учраас архинд донтох өвчний эмчилгээ нилээд төвөгтэй ажээ. Иймээс наркологийн салбарт архинд донтох өвчний дахилтаас сэргийлэх асуудал тулгамдсан зорилтын нэг болоод байна. Судлаачдын дүгнэлтээс үзвэл архины эсрэг эмчилгээ нь үндсэн өвчний хам шинжийг засахад чиглэх ёстой аж. /Братусь Б.С. 1974, Гульдан В.В, Померанцева О.Ю, Авруцкий Г.Я, Недува А.А.1981/ Судлаач Цымбал Е.Н. архидалтыг эмчлэхэд шууд жигшүүлэх арга хэрэглэх нь зохисгүй үзэгдэл юм гэж тэмдэглэжээ.

Качаев А.К. Шишкин Ю.В. нар /1984/ архидалт өвчний бүх үе шатанд вегетатив /дотор эрхтний/ хямрал тогтвортой байх агаад тэр нь үндсэн өвчний дахилтыг хөдөлгөж, эмгэг дурыг идэвхжүүлж, шартах шинжийг нөхцөлдүүлнэ гэжээ. Судлаачид эмгэг дур идэвхжих нь хувь хүний зан төрхийн онцлогоос хамаарна гэж үздэг. Морозов Г.В /1983/. Архинд донтох өвчний дахилт нь эрхтэн тогтолцооны болон сэтгэцийн хямралтай хавсарч явагдах бөгөөд өвчтөн түүнийг янз бүрээр ухамсарлах тул эмчлэх сэргийлэх асуудалд ялгавартай хандах хэрэгтэй юм. /Иванеа Н.Н, Валентин Ю.В. 1984/

Үүнээс гадна эмчилгээг иж бүрэн шатчилан явуулж архинд донтох өвчний дахилтаас сэргийлэх юмаа. Ер нь удаан хугацаагаар архи уухгүй байж байгаад 10-15 жилийн дараа дахилт хөдлөх нь архины тухай эерэг санаа бодол тухайн хүнд хадгалагдаж байсны шинж юм. Архинд донтох өвчний дахилт хөдлөхөд шалтаг шалтгаан хоёулаа байна. Шалтгийг заах нөхцөл байдлыг өөрчлөх нь хэтийн зорилт мөн боловч түүнд хүрэхийн тулд завсрын зорилтуудыг шийдвэрлэвэл зохино. Тухайлбал тухайн өвчтөнд аяндаа ба шалтаглан үүсэх эмгэг дур, сэтгэл санааны хүчтэй хямрал, сульдаа үүсэхээс ямагт сэргийлэх явдал чухал юм. Үүний хажуугаар эмгэг зан төрх, ёс суртахууны доголдлыг засах, гэр бүл ажил хөдөлмөрийн нөхцөлд дасгах хэрэгтэй. Дээр дурьдсанчлан эдгээр хямрал нь хувь хүний онцлог, эмнэлзүйн илрэл, архины эсрэг эмчилгээ зэргээс хамаарах учир аль болох өвчтнийг эрт илрүүлэх нь чухал. Эрт илрүүлэх нь наркологийн албаны зохион байгуулалт, хүн амын өвчний талаархи мэдлэг мэдээлэл хир зэрэг байгаагаас хамаарна. Энэхүү харилцан холбоотой гинжин холбоо эцсийн бүлэгт архидалт өвчин түүний дахилтаас сэргийлэх асуудалтай холбогдоно. Уг асуудалын үндсэн зорилго нь өвчтөнд шалтаг болох нөхцөл, өөрийнх нь эмгэг өөрчлөлтийг засаж эрүүл байх /архи амсахгүй байх/ байдлыг бий болгоход оршино. Энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэх нь эмчилгээний ямар тактик баримтлахаас шалтгаана. Одоогийн байдлаар дахилтаас сэргийлэх арга хэмжээтэй сайн уялдахгүй байна. Энэ нь архины эсрэг эмчилгэний үр дүн хангалтгүй байгаагийн шалтгаан болно.

Орчин үед архины эмчилгээ нь идэвхтэй, тогтоон барих гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Бид одоо архины эсрэг эмчилгээг 3 шатаар хийж байгаа бөгөөд 1 үе шатанд бие сэтгэлийн хямралыг арилгах, хордлогын эсрэг эмчилгээг, П үе шатанд өвчтөнийг архинд мэдрэг болгон жигшүүлэх эмчилгээ хийж анхдагч эмгэг дурыг дарах эмчилгээг, Ш үе шатанд 3 жилийн турш жилд хоёр удаа амбулаторын нөхцөлд тогтоон барих эмчилгээ тус тус хийж байна. Ийнхүү архины эсрэг идэвхтэй эмчилгээ 1-4 сарын турш явагдах ба эмгэг дурыг дарахад чиглэнэ. Хэдийгээр энэ хугацаа богино боловч эмч өвчтөнтэйгээ тусгай гэрээ хийж хяналтыг удаан үргэлжлүүлж болох талтай. Идэвхтэй эмчилгээний хугацааг 3-4 сараар сунгахад хүрэлцээтэй авч, өвчтөнүүдэд эмгэг дур цаашид ч удаан хадгалагддаг байна. Үүний ба бичил орчинд эргэн дасгах нь хажуугаар эмгэг дураас гадна 1-2 дахилтаас сэргийлэх гарцаагүй ажилд бие сэтгэлийн хямрал нөхцөл мөн болно. Иймээс эмчилгээ үргэлжилддэг. Тэр нь архи уухаар нь хувь ил гарч ирдэг байна. Найденова хүн бүрт өвөрмөц эмнэлзүйн болон Н Г/1984/ 2-4 сар өвчтнийг бусад онцлогийг харгалзсан уян эмнэлэгт хэвтүүлсэн ч эрхтэн хатан хөдөлгөөнтэй байвал зохино. тогтолцооны хямарсан ажиллагаа бүрэн эдгэрэхгй гэжээ. Түүний дараа ч гемеостазын алдагдал, бодисын солилцооны хямрал, дааврын өөрчлөлт өвчтөнд ажиглагдах ажээ. Энэ суурия дээр үл мэдэг сэтгэл гутралаас эхлээд дошгирон хямрах хүртэл сэтгэл санааны хүчтэй өөрчлөлт гарна. Үүнтэй холбогдуулан тогтоон барих эмчилгээг эмгэг дур арилах тэр агшнаас эхлэх ёстой. Цаашид архидалт өвчний засралын үеийн онцлогийн тухай судлаачдын мэдээлснийг үргэлжлүүлэн дурьдаж болох авч бидний судалгааны үр дүн өвчний дахилт хөдлөхөд хувь хүний болон нийгэм хүн амзүйн онцлог, эмнэлзүйн илрэл, эмчилгээний төрөл өвчтөний бие сэтгэцийн хямрал, түүний дотор анхдагч эмгэг дур, архи амсахгүй байхыг ухамсарласан өвчтөний тэсвэр хоёр чухал болохыг нэгэнт баталсан учраас дахилтаас сэргийлэх доорхи зөвлөмжийг бид дэвшүүлж байна. Архинд донтох өвчний эмчилгээний дараах засрад сайжралын үе бол нийлмэл нарийн үйл явц бөгөөд сэтгэцийн янэ бүрийн эмгэг хямрачыг харгалзан ааш зангийн өөрчлөлтүүдийг засах Архины эсрэг идэвхтэй эмчилгээ нь эмнэлзүйн үндэслэлгүй бол явуургүй болох нь ойлгомжтой. Идэвхтэй эмчилгээний үед гол нь аль болох богино хугацаанд эмгэг дурыг тогтвортой дарах хэрэгтэй байдаг. Бүх тохиолдолд энэ зорилго өвчтөнд өөрт нь мэдэгдэхгүй байвал зохино. Мөн үүний зэрэгцээ мэдрэл сэтгэцийн хямралыг арилгах эмчилгээ хийнэ. Гэвч эмчилгээний энэ үе шатны дараа ч сэтгэцийн болон дотор эрхтний хямрал эмчилгээний төрлөөс үл хамааран өвчтнүүдэд ажиглагддаг. Иймээс засрал сайжралын үеийн эхний 1-2 жилд өвчтөн бүрэн эдгэрэх ямарч боломжгүй юм.

Идэвхтэй эмчилгээний дараа тогтоон барих эмчилгээ хийх шаардлагатай. Богино хугацааны идэвхтэй эмчилгээний зэрэгцээ цаашдааөвчтөний эмнэлзүйн болон нийгмийн бичил орчйы онцлогийг харгалзахгүй бол эмчилгээний үр дүн буурахад хүрнэ. Дээр дурьдсан онцлогийг харгалзан I үе шатанд: хордлого тайлах, шартахын эсрэг эмчилгээ хийхийн зэрэгцээ сэтгэл засал хийнэ.

Түүнчлэн эмгэг дурыг дарах, архийг жигшүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх эмчилгээ хийнэ. Хугацаа 45 хоногоос хэтрэхгүй. П үе шатанд: Идэвхтэй эмчилгээг үргэлжлүүлнэ. Далд орсон анхдагч эмгэг дурыг гяндаа ба шалтаглан идэвхжихийг дарах, сэтгэл санааны хүчтэй хямралыг засах, эмгэг зан төрхийн төстэй шинжүүдийг алгуур намжаах, өвчтөнийг гэр бүр, ажил хөдөлмөрийн нөхцөлд эргэн дасгах, архинаас үүдэн гарах гарз хохирлыг ухамсарладаг болтол, архи уухгүй тэсэх өөрийн гэсэн аргыг төлөвшүүлэх зэрэг иж бүрэн дотор сэргээн засах арга хэмжээ авна. Эмчилгээг амбулаторийн нөхцөлд хийх нь зүйтэй. Шаардлагатай гэж үзвэл стационарт хэвтүүлж эмчилж болно. Хугацаа хувь хүнээс хамаарна. Гол төлөв 30-45 хоногт багтаан эмчилнэ. давуу тал нь өвчтөн бүрд эмийн эмчпгээ, сэтгэл засал, нийгмийн сэтгээн засах арга хэмжээг иж бүрэн авч явуулдагт оршино. давуу тал нь өвчтөн бүрд эмийн эмчпгээ, сэтгэл засал, нийгмийн сэтгээн засах арга хэмжээг иж бүрэн авч явуулдагт оршино.

Харин өвчтөн бүр харилцан адилгүй учир өвөрмөц ялгавартай арга барилыг шаардана. Бидний үзэж байгаагаар өвчтнүүдийг архины эсрэг эмчилгээ хийхдээ 2 хэсэгт өвчтөн банвал тэднийг тавилан сайн хүмүүс гэж үздэг. Нөгөө хэсэгт нь зан төрхийн ямар нэг согогтой хүмүүс орох бөгөөд тэдгээрийг согогийнх нь хир зэрэг гүнзгий байгаагаар нь дахилт хөдлөхөд ялгавартай авч үзнэ.< I ба П   хэсэгт  архидалт  өвчний

III үе шатанд: Тогтоон барих эмчилгээ хийнэ. Үндсэн зорилт нь эмнэлзүйн илрэлийг заавал цэгнэх архинаас шалтгаалан үүссэн ааш хэрэгтэй Үүнд: өвчний үе шат, зан эвдрэх өөрчлөлтийг аажим даамжрах явц, шүүмжлэлтэй засах, архчнд хандах эсрэг сэтгэл хандах чадвар гэх мэт. Эдгээр санааг өөрчлөх, архи уухгүй байх онцлогийг харгалзсанаар дээр ухамсарыг төлөвшүүлэх зэрэг бидний судалгаанд тэмдэглэсэн болно. Нэг удаа эмчилгээний дагуу тайван үеийн сэтгэцийн үргэлжлэх хугацаа 45 60 хоног, эмгэг хямрал, эмгэг дурыг энэхүү шатчилсан эмчилгээний идэвхжүүлэгч хүчин зүйл, архи уусны дараа ундсэн өвчин сэргэх хугацаа зэргийн тавиланг тодорхойлно. Дээр бидний дурьдсан эмчилгээний үе шат, өвчтөний ангилсан байдал нь бидний үзэж байгаагаар амьдралд хэрэгжих боломжтой. Тодорхой нэг өвчтөнд эмчилгээг үр дүнтэй болгохын тулд тасралтгүй удаан эмчлэх, хувь хүний онцлогийг харгалзах, иж бүрэн эмчлэх, архи амсахгүй байлгах, шатчилсан арга хэмжээ авах зэрэг 5 зарчмыг баримтална. Энэхүү архины эсрэг шатчилсан эмчилгээг хэрэгжүүлэх зохион байгуулалтын асуудлыг орхихгүй гэж үзвэл тэр нь манай орны наркологийн албаны одоогийн тогтолцоонд тусгайлан зохион байгуулалтыг шаардахгүй юм, Харин наркологийн албаны салбар бүрийн үүргийг тодорхой % болгбж байгаа боломжийг бүрэн дайчлах хэрэгтэй болно.

Судалгааны үр дүнгээс үзвэл архины эсрэг арга хэмжээ засрал сайжралын үеийн явцад тодорхой чиглэлээр хөдөлгөөнтэй өөрчлөдөж байвал зохимжтой. Эмнэлэг нийтмийн үр дагаврын онцлогоос үзвэл архи уухгүй тэвчих хугацаа уртсах тутам эмийн эмчилгээниЙ эзлэх хувь буурч, нийгмийн сэргээн засах арга хэмжээний хувь өсөх хэрэгтэй байна. Гэхдээ эхний жил заавал хоёуланг нь хавсран хэрэглэнэ. Иймээс дахилтын эсрэг эмчилгээний үндсэн нэг зарчим нь иж бүрэн хандах явдал юм. Эмийн бодисын өргөн хүрээ нь болзолт рефлекс үүсгэх, архийг жигшүүлэх, сэтгэцийн эмгэг хямралыг засахад чиглэнэ. Нейролептик ба транквилизатор эмийг ялгавартай хэрэглэснээр эмгэг дур үүсэхзэс амжилттай сэргийлж чадаж байгаа бөгөөд тэдгээр эм нь мэдрэл-сэтгэцийн эмгэгийн хямралыг засах ашигтай аж.

Сэтгэл гутралын эсрэг эм, литийн төрлийн эм хэрэглэх нь сэтгэл санааны хүчтэй хямралыг дарахад туслана. Ноотропын эмийг бусад эмийн бодистой хавсран хэрэглэснээр сульдах ба вегетатив хямралыг багасгадаг байна. Архины эсрэг идэвхтэй эмчилгээ ба бусад үед ч сэтгэл засал чухал суурь эзлэнэ. Энэ нь архидадт эмчилгээний бүрдэл мөн. Сүүлийн жилүүдэд сэтгэл заслын олон арга хэрэглэх болжээ. Гэхдээ тэдгээрийн үндэс нь эртнээс тодорхой байсан юм. Тухайлбал ганцаарчилсан ба хэсгчилсэн гипноз эмчилгээ г.м. /РожновВ.Е. 1975, 1981/ Орчин үед иж бүрэн сэтгэл засал хийж үр дүнд хүрч байна. Тэдгээрийн дотроос ганцаарчилсан хувь хүнд тохируулан явуулах сэттэл засал, хэсэгчилсэн чөлөөт сэтгэл засал, хэсэгчилсан үе шаттай явуулах өөрийгөө жолоодох дасгал зэргийг багтаасан иж бүрэн эмчилгээ анхаарал татаж байна. /Зенченко Е.Н. 1984/ Хэсэг бүлгээр маргаан зохион, тоглоом тоглуулах, өөрийгөө жолоодох дасгал хийх зэргээр эмгэг дурын асрэг сэтгэхүйн дасгал хийх арга байдаг. /Валентин Ю.В. 1984/ Үүний хажуугаар аяндаа өөрөө эдгэрэх явцтай өвчтөнд гэр бүлийн сэтгэл засал хийж тэр орчинд эргэн дасгах нийгмийн арга хэмжээ авна. /Зобнев В.М. Рыбокова П.Г. 1979, Анохин Ю.А., Анохина Н.Г. 1980/

Гэр бүлийн сэтгэл засал хийхэд хамгийн гол нь гэр бүлийн гишүүдэд уг өвчний онцлог, засралын үеийн өвчтөний динамик өөрчлөлтийг сайн ойлгуулж, өвчтөнийг архи уулгахыг сэдээгч аливаа нөхцөлийг гэр орны хүмүүс гаргуулахгүй байхыг чухалчилна.

Ялангуяа ажил мэргэжлийн баримжаагүй, сонирхолгүй тийм хүмүүст илүү анхаарал тавих шаардлага гарна. Ихэнх өвчтөнд архидлт өвчин үүсэх ба түүний дахилт хөдөлгөх хүчин зүйл адил байдаг. түүнийг засах нь архи амсуулахгүй байхаар зөвхөн хязгаарлагдахгүй, хамгийн чухал зорнлго бол нийгэмтэйгээ өвчтөн эерэг холбоо тогтоох явдал болно. Энэ зорилгод архины эсрэг клубын үйл ажиллагааг бүрэн ашиглах хэрэгтэй ажээ.

Клубын хэлхээс тус оронд зохион байгуулагдаагүй учир архи хэрэглэгчдийн чөлөөт цагийг зөв зохион байгуулах тэднийг төлөвшүүлэх, өвчилсөн хүмүүсийг нийгэмд эргэн дасгах арга хэмжээ хангалттай хэрэгжихгүй байна. Бидний дэвшүүлсэн шатчилсан эмчилгээг хот, хөдөө, дүүргийн наркологийн кабинетууд явуулж болно. Хот хөдөөгийн бүх наркологийн кабинетуудад жигд эмчилгээг явуулж ирэх шатанд эмийн эмчилгээний жин багасч харин нийгэм хүн ам зүйн арга хэмжээ өснө. Энэ нь дахилтын эсрэг арга хэмжээнийй чанарыг сайжруулна. Нөгөө талаар наркологи эмчийн уламжлал болсон кабинетад эмнэлгийн тусламж үзүүлэх ачаалал багасна.

Иймээс архидалт өвчний дахилтаас үр дүнтэй сэргийлэх үндсэн нөхцөл нь өвчтөний архи огт амсахгүй байх нөхцөлд явуулах эмийн эмчилгээ болон сэтгэл засал, нийгмийн сэргээн засахшатчилсан иж бүрэн хавсарсан арга хэмжээ болон эмнэлзүйн онцлог, засрал сайжралын үеийн хөдлөл зэргийг ялгавартай авл үзэх нь чухал.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3740
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК