Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 3(116)
Монгол хүний нойр булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд, Б.Цэрэндаш, Б.Баярчимэг

Анагаах ухааны хүрээлэн, Анагаах ухааны их сургууль

 

Орчин үед клиникийн практикт хэт авиан оношлогоо нэвтэрсэнээр монгол хүний нойр булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээг судлан гаргах нь хойшлуулшгүй чухал асуудал болж байна.

Нойр булчирхайн хэвийн хэмжээ аймхай мөгөөрснөөс хойш 5-6 см-д настай, тарган хүмүүст илүү дор байрладаг. /А.И.Дергачев., 1995/.

Хэт авиан шинжилгээгээр хэвлийн өмнөт хана, нойр булчирхайн их биеийн хооронд 2.5-10 см /Н.М.Мухарлямов., 1987/, 3.7 см±0.72 /2.6 см-5.3 см/ /А.И.Дергачев., 1995/ тус тус байдаг байна.

Хэт авиан шинжилгээгээр нойр булчирхайн хэлбэр янз бүр байдаг. Хэт авиан үүсгэгчийг тууш байрлуулахад нойр булчирхай ихэнхдээ зууван хэлбэртэй харин хэт авиан үүсгэгчийг хөндлөн байрлуулахад нойр булчирхайн толгой зууван, маш ховор тохиолдолд дугариг хэлбэртэй байдаг. Нойр булчирхайн баруун хэсэг доош тахийж дэгээ маягийн сэртэн үүсгэдэг. Нойр булчирхайн их бие ба сүүлийн зузаан нь ижил байдаг. Зарим тохиолдолд нойр булчирхайн сүүлийг их биетэй харьцуулахад өргөссөн буюу багассан байдаг /Н.М.Мухарлямов., 1987/.

Хэт авиан шинжилгээгээр нойр булчирхайн толгойн зузаан 2.2 см±0.04 буюу 1.1см-2.6 см /В.Г.Смагин., О.Н.Минушкин., Л.П.Орлова., 1983/, 1.8 см-2.6 см / Л.П.Орлова., 1987/, 2.2 см-3 см хүртэл /Н.М.Мухарлямов., Л.П.Орлова., 1983/, 1.8 см-2.6 см/ Л.П.Орлова., 1987/, 2.2 см-3 см хүртэл /Н.М.Мухарлямов., 1987/, 2.83 см ± 0.2 / С.Т.Тусупбеков ба бусад., 1990/, их бие 1.1 см ± 0.03 буюу 0.6 см-1.3 см /В.Г.Смагин ба бусад., 1983/, 0.6 см-1.6 см /Л.П.Орлова., 1987/, 1 см-ээс 2 см хүртэл буюу 1.3 см-1.7 см /Н.М.Мухарлямов., 1987/ сүүл 1.97Ю.02 буюу 1.6 см- 2.см /В.Г.Смагин., О.Н.Минушкин., Л.П.Орлова., 1983/, 1.6 см-2.0 см /Л.П.Орлова., 1987/, 1.8см-ээс 2.8 см хүртэл буюу 1.2-2.5 см /Н.М.Мухарлямов., 1987/, 1.3+0.46 /С.Тусупбеков ба бусад., 1990/ тус тус байна.

Хэт авиан шинжилгээгээр нойр булчирхайн урт дунджаар 12.5  /16/-22 /24/ см байна. /А.И.Дергачев., 1995/.

Нойр булчирхайн доод ирмэгээс хэвлийн гол судасны хоорондын хэмжээ нормдоо 1 см байдаг. /Р.Бахтиозин., 1989/.

Хэт авиан шинжилгээгээр нойр булчирхайн их бие 98%- д, толгой 92%-д, сүүл 26%-д тус тус тодорхойлогддог /Н.М.Мухарлямов., 1987/.

Хэв авиан шинжилгээгээр нойр булчирхайн цорго жигд өргөссөн буюу нарийн, нэг буюу хоёр хэт авиан ойлт ихэссэн судал, жигд бус өргөссөн цоргын хил хязгаар долгионтсон, цоргын хэсэг жижиг уйланхай маягийн болсон хэлбэрээр дүрслэгдэж /А.И.Дергачев., 1995/, нойр булчирхайн цоргын урт 17-20 см, өргөн толгойн хэсэгт 3-4 мм хүртэл, их бие ба сүүл хэсэгт 1.3мм-2.1мм /А.И.Дергачев., 1995/, нойр булчирхайн цоргын өргөн 0.3мм+0.2 /Brogha ба бусад., 1991/ , 1 мм-ээс ихгүй /Н.М.Мухарлямов., 1987/, 1-2 мм / Л.П.Орлова., 1987/ тус тус байдаг байна.

Нойр булчирхайн ерөнхий цорго хэт авиан шинжилгээгээр 54%-д /Л.П.Орлова., 1987/, 1/3 хүртлэхэд /Н.М.Мухарлямов., 1987/ илэрдэг байна. Нойр булчирхайн ерөнхий цорго хэт авиан шинжилгээгээр илэрдэггүй нь цорго тахиралдсан ба янз бүр байдагтай холбоотой /Л.П.Орлова., 1987/ тус тус байдаг байна.

Нойр булчирхайн ерөнхий цорго хэт авиан шинжилгээгээр 54%-д /Л.П.Орлова., 1987/, 1/3 хүртлэхэд /Н.М.Мухарлямов., 1987/ илэрдэг байна. Нойр булчирхайн ерөнхий цорго хэт авиан шинжилгээгээр илэрдэггүй нь цорго тахиралдсан ба янз бүр байдагтай холбоотой. /Л.П.Орлова., 1987, Н.М.Мухарлямов., 1987/.

Нойр булчирхайн хэвийн хэт авиан бүтэц нь элэгний хэт авиан бүтэцтэй ижил /Н.М.Мухарлямов., 1987/ 52%-д / Л.ПОрлова., 1987/, ихэссэн /Н.М.Мухарлямов., 1987/, 24%- д /Л.П.Орлова., 1987/, жижиг мөхлөгөн хэт авиан бүтэцтэй /Н.М.Мухарлямов., 1987, П.Онхуудай., 1993/ тус тус байдаг байна. 50-аас дээш насанд нойр булчирхайн хэт авиан цуурайжилт ихэсдэг /Л.П.Орлова., 1987, П.Онхуудай., 1993/

Судалгааны зорилго: Монгол хүний нойр булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээг тогтооход судалгааны зорилго оршино.

Судалгааны аргачлал: Шинжлүүлэгчийг дээш харуулан хэвтүүлж, амьсгааг гүнзгий авахуулж түгжүүлээд эхлээд хэт авиа үүсгэгчийг хөндлөн дараа нь тууш байрлуулж шинжилнэ. Хэт авиа үүсгэгчийг 10-20 хэмийн хазайлттайгаар хөндлөн байрлуулж баруун бөөрний үүдэвчээс дэлүүний үүдэвч буюу зүүн бөөрний дээд туйл хүртэл аймхай мөгөөрснөөс хүйс хүртэл 0.5 см зайтайгаар байрлуулж шинжилнэ. Хэт авиан үүсгэгчийг биеийн тууш тэнхлэгийн дагуу байрлуулж, баруун эгэмний дундаж шугамнаас 0.5 см зайтайгаар зүүн суганы өмнөт ирмэг хүртэл шинжилнэ. Шинжлүүлэгчийг түрүүлгээ харуулан хэвтүүлж, хэт авиа үүсгэгчийг нуруу талаас дагуу байрлуулж шинжлэхэд нойр булчирхайн сүүл хэсэг зууван хэлбэрээр зүүн бөөрний дээд туйлын ойролцоо байрлаж харагдана. Хэт авиа үүсгэгчийг нойр булчирхайн түвшинд тууш ба хөндлөн байрлуулж доод хөндий венийн түвшинд хүзүүвчийг, дээд чацархайн артерийн түвшинд их биеийг, гол судасны түвшинд сүүлгийг тус тус хэмжсэн.

Бид 1993-2000 онуудад Нийслэлийн засаг даргын Тамгын газрын харъяа Элэгний эмгэг судлалын төв, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харъяа Хорихын нэгдсэн эмнэлэг, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн төв, Шаамар сум, Дархан хот, Зүүн хараа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн 10-р төв, Архангай аймгийн Тариат, Хотонт, Өгийнуур, Өлзийт сум, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант сум, Багануур дүүрэгт хэт авиан шинжилгээний үзлэгт орж эрүүл гэж оношлогдсон 182 шинжлүүлэгчдэд тусгай судалгааны карт боловсруулж судалгаа хийсэн.

Судалгаа Япон улсын “Хитачи”, “Алока", Тошиба” фирмийн суурин ба зөөврийн аппаратыг ашиглан хэмжилтүүдийг хийсэн.

Судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт болон үзүүлэлтийн алдааг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг тодорхойлов.

Судалгааны үр дүн, хэлцэмж: Бид судалгаанд хамрагдагсдын насыг залуу /18-аас 37 нас хүртэлх/, идэр /37-56 нас хүртэлх/, ахмад /56-75 нас хүртэлх/ гэж авч үзсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн нас, хүйсийг хүснэгт-1-ээр харуулна.

Монгол хүний нойр булчирхайн толгой, их бие, сүүлийн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ, нас хүйсний хамаарлыг хүснэгт 2-оор үзүүлэв.

Хүснэгт 2-оос үзэхэд монгол хүний нойр булчирхайн толгойн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ 1.54 см-1.84 см байгаа нь В.ПСмагин., О.Н.Минушкин., Л.П.Орлова., /1983/ нарын судалгаатай ойролцоо, Н.М.Мухарлямов /1987/, С.Т.Тусупбеков ба бусад /1990/ судалгаанаас бага байна. Нойр булчирхайн их биеийн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ 0.82 см-1.45  см байгаа нь В.Г.Смагин ба бусад /1983/, Л.П.Орлова / 1987/, Н.М.Мухарлямов /1987/ нарын дүгнэлттэй ойролцоо байна. Нойр булчирхайн сүүлийн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ 1.39 см-1.61 см байгаа нь Л.П.Орлова /1997/ , Н.М.Мухарлямов /1987/, С.Т.Тусупбеков /1990/ нарын дүгнэлттэй дүйж байна. Монгол хүний нойр булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ ахмад насанд багасгаж буй нь А.И.Дергачев /1995/-ын дүгнэлттэй тохирч байна.

Хүснэгт 3-аас үзэхэд монгол хүний нойр булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээнүүдээс нойр булчирхайн хэлбэр нум маягийн /Р<0.001/, бүтцийн ижил төрөлтэй /Р,0.001/, нягтрал нь элэгний нягтралаас ихэссэн /Р<0.01/, цоргын хэлбэр тодорхойлогдохгүй /Р=0.05/ шинжүүд статистикийн үнэн магадлалтай байна,

Монгол хүний нойр булчирхайн хэт авиан шинжилгээний нягтрал 52.8%±3.7-д элэгний нягтралаас ихэссэн нь Н.М.Мухарлямов /1987/-ын дүгнэлттэй ойролцоо, Л.П.Орлова /1987/., B.D.Doust /1975/., W.R.Lees /1984/ нарын судалгаанаас илүү, 36.3%±3.5-д элэгний нягтралттай ижил буй нь H.Lutz, R.Petzolo, H.F.Fuchs /1976/ нарын дүгнэлтээс бага, Л.П.Орлова /1987/-ын судалгаанаас илүү байна.

Нойр булчирхайн цорго 16.5%±2.8-д нарийн хэт авиан нягтрал ихэссэн нэг судас, 37.4%±3.6-д жигд өргөссөн хэт авиан нягтрал ихэссэн хоёр судас  хэлбэрийн байгаа нь

A.И.Дергачев /1995/-ын дүгнэлттэй дүйж, 46.2%±3.7-д нойр булчирхайн цорго тодорхойлогдохгүй нь G.S.Perlmuter/1977/ , Л.П.Орлова /1987/ нарын судалгаанаас бага,

G М.Мухарлямов /1987/-ын дүгнэлтээс илүү байна. 51.1%±3.7-д монгол хүний нойр булчирхайн цоргын өргөн 1-2 мм байгаа нь Н.М.Мухарлямов /1987/., Л.П.Орлова / 1987/., Brogha ба бусад /1991/ нарын судалгаатай тохирч байна.

Дүгнэлт:

1. Хэт авиан шинжилгээгээр монгол хүний нойр булчирхайн толгойн тууш хэмжээ 1.54-1.84 см, их бие 0.82- 45 см, сүүл 1.39-1.61 см тус тус байгааг тогтоов.

2. Нойр булчирхай 61.5%±3.6-д нум хэлбэрийн, 77.5%±3.1-д бүтэц ижил төрөлшилтэй, 52.8%±3.7-д нягтрал элэгний нягтралаас ихэссэн байна. 3.51.1%±3.7-д нойр булчирхайн ерөнхий цоргын өргөн 1-2 мм байна.

Ном зүй

I .Демидов В.Н Ультразвуковая эхография поджелудочной железы. Клиническая медицина. -1981. №1. -с. 33-35.
2.Дергачев А.И. Ультразвуковая диагностика заболавений внутренних органов. 1995.-с. 168-170.
3.Клиническая ультразвуковая диагностика. Руководство для врачей. Под. редакцией проф. Н.М.Мухарлямова. В двух томах, Том 2. Москва. Медицина. 1987. с.3-8.
4.Медведев В.Е., Тарасюк Б.А., Семенютин П.П., Дъяченко B.ВМетодика подготовки больных к эхографий поджелудочной железы. Клиническая хирургия. - 1981. №11, с.42-43.б.Онхуудай П. Нойр булчирхай. “Дүрслэл оношлогоо” ном Улаанбаатар хот. 1993 он х.95.б.Орлова Л.П. Ультразвуковая семиотика заболеваний поджелудочной железы. Вестник рентгенологий и радиологии. 1987. №1. - с 54-58.
7. Смагин В.Г., Минушкин О.Н., Орлова Л.П.Герапевтический архив. 1983.№ 12. С.46-50.8.Brogha ба бусад. Ultrasound in Medicine. New York. 1975. Yoi.i Pp. 142-143.
9.Doust B.D. Ultrasonic examination of pancreas Radiol Elin. N.Amer. 1975. Yol. 13 Pp.467-468.10.Lees W.R. Clin. Gastroent. 1984. Yol. 13. 13. Pp. 762-789. II .Lutz H., Petzolo R.,Fuchs H.F. Acta gastro-ent. Belg. 1976.Yol.39. №11. Pp.458-469.
12. Perl muter G.S. Pancreas. -In: Goldgerg В.В./ed/ abdomi¬nal gray scale ultrasonography. New York: lohn Wiley and sons.
1977. Pp.167-213.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахыи шинжлэх ухааны доктор профессор П.ОНХУУДАЙ


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1111
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК