Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1979, 2(32)
Уушгины үрэвсэлтэй 3 cap хүртэлх насны хүүхдийн цусны шинжилгээнд гарах онцлог
( Судалгааны өгүүлэл )

Н.Гэндэнжамц, Д.Батсүх, П.Батхүү

АУДС-ийн хүүхдийн өвчин судлалын тэнхмиéн эрхлэгч, доцент, Анагаах ухааны дэд эрдэмтэн, Эрдэм шинжилгээнии ажилтан

 

Цус болоâсруулах эрхтэí хүүхдийн амьдралын эхний саруудад халдварт өвчин, ялангуяа уушгины үрэâсэлд ихээхэí мэдрэмтгий байна. Уушгины хурц үрэвслийн үед эхлээд захын цусанд цагаан бөөм олшрох, нейтрофилийн эзлэх хувь ихсэж з¿¿í òèéø хэлбийх, цусíы улаан цогцсын тунах урвал (УЦТУ) хурдсах зэрэг өºрчлөлтүүд гарна. Захын цусанд гарах өөрчлөлт нь тэр хүүхдийн биеийн эсэргүүöэл, өвчèí үүсгэгч нян, уушгины үрэвслийн эмнэл зүйí хэлбэр зэргээс хамаарна. Хэрэâ хүүхэд эсэргүүцэл султай байвал үжлийн үед ч захын цусанд өөрчлөлт гардаггүй (Е.К. Клèванскàй-Кроль, 1936). Уушгины хурц үрэâсэлтэй хүүхдийн захын цусны шиíжилгээнд гарах зарим өөрчлөлтийг судлах зорилго тавьж бид 7 хоíогтойгоос 3 cap хүртэлх насны 108 хүүхдэд ажиглалт хийв. Бүх өвчтөний 37% нь 1,2-р зэргийн тэжээлийн доройтолттой, 34% нь сульдаа, 20.3% нь шүүдэст эмзэгшилтэй зэрэг ямар нэгэн дагалдах ºвчинтэй байснаас гадíа 50 гаруй хувь нь холимог хоолтой буюу тэжээвэр хүүхдүүд байгаа нь хүүхдèйн клиникийн нэгдсэн төâ эмнэлэгт эмчлэгдэж байсаí уушгины үрэâсэлтэй хүүхдийн эмнэл зүйн тухай бèчñэн Н.Гэндэнжамц, Н.Цэдэнжаâ нарын (1965-1967) судалгааны тоо баримттай дээрх байдлууд тохèрч байна. Вирусийн үүсэлтэй амьсгалын замын хурц халдвараас уламжилсан уушãèíы үрэвсэлтэй хүүхэд ажигласан бүх хүүхдèйí 17% (18 хүүхэд) байлаа. Энэ тохиолдолд өвчин хамрын хөндийн салст бүрхүүлийн үрэвсэл, төвөнхийí үрэвсэл, залгиурын үрэâсэл зэрэг амьсгалыí дээд замын үрэвслээр эхлээд аажмаар уушãины үрэвсэл болж хүндрэх эмгэг зүйп онцлогтой байв. Энэ үед залгèурын арын хана улайж бèржрүүтэх, хэт халуурах, (39,5-с дээш) зүрх судасны ажиллагаа сулрах, татах зэрэг уураг тархины хаваншилтыí шèнж тэмдэг илэрнэ. Өâчнèй эхнèй үед уушгийг чагнахад ширүүвтэр амьсгàлтай байсíаа сүүлдээ нойтон хэржигнүүр сонсогдоно. Гэрлèйí шинжилгээ хèйж үзэхэд хоёр уушгèíд жижиг голомтод үрэвсэл, эсвэл уушгины гол хэсгээр судаснууд болон бронхуудыг дагаж нэâчдэс үүссэí бàйна. Амьсгалын дээд замын халдвараас уламжилсан уушгины үрэвслèйí үед цусны шинжилгээгээр өвөрмөц өөрчлөлт илрэхгүй байна. Ихэвчлэн цусíы цагаан бөөм багасах хандлагатайгаас гадна íейтрофилийí эзлэх хувь ихсэж зүүн тийш хэлбèйж УЦТУ бага зэрэг (15-18 мм/цаг) хурдасна. Улаан бөөмийн зүгээс өөрчлөлт гараагүй захын цусанд онцын өөрчлөлт гарахгүй байгаа нь вирус цус боловсðóóлах эрхтний үйл ажиллагааг сулруулсны нэг шèнж гэж үзэж болно. Бага насны хүүхдэд амьсгалын замын вирусèйн халдвараар үүссэн уушгины үрэвслийн үед бидний ажиглалтаар илэрсэн цусíы шинжилгээний дээрх өөрчлөлтүүд нь үүнтэй адил ажиглалт хийсэн эрдэмтэä судлаачдынхтай тохирч байна (Л.Д.Кинязева, Р.С.Дрейзин. 1961, Л.С.Кролёва 1967, В.Ф.Барчук, М.П.Постовой 1968 г.м). Энгийн голомтод хэлбэрийн уушгины үрэвсýлтэй 30 (27,5%) хүүхэд байсан бөгөөд эд цөмөөрºө хөхний сүүгээр бойжиж байлаа. Харин өвчний явц нэлээд хөнãөн, антибиотик (пенициллин, стрептомицин) эмчилгээний үед түргэн сайжирч өвчниé 10-12 дахь хоногт эдгэрэв. Эдгээр өâчтөний захын цусны шинжилгээнээс үзэхэд цагаан бөөмний тоо бага зэрэг олшрон, нейтрофилийн эзлэх хувь зүүн тийш хэлбийж, УЦТУ хурдассан байна. Гэвч өвчтөний эдгэрэх явцад дээрх өөрчлөлтүүд богино хугацаанд арилан хэвийн хэмжээнд шилжсэн. Үүнээс гадна 43,5% (47 хүүхэд) хорт хэлбэрийн уушгины үрэвсэлтэй байсны 21,3%-д хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямарсаí шинжүүд, 12,3%-д сульдах шинж илэрч 5,5%-д зүрх судасны дутагдлын шинж, мэнэн, тархины үрэвслийн шинж нэлээд ховор (0,5%) тохèолдож байна. Энэ нь хатгалгаа өвчтэй бага насны хүүхдүүдэд зүрх судасны дутагдлын ба мэнэн тархины үрэвслийн шинжүүд сүүлийн жилүүдэд ховор тохиолдож байна гэсэн хэвлэлийн мэдээллүүдтэй тохирч байна. (А.В.Жиляков, В.П.Алексеенко, М.С.Осетринкина). Бижийн шинж илэрч байгаа өвчтөнүүдийн захын цусанд цагаан бөөмийн өөрчлөлт ихтэй, УЦТУ 35-40 мм/цаг хүртэл хурдсаж байхад сульдах хэлбэрийн үед урвалт чанар өөрчлөгдөн цус багадаж, захын цусан дахь нейтрофилийн эзлэх хувь зүүн тийш хэлбийж савханцар бөөмт эсүүд 15-20% олшрон, өвчний эхний өдрүүдэд эозинофиль үгүй байснаа сүүлдээ олширч харин УЦТУ удааширч байв. Заримдаа эдгээр өвчтөний цусаíд стафилококк èлэрч байгаа нь стафилококкийн эсрэг урвалт чанар, дархлалт султай байгааг гэрчилж байна. Хорт хэлбэрийн уушгины үрэвслээр өвчилсөн 3 cap хүртэлх наñны хүүхдүүдэд багтрааны (астмын) шинж их ховор илэрч харин 6 сараас дээøих насны хүүхдэд нэлээд элбэг тохиолдож байна. Стафилококкийн үжилт уушгины үрэвслээр нярай үедээ болон амьдралын эхний сарууддаа өвчилсөн тохиолдол 12,3% (13 хүүхэд) байв. Стафилококкийн үүсэлтэй уушгины үрэвсэл М.С.Масловын тодорхойлсноор нярай хүүхдэд 30-75%, Г.В.Выгодчикова, С.Г.Звягинцева нарынхаар 6,5-22%, М.А.Старух 21,4% тохиолддог гэж тус тус тогтоожээ. Бидний ажиглалтад байсан үжил хэлбэрийн уушгины үрэвсэлтэй өвчтөнүүдийн хүйсний шарх, цусанд болон нас барагчдын уушгины эд эсээс стафилококк олдож байлаа. Гэхдээ уушгины стафилококкт үрэвсэл нь голдуу үжлээс уламжлан хоёрдогчоор тохиолдож байв. Энэ үед өвчтөн их хүнд, өндөр халуунтай, биеийн жин буурч, арьс нь зэвхийрэн хөхөрч амьсгаадахын зэрэгцээ зүрх судасны ажиллагаа суларч уушгины тогшилтын чимээ цээжний арын баруун дээд хэсэгт болон зүүн суганы шугамын дагууд богèíîñ÷ бусад хэсгүүдээр хэнгэргэн чимээтэй байлаа. Чагнахад: Амьсгал сулавтар, нойтон хэржигнүүртэй, гэрлийн шинжилгээгээр баруун уушгины зүүн дээд IV-V сегментийí хэсгээр үрэвсэл ихтэй байна. Уушгины үрэвслийí зэрэгцээ дунд чихний ба арьсны идээт үрэвсэл, хүйсний үрэвсэл, буглаа, нуралт зэрэг бусад идээт голомтууд тохиолдож байв. Уушгины стафилококкт үрэвслийн үед захын цусанд илрэх онцгой шинж гэвэл: Цагаан бөөм (20,000-40,000) олширч, нейтрофилийн эзлэх хувь зүүн тийш эрс хэлбийж, савханцар бөөмт эс 24-40% болж, захын цусанд залуу хэлбэрийн эсүүд (промиэлоцит зэрэг) гарч мөí (УЦТУ 40-57мм/цаг) хурдасч байв. Үүíий зэрэгцээ өвчний даамжрахад эозинофилийн тоо (20-25%) олширч байгаа гэж үзлээ. Харин цагаан бөөм, íейтрофèл үлэмж олширч байгаа нь идээт процесс явагдаж байгаагèйн шинж болно. Гэвч зарим тохиолдолд  цагаан бөөм олшрохгүй байсан боловч нейтрофилийн тоо олширч зүүн тийø хэлбийх, УЦТУ хурдсах нь заавал илэрч байна. Жишээ болгон нэг өвчтөний өвчний түүхийг танилцуулбал: Өвчтөн Н. Эрүүл эцэг эхээс 2860 гр хүнд, 51 см урт төрсөн, 4 дэх хүүхэд. Төрөлт хэвийн явагдаж төрсөн даруйдаа уйлсан ба хугацаандаа амлажээ. 1 cap хүртэл нь хөхөөр тэжээж, үүнээс хойш холимгоор хооллож байв. 1,5 сартайдаа амьсгалын замын хурц үрэвсэл, дараа нь уушгины үрэвслээр өвчилж гэрээр пенициллин, стрептомицин тариулсан боловч эмчилгээний засрал авалгүй тогтмол халуурч биеийн жин бууран, хөхрөх, арьс салст цонхийж, цайх зэрэг шинжүүд илэрч 2 сартайдаа эмнэлэгт хэвтжээ. Хэвтэх үед биеèйн байдал хүнд, хөөнгөдүу, нүүрээр шүүдэст эмзэгшлийн тууралттай, арьс салст цайвар, хамар амны гурвалжин хөхөрсөн, арьсны уян хатан чанар буурч хүзүүний хэсгийн тунгалгийн булчèрхайнууд бага зэрэг (вандуйн чимээ) томорсон, өвчингүй хөдөлгөөнтэй байв. Хөөмий улайж залгиурын арын хана биржрүүтсэн, хэл цайвар өнгөтэй, их зулай 4õ2 см, чихний омог дээр дарахад хөндүүрлэснээс уйлж байв. Төрөлхийн рефлексүүд өөрчлөгдөөгүй мэнэнгийн шинжгүй, хүүхэн харааны гэрлийн урвал хэвийн, зүрхний хил хязгаараар өөрчлөгдөөгүй авиа нь бүдгэрсэн, жигд, судас 1 мин-д 150 цохилттой, хэвийн хүчдэл дүүрэлттэй лугшина. 1 мин-д 64 удаа жигд амьсгална. Тогшèход уушги хайрцган дуутай, чагнахад амьсгал ширүүссэí, нойтон хэржигнүуртэй, хэвлий дүүрэнгэ, элэг хавиргаíы нумаас 4 см доор, зөөлөн тэгш ирмэгтэй, дэлүү хавирганы нумын түвшинд тус тус тэмтрэгдэнэ. Мөн хүйсний эвэрхийтэй, баас, шээсний гарц хэвèйн, биеийн халуун 38 градус байв. Чих, хамар, хоолойн эмч үзээд хоёр талын дунд чихний үрэвсэлтэйг òîãòîîæýý.

Шээс, бàасíы шинжилгээнд өөрчлөлт байхгүй, цусны ариун чанарыг тодорхойлоход: Илэрч эдгээр нянгийн антибиотикт мэдрэх чанарыг тодорхойлоход пеíициллин,  стрептомицин, биомицин зэрэг аíтибиотикууд

дээрх нянгуудын өсөлтийг зогсоож чадахгүй (150 ед) мл пенициллин (200 ед) мл стрептомицин 5-10 ед/мл,  биомицин 24-36 цагийн турш ургаж байлаа. Зөвхөн эритромицин, левомицитин өсөлтийг зогсоож байсан. Гэвч эдгээр антибиотикийн нян үхүүлэх концентрац тогтоогдоогүй байсан. 2,6-5 ед/мл эритромициний ургалтыг 3 хоногийн (ажиглалтын хугацаа) туршид зогсоож байхад 10 ед/мл хүртэлх тунд үйлчлэхгүй байсаí. Левомицитиний 0,2-0,5 мг/мл нь дээрх нянгуудын ургалтыг 3 хоногийн туршид зогсоож байлаа. Эдгээр нянгийн хоруу чанарыг мал аж ахуйн эрдэм шиíжилгээний хүрээлэнãийн нян судлалын тэнхимд цагаан хулгана, туулайд туршиж үзсэн. (Мал эмнэлгийн ухааны дэд эрдэмтэí Б. Баатар) Өвчниé эмнэл зүйн шинжүүд, шинжилгээнүүдийг үндэслэн стафилококк, пневмококкийн хавсарсан үжил, хоёр талын уушгины үрэвсэл, хоёр талыí дуíд чихниé улайх үрэвсэлтэй гэж онош тогтоон эмчлэв. Өвчтөний хэвтэж байгаа өрөө íь цэвэрхэн, саруулхаí, агааржуулалт сайтай байсан. Эхний өдөр хүчилтөрөгчийг Бобровын аппаратаар чийглэн амьсгалуулж 2 дахь өдрºөс эхлэн цэвэр агаарт тогтмол зугаалуулан туршлын дагууд хоногт 1 кг жинд íүүрс ус 6.0, уураг 4.0 өөх тос 12.0-оос багагүй ногдохоор тооцоолж хооллов. Хоногт 2 удаа хөхүүлж, 4 удаа тараг ба сүү өгч байсан болно. Биеийн эсэргүүцэл, дархлалтыг сайжруулах зорилгоор ïлазм судсанд, гаммаглобулин булчинд тарьж, үүний хамт АВСД витаминууд болон харшлын эсрэг эмчилгээг зохèх тунгаар хэрэглэв. Хариí глюкоз стафилококкийн ургах аятай тэжээлт орчèí болохын зэрэгцээ харшил байдал нэмэгдэхэд нөлөөлөх учир бид глюкозын   уусмал судсаар хэрэглээгүй. Стафилококк, пневмококкийн антибиотик мэдрэх чанарыг урьдчилан тогтоосны үндсэн дээр дотуур 50,000 ед эритромицин хоногт 6 цагаар 4 удаа уулгахын хамт, стрептомицин 100,000 ед-ээр хоногт 2 удаа булчинд тарьж 5 хоногийн турш эмчлээд дараа нь мөн эритромèцинтэй хамтруулан левөмицитиний лаа шулуун гэдсээр 0,2 тунгаар хоногт 2 удаа хэрэглэж, 5 хоног эмчлэв. Óóë курс эмчилгээг дундаа 3 хоногийн завсарлагаатайгаар 2 удаа хэрэглэсэн ба өâчтөн 36 хоногèйн дараа эдгэрч эмнэлгээс гарсан болно.

Ä¿ãíýëò

  1. Бид эхний 3 сартайдаа уушгиíы үрэвсэл ºвчнөөр хэвтэж эмчлүүлсэн 108 хүүхдэд ажиглалт хийж үзэхэд 17% нь амьсгалын замын вирусийн халдвартай, 12,3% íь үжил хэлбэр, хорт хэлбэр-43,5% энгийн голомтод хэлбэр-27,26 байв.
  2. Уушгины хэлбэрийн янз бүрийн хэлбэрийн үед захын цусанд гарах өөрчлөлтүүд харилцан адилгүй байв. Үүнд: Амьсгалын замын халдварын гаралтай уушгины үрэвслийн үед цагаан бөөм голдуу цөөрч нейтрофилийн эзлэх хувь зүүн тийш хэлбийх нь бага, УЦТУ-ын хурд их биш байхад уушгины стафилококкт үрэвслийн үед цагаан бөөм үлэмж олшрон (1 куб мм-д 20,000-40,000) нейтрофилийн эзлэх хувь зүүн тийш эрс хэлбийж (савханцар бөөм 20-40%) УЦТУ цагт 40-57 мм хурдасч байв. Харèн өвчин даамжрах тутам эозèнофиль олширч байгаа нь стафилококк харшил чанарыг èхэсгэдэг болохыг харуулж байна гэж үзэж болно.
  3. Бага насны хүүхдүүд уушгиíы үрэвслээр өвчлөхөд цагаан цогцосны бүтэц өөрчлөгдөх нь тэдний дархлалт, биеийн эсэргүүцлийн байдлаас шалтгаалж байна. Биеийн эсэргүүцэл буурсан буюу үжиж хүндрэх үед цагаан бөөм олшрохгүй, УЦТУ хурдсахгүй байж болно.
Ном зүй

1. Алексеенко В.П., Осетринкина М.С. ВОМЛ 1964 №3 ñòð.63. Â.Ô.Áàð÷óê, М.П.Постîвой. Педиатðèÿ 1958 № 1 стр 25.
2. Н.Гэндэнжамц. Педиатрия 1965, № 6. ñтр. 80
3. Í.Гэндэнжамц. Педиатрия 1937 № 4 стр. 80.
4. Н.Гэндэнжамц. АУДС эрдэм шинжилгээний бèчиг. 1967 3
5. Н.Гэндэнжамц. Автореферàт на кандидатская диссертация. 1968
6. Р.Гүр. ШÓАкадемийн мэдээ. 1962.3. ñтр. 39. 1965. № 1 стр 114.
7. Домбровскаÿ Ю.Ô. Острые забîлевания легких, Руководство ïо педèатри.
8. Ю.Ф.Домбровская Педиатрия I960. № 11. стр 8
9. Калашникова О.Н. и Морозенко М.А. Педиатрия 1961 № 4 стр 29
10. Королёва Л.С. Афоносьева В.Л. Гусмон Б.С. Педиатрия 1937 № 10 ñòð 11.
11. Княçева Л.Д. Дрейзин Р.С. Педиатрия 1961 № 4. стр. 14
12. Маслов М.С. Советская медицина 1947 ¹ 8, ñòð 28.
13. Маслов М.С. ВОМД 1951 № 3. стр 3.
14. Сперанский Г.Н. Педиатрия 1939. № 12 стр 3.
15. Чешик С.Г. ВОМД 1932 № 2. стр 4.
16. Нестерина Л.Ф. Тезисы докладов конференции по вопрîсам патологии детей первых месяцев жизни. Орел 1966 стр. 41
17. Шицкова В.В. там же Орел 1966 стр. 84
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 894
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК