Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 3(88)
Орчин үеийн эрүүл мэндийн хамгаалалт болон эмнэлгийн ирээдүйн тухай бодол
( Лекц )

 П.Онхуудай

УКТЭ-ийн захирал, Анагаах ухааны доктор

 

Эрүүл мэндийн төлөө эмнэлгийн үйл ажиллагааны тухай гадаадын олон орны янз бүрийн сэтгүүл, хэвлэл мэдээллээс сүүлийн жилүүдэд уншиж тэмдэглэж байсан эрээвэр хураавар зүйлүүдийг эргэн уншиж хураангуйлан бичхийг оролдов.

Хүн ер нь янз бүрийн туршлага хуримтлуулдаг, нэг хэсгийг хэрэгжүүлнэ, түүнээс нийтлэг аргын сонголт хийснээр үнэлж цэгнэж чаддаг энгийн шалгарсан зарчимтай. Энэ чинь энгийнээс нарийн руу, нарийнаас энгийн рүү гээд л эргэж байнга холбогддог тогтолцоо бишүү. Сайн дунд саар бий, саар юманд сайн ч юм бий. Одоо бол эмнэлэг маань хувийнх байна уу, улсынх байна уу, цөмд нь эмнэлэг үйлчилгээний бүх л асуудал адилхан тусах нь гарцаагүй.

Бид XXI зуунд буюу ирээдүйд эмнэлгийн эмч, өвчтөнтэйгээ хамтран сууж оношлогоо, эмчилгээ болон үзлэгийн төлөвлөгөөг компьютерээр л амархан гүйцэтгэх болно гэж үлгэрлэн боддог байх. Гэтэл эмнэлгийг хөгжүүлнэ гэдэг тийм ч амархан, бүх юм тодорхой болчихдог зүйл биш бололтой. Хүн эмчилдэг эмнэлгийн олон хэлбгрийг хүн төрөлхтөн аль эртнээс эрхэлж байсан бөгөөд эхлээд домч өрх гэрээр явж эмнэж домнодог, мөн гэр орноо болон сүм хийдийг хүртэл ашигладаг байлаа. Шинжлэх ухаал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хуулиар жинхэнэ эмч хүн бий болж, өвчтөн хэвтэж эмчлүүлдэг "жинхэнэ эмнэлэг" үүсч хөгжиж ирсэн байна.

Ер нь "жинхэнэ эмнэлэг" дорио дахинд уу, аль эсвэл өрнө дахинд уу, хаана яаж хөгжиж ирсэн түүхэн уламжлалыг бид европынхоор л төсөөлж сурчээ.Дэлхийн 1 дайны дараахан Капитан Стоун Эрүүл мэндийн тусламж, эмнэлгийн болон удирдлагын /менежмент/-ийн тухай бичиж Лондонд хэвлүүлсэн нь энэ талын анхны ном болж үлдсэн байна. Энэ хүний санаачлагаар 1929 онд Олон улсын эмнэлгийн холбоо ажиллаж эхэлжээ. Өнөөдөр дэлхийн бүхий л эмнэлгүүд, үндэсний эрүүл мэндийн алба, санхүү төлөвлөгөөний болон шинжилгээ судалгааны ажилтнуудыг холбож эрүүл мэндийн бүх төрлийн хөгжилтөд эмнэлгүүдийн орчин үеийн үүрэг хариуцлагын уран барилгыг босгох зорилготой юм. Дэлхийн хэмжээнд сүүлийн 40 жилд эмнэлгийн хөгжилт байнгын урагшилж байна. Нярайн үхэл гэхэд 1000 амьд төрөлтөд 1950 онд 163 байсан бол 1990 онд 67 болжээ. Дудаж наслалт 1990 онд 65 болж, ДЭМБ-ын гишүүн орнуудын тэн хагасаас илүү нь буюу 90 улсуудад 60 түүнээс дээш байна. 1997 онд 6 тэрбумаас давах болно. Одоо дэлхий дахинд нилэнхүйдээ улс төр, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөд нэгэнт шилжээд байна.

Эдийн засгийн тогтворгүй байдал эмнэлгүүдэд шууд нөлөөлөх болов. Гэвч эмнэлгийг хөгжүүлэх асуудал төвөгтэй янз бүрийн бэрхшээл байвч түүнийг даван туулах аргыг ухаалгаар сүвэгчилсээр байгаа юм. Энэхүү байнга өөрчлөгдөж буй дэлхийн эрүүл мэндийн одоогийн байдлыг /статус/ сайжруулахад 4 гол санааг дэвшүүлж байна.

  1. Эрүүл мэндэд шударга бус хандах явдалтай тэмцэх, эрүүл мэндийн тусламжинд хандах арга зүйг шинэчлэн өөрчлөх.
  2. Зайлшгүй бус үхлээс сэргийлэх, өвчтөний өвчлөл зовлонг зөв үнэлэх.
  3. Орчин тойрны нөхцлөөс эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх.
  4. Эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд тухайн байдал, эх үүсвэрийг ашиглахад шинэ боломжийг олох.

Өнөөдөр дэлхий дахиныг зовоож буй зарим тоо баримтыг дурдвал өндөр хөгжилтэй орнуудад хүний дундаж наслалт 70-ас дээш байхад ядуу орнуудад 50-иас доош байна.

Мөн ядуу орнуудад төрөлт баян орнуудаас 200 дахин их байгаа юм. 100 саяас илүү хүн цэвэр ундааны усгүй 50С саяас илүү хүн эмнэлгнйн анхны тусламж авч чадахгүй байна. Сая саяар хүүхэд нас барж, полимиелит, татран зэрэг өвчинд хэлмэгдсээр байна.

Тамхинаас болж жилд 3 сая хүн нас барж, түүний 60000 нь уушгины өмөн байна. ДОХ-оор 1991 онд 8-10 сая хүнд халдвар авсны 50% нь Африкт байна.

Ирээдүйн эрүүл мэндийн тогтолцооны хэрэгцээ нь гол чиг барих 3 зарчим дээр үндэслэгдэнэ.

  1. Техникийн оролцлогооны бодит байдал, үр өгөөжийг цаашид дээшлүүлэх
  2. Нийгэм эдийн засгийн тогтоллоотой нийцүүлэх ба үндэсний бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн хөгжилтэй холбох
  3. вөрмөц нэгдэл чанар ба хүний эрхийг хүндэтгэх гишүүн орнууд болон ДЭМБ-ын стратеги нь эрүүл мэндийн анхны тусламжийн үндсэн зарчимын ирээдүйг доорхи байдлаар урьдчилан таамаглан харж байна.
  4. Эрүүл мэндийн амин чухал үйлчилгээ бүхнийг хамарсан шударга, иж бүрэн байх ёстой.
  5. Эрүүл мэндийн үйл ажиллагаа нь тухайн орон нутагт үр ашигтай, баталгаатай, боломжтой байх ётой.
  6. Эрүүл мэндийн идэвхит ажиллагаа нь өвчнөөс урьдчилан сэргийлэлт эрүүл мэндийн хамгаалат, эмчилгээ, нөхөн сэргээлтийг бүрэн хамарсан байх ёстой.
  7. Хувь хүн ба өрх гэрийн өөрсдийн хүчинд итгэх итгэлийг дэмжиж эрүүл мэндийн идэвхит ажиллагаанд тэднийг тодорхой үүрэг гүйцэтгүүлэх ёстой.
  8. Эрүүл мэндийг хамгаалахын төлөө үйл ажиллагаа, оролцоо нь бусад салбартай нягт холбоотой байх.

Эрүүл мэндийн тогтолцоо нь дээд зэргийн эмнэлгийн сүлжээгүйгээр эмнэлгийн анхны тусламжинд суурилж чадахгүй юм. Ирээдүйн эмнэлгийн удирдлагын /менежмент/-ийн тухайд хүн амын эмнэлгийн тусламжийн үйл ажиллагааны үнэлгээнд доорх асуудлыг голлон авч үзлээ.

  1. Настай хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламжийн ирээдүйн үнэлгээ.
  2. Удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх асуудалд бодлогоо өөрчлөх.
  3. Эмнэлгийн үйл ажиллагаа болонэмчийн сургалтыг эргэн харах.
  4. Өвчтөнд үзүүлэх эмнэлэг үйлчилгээг сайжруулах.

Мөн санхүүгийн ашигтай оновчтой үйл ажиллагаанд доорх зүйлийг хамааруулсан байна.

  1. Эмнэлэг нь Эрүүл мэндийн тусламжид зориулсан мөнгөний 68%-ийг эзлэх
  2. Удаан хугацааны эмчилгээний практикт өөрчлөлт оруулах
  3. Хямд урвалжийг голчлох
  4. Эмийг оновчтой хэрэглэх
  5. Өвчтөнд зарим сонголт үйлчилгээг өргөтгөх.
  6. Өвчтөний орны үнийг ялгаатай болгох, хоол хангалт, шүд эмчилгээний үнэлгээ.
  7. Ерөнхий /төв/ эмнэлгээс тусгай /нарийн мэргэжлийн/ эмнэлэг болгон өөрчлөх

Эмнэлэг дэх эмнэлгийн үйл ажиллагааны ирээдүйн удирдлагын гол анхаарлаа төвлөрүүлэх асуудал нь:

  1. Эмнэлгийн байгууллагуудын хоорондох олон талт үйл ажиллагааг зохицуулах.
  2. Эмнэлгийн зэрэглэлийн дагуу үйл ажиллагааны ангилалтай байх.
  3. Өндөр мэргэжлийн эмнэлгийг хөгжүүлэх
  4. Поликлиникийн үйлчилгээтүүн дотроос өрх гэрийн болон өндөр настны эмнэлэг үйлчилгээг боловсронгуй болгох сэргээн засах эмчилгээг хөгжүүлэх.
  5. Эмнэлгийн, эрүүл мэндийн болон аж ахуйн бусад (байгууллагын хамтын ажиллагааг сайжуулах.

Хэдэн жишээг авч үзье. Японд 620000 гаруй 65-аас дээш насны өндөр настан нэг жилд 6 сараас дээш эмнэлэгт хэвтжээ. Мөн 250000 нь өндөр настны мэргэжсэн эмнэлэгт, 120000 гэртээ үйлчлүүлдэг байна. Энэ тоо 2000 он гэхэд 1 саяас давах болно. Японы эрүүл мэндийн яам өндөр настануудад жил бүр 20000 15 жилд 300000 эмнэлгийн ор гаргаж өгөх юм. Эмнэлгийн зардал нь клиникт 58%, өрхийн үйлчилгээнд 42% зориулагдаж байна.

Эмнэлгийн үйлчилгээг үнэлэх гол үзүүлэлтүүд: /Доктор Х.Хашимотогийнхаар/

  1. Орны ашиглалтын байдал
  2. Эмнэлгийн дундаж 6р хоног
  3. Эмнэлгийн ариун цэвэр
  4. Нас баралт
  5. Оношийн зөрөө
  6. Эмнэлгийн дотоод халдварын хамгаалалт
  7. Өвчний хүндрэл
  8. Шаардлагагүй мэс засал
  9. Задлан шинжилгээ
  10. Эмчилгээ үйлчилгээ /эмнэлэг хялалтын комисс, нас баралтыг шалгах комисс, тасаг, клиникийн эмч нарын зөвлөл/

Валлиам Оолер: Эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ нь өвчтөнөөс эхэлж өвчтөнтэй байж өвчтөнөөр төгсдөг юм гэжээ. Өвчтөн бол түүний гол утга учир юм. Өвчтөн байхгүй бол эмнэлэг, эмнэлгийн үйлчйлгээ шаардлагагүй болох нь тодорхой. К. Такаги: Онош бол өвчтөн биш хүн юм. Эрхтэнийг эмчлэхийн оронд хүнийг эмчлэх ёстой. Өвчтөн эмнэлгийн ажилтнаас хүмүүнлэг энэрэнгүйн харьцаа, цэвэрч нямбай байдал, чимээ шуугиангүй тайван сайхан орчин, эмнэлгийн дээд зэргийн асаргаа сувилгаа эмчилгээ үйлчилгээг хүсч байдаг.

Жишээлбэл: АНУ-д сайн эмнэлгийн шалгуур нь:

1977 онд

  1. Ариун цэвэрч байдал.
  2. Сайн багаж төхөөрөмж
  3. Сайн сувилгаа асаргаа гэж үзэж баисан бол:

1985 онд

  1. Эмнэлгийн ажилтны чанар
  2. Анхны хандлага тусламжийн чанар.
  3. Асаргаа сувилгааны чанар болж өөрчлөгджээ.

Энэ шинэ үнэлэлт нь чанарын асуудал онцгой чухал тавигдах болсон нь харагдаж байна.

Ирээдүйн эмнэлэг ямар эмчтэй байх вэ? Шаардлага хангасан эмч нь эмнэлгийн хаашаа явж буйг сайн ойлгодог байх ёстой. Сайн эмч доорхи 10 шаардлагыг хангасан бойна.

  1. Анагаах ухааны шинэ ололтыг хоцрохгүй эзэмшсэн, хамгийн сүүлчийн мэдлэгээр өөрийгөө зэвсэглэсэн, эрчимтэй ажиллахаа урдаас төсөөлөн ойлгож мэддэг байх. Мөн нийгэмлэгийн хурал зөвлөлгөөнд идэвхтэй оролцдог байх.
  2. Анагаах ухаан, эмнэлгийн тусламжийн бүх салбарт өргөн мэдлэгтэй, шинжлэн магадлах өндөр түвшинд байхаа урьдчилан төсөөлөх чадаартай.
  3. Анагаах ухааны ёс суртахуунд үнэнч байх Хүмүүнлэг амьдралын төлөө, хүний зовлонг сэтгэлээрээ мэдэрдэг, энэрэнгүй үзэл халуун сэтэлээр баян байх.
  4. Эмчийн хувьд өөрийнхөө нийгмийн хариуцлага үүргийг мэддэг байх.
  5. Эмч хүн өвчтөнийхөө нүдийг харж юуг хэлж байгааг ойлгодог, эмчилгээнд анхааралтай хандаж.
  6. Эмийг хэрэглэх учир, үр дүнг тайлбарладаг байх.
  7. Өөрийн мэдлэгээ үнэлж чаддаг, хэцүү хүнд нөхцөлд залуу эмч нарт туслахад бэлэн бөгөөд өвчтөнөө эмчлэхэд бүхнээ зориулдаг байх.
  8. Өвчтөнийг өөртэйгээ буюу өөрийн гэр бүлийн нэгэн гишүүн өвдсөн шигээр жишиж чаддаг байх.
  9. Өөрнйн мэргэжлийн хамтран ажиллагч нартайгаа ямагт зөвлөдөг байх. Хамтын ажиллагаагүй эмч бол өөртөө зовлон хураагч юм.
  10. Үзлэгийн цагийг хүндэтгэж ямагт цагийг нарийн барьдаг байх.

Эмнэлгийн удирдагч хүн гэж хэн бэ? Удирдагч хүн бол 5 мэдрэмж, 6 хүчтэй байх хэрэгтэй.

1. 5 мэдрэмж:

  1. Төлөөлж чадах
  2. Шударга байх
  3. Хариуцах
  4. Хямрах
  5. Сэтгэл ханах

2. 6 хүч:

  1. Мэдлэг
  2. Шийдэмгий байдал
  3. Итгүүлэх бат үзэлтэй
  4. Нөлөөлөх, дайчин чадвартай
  5. Буулт хийж чаддаг /хэцүү байдалд/

6. Тэвчээр

Удирдлагын олон арга бий л дээ.

Жишээлбэл: зохицуулан тохируулах, ардчиллын, захиргаадах г.м. Иймээс дээрх шалгууруудад уян хатан хандах ёстой. Алиныг нь хэрэглэхээ тухайн үед удирдагч хүн мэргэн шийддэг чадвартай байхад гол асуудлын утга учир оршино. Хэвлэлийн тоймоос сонгон авч чадан ядан бичсэн минь мэргэжлийн нөхөд та нарт нэгэн санаа нэмсэн бол миний хэрэг бүтэх нь тэр.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 761
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК