Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1975, 1(21)
Орчин үеийн сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

Тамгш Феньвеиги

Будапешт

 

1971 онд Швейцарт болсон симпозиум дээр америки^ч судтаач К. ШзЬе1з, к. оз\уп1п§ нар сэтгэц эмсудлалын (чсихойармакологи) хөгжлийн үр дүнд үүссэн сэтгэц нөлөөт эмэн эмчилгээний талаар зөвөөр үнэлэн хэлсэн байдаг. Тэдний саналаар бол солиоролд эм-чилгээний үйлчилгээ үзүүлдэг анхна! бэлдмэлүүд бсл сэтгэц нө-лөөт эмүүд юм. Уүнд: Сэтгэл уналын эсрэг нөлөөт эмүүд-(анти-де рессант)-ийг хэрэглэснээр сэтгэлээр унасан олон сая хүмүү-сийн сэтгэлийг сэргээх, литийн давсыг хэрэглэснээр сэтгэлийн хөөрлийг дарах, сэтгэл тайвшруулах эм *(транкви/шзаторы)-үүдийг хэрэглэснээр невроз ба сэтгэл зовнилтой өвчтөнүүдийг эмчлэх бо-лолцоотой боллоо гэж үзжээ.

Хэрэв сэтгэц эм судлалын шийжлэх ухаан хөгжихөөс өмнө сэт-гэл мэдрэлийн өвчтөнг эмчлэх бололцооны тухай асуудал үгүйс-гэгдэж байсан бол орчин үед, америкийн судлаачдын үздэгээр, боломжтой болжээ.

Хэрэв өвчний шалтгааныг бүрэн арилгах үзлийн үүднээс сэтгэл мэдрэлийн өвчний эмчилгээнд сэтгэц эм судлалыг тусгаарлахыг Эрмэлзвэл 1950-аад онд -үүсч улмаар өргөжиж буй сэтгэц эм суд-лалын «осувьсгалыг» болгоомжтой үнэлэх хэрэгтэй юм. Энэ бол-гоомжлол нэг талаас практик ажиглалтын, нөгөө талаас онолын дүгнэлтээс үндэслэгдэж байгаа билээ. Судалгаа, шинжллгээ нь солиорол үүсэх шалтгааны талаар хараахан төгс дүгнэлт гаргаж чадаагүй учир элдэв төрлийн эмчилгээ нь солиорлын шалтгааныг устгах эмчилгээ болдог гэж үзэж болохгүй.

Онолын үзэл санааг практик туршлага нотолж байна. Өнөөгийн байдлаар сэтгэц эмгэгийн эсрэг нөлөөт эм солиорлыг устгадаггүйн гадна тархины органик-биологийн процессын улмаас үүссэн өвчнийг зогсоох чадваргүй болох нь тодорхой байгаа учир түүниЧг өвчин үүсгэ^ч шалтгааныг устгадаг сонгомол бэлдмэл гэж үзэж болох-гүй юм.

Гэлээ ч сэтгэц нөлөөт эм нь сэтгэц гэм судлалын практикт то-хиблддог өвөрмөц төрх байдлыг бүхэтд нь өөрчилсэн билээ. Эрүүл мэндэд нь ноцтой хор уршиг үзүүлэхгүйгээр сэтгэл мэдрэлийн өвч-нүүдийг тайвшруулах бүрэн бололцоог нээж, тэдний хамтарсан үйл-чилгээг сайжруулж, нойрсуулах үйлчлэлгүйгээр дэтоод шаналгаа зовиур, айдас түгшүүрийг багасган сэтгэцийг нь засч улмаар амь насандаа аюул учруулж болох төрх байдлыг хөнгөвчилдөг сайн нө-лөөтэй билээ. Сэтгэц нөлөөт эм нь зөвхөн ганц нэг хувь хүнд чу-хал ач холбогдолтой төдийгүй бусад хамт олонд нь ч ач тус-тай юм.

Орчин үед сэтгэц нөлөөт эмийн ачаар сэтгэл мэдрэли^н өвч-төнд-тусламж үзүүлэх эмнэлгийн байгууллагуудын урьд>ш бай-дал өөрчлэгдөн. сэтгэл мэдрэлийн больниц нь зарим талаараа ер-дийн эмнэлгээс дутахгүй тайв.ан болсон билээ.

Сэтгэц «өлөөт эм гарч ирсэнтэй холбогдон сэтгэц гэм судлал нь «эмчлэгдэхгүй өвчний тухай шинж^эх. ухаано байхаа больсноор зогсохгүй цаашид ч улам дэвшилттэйгээр хөгжих найдлагатай болоод байна.

Өнөөгийн байдлаар солиорлыг сэтгэц нөлөөт амийн үндсэн эм-чилгээнээс гадна уналт таталтын эсрэг нөлөөтэй инсулины шок зэ-рэг 'эмчилгээний төрлүүдтэй хавсарган эмчилж байна.

Эмчилгээний үр дүнг удаан хугацаатаи байлгах сонирхяын үүд-нээс хэлэхэд сэтгэл мэдрэлийн бараг бүх өвчтөнд зайлшгүй хэрэг болох биологийн аргатай эмчилгээ нь сэтгэл засал ба нийгэм зас-лын курс элчилгээ юм.

Гэлээ ч хавсарсан эмчилгээний үндсэн эмчилгээнд сэт-гэц нөлөөт эмийн засал ордог. Сэтгэц нөлөөт эм нь солиорлын үед илрэх элдэв төрлийн хам шинж үүсэн хөгжихөд хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг подкоркийн зохион байгуулалтанд нөлөөлдөг юм, Хэдийгээр сэтгэц нөлөөт эм яЬннээ нь шизофренийг үүсгэх шалт-гааныг устгах чадваргүй боловч эмчилгээний хэлбэрийг зөв тохи-руулан сонгож авбал зарим зонхилох хам шинж ба шинжийг арил^ гах үйлчилгээтэй юм.

Хам шинж нь өөртөө хөгжлийн ерөнхий, онцгой болон тусгайн категорий/ тусгадаг (Кипсг). Энэ байдлыг сэтгэц нөлөөт эмийг хэ-рэглэхдээ зайлшгүй бодолцох хэрэгтэй юм.

Одоохондоо солиорлыг эмчлэхдээ түүний шалгааныг бус харин зонхилох хам шинжийг эмчлэхэд чиглэж байна. Үүний тулд тохир* сон зөв сэтгэц нөлөөт эмийг сонгож олоход өвчний оношийг на-рийн зөв ялган өвчний явцад гарах өөрчлөлтийг сайн ажиглах хэ-рэгтэй юм.

Сэтгэц нөлөөт эмэн эмчилгээг зөв хэрэглэхэд өвчний явцад ажиглагдах олон янзын динамик өөрчлөлтүүдийг зайлшгүй бодол-цох хэрэгтэй. Хэрэв өв^ний явцад илрэх пшнж тэмдгийн бүх ди-намик өөрчлөлт, өвчтөний хувийн өвөрмөц онцлог, сэтгэц эмгэгийн шинж тэмдгийн янз бүрийн илрэл, зарим нэг сэтгэц нөлөөт сэтгэц эмгэгийн шинжид өвөрмөц үр дүн өгдөг зэргийг зэрэгцүүлэн тави-.вал бараг өвчтөн бүрд, өвчний үе шат болгонд өвөрмөц эмийн эм-чилгээ шаардагдах зарим нэг сэтгэц нөлөөт эмийн хувьд зөвхөн эм-чилгээний ерөнхий зарчмыг тогтоож болохын гадна тэр зарчмаас өвчтөний хувийн өв-өрмөц тохиолдол бүрд янэ бүрийн байдлаар ха-зайн өөрчлөгдеж болох юм гэдэг дүгнэлт эцэст нь хийж байна.

Сэтгэц нөлөөт шинэ шинэ эмүүд гарч нзг нь ямар ч үндэс-лэлгүйгээр бусад бэлдмэлүүдийг шахан зайлуулах буюу бөөн бөө-нөөр гарч буй эмүүд нь ихэнхдээ эмчилгээ явуулахад хүндрүүлж байна гэсэн сэтгэгдэл төрүүлж болох юм. Гэвч сэтгэл мэдрэлийн өвчний хувьд, ялангуяа энэхүү олон төрлийн сэтгэц нөлөөт эмүүд нь тодорхой зорилго чиглэлтэй эмчилгээ явуулах бололцоог хан-гаж өгдөг билээ. Сэтгэц нөлөөт эмийг хэрэглэх явцад сэтгэц эм-гэгийн өөрчлөлтөнд тохируулан олон төрлийн сэтгэц нөлөөт 35ли9г хооронд нь хавсран хэрэглэхээс гадна заримдаа өер торлийн уналт таталтын эсрэг нөлөө үзүүлдэг эмүүдтэй ^авсарган хэрэглэжөвч-төний байдлыг ээнэгшүүлэн сэргээх гэж хүссэн зорилгодоо хүр-дэг юм.

1-р хүснэгтэнд Венгерийн сэтгэц гэм судлалын практикт өргөн дэлгэр тархсан сэтгэц нөлөөт 11 нэр төрлийн эмийн бэлдмэлийг харууллаа.

Илтгэлдээ янз бүрийн бэлдмэлүүдийн шинж байдал, үндсэн то-дорхойлолтыг товчхон дурдах ба өөрийн тасагт хийсэн ажиглал-таас танилцуулах болно.

Үйлчилгээний хувьд тохирсон сэтгэц. нөлөвт эмийг сонгон ава-хад өвчний хурц, хурцавтар, архаг явц ба өвчтөний нийгэмд хий-гээд өөртөө аюул учруулах байдлууд шийдвэрлэх нөлөөтэй бай-даг. Үүнд: Хурц, аюултай байдлын үед аль болох богино хуга-цаанд энэ байдлыг дарахад чиглэсэн эмчилгээ шаардагдана.

Энэ зорилгыг биелүүлэхэд сэтгэц нөлөөт эмийг булчинд тарьж хэрэглэх ердийн арга төдийлөн үр дүнд хүргэхгүй байв. Сэтгэц нөлөөт эмийг судсанд хийхэд өвчтөний эмнэлэгт хэвтэх үед ба өвчний явцад илэрч байсан дошгирлын байдал бүрэн дарагдажбай-лаа. Тайвшруулах эмийн группэд хамаарах седуксендиазен, лево-мепромазин, бутирофенон ба дигидробензперидолыг судсанд хийж хэрэглэлээ. Үүнээс сүүлийн эм нь бүрэн дүүрэн үр нөлөөтэй бай-сан бөгөөд тэр эмийг хийснээс хойш 2—3 минутын дараа өвчтөний ­сэрүүн байдал сэтгэцийн үйл ажиллагааны бүрэн саатлаар солиг-дож байв. Энэ байдлыг «сэтгэцийн мэдээ алдалтанд эзэмдэгдсэн байдал» гэдэг. Нэг удаагийн тун нь 5—6 цаг үйлчлэх ба энэ үеэс сэтгэц нөлөөт эмийн жинхэнэ курс эмчилгээг эхлэх бололцоо нээгддэг юм.

Сэтгэц нөлөөт эмийн курс эмчилгээнд шалгарсан, нилээд тар-хан дэлгэрсэн эм нь хлорпромазин юм. Хлорпромазины нэг муу тал нь вегетатив мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж сэт-гэл гутралын байдалд оруулдаг үйлчилгээтэйн дээр хэсэг газрын бэрсүү үүсгэдэг юм.

Пигеразины цагариггүй фенотиазины бүлгийн эм нь хлорпрома-зины сайн шинжийг хадгалан тухайлбал солиорлын эсрэг ба сэт-гэл зовнилыг багасгах хүчтэй үйлчилгээ үзүүлдгээс гадна хортой дашрам нөлөөгүй юм.

Бйд •фенотиазины бүлгййн эмийг хий үзэгдлээсээ болж айдас түгшүүртэй (\УаЬп) болсон шизофреии өвчний эхэн үед ба архаг явцтай сэтгэлийн шалтгаант байдлыг эмчлэхэд хэрэглэв.

Фенотиазины группийн левомепромазин нь сэтгэл зовнисонбайд-лыг арилгах хүчтэй үйлчилгээтэйн гадна гуниг гутралын эсрэг үйлчилгээтэй байв. Иймд сэтгэц эмгэгийн шинжийн бүрэлдхүүнд нь сэтгэлээр унасан байдал илэрсэн өвчтөнд хэрэглэх нь зүйтэй Оайдаг.

Тиоридазины үндсэн сайн тал нь дашрам үйлчилгээ бараг үгүй, Удаан хугацаатай курс эмчилгээнд тохиромжтой эм юм.

Прометазиныг солиорлын эсрэг дангаар хэрэглэх нь ховор бай-даг. Иймд түүний хүчтэй тайвшруулах ба паркинсоны шинж тэмд-гийн эсрэг үйлчилгээг нь ашиглахын тул бусад сэтгэц нөлөөт эм-тэй хавсран эрэгтэй. хүнд голчлон хэрэглэхэд давхар үйлчилгээ үзүүлдгээс паркинсоны хам шинж илэрдэггүй   юм.

Пиперазинтай фенотиазин нь тайвшруулах үйлчилгээ сайтай учир дэмийрэлтэй өвчний үед хэрэглэдэг.

Сэтгэц нөлөөт эмийн бэлдмэлүүд I. Фенотиа зины уламжлалууд А. Пиперазины цагариггүЙ N

1. Плегомазин (хлорпромазин)

2. Тизерцин (левомепромазин)

3. Пчпольфен (прометазин)

4. Меллерил  (тиоридазин)

Б. Пиперазины пагариг агуулсан

5. Френолон (метофеназон)

6. Трифтазин (трифлуперазин)

II. Бутирофеноны уламжлалүуд

7. Галоферидол

8. Триседил (трифлуперидол)

9. Лрадеридол (дегидробензперидол)

10. ОРАН (пимозид)

11. ИМАП (флушпирилен)

1-р хүснэгт

Метофеназин нь сэтгэцийг хүчтэй тайвшруулах (психоседатив) үйлчилгээтэй юм. Иймд зарим нэг парафрени ба хурц дэмийрлийн байдлыг эмчлэхэд тохирсон эм юм. Түүнчлэн сэтгэц тайвшруулах үйлчилгээнийхээ ачаар шизофренийн догширлыг устгах чадвартай.

Трифлуперазин нь хүчтэй тайвшруулах үйлчилгээ бүхий фено-тиазины уламжлалт бэлдмэл юм. Үүнээс гадна энэ нь лимфийн сис-темийн ажиллагааг идэвхжүүлдэг. Иймд сэтгэл-зориггүйдлийн хам шинж бүхий энгийн хэлбэрийн шизофрени өвчнйй үед хэрэглэхэд тохиромжтой.

Бутирофеноны бүлгийн бэлдмэлүүд гарч ирсэн явдал нь сэтгэц эм судлалын хөгжилд чухал үе шат болсон юм. Сэтгэцийн ажил-лагааг тайвшруулах ба солиорлын эсрэг үйлчлэх үйлчилгээний та-лаар бутерфеноны бүлгийн бэлдмэлүүд нь фенотиазины бүлгийн бэлдмэлүүдээс ихэнх тохисл 10лд давуу талтай байдаг. Бутирофе-ноны бүлгийн бэлдмэлүүдийг голчлон сэтгэлээр хөөрөх (мания) хам шинжийн үед хэрэглэдэг. Догшролын хам шинж бүхий илрэлтэй со-лиорэл, эсрэг сэтгэл хөөрлийн байдалтай шизофрени, эсвэл сэтгэл хөөрлийн байдал сэтгэц эмгэгийн хам шинжийн бүрэлдхүүнд нь ор-сон шизофрени   өвчний уед сонгомлоор хэрэглэхэд үр дүн сайтай.

Хамгийн хүчтэй тайвшруулагч нь трифлуперидол юм. Бидний ажиглалтаар б/сад бэлдмэлүүд үр дүн өгөхгүй байсан тохиолдолд маш сайн нөлөө үзүүлж байв. Бэлдмэлийт хэрэглэхэд илэрхий пар-кинсон маягийн шинжүүд багасч байв. Түүнчлэн сэтгэл зовнисон, тайван бус байдал сэтгэц эмгэгийн хам шинжийн бүрэляхүүнд оррлцсон тохиолдлын үед богино хугацаагаар хэрэглэхэд сайн үр дүн өгч байв.

Сэтгэц нөлөөт эмүүдийн курс эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 4—6 долоо хоног, эхлээд гол телөв тариагаар, дараа нь амаар өгч эмчилнэ. Харин курсийн сүүлчкйн хо"р долоо хоногоос бий болсон ээнэгшлийн байдлыг уртасгах, солиорлын байдлыг буцааж арилгахад  чиглэгддэг.

Энэ зорилтыг саяхан гарсан имап (флушпирилен) ба оран (пимо-зид) зэрэг нь гүйцэтгэнэ.

Сүүлчийн бэлдмэл нь удаан хугацаагаар сэтгэц тайвшруулах үйлчилгээтэй хийгээд солиорлын эсрэг өвөрмчцөөр нөлөэлөх тул амбүлатбри, больницын нөхцөлд архаг өвчнийг эмчлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хүндэт нөхөд та бүхэнд сэтгэц нөлөөт эмэн эмчилгээний талаар Венгерт үйлдвэрлэдэг бэлдмэлүүд ба өөрийн туршлагыг оролцУу-лан бүрэн бкш богинохон тойм өгөхийт эрмэлзлээ.

Сэтгэц нөлөөт эмүүд өвчин үүсгэх шалтгаанг устгадаг өвөр-мөц эмүүдэд тооцогдохгүй боловч сэтгэц гэм судлалын практикт орчич үеийн эмчилгээний үндэс нь болж байна.

-Үүн1йг манай тасагт 1955 ба 1970 онд хэрэглэсэн эмчилгээний харьцуулсан шинжилгээний аргуүд нотолж байна.

Энэ баримт есоор 1970 онд больницод хэвтэж эмчлүүлэгчдийн 83% нь сэтгэц нөлөөт эмүүдээр эмчлэгдсэн байв. Сэтгэл мэдрэлийн өвчинг эмчлэх боломжийн ганц арга бол тодорхой чиглэсэн зорил-готой эмчилгээ явуулах явдал юм. Сэтгэц нөлөөт зарим нэг бэлд-мэлийн үйлчилгээний мзханизмтай танилцаж байгаа нь энэ эмчилгээг зөв зохицтой хэрэглэхэд дөхөм үзүүлж байна.

Товч дүгнэлт

Зохиогч орчин үед солиорлыг эмчлэхэд сэтгэц нөлөөт эмүүдийн эзлэх байр,  ач холбогдлыг өгүүлсэн.

Хавсарсан эмчилгээ нь өөртөө түргэн ба удаан үйлчилгээтэй сэтгэц нөлөөт эмүүд, сэтгэц нөл^өт эмүүдийн курс эмчилгээний зэ-рэгцээ уналт таталтын эсрэг эмчилгээ, сэтгэл засал ба нийгэм засал гэсэн эмчилгээний аргууд багтдагийг тодорхойлов.

Зохиогч Венгерт байдаг сэтгэц иелөөт эмийн бэлдмэлүүдийг илэрхийлэхийн чацуу эдгээр эмийн бэлдмэлүүд нэг бүрийн гол үйл-чилгээ нь сэтгэц эмгэгийн ямар хам шинжийн эсрэг чиглэгдсэн үйл-чилгээтэй байдагт анхаарлаа хандуулсан байна.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5308
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК