Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 3(165)
Улаанбаатар хотын хүн амын дундах уналт таталтын талаарх ойлголт, мэдлэг, хандлага, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйл
( Судалгааны өгүүлэл )

Д.Хандмаа, А.Товуудорж, Г.Цагаанхүү

“Баянзүрх” эмнэлэг, Эрүүл Мэндийн шинжлэх ухааны их сургууль

 
Абстракт

Background. There are varieties of supports from Mongolian government and health organizations to people with epilepsy. However, epileptics are often socially discriminated due to the negative public attitudes, misconceptions, false beliefs and wrong decisions. Because of this they miss out their right to study or work. Under the aim of providing right information and knowledge about epilepsy to public, carrying out continuous health educational trainings and studies among population is very important to reduce negative attitude towards epilepsy, to prevent from epilepsy stigma and to improve patients’ quality of life.

Goal. The objective of this study was to assess the understanding, knowledge and attitude towards epilepsy among population in Ulaanbaatar and to determine some influencing factors.

Methods. Questionnaire was carried out within randomly selected 700 people from 6 districts in Ulaanbaatar city.

Results. Participants’ age range was from 16 to 64 years and average age was 36.0 (SD 9.34). 64.1% (449) participants out of all had some understanding and knowledge about epilepsy while they possess high school and university educational degree. 42.2% (295) participants had some knowledge about causes of epilepsy, how to react and how to give a first aid for epilepsy patients. However, 57.8% (405) participant out of all involved in the study had not enough knowledge about epilepsy. 29.7% (208) participant had a positive attitude towards epilepsy.

Conclusion
Personal age, educational level, information accessed and interaction with people with epilepsy influences to the knowledge about epilepsy. 

Keywords: Epilepsy, understanding knowledge, attitude, factors, population
Pp. 30-36, Tables 4, Figure 1, References 15.

Товч утга

Манай улсын төр засаг, эрүүл мэндийн байгууллагууд уналт таталттай хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжинд байнга анхаарч тусламж, дэмжлэг үзүүлдэг хэдий ч, хүмүүсийн дундах ташаа ойлголт, мэдлэг, буруу хандлага, алдаатай шийдвэрээс тэдгээр хүмүүс сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхээ бүрэн  эдлэж чадахгүй, улмаар ”нийгмийн сүүдэр”-т тусгаарлагдах явдал цөөнгүй тохиолдож байна. 

Эпилепсийн талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, сөрөг хандлагыг бууруулах зорилгоор  хүн амын дунд эрүүл мэндийн сургалт, судалгаа тасралтгүй явуулах нь уналт таталтын талаарх таагүй үзэл баримтлал, гажуудлаас (стигм) урьдчилан сэргийлэх, өвчтөний амьдралын чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй. Иймээс бид Улаанбаатар хотын хүн амын дундах уналт таталтын талаарх ойлголт, мэдлэг, хандлага, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн талаар судлахыг зорьсон юм.

Судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн 16-64 насны 700 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж, агшингийн аргыг ашиглав. Судалгаанд оролцогчдын дундаж нас 36.0 (SD 9.34) бөгөөд 63.1% (63.1%) нь бүрэн дунд, дээд боловсролтой, 64,1% (449) нь уналт таталтын талаар тодорхой ойлголт, төсөөлөлтэй байв. 

Уналт таталтын талаарх мэдлэгийг үнэлэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн 42,2% (295) уналт таталтын шалтгаан, шинж тэмдэг, эмчилгээ, анхны тусламжийн талаар  зохих ёсны мэдлэгтэй бол 57,8% (405) нь хангалтгүй байна. Судалгаанд оролцогчдын 208 29.7% (208) уналт таталтын талаар эерэг хандлагатай байв.

Судалгааны дүнд уналт, таталтын талаарх мэдлэг нь хүн амын нас, боловсрол, мэдээлэл авах байдал, уналт таталттай хүмүүстэй харьцдаг зэрэг хүчин зүйлстэй холбоотой бол хандлага нь уналт таталтын талаарх мэдлэгийн түвшингээс хамаарч байна.

Түлхүүр үг: Уналт таталт, ойлголт, мэдлэг, хандлага, нөлөөлөх хүчин зүйл, хүн ам

Удиртгал

Эпилепси нь халдварын бус гаралтай мэдрэлийн тогтолцооны түгээмэл эмгэгийн нэг бөгөөд эмнэлзүйн явц, тавилан төдийлөн тодорхой бус, тархалт, жилийн дундаж гаралтын хувьд жил тутам өсөн нэмэгдэж, хувь хүн, гэр бүлийн гишүүдийг бие, сэтгэл зүй, санхүүгийн байнгын дарамтанд байлган, амьдралын чанарыг бууруулан, нийгмийн сүүдэрт оруулсаар байна.

Дэлхийн улс орнуудад 50 гаруй сая эпилепситэй хүмүүс амьдарч байгаагийн 40 орчим сая нь санхүүгийн болон эмнэлгийн тусламжийн хүртээл хязгаарлагдмал хөгжиж буй улсуудад эмчилгээ, оношлогоо хангалтгүй, ихэнхдээ хийгддэггүй нөхцөлд байна [1]. Монгол Улсын Эрүүл Мэндийн Статистик Мэдээлэлийн Төвийн гаргасан баримтаар 2003 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн эпилепситэй хүмүүс 6733, харин 2012 онд 12144 болж, жилд дунджаар 600-700-аар өсч нийт эпилепситэй хүмүүсийн 3711 (30.6%) нь Улаанбаатар хотод амьдарч байна.

Эпилепситэй хүмүүст тохиолддог гол бэрхшээл нь уналттай холбоотой хөдөлмөрийн чадвар алдалт, эмчилгээний тасалдлаас илүүтэйгээр хамт олон, хүмүүсийн зүгээс үзүүлэх ялгаварлан гадуурхал, сэтгэлзүйн дарамт юм [2].

Эпилепсийн талаар хүн амын дунд эрүүл мэндийн боловсролын сургалт, судалгааны ажлууд хийгдэж, эпилепситэй хүмүүст хандах нийгмийн хандлага сайжирч байгаа ч, сөрөг хандлага буурахгүй байна [3, 4]. Эпилепситэй хүмүүсийн амьдарч буй газар нутгийн хүн амын нийгэм, соёлын ялгаа, сэтгэлзүйн сөрөг нөлөөлөл нь өвчтөний өөртөө итгэх итгэлийг алдагдуулах, амьдралын чанарыг бууруулахад хүргэдэг. Уналт таталттай хүмүүсийн 80 хүртэл хувь нь оношлогоо, эмчилгээ хүртээмжтэй тохиолдолд нийгэмд бусдаас ялгарахгүй хэвийн амьдардаг.

Гэвч өндөр хөгжилтэй улс орнуудад ч эпилепсийн үзэл баримтлалын гажуудал (стигм) нь уналтаас ангижирсан хүмүүсийн амьдралын чанарт ч сөргөөр нөлөөлсөөр байна [5-7]. 

Эпилепситэй хүмүүсийн эрүүл мэнд, ажил амьдрал эцэг эх, гэр бүл, найз нөхөд, нийгэм хамт олны харилцан холбоот уйгагүй үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай бөгөөд тэдний цаашдын хувь тавиланд онцгой нөлөөтэй [8]. Уналт таталтын талаарх хүн амын дундах ойлголт, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, эпилепсийн үзэл баримтлалын гажуудал, түүнээс сэргийлэх менежмент, тусламж үйлчилгээг сайжруулах нь эрүүл мэндийн байгууллагуудын шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болоод байна.

Зорилго

Улаанбаатар хотын хүн амын дунд уналт, таталтын талаарх ойлголт, мэдлэг хандлагыг тодорхойлж, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судлан тогтооход оршино.

Зорилт:

  1. Хүн амын дунд уналт таталтын талаарх ойлголт, мэдлэгийг судлах;
  2. Хүн амын дунд уналт таталттай хүмүүст хандах хандлагыг судлах; 
  3. Уналт таталтын талаарх мэдлэг, хандлагад нөлөөлөх зарим хүчин зүйлийг судлан тогтоох;

Материал, арга зүй

Улаанбаатар хотын 6 дүүргийн 16-64 насны 700 иргэдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгон, эпилепсийн талаарх ойлголт, мэдлэг, хандлагын судалгааг Ramasundrum V. (2000) нарын боловсруулсан асуумжийг ашиглан явуулав.

Судалгааны асуумжийн 1-4-д уналт таталтын талаарх ойлголт (сонссон, харсан, таньдаг, мэдээлэлтэй), асуумж 5-14-д уналт таталтын талаарх мэдлэг (шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, ерөнхий шинж тэмдэг, анхны тусламж, эмчилгээ), асуумж 15-22-д хандлагыг (сурах, хөдөлмөрлөх, гэрлэх зэрэг нийгмийн хүлээн зөвшөөрөх байдал) тусгасан асуумжуудийг ашиглан, судалгааг агшингийн загвараар явуулж, үр дүнгийн боловсруулалт хийв.

Хүн амын дундах уналт таталтын талаарх мэдлэгтэй бүлэг болон эерэг хандлагатай бүлгийг тодорхойлох зорилгоор нийт оролцогчдыг мэдлэгийн 10, хандлагын 8 асуумжаар дүгнэсэн.

Судалгаанд оролцогчдыг мэдлэгийн асуумжийг 70%-иас (дундажаар 7 асуулт) дээш зөв хариулсан бол мэдлэгтэй, хандлагын асуумжийг 75%-иас (дунджаар 6 асуулт) дээш зөв хариулсан бол эерэг хандлагатай гэж тооцов.

Судалгааны үр дүн

Судалгаанд 16-64 насны эрэгтэй 218 (31.1%), эмэгтэй 482 (68.9%) нийт 700 хүн хамрагдсан. Уналт таталтын талаарх ойлголт, мэдлэг: Судалгаанд оролцогчдын 26.1% уналт таталттай хэн нэгнийг таньдаг, 27.3% уналт таталтыг харсан, 64.1% уналт таталтын талаар сонссон бөгөөд 16.4% нь уналт таталттай хүмүүсийн садан төрөл болно. Уналт таталтын талаар сонсож мэдээлэл авахад хүн амын нас нэмэгдэх, хүйсийн хувьд эмэгтэйчүүд, боловсролын түвшин дээшлэх зэрэг нөлөөлж байгаа нь статистик  хамааралтай байна (Хүснэгт 1).

Table 1. Familiarity: differences by demographic variables (%)

Уналтын талаар сонссон хүмүүсийн 23.3% нь эмч, эмнэлгийн ажилтанаас, 16.7% нь телевиз, радио, интернетээс, 14.9% нь багш сурган хүмүүжүүлэгчдээс, 7.1% нь сонин сэтгүүлээс, 5.6% нь ном, сурах бичиээс, 4.5% нь хурал, семинараас мэдээлэл авчээ. Эпилепситэй хүмүүсийн садан төрөл нь уналт таталтын талаарх мэдээллийг эмч, эмнэлгийн ажилтнуудаас илүү авдаг нь статистик үнэн магадтай байв (P=0.019).

Уналт таталтын шалтгааны хувьд судалгаанд оролцогчдын 20.7% тархины гэмтэл, 14.0% сэтгэцийн эмгэг, 8.1% төрөх үеийн бүтэлт, 6.0% нь удамшлын өвчин, 4.2%  хордлого, 12% архи, өндөр нас гэсэн бол 35.0% нь мэдэхгүй байв. Уналт таталт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлийг судалгаанд оролцогчдын 28.8% стресс, 24.5% ядрах, 19.6% дуу шуугиан, 14.6% компьютер, 12.1% архи, 8% өлсөх, 5.3% спорт, 1% гэрэлтэй холбон үзсэн бол 37.3% мэдэхгүй гэжээ. 

Уналт, таталтын шинжийг 25.1% таталт, 22.0% ухаан алдалт, 13.7% зан төрхийн өөрчлөлт гэсэн бол 36.9% мэдэхгүй байлаа. Харин 8.0% эвгүй дуу гаргах, 8.9% хэлээ хаздаг, 9.3% дороо бие засдаг гэж уналт таталтыг дэргэдээс нь харсан хүмүүс хариулсан байв (P=0.046).

Уналт таталтын талаарх мэдлэгийг анхны тусламж үзүүлэх байдлаар нь судлахад, судалгаанд оролцогчдын 19.7% нь зам, шат, гал тогооны орчим, усан бассейн зэрэг  аюултай газраас гаргах, 18.6% биеийн тодорхой цэгүүдэд иллэг хийх, 16.6% хэлний хазалтыг тавиулахын тулд хатуу зүйл зуулгах, 14.9% гэмтэхээс хамгаалах, 13.8% спирт, үнэртэй ус зэрэг ямар нэгэн зүйл үнэртүүлэх, 11.2% бурханд залбирах, 9.4% зангиа, алчуур, ороолтыг тайлж чөлөөтэй амьсгалах боломжтой болгох гэсэн бол 38.2% нь ямар тусламж үзүүлэхээ мэдэхгүй байв.

Судалгаанд оролцогчдын 49.0% эпилепси эмчлэгддэггүй өвчин, 56.4% эмнэлгийн тусламж шаардлагатай гэж үзсэн. Эпилепситэй хүмүүсийг 49.9% эмчид үзүүлэх, 13.8% уламжлалт эмчилгээ хийлгэх, 7.9% нь бурхнаас гуйх талаар зөвлөх нь зүйтэй гэсэн бол 28.4% нь мэдэхгүй гэжээ. Уналт таталтыг эмчлэхэд 44.3% анагаах ухаан, 9.6% уламжлалт эмчилгээ, 12.6% нь шашиныг чухалд үзсэн бол 33.6% нь мэдэхгүй байв. Уналтын эсрэг эмийн талаар оролцогчдын 19.7% сонссон бөгөөд эмийн 5.3% үр дүн сайн, 34.9% дунд, 9.8% муу, 12.6% үр дүнгүй, 37.4% нь мэдэхгүй гэжээ.

Эпилепситэй хүмүүсийн садан төрлийн хүмүүс уналтын эсрэг эмийн талаарх мэдлэг сайн байлаа (P=0.037).

Мэдлэгт нөлөөлөх хүчин зүйлс:

Судалгаанд оролцсон хүн амын 42.2% уналт таталтын талаар нь тодорхой мэдлэгтэй байгаа бөгөөд 16-24 насны хүмүүсийн 28.4%, 25-44 насны 40.7%, 45-54 насны 60.0%, 55-64 насны 53.5%, хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн 39.9%, эмэгтэйчүүдийн 43.2% нь мэдлэгтэй байв. Уналт таталтын талаар эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс илүү мэдлэгтэй байна (p=0.018). Түүнчлэн боловсролын түвшин нь уналтын талаарх мэдлэгтэй шууд хамааралтай (p=0.015) байна  (Хүснэгт2).

Table 2. Understanding epilepsy: differences by demographic variables (%)

Уналт таталтын талаарх мэдлэгийн байдлыг эпилепситэй хүний хамаатан болон хамаатан бус хүмүүсийн дунд судлахад хамаатнуудын 70.7%, хамаатан бус хүмүүсийн 36.6 % нь мэдлэгтэй байна (Хүснэгт 3).

Table 3. Understanding of epilepsy among epileptic people’s relative (Right answers by percentage)

Four questions were asked. Q5*. Is epilepsy contagious?; Q6*. What is the cause of epilepsy?(head injury, birth trauma, psychiatric, hereditary, alcohol, old people ); Q7*. What is the risk factor sedating epilepsy? Q8*. What are the symptoms of epilepsy?  Q9*. What would you do if you saw someone having a seizure? Q10*. Is the epileptic person need  medical aid?; Q11*. What kind of treatment would you suggest for epileptic person?; Q12*. What kind of treatment is important for controlling epilepsy? Q13*. Is epilepsy treatable disease? Q14*. Do you know effect of antiepileptic drug?

Уналт таталтын талаар өмнө нь сонссон хүмүүсийн мэдлэгийн байдлыг судлахад 49.5% мэдлэгтэй бөгөөд нийт мэдлэгтэй хүмүүсийн 75.3% байгаа нь мэдээлэл сонсох нь мэдлэгт нөлөөлдгийг харуулж байна (Хүснэгт 4).

Table 4. Understanding of epilepsy among the people who heard about epilepsy previously (Right answers by percentage)

Уналт таталттай хүмүүст хандах хандлага:

Судалгаанд оролцогчдын 32.0% нь эпилепситэй хүмүүс амьдралын өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадна, 28.9% чадахгүй, 39.1% мэдэхгүй гэжээ. Суралцах үйл ажиллагааны хувьд оролцогчдын 33.1% боломжтой, 27.6% боломжгүй, 39.3% мэдэхгүй гэсэн бол ажил эрхлэх тухайд 26.1% чадна, 34.9% чадахгүй, 39.0% мэдэхгүй гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 28.3% уналт таталттай хүмүүсийг гэрлээд хэвийн амьдрах боломжтой, 33.7% боломжгүй, 38.0% мэдэхгүй байв.

Найз нөхдийн хувьд судалгаанд оролцогчдын 30.2% өмнөх шигээ дотно хандах бол, 34.6% найзаасаа хөндийрнө, 35.2% найзлахгүй, 35.6% хүүхдээ уналттай хүүхэдтэй  тоглохыг зөвшөөрө, 35.8% болгоомжилно, 28.6% зөвшөөрөхгүй гэж хариулсан. Уналт таталттай хүнтэй гэр бүл болохыг 15.2% зөвшөөрч, 48.4% болгоомжилж, 36.4%  зөвшөөрөхгүй гэжээ. Уналт таталттай хүний мэргэжлийн чадварыг үнэлэн 37.3% хамтарч ажиллах бол 32.8% болгоомжтой хандаж, 29.9% татгалзжээ.

Судалгаанд оролцогчдын 29.7% нь уналт таталттай хүмүүст эерэг хандлагатай байна. Судалгаанд оролцогчдын мэдлэг болон хандлагыг харьцуулан судлахад уналт таталтын талаар мэдлэгтэй хүмүүсийн 36.6%, мэдлэггүй хүмүүсийн 24.8 % нь эерэг хандлагатай байгаа нь мэдлэг болон хандлага шууд хамааралтай болох нь харагдаж байна (Зураг1).

Figure 1. Correlation between knowledge and attitude

Four questions were asked. А-15* Is the people with epilepsy can perform daily activity?; А-16* Is the epileptic children can study in a secondary school?; А-17* Is the epileptic person can work as a healthy people?; А-18* Is the epileptic person can lead the married life?; А-19* Can you work with epileptic person? А-20* Would you accept your children playing with epileptic child?; А-21* Would accept your children or yourself to marry with epileptic person?; А-22* If your friend is epileptic, what will be your attitude?

Хэлцэмж:

Хүн амын дунд эпилепсийн ойлголт, мэдлэг, хандлагыг тодорхойлж, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг хүн амзүйн зарим үзүүлэлттэй холбон судлахыг зорьсон бидний судалгаа хөгжиж буй орнуудад хийгдсэн судалгааны үр дүнтэй нилээд үзүүлэлтээр төстэй байна [9, 10, 11]. Судалгаанд оролцогчдоос эпилепсийн талаар урд нь сонсож байсан болон мэдэх эсэх талаар асуухад 64.0% нь сонссон гэсэн хариултыг өгч байсан боловч хүмүүсийн дунд эпилепсийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, эмнэлзүйн шинж, анхны тусламж, эмчилгээний талаарх мэдлэг дутмаг байна.

Судалгаанд оролцогчдын 14.0% нь уналт, таталтыг сэтгэцийн эмгэг гэсэн нь Вьетнам (20%), Малайз (24%), Энэтхэгт (27.3%) хийгдсэн судалгаатай ойролцоо боловч АНУ (3%), Сингапур (5%) зэрэг хөгжингүй орнуудын судлаачдынхаас буруу ташаа ойлголт их байгааг харуулж байна [ 9, 10, 11, 12, 13 ].

Судалгаанд оролцогчдын 33.1% нь эпилепситэй хүмүүсийг сурах, боловсрол эзэмших боломжтой гэсэн нь Энэтхэгийн (38%) судалгаатай ойролцоо байна [11].

Shahzad S Hasan нарын судалгаагаар эпилепсийн шалтгааныг 56.3% мэдрэлийн тогтолцооны эмгэг, 48.4% удамшлын, төрөх үеийн хүндрэл, 30.1% гавал тархины гэмтэл, харин 3.1% нь халдварт өвчин гэж хариулсан оролцогчдын 60% нь их сургууль төгссөн, боловсролтой байжээ [14].

Бидний судалгаанд оролцогчдын 29.3% нь дээд боловсролтой бөгөөд эпилепсийн шалтгааны тухайд 20,7% тархины гэмтэл, 8.1% төрөх үеийн бүтэлт, 6.0% нь удамшлын эмгэг, 8.1% нь халдварын гэж хариулсан нь боловсрол, эпилепсийн хандлага нь хоорондоо хамааралтай болохыг харуулж байна [14, 15].

Дүгнэлт:

  1. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 64.1% уналт таталтын талаар ойлголттой, 42.2% нь тодорхой түвшиний мэдлэгтэй байна.
  2. Судалгаанд оролцогчдын 29.7% нь уналт таталттай хүмүүст эерэг хандлагатай байв.
  3. Уналт таталтын талаарх мэдлэг, хандлага нь оролцогчдын нас, боловсрол, мэдээлэлээс хамааралтай бөгөөд эрүүл мэндийн боловсролын сургалт шаардлагатай болохыг харуулж байна.
Ном зүй

1. Улаанбаатар хотын эпилепситэй өвчтөнүүдийн эмнэлгийн тусламжийн өнөөгийн байдал Монгол Улс 2004 он. ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлсэн “Халдварт бус өвчин” MOG/ NCD/001 төсөл; Улаанбаатар. 2004. х. 9
2. Lim SH. Knowledge, attitude and perception of epilepsy in Asia, toward a uniform study protocol. Workshop on Epilepsy in Asia, Problems and Challenges, Karuizawa, Nagano, Japan, 2002, p. 97.
3. Lo A.S., M.J. Esser and K.E. Gordon, 2010. You Tube: A gauge of public perception and awareness surrounding epilepsy. Epilepsy Behav., 17: 541-545
4. Jacoby A., D. Snape and G.A. Baker, 2005a. Epilepsy and Social Identity: The stigma of a chronic neurological disorder. Lancet Neurol., 4: 171-174.
5. Lim Y.J., S.Y.Chan and Y. Ko, 2009. Stigma and health-related quality of life in Asian adults with epilepsy. Epilepsy Res., 87: 107-119
6. Baskind R. and G.L. Birbeck., 2005b. Epilepsy associated stigma in sub-Saharan Africa: The social landscape of a disease. Epilepsy Behav., 7: 68-73.
7. Rafael F., D. Houinato, P. Nubukpo, O. M. Dubrenol and D. S. Tran et al., 2010. Sociocultural and psychological features of perceitved stigma reported by people with epilepsy in Benin. Epilepsia, 6: 1061-1068.
8. Товуудорж. А., Уналтын эсрэг хамтдаа, Улаанбаатар, 2008.х.10.
9. Tuan NA, Cuong LE, Allebeck P, Chuc NTK, Tomson T: Knowledge, Attitudes and Practice toward Epilepsy among Adults in BaVi, Vietnam. Epilepsia 2007, 48(10):1914-1919.
10. Ramasundrum V, Mohd Hussin ZA, Tan CT. Public awareness, attitudes and understanding towards epilepsy in Kelantan Malaysia. Neurol J Southeast Asia 2000; 5:55-60
11. Gambhir SK, Kumar V, Singhi PD, Goel RC. Public awareness, understanding and attitudes toward epilepsy. Indian J Med Res 1995; 102:34- 8.
12. Caveness WF, Gallup GH Jr. A survey of public attitudes toward epilepsy in 1979 with an indication of trends over the past thirty years. Epilepsia 1980; 21:509-18
13. Pan ABS, Lim SH. Public awareness, understanding and attitudes toward epilepsy in Singaporian Chinese.Neurol J Southeast Asia 2002; 7 : 81 – 88
14. Shahzad S Hasan, Wayne WG Wei, Keivan Ahmadi, Imran S Ahmed, Alen KS Yong, Mudassir Anwar. Knowledge and Attitudes toward Epilepsy among Malaysian Chinese. Iternational Journal of Collaborative Research on Internal Medicine & Public Health Vol. 2 No. 11 (November 2010) ; 361-376
15. Nicholaos D et al: A Survey of Public Awareness, Understanding, and Attitudes toward Epilepsy in Greece. Epilepsia 2006, 47(12):2154-2164.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 577
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК