Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1979, 2(32)
Хүүхдийн нүдний болрын бүдэгшлийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Ж.Тумбаа нүдний их эмч

 

Болор нь эвэрлэг бүрхүүлийн нэгэн адил нүдний гэрэл хугалахуй ажиллагааyд чухал үүрэг гүйцэтгэнэ. Болрын энэхүү үйл ажиллагаа нь түүний тунгалаг байдлаа алдаагүй үед л бололцоотой. Болрын тунгалаг чанарыг алдагдуулан бүдэгшүүлж хараагүй болгодог олон төрлийн шалтгаан байдаг. Болрын бүдэгшлийн байдал ба байрлалаас хараа янз бүрээр өөрчлºгдөнө. Иéмээс бүдэгшлийг оношлох, эмчлэх асууäàë í¿ä ñóäëàëûí ухааíы нэг чухал салбар юм. Хүүхдийн нүдний болрыí төрөлх бүдэгшил бол тэдíийг насаí туршид тахир дутуу болгодог үндсэн шалтгааíы нэгэнд багтана. Болðын бүдэгшлèéí зарим удам дамждаг бол нөгөө хэсэг ургийн хөгжлийн үеиéн эмгэгээс үүснэ. Болрын ихэíх тохиолдол ургийн эмгэгийн уршгаар үүсэж харааны ба бусад эрхтíий согогтой хослоп тохиолдох цөөнгүé (Е.И.Козалевский, 1970, В.Н.Аðхангельский, 1966) Бас нилээд тохиолдолд эх, ургийí тетани өвчнөөр өâчилсíөөс шалтгаалдаг гэж таамагладаг. Мөн бие мàхбодын кальцийн хомсдол, бамбай булчирхайн ажèллагааны дутагдлаас шалтгаалдаг. Токсоплазом,  вирусын гаралт өвчнүүд болрын төрөлх бүдэгшлээс гадна бусад эрхтний төрөлх согогийг нөхцөлдүүлнэ. (Belaskies) Тодорхой шалтгаан нь мэдэгддэггүй болрыí бүдэгшил цөөнгүй дайралддаг. (Uemura 1966). Болрын төрөлх бүдэгшлийг нөхцөлдүүлдэг үндсэí хүчин зүйл бол бèе махбодын метаболизмûí гажуудал юм. Эíэхүү .гажуудал бие махбодод чухал хэрэгцээ бүхий ферментийн дутагдлаас шалтгаалан үүсдэг гэж үздэг. (И.И.Чèкало) Гомоцистеинын гарал бүхий болрын төрөлх бүдэгшил байдгèйг саяâтар илрүүлжээ. (И.И.Чикало) Болрыí төрөлх бүдэгшлийí өөр нэг хэлбэр галактозын гаралтай. Энэ нь галактозоос глюкоз үүсэх физиологийн явц гажууддагтай холбоотой. Галактоз болрыг бүдэгшүүлдгийг эрдэмтэд туршлагаар нотолжээ. Бие махбодод модосахаридын хэмжээ ихсэхэд болрыí бүдэгшил үүсдэг. (W.Darvi; P. Day, 1955) Болрын төрөлх бүдэгшил харааны эрхтний төрөлх эмгэгийн дотор 60 орчим хувийг эзлэх ба төрөлх сохор, мөхөс хараа үүсэх гол шалтгаан болдог. (С.А.Бархаш, 1966, В.Н.Архангельский, 1967, А.И.Золотареза, 1967, Л.А.Дылишиц 1970, Е.И.Ковалевский 1970, Б.Л.Поляк, 1972) Болрын өâчний дотор төрөлх бүдэгшил 4-10 хүнийг эзэлнэ. (В.Н.Архангельский, 1966, Е.И.Ковалевский, 1970) Болрыí төрөлх бүдэгшилд ихэâчлэн хоёр нүд өртөгдөж хараа маш мууддаг онцлогтой. Нүдний гэмтлээс болор бүдэгших тохиолдол бага бус сууðийг эзэлнэ. Олон эðдэмтний судалснаар хүүхдийн нүдíèé гэмтэл харааíы эрхтний гэмтэлд 36,4-44 хувийг эзэлдэг. (A.В.Хватоâа, А.И.Золотарева 1967, Б.Л.Поляк 1972). Гэмтлээс болор бүдэгшихэд сохрохоос гаднà нүдний даралт ихсэх, идээт үрэвсэл үүсэх зэрэг íîöòîé уршигт хүргэнэ. (A.В.Хватова 1968, П.А.Дымемт 1961, Л.П.Кокряцкая 1961) Бид улсын Клиникийн  Төâ эмнэлгийн нүдниé тасгиéн 1972-1974 онуудын материалыг ашиглаí 0-15 насны хүүхдийн болрын бүдэгшил, түүний шалтгааныг судлах зорилт тавьсан юм. Дээрх орнуудад íүдний тасагт хэâтэж эмчлүүлсэн бүх өвчтөн 2087, үүнээс болðын өвчинтэй (19,5%) 407 байв.  Эдгээрээс 0-15 насны хүүхэд 273  (13,8%), болðын б¿дэгшилтэй хүүхэд 77(18.9%) áаéв. Төрөлх буюу  ямар нэг өвчинтэй холбоо бүхий болрын бүдэгшилтэй хүүхэд 41 (52.9%) байлаа. Гэмтлээс шалтгаалсан болрын бүдэгшилтэй хүүхэд 36(46.7%) баруун  í¿äíèé болрын бүдэгшилтэй 21(27,2%), зүүн нүднийх 18(23.5%) хоёр нүднийх 38(49,3%) байлаа. Болрын бүдэгшилтэй бүх хүүхдиéн насны ялгааг 1-р х¿снэгтэнд үзүүлэв.

Энэ хүснэгтээс үзэхэд 0-4 бà 10-14 настай хүүхдийн болрын бүдэгшил харьцангуй их байлаа. Үндсэн матерèалаас бага насны хүүхдийн болрыí бүдэгшил төрөлхийн буюу ямар нэг өâчнөөс, томоохон хүүхдийнх нь гэмтлээс шалтгаалдаг нь илэрсэн юм. Болрын төрөлх б¿дэгшилтэй хүүхдийг эх, эцгийн нийгмийн байдлаар судлахад ажилчны хүүхэд 66 хувь, нэгдлийн гишүүнийх 19 хувь, албан хаагчдын хүүхэд 15 хувь байв. Болрын төрөлх бүдэгшлийн 61 хувь эрэгтэй хүүхдэд дайралдаж бàйна. Болрын бүдэгшилтэй хүүхдүүд сохрохоос өмнө ямар нэг өвчнөөр өвчилсөн эсэхийг (2-р хүснэгт) судлах нь чухал байсан юм.

Хоёрдугаар õүснэгтээс бага насны хүүхдийн 27 нь сохрохоос өмнө ямар нэг   өâчнөөр   өвчилсөн харагдаж байна. Эдгээр хүүхдүүд удааí хугацаагаар өвчилж 1-ээс 5 төрлийн антибиотикаар 20 õîíîãîîñ 4 cap хүртэл эмчлүүлсэн гэдэг нь өâчний түүхэýс илэрсэí. Жирэмсэн эхчүүдийн 2,5 хувь жирэмсний 2-р хагасын хордлогоор 2.0 хувь бруцеллезоор өвчилжээ. Жирэмсэн эхчүүдийн өвчлөл дөнгөж 5 хувь болж байгааг өвчний түүхийн бичилтийн зарим дутагдалтай холбоотой болов уу гэæ áèä ¿çýæ áàéíà. Õýää¿ãýýð òºðºëòººñ ãàðñàí õ¿¿õýä болрын бүдэгшлээс сохорсныг судлах (3-р хүснэгт) яâдал уул ºâ÷íººñ сэргийлэх, эмчлэх ажлыг тодруулах ач холбогдолтой юм.

Энэхүү гуравдугаар хүснэгтээс үзэхэд 1, 2, 3, 4-р төрөлтөөр гарсан хүүхдүүдэд болрын бүдэгшил 29 хүүхэд тохиолдож байгаа нь ихэнхийг эзэлж байна. Болрын бүдэгшилтэй сохор хүүхдүүдийн биеийн åрºíхий өсөлт, ухаан санааны хөгжлийг судалснаа 4-р хүснэгтэд үзүүлэв.

4-р хүснэгтээс болрын төрөлх бүдэгшилтэй сохор хүүхдийн 29 нь биеийн ерөнхий байдал ба мэдрэлийм талаас өөрчлөлттэй байгаа нь нотлогдлоо. Нүдний бусад хэсгийн төрөлх согогууд болрын төрөлх бүдэгшилтэй хосолсон байв. (5-р хүснэгт) Сохор хүүхдийн 5 нь болрын бүдэгшлээс гадна өөр төрлийн согогтой байна. Болрыí төрөлх бүдэгшлийí үед хэрэглэгддэг эмчилгээний үндсэн арга бол мэс засал хийж бүдэгшсэí болрыг авч шил тохируулахад оршино.

Мэс заслын арга нилээд түâэгтэй áоловч үр дүн сайтай эмчилгээний нэг юм. Үүний зэрэгцээ мэс заслын үр дүн сайн болж шил тохирлоо ч гэсэн хэâийн хараатай хүмүүсийн хийсэн хөдөлмөр бүрийг насан туршдаа бүрэн гүйцэтгэж чàддаггүйг анхаарвал зохино.

Болрын бүдэгшлийн хэлбэрийг харгалзан түүний гэрийг зүсэх, гэргүйгээр авах, солонго бүрхүүлд ухдас гаргах, өргөн нүхтэй зүүгээр соруулах мэтийн мэс заслын олон арга хэрэглэж иржээ. Сүүлийд үед трипсин, хиíотрипсин зэрэг эм хэрэглэн болрыг гэртэй нь хөргөж авах арга хэрэглэж эхэлжээ. Хоёр нүдний болор нэг зэрэг бүдэгшил хараа эрс муудан гэрлээс өөр юуг ч харахаа больсон үед мэс засал хийж байжээ. Энэ үед хагалгаа хийхгүй бол хүүхдийн ерөнхий өсөлтөнд муугаар нөлөºлнө. Болрын хагалгааг 1-2 настайд хийх нь хамгийн зохистой үе гэж эрдэмтэд үздэг. Болрын төрөлх бүдэгшилтэй хүүхдийн 75,5 хувьд хагалгаа хийгджээ. Үүнээс нэг нүдэнд хийсэн хагалгаа 80,6 хувь, хоёр нүдэнд хийсэн хагалгаа 19,4 хуâийг эзэлж байна. Хагалгааны үеийн ба дараахь хүндрэл 12,9 хувь байлаа. Болрын хагалгааны 32,7 хувь ерөнхий мэдээ алдуулалттай хийгджээ. Болрын төрөлх бүдэгшлийн хагалгааíы үр дүнг болрын насны ба гэмтлийн бүдэгшлийн хагалгааныхантай харьцуулахад харьцангуй муу байдаг. Энэ нь болрын төрөлх бүдэгшил нистагм, хялар, мохос хараа çýðýã хүндрэлээс гадна алимын хөгжил дутуу, жижиг солоíго бүрхүүл сэтэрхий мэтийí төрөлхийн согогтой хосолдгоор тайлбарлагдана. Бидний судалгаагаар болрын төрөлх ба өвчний шалтгаан бүхий бүдэгшилтэй хүүхдийн 78 хувьд, болрын гэмтлийн шалтгаантай бүдэгшилтэй хүүхдийн 84,3 хувийд хараа сайжирч гарчээ. Гэмтлээс үүссэн болрын бүдэгшил эвэрлэгийí нэвтэрсэн гэмтлийн үед олонтаа тохиолдож байна. Эрэгтэй хүүхдийí нүдíий гэмтэл эмэгтэй хүүхдийнхээс илүү дайралддаг тул болрын бүдэгшил ч дээгүүд суурь эзэлж байлаа.

Дүгнэлт

  1. Хүүхдийн болрын бүдэгшил болрын бүх өвчлөлийн дотор 18,9 хувийг эзэлж, эрэгтэй хүүхдэд харьöангуй илүү тохиолдоно.
  2. Бага насíы хүүхдэд болрын төрөлх ба өâчний шалтгаант б¿дэгшил, томоохон хүүхдэд гэмтлээс шалтгаалсан  бүдэгшил голцуу дайралдана.
  3. Болрын бүдэгшилтэй бага насны хүүхдийн 64 хувь сохрохоос өмнө хэд   хэдэн  халдварт   ба   халдварг¿й өâчнөөр удаан өвчилдөг байна.
  4. Ãýìòëýýñ шалтгаалсан болрын бүдэгшил 46,7 хувийг эзэлнэ. Иéмд хүүхдийн нүдний гэмтлээс урьдчилан сэргийлэх үндсэн аргын нэг нь эх, эцгээс хүүхдэд тавих хяналтыг сайжруулах явдал юм
Ном зүй

1. Поляк Б.Л. Харааны эрхтний гэмтэл, М. 1972
2. Чикало И.И, Р.Дау ба бусад Нүд судлалын эмхтгэл 2-р гаралт, Одесса, 1971
3. Ковалевский Е.И. Хүүхдийн нүд судлал. М, 1970
4. Дымåíò Ï.А. Хүүхдийн нүд судлалын үндэс, М. 1970
5. Бархаш С.А. Болðын төрөлх бүдэгшлийн үеийн мэс заслын тавилан, Офт. сэтгүүл, № 7, Одесса, 1968
6. Ковалевский Е.И. Сидоров Э.Г. Болрын терөлх бүдэгшил, түүний эмчилгээ, офт сэтгүүл №7, Одесса, 1968
7. Хватова A.В. Хүүхдийн нүдний нэвтэрсэн гэмтлийн үеийн болрын бүдэгшлийн онцлог, офт, сэтТүүл № 2, М, 1967,
8. Дымент П.А. Кокряцкая Л.П. Болрын бүдэгшлийн клиник, эмчилгээ, Нүд судлалын эмхтгэл П. Киев, 1971
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 594
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК