Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2010, 1(7)
Чихэрийн шижин өвчний эмгэг биохимийн үндэс
( Тойм өгүүлэл )

Д.Энэбиш1, С.Лхамхүү2

1ЭМШУИС, 2ЭХЭМҮТ

 
Абстракт

Инсулины тодорхойлолт, үйлчлэлийн механизм: Инсулин нь препроинсулин байдлаар ялгарч гарна. Молекул жин нь 11500 Да. Цаашдаа эсийн эндоплазмын торонд 23 аминхүчлээс тогтсон дохиололын (сигналын) пептид тасарч 9000 Да молекул  жинтэй проинсулин үүснэ. Энэ нь С пептидээр холбогдсон А ба В полипептид гинжнээс тогтсон байх агаад Гольджийн аппаратанд С-пептид нь тасарч А ба В полипептид гинж нь 2 дисульфид холбоогоор холбогдсон димер уураг буюу инсулин болно. Ингээд С пептидийн хамтаар шүүрлийн цэврүүнд орно.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК