Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1979, 1(31)
Тарваганы тунгалгийн гол судсууд ба зангилаа
( Судалгааны өгүүлэл )

С. Дугарсүрэн

 

Тунгалгийн систем сээр нуруут амьтдын бие махбодын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тунгалгийн системийн мэдлэггүйгээр аливаа бие махбод, түүний эрхтний үйл ажиллагааг үнэн зөв ойлгож үл болно. Тунгалгийн систем судлал бүр XVI зууны 60-аад онд Евстахий (1564) адууны тунгалгийн цээжний цоргыг анх олж бичсэнээс эхэлсэн юм.

Сүүлийн жилүүдэд янз бүрийн амьтад, ялангуяа сүүн тэжээлтний òóíгалгийн системийг жишин судлах сонирхол эрдэмтдийн дунд улам өргөжиж байна. Тунгалгийн систем бие махбодын шингэний эргэлтийн нэг гол хэсэг болохоос гадна эрхтэн нөхөн төлжүүлэх, сэлбэн суулгах болон бие махбодод дархлал үүсэхэд чухал ач холбогдолтой нь улам бүр тодорхой болж байна (Р. Малек, Дж. Воубель, 1968, Тунгалгийн систем давсусны солилцоог идэвхитэй явуулж, эд, эрхтний шингэнии балансыг тогтмол байлгахад гол үүрэг гүйцэтгэхийн (A М. Чернух, П Н. Александров, О.В.Алексеев) хамт бие махбодын хамгаалалтын ба дасан зохицох урвалд оролцоно. Сүүн тэжээлт амьтдын тунгалгийн системийн дүрс судлалыг зөвлөлтийн ба олон улсын эрдэмтэд тодорхой судалсан байна.  Пенгл Д 1908, С. В. Вергилесов, 1909, Мэк Клюр, Снльвестео ао 1909 В, 1918, 1926, И. М. Иосифов. 1930, 1944, Д. А. Ждлпов, 1942 Н В Кловл. 1959. И. А. Курдюмов, 1962, Я. А. Рахимов, 1964 ' 1965 "1969, Кампмеиер О.Ф. 1969). Өөр төрлийн тарваганы тунгалгийн системийг зарим эрдэмтэд цөөн тохиолдолд хэсэгчилсэн байдлаар сонирхон судалж байжээ. Дээрх эрдэмтдийн судалгааны материалаас үзвэл: Пенсл А. (1908) Arctomis marmot тарваганы тунгалгийн цээжний цоргын цистеон (гэвч). Ýíý íü хоорондоо холбоо бүхий хоёр бүдүүн судаснаас тогтсон  байна гэжээ. Мэк Клюр, Сèльвестер нарынхаар (1909)-Marmotamonax-тарваганы тунгалгийн цээжний цорго буулгын ерөнхий вен ба буулга  доод венийн уулзварт хоёр салаа болон цутгадаг. Оттавианийн (1935) бичсэнээр marmotamarmota-тарваганы тунгалгийн гэрэвч өндгөн хэлбэртэй уут бөгөөд түүнээс цээжíий цорго гарч аортын араар, гол шугамын дагуу өгсөж сээрний III буюу II нугалмын харалдаа зүүн дээш эргэж зүүн буулга-эгмийн доод венийн уулзварт цутгана. Ийнхүү венийн уулзварт цутгахын өмнөхөн бүдүүрч, буулгын тунгалгын судастай нийлнэ. Я.А.Рахимов (1968, 1969)-Marmotazquimont-тарваганы цээжний цорго баруун буюу зүүн хоёр байх бөгөөд, хэрэв баруун талынх нэг байвал дээд хэсгээрээ хоёр салаа болж венийн баруун, зүүн уулзварт цутгана гэж бичсэн байна. Одоо хүртэл бидний олж үзсэн ном, зохиолуудад Монгол орны Marmotabobacsibirica - тарваганы тунгалгын системийн талаар судалгааны материал огт тохиолдоогүй билээ. Тарваганы тунгалгийн системийн дүрс судлалын ерөнхий зүй тогтлыг судлах нь биологийн хувьд уул амьтны түүхэн хөгжлийн явц болон нэг биеийн хөгжлийн өвөрмөц онцлогийг тогтооход ихээхэн бололцоо олгоно. Түүнчлэн тарваганы дүрс судлалын онцлогоос урган гарах практик асуудлыг тайлбарлахад чухал зүйл болно. Өөрөөр хэлбэл гоц аюулт халдварт өвчинтарваган тахлын үүсгэгчийг хадгалагчийн нэг учраас түүний дүрс судлалын зарим онцлогийг судлах явдал анагаах ухаанд онол, практикийн ач холбогдолтой юм.

Судалгааны материал, арга барил:

Бид энэхүү судалгааг 50 тарваганы  (эр-31, эм-19, бүдүүн-30, нэг настай-10,  мөндөл-10)  бэлдмэлд хийлээ. Бүх  материалыг Төв аймгийн нутаг Баяндавааны энгэрээс жижиг калибрын буугаар буудаж агнах аргаар цуглуулж, тунгалгийн судас, зангилааг тодотгохын тулд алснаас хойш 12 цагийн дотор уул газар дээр нь  Берлиний лазур, Парисийн Хөх гэдэг будгийг тунгалгийн хялгасан судас хүртэл цутгагдах тооцоогоор нунтаглаж скèíидлр, хлорформд уусган цайруулж тунгалгийн судас, зангилаанд 27, 28 №-ийн зүү бүхий жижиг шприцээр цутгаж, формалины 10%-ийн уусмалд 15 хоног загсаасны дараа тунгалгиéн судас, зангилааг нэгэн аргаар нарийн өвчлөг хийж гаргав. Ийнхүү гаргасан тунгалгийн судас, зангилааг фото зургийг авч, хуулбарлан зурж, судсыг МБС-1  гэдэг  микроскопоор,   зангилааг штангенциркулиэр хэмжив. Өвчлөг хийх явцад  протокол хөтөлж тэдгээрийн тоо, хэмжээ, байрлалыг  бүртгэн авч статистикийн  непараметрийн аргаар боловсруулалт хийнэ.

Судалгааны дүн:  Биднèй судалсан бүх тарваганы баруун, зүүн хонгоны тунгалгийн зангилаа шагайны эрээн булчингийн хоёр толгойн хооронд байх бөгºөд түүнээс 1 буюу 2 судас гарч 3 буюу 4 болон цавины зангилаанаас гарсан тунгалгын судастай нийлж ташааны дотно гадна зангилаанд цутгана. Хэвлийн доод хажуу хойд хэсгийн гадна талд, цавины нугалааны өмнөхөн 1-4 ширхэг цавины зангилаа цувран огшино, түүнээс гарсан судсууд (3-4) хонгоны тунгалгийн судастай нийлж ташааны тунгалгийн судас болон ташааны гадна, дотно зангилаанд цутгана. Ташааны гадна, дотно зангилаа ташааны ерөнхий артерийн орших ба эдгээр зангилаанд хойд мөчний болон хэвлийн доод ханын хойд хэсгийн тунгалгийн судас цутгана. Ташааны зангилаануудаас гарсан тунгалгийн судас хэвлийн аортын дагуу сүлжээ үүсгэнэ. Зарим судас нь харцагааны баруун, зүүн хойд зангилаанд цутгана. Хар цагааны хойд зангилаануудаас гарсан судас аортын сүлжээнд цутгасан байв. Уул сүлжээний дагуу, ялангуяа чацархайны хойд артерийн орчим тунгалгийн судас бүдүүрч цистерн маягийн уут үүсгэсэн байна. Харцаганы баруун зүүн өмнөд зангилаа бүсэлхийн III-II нугалмын харалдаа өрцний дунд хөл буюу хэвлийн аорт дээр оршино. Бидний судалсан бүх тарваганд чацархайны хойд өмнөд зангилаа нь ижил нэртэй артерийн салааны дагуу чацархайн ёзоор хавьд багц маягтай орших ба түүнээс гарсан судас нь бүх тохиолдолд цистернд цутгана. Элэг, ходоод, 12 хуруу гэдэс, дэлүүний тунгалгийн зангилаа бараг бүх тохиолдолд ажиглагдсан бөгөөд эдгээрийн тунгалагийн судас нэгдэж цистернд цутгана.

Тарваганы цистерн сайн хөгжсөн байхаас гадна ямагт баруун, зүүн хоёр хэсэг байх ба бүслэхийн III —II нугалмаас бүслэхийн 1, сээрний XII нугалмын харалдаа аортын хоёр талаар оршино. Ихэнх тохиолдолд цистернийн зүүн хэсэг баруунаасаа урт боловч цээжний цорго гол төлөв баруун хэсгээс гарсан байна. Цистернийн өмнөд хэсэг бүслэхийн I, сээрний XII нугалмын харалдаа цээжний цорго болон хувирна. Мөндөлийн цистерн харьцангуй урт байгаа нь судалгааны явцад ажиглагдав. Тарваганы тунгалгийн цээжний цорго байрлалын' хувьд олон янз байдаг учраас түүнийг дор дурдсанаар ангилж үзлээ.

  1. 19 тарваганд цээжний цорго баруун зүүн хоёр болж аортын хоёр талаар явах ба баруун нь зүүнээс бүдүүн байна. Баруун цорго сээрний VI-IV нугалмын харалдаа аажмаар зүүн тийш хазайж, цээжний хөндийн зүүн талд гарч зүүн венийн уулзварт бүюу буулгын ерөнхий венд цутгана. Зүүн цорго ньбаруун цорготойгоо нийлэх буюу тусгайдаа венийн уулзварт цутгана.
  2. 17 тарваганд цээжний баруун цоргоос гадна зүүн цоргын үлдэгдэл байгаа нь ажиглагдав. Үүнд баруун цорго дээр дурдсантай нэгэн адил байрлалтай байв. Харин зүүн цоргын үлдэгдэл дор дүрдсан xувилбартай байлаа.

а. Тунгалгийн цээжний цорго 8 тохиолдолд зөвхөн эхний хэсэгтээ хоёр байх бөгөөд зүүн цоргын үлдэгдэл сээрний X-VI нугалмын харалдаа баруун цоргонд нийлнэ.

б. 5 тохиолдолд цээжний цорго өмнөд хэсгээрээ хоёр байх ба зүүн цоргын үлдэгдэл нь сээрний VIII-VII нугалмын харалдаа баруун цоргоос салж öýýæíèé зүүн зангилаанд цутгана.

â. 4 тохиолдолд зүүн цоргын үлдэгдэл цээжний цоргын хоёрт байгаа нь ажиглагдав.

3. 14 тарваганд тунгалгийн цээжний цорго баруун талын нэг байна. Байрлалын хувьд дээр дурдсантай нэгэн  адил аортын  баруун тийш явж сээрний VII—VI нугалмын харалдаа зүүн тийш хазайж венийн уулзварт цутгана. Бидний судалсан тарваганы тэн хагас нь цээжний цоргын төгсгөлийн хэсэгт арал мэт гогцоо үүссэн байлаа. Бүх тохиолдолд цээжний цорго вснийн уулзварт цутгахын өмнө урагш дугуйрсан нум үүсгэхийн хамт тунгалгийн бусад судастай нийлсэн газраар бүдүүрсэн нь Оттавианийн дурдсантай тохирч байна. Бидний судалсан материалаас үзэхэд цээжний цорго венийн уулзварт дор дурдсан 3 байрлалаар цутгажээ.

1. 22 тохиолдолд цээжний цорго буулгын ерөнхий вен эгэмийн доод артерийн уулзварт.

2. 16 тохиолдолд зүүн буулгын ерөнхий венд.

3. 12-зүүн буулгын гадна, дотно венийн уулзварт тус тус цутгасан байлаа.

Цээжний цорго тунгалгийн бусад судастай олон янзын хувилбараар нийлсэн нь ажиглагдав.

  1. 16 тарваганд цээжний цорго венд  цутгахын өмнө зүүн буулга,
    эгмийн доод, цээжний дунд ханын тунгалгийн судастай.
  2. 17 тарваганд зүүн буулгын вен, эгмийн доод ба цээжний дунд ханын ерөнхий цорготой
  3. 10 тарваганд зүүн буулга ба эгмийн доод тунгалгийн судастай.
  4. 7 тарвàганд зүүн буулгын тунгалгийн судасны дотно салаатай тус тус нийлсэн байна.

Бүх материалын 35 тохиолдолд цээжний цорго сээрний VI—V нугалмын  харалдаа сэрээ маягтай салаалсан байв. Судалсан бүх материалд цээжний хөндийн өмнөд хэсэгт цээжний дунд ханын ар, өврийн зангилаа орших ба үүнээс гарсан тунгалгийн судас венийн баруун, зүүн уулзварт дангаараа буюу тунгалгийн бусад судастай нийлж цутган тарваганы урд мөчний тунгалгийн судас суганы тунгалгийн зангилаанд цутгана. Үүнээс гарсан тунгалгийн судас венийн уулзварт цутгах буюу тунгалгийн бусад судастай нийлнэ. Тарваганы толгой, хүзүүний тунгалгийн судас эрүүний доод ба хүзүүний өнгөц гүн зангилаанд цутгана. Хүзүүний гүн зангилаанаас буулгын тунгалгийн судас голч, зүүн нь тунгалгийн цээжний цорготой, баруунньэгмийндоод ба цээжний дунд ханын судастай нийлнэ.

Урьдчилсан дүгнэлт: Тарваганы тунгалгийн системийн ерөнхий бүтэц, байрлал бусад мэрэгчдийнхтэй зарчмын хувьд төсөөтэй байна. Аортын хэвлийн хэсгийн дагуу тунгалгийн сүлжээ байх ба зарим газраар сүлжээ үүсгэсэн тунгалгийн судсууд бүдүүрч цистерн мэт үут үүсгэнэ. Тарваганы цистерн сайн хөгжсөн байхын гадна, Пенсагийн бичсэнээр ямагт хоёр байх бөгөөд зүүн нь баруунаасаа урт баéна. Хэрэв цээжний зүүн цоргын үлдэгдлийг тооцон авбаас тарваганы тунгалгийн цээжний цорго хоёр байх хандлагатай гэж үзэж болохоор байна. Цээжний цоргын өммөд хэсэг сэрээ маягийн хоёр салаа болон хуваагдах үзэгдэл бүх материалын 72%-ийг эзэлж байгаа учраас ийм хувилбар тарваганд зонхилох хандлагатай гэж үзэж болно. Тарваганы тунгалгийн зарим зангилаа харьцангуй сайн хөгжсөн нь түүний экологийн онцлогтой холбоотой байж болно. Тарваганы тунгалгийн систем хажуугийн  салаа (коллатераль) элбэг тохиолдож байгаа íь ажиглагдав.

Ном зүй

Вергилессв С.В.К морфологии начала грудного протока и еãо расдаирения у млекопèтающих. Томск, 1909.
2. Жданов Д.A.Сравнительная анатомия грудного протока и главных лимфх коллекторов, млекопитающих. В сб: «Материалы к анатомии мемф-х сосудов и уз-лов», Горький, 1912.
3. Иосифое И.М.1930, 71, 464—475.
4. Иосиф в 3.М.Лимфатич система серой крысы. В кн: Ереванский зоове-теринармый институт. Труды вып VIII. Стр. 227—255. Ереван, 19H.
5. Рахимов Я.A.К анатомии грудного лимфатичёского протока у зайца. Труды Тадш. Мсд. ин-та, Т. 63, Вопр. анатомии сосуднстои системы. вым. Дóшанбе, 1964, Стр. 101—104.
6. Рахимов Я.A.К анатомèи грудного лèмфаòèческого протока у кролика. Труды Тадж. мед. ин-та, Т. 63. Вопр. анатомпм сосудистой системы, вып. 3. Ду-шанбе. 1964, Стр. 105—1C9.
7. Рахимов. Я.A.К анатомии регионарных лимфатических сосудовMopcKoiiспинки. ДЛН. Тадж. CCP, Т—8, №9, 1955, Стр. 35—41.
8. Рахимов Я.A.К анатомии регионарных лимфатических узлов н главных лимфатических ксллекторов белой крысы, ДАН Тадж CCP, Т, 8, №3, 1965. Стр 34—38.
9. Рахилив Я.Л.К аматомии регионар лимфатических узлов и главных яШя фатмчсских сосудов белки, ДАН. Тадж. CCP, Т, 8 №7, 1965, Стр 3£— 42.
10. Рахимов Я.Л.Грудной проток. млекопитающих. Душанбе, 1968.
11. Рахимгв Я. A.К анатомми лимфатических узлов н главньи димфатичес-ких стволов ү представителей класса млекопитающих.Труды V33 Всесоюзно-го съезда М. Э. Г. Тбилиси-1969, Стр. 659-650.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 378
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК