Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 3(116)
Монгол хүний эрүүл зүрхний титэм судасны хэмжил зүйн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

С.Түндэврэнцэн, Д.Амгаланбаатар, Б.Дагданбазар Сэ.Сүхбаатар, С.Энэбиш

Анагаах ухааны их сургууль

 

Зүрх-судасны өвчин нэн ялангуяа титэм судасны эмгэг буурахгүй байгаа өнөө үед монгол хүний эрүүл зүрхний титэм судсыг судлах, өөрийн орны нөхцөлд газар зүйн янз бүрийн бүсэд амьдарч байгаа хүмүүсийн зүрхний титэм судасны төрөл бүрийн хэмжээг тогтоох асуудал манай орны хувьд зүрх судасны эмгэгийг оношилж, эмчлэх, титэм судасны рентген оношлогоо, зүрхний мэс ажиллавар тэр тусмаа титэм судасны мэс заслын практикт багагүй ач холбогдолтой юм.

Судалгааны материал, арга зүй:

Бид судалгаандаа эр, эм хүйсийн 22-79 насны, зүрхний эмгэгийн бус шалтгаанаар гэнэт нас барсан /авто осол, бусад/ 201 хүний цогцосны зүрхэн дээр рентген шинжилгээ, өвчлөг болон идүүлэх аргаар титэм судсыг тодруулж судалгааг явууллаа.

Судалгааны арга:

Титэм судсанд шахах рентген туяа шингээгч бодис 5- 10% хар тугалганы ислийг зарим тохиолдолд 40%-ийн цэлцэнтэй сульфат барийг хэрэглэв. Бэлдсэн гуурсаа зүүн ба баруун титэм судсанд шургуулан тавьж, тодруулагч бодисыг эргэж гаргахгүйн тулд тус бүрийг нь бэхлэхдээ мэс заслын зүүнд бөх утас сүвлэж титэм судаснуудын эхэнд нь судасныхаа доогуур судсыг гэмтээлгүй хаван хатгаж гуурс бүрийг бэхлэхдээ утсаа хөвөрхий чангалж боогоод зүрхийг 37-40 хэмийн халуунтай усанд дүрж тавиад рентген туяа тодруулагч бодисыг зүрхнийхээ зүүн, баруун титэм судсанд адил хэмжээтэйгээр ойролцоогоор 80-120 мм мөнгөн усны баганын даралттайгаар тусгай зориулалтын багажийн тусламжтайгаар лугших маягаар шахаж судасны амсрыг утсаар чангалж боосны дараа нь УРД-110 маркийн рентген аппаратаар зүрхний титэм судасны ерөнхий, дэлгэсэн рентген зургийг авч титэм судсыг стереомикроскопын тусламжтайгаар судалсан.

Судалгааны ажлын үр дүн ба хэлцэмж

Бидний судалгаагаар зүрхний зүүн титэм судас нь гол судасны хавхлагын зүүн хагас саран хавхлаганаас дээш. 5-1.0 см-ийн зайнаас гараад дунджаар 70.9±0.5 мм үргэлжлээд /голч нь 4286.1 ±304.2 мкм, хөндлөн огтлолын талбай 14.4 мм2/ цаашдаа зүрхний зүүн ховдол руу ховдол хоорондын урд салаа /a.interventricularis anterior/, тойрсон /a.  circumflexio/ салаа гэсэн хоёр судас өгч улмаар зүүн тосгуурыг цусаар хангаж байлаа /Зураг 1, 2/.

Зүүн титэм судасны ховдол хоорондын урд салаа /a.inter­ventricularis anterior/ нь ховдол хоорондын урд ховилоор зүрхний орой руу чиглэн явахдаа зүүн ховдлын урд хана, ховдол хоорондын таславчинд III эрэмбийн 5-10 салаа өгөөд зарим тохиолдолд ховдол хоорондын урд салаа нь баруун ховдлын урд хананд хэдхэн салаа өгч цөөн тохиолдолд хойд ханыг цусаар хангахын зэрэгцээ 82.5% нь зүрхний оройд ховдол хоорондын хойт салаатай холбоос үүсгэж байна.

Ховдол хоорондын урд салааны урт 149.3±0.5 мм голчийн хэмжээ нь эхэндээ 3454.0±130.8 мкм, дундаа 2403.1 ±120.3 мкм ба адаггаа 1228.6±74.06 ммк хэмжээтэй байдаг нь тогтоогдлоо.

Зүүн титэм судасны ховдол хоорондын урд салаанаас гарсан I эрэмбийн салааны голч 1607.2±107.5 мкм, II эрэмбийн салааны голч 885.4±60.1 мкм, III эрэмбийн салааны голч нь 497.2±36.1 мкм болж багасч байв. Зүүн титэм судасны ховдол хоорондын урд салааны хөндлөн огтлол 9,3 мм2 байна.

Судалгаа, шинжилгээ

Судалгаанд хамаарагдсан бүх тохиолдолд зүрхний зүүн ирмэгийн салаа нь 1564.5±133.1 мкм голчтойгоор зүүн титэм судаснаас 17.5% нь, ховдол хоорондын урд салаанаас 25.8%, тойрсон салаанаас 56.6% нь тус тус гарч зүрхний зүүн ирмэг, заримдаа зүүн ховдлын урд, хойд хананд 1-2 салаа өгч улмаар зүрхний зүүн ирмэг, зүүн ховдлын урд болон хойд ханыг цусаар хангаж байлаа. Зүүн титэм судасны ташуу салаа 1711±159.3 мкм голчтой, 25.83% тохиолдолд ирмэгийн салаа болж зүрхний зүүн ирмэгийг цусаар хангаж заримдаа ховдлын урд, хойд хананд 2-4 салаа өгч цусаар хангаж байгаа нь ажиглагдлаа.

Зүүн титэм судасны ховдол хоорондын урд салаанаас гарсан I эрэмбийн салааны голч 1607.2±107.5 мкм, II эрэмбийн салааны голч 885.4±60.1 мкм, III эрэмбийн салааны голч нь 497.2±36.1 мкм болж багасч байв. Зүүн титэм судасны ховдол хоорондын урд салааны хөндлөн огтлол 9,3 мм2 байна.

Судалгаа, шинжилгээ

Судалгаанд хамаарагдсан бүх тохиолдолд зүрхний зүүн ирмэгийн салаа нь 1564.5±133.1 мкм голчтойгоор зүүн титэм судаснаас 17.5% нь, ховдол хоорондын урд салаанаас 25.8%, тойрсон салаанаас 56.6% нь тус тус гарч зүрхний зүүн ирмэг, заримдаа зүүн ховдлын урд, хойд хананд 1-2 салаа өгч улмаар зүрхний зүүн ирмэг, зүүн ховдлын урд болон хойд ханыг цусаар хангаж байлаа. Зүүн титэм судасны ташуу салаа 1711±159.3 мкм голчтой, 25.83% тохиолдолд ирмэгийн салаа болж зүрхний зүүн ирмэгийг цусаар хангаж заримдаа ховдлын урд, хойд хананд 2-4 салаа өгч цусаар хангаж байгаа нь ажиглагдлаа.

Зүүн титэм судасны тойрсон салаа /а.circumflexio/ нь зүрхний зүүн толины доогуур хойшоо тойрч титмэн ховилоор явж гурван янзаар төгсөж байгаа нь ажиглагдлаа. Энэ салаа зүүн ховдолд, ховдол хоорондын хойт салаа болж ховдол хоорондын таславчийг хойноос нь цусаар хангаад, эсвэл баруун ховдлын хойт хананд 2-3 салаа өгч цусаар хангаж байна.

Үүнээс титэм судасны тойрсон салааны урт нь 90.5 мм, голч нь эхэндээ 3303±244,7 мкм, дундаа 2347.7±148.4 мкм адагтаа 1475.9±121,2 мкм, хөндлөн огтлолын талбай

8,5  мм2 байна. Тойрсон салааны 25.8% нь баруун ховдлын хананд тархсан нь ажиглагдлаа. Зарим тохиолдолд зүүн титэм судасны тойрсон салаа, ховдол хоорондын урд салаа нь гол судаснаас шууд тус тусдаа гарч байгаа тохиолдол нийт судалгааны 5.5%-д нь ажиглагдлаа, Зүүн титэм судасны тойрсон салаанаас гарсан I эрэмбийн салааны голч 149.7±90.2 мкм, II эрэмбийн салааны голч 806.3±43.3 мкм, ill эрэмбийн салааны голч 499.5±42.9 мкм хэмжээтэй байна.

Зүрхний баруун титэм судас гол судасны баруун хагас саран хавхлаганаас дээш 0.5-10 см зайд гол судаснаасаа гарч зүрхний баруун тольтын доогуур титмэн ховилоор хойшоо эргэж явахдаа баруун ховдол, тосгуурыг цусаар хангаад ихэнхдээ хойт ханандаа ховдол хоорондын хойт салаа болж өгвөл ховдол хоорондын таславчийг хойноос нь цусаар хангаж байлаа.

Баруун титэм судасны урт 129.5±0.7 мм, голч нь эхэндээ 3650.9±269,6 мкм, дундаа 3000,0±219.7 мзм, адагтаа 1987.7±183.4 мкм, хөндлөн огтлолын талбайн 10.4 мм2 хэмжээтэйгээр ховдол хоорондын таславчийн хойт хананд очиж ховдол хоорондын хойт салаа болж /голч нь 1574.7±89.5 мкм/ ховдол хоорондын таславчийн хойт хэсгийг цусаар хангахаас гадна тохиолдлын 57.5%-д зүүн ховдлын хойт ханаар тархаж байна.

Ховдол хоорондын урд ба хойт салаа нь 82.5% тохиолдолд зүрхний оройд өөр хоорондоо холбогддог нь ажиглагдлаа.

Зүрхний баруун титэм судас түүнээс гарсан I эрэмбийн салааны голч 1752.7±126.8 мкм, II эрэмбийн салааны голч 1160.0±128.0 мкм, III эрэмбийн салааны голч 749.0±80.0 мкм хэмжээтэй байна.

Баруун титэм судаснаас 76.6% тохиолдолд 1054.5±74.3 мкм голчтой ирмэгийн салаа гарч зүрхний баруун ирмэгээр тархаж зүрхний оройд хүрч орчноо цусаар хангаж байна. Баруун титэм судасны I, II, III эрэмбийн салааны голч зүүн титэм судасныхаас их /Р>0.05/ байгаа нь ажиглагдлаа. Эрүүл үед зүрхний булчингийн цусан хангамжийн илтгэц 13.7 гр/ мм2 байдаг нь тогтоогдлоо.

Гэвч нарийвчлан үзвэл баруун титэм судасны ирмэгийн салааны голч 1054.5±74.3 мкм байхад зүүн титэм судасны ирмэгийн салааны голч 1564.5±133.1 мкм байгаа нь бас л баруун тал руугаа хандлагатайг харуулж байна.

Бид судалгаандаа 18-60 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн харьцангуй эрүүл, гэнэтийн ослоор нас барсан 40 хүний титэм судасны гаргалгааны аргаар тодруулан стереомикроскопоор хэмжилтийг хийж үзэхэд зүүн титэм судасны урт нь 10±0.15 мм бөгөөд голч 4323±217 мкм түүнээс гарсан ховдол хоорондын урд салааны голч эхэндээ 3147±175.1 мкм, дундаа 2280±178.7 мкм, адагтаа 683±71.3 мкм, урт 114±0,4 мм, тойрсон салааны голч эхэндээ 3039+109.9 мкм, дундаа 2383±218.2 мкм, адагтаа 682±70.0 мкм, урт нь 84±0.6 мм, баруун титэм судасны голч эхэндээ 3514±215.2 мкм, дундаа 2484+252.2 мкм, адагтаа 527+64.3 мкм, урт нь 124±0.7 мм байлаа.

Бидний нийт судалгаанд ганц зүүн титэм судастай хоёр тохиолдол байгаа нь зүүн болон зүүн нь давамгайлсан цусан хангамжийн хэлбэр монгол хүнд их байгааг баталж байна гэж үзлээ /Зураг 3/.

Зүрхний тосгуурын цусан хангамжийг судлах нь зүрхний онол, практикийн чухал ач холбогдолтой юм. Зүрхний тосгуурын хувьд авч үзвэл зүүн титэм судасны тойрсон салаа нь зүүн тосгуурын хананд зүүн тосгуурын өмнөд, завсарын ба хойт /340-1700мкм голчтой/ гэсэн хзсэгт 1-6 салаа өгч цусаар хангаж байхад баруун титэм судаснаас ихэвчлэн баруун тосгуурын өмнөд, завсарын, хойт гэсэн 3 салаа гарч /600-1700 мкм голчтой/ цаашид 2-5 салаалж түүнийг цусаар хангаж байгаа нь ажиглагдлаа.

Дүгнэлт

1. Монгол       улсын харьцангуй эрүүл зүрхний баруун титэм судасны урт нь бусад судлаачдынхаас арай богино, голч нь их үүний эсрэг зүүн титэм судас урт нарийхан байгаа нь үндэстэн ястны онцлог гэж үзэж байна.

2. Монголчуудын      зүрхний титэм судасны тойрсон салаа /3303±244.7 мкм/ ба баруун титэм судасны голч /3650+269.6 мкм/ бусдаасаа их /Р<0.05/ байгаа тохиолдол нь монголчуудын зүрхний баруун тал илүү ачаалалтай ажилладгийн дам илэрхийлэл байж болох юм.

Ном зүй

1. С.Түндэврэнцэн, Д.Амгаланбаатар, Д Тамжидмаа Зүрхний титэм судасны голчийн эрүүл, эмгэг үеийн харьцуулалт АУДС- ийн багш нарын ЭШ-ний 31 дүгэзр бага хурлын илтгэлийн хураангуй 1989. х. 142-144
2. S.Tundevrenchen., D. Amgalanbaatar., S. Enebish., M.Onolbaatar . The study of type blood supply of the healthy Mongolian people. First Asian Pacific international Gongress of Anatomists. Seoul, Korea August. 22.1996. p.40
3. С.Түндэврэнцэн. 4. Д.Амгаланбаатар., М.Бурмаа. Зүрхний титэм судсыг гаргалгааны аргаар судалсан нь. АУИС-ийн багш нарын эрдмийн чуулган-39. 1997.x. 111-112
5. С.Түндэврэнцэн., Д.Амгаланбаатар., Б.Дагданбазар., М.Бурмаа. Зүрхний титэм судасны гол салаануудын I, II,III эрэмбийн судасны голчийн хэмжээ. АУИС-ийн багш нарын эрдмийн чуулган-40. 1998.x.101-103
б.С.Түндэврэнцэн., Д.Амгаланбаатар., Б.Дагданбазар., М.Бурмаа. Зүрхний ховдпын цусан хангамжийн хэлбэр титэм судасны урт хоёрын хоорондын хамаарал. АУИС-ийн багш нарын эрдмийн чуулган-41. 1999.x.157-158
6. С.Түндэврэнцэн, Д.Амгаланбаатар, Б.Дагданбазар, М.Бурмаа. Насанд хүрсэн монголхүний зүрхний тосгуурын цусан хангамжийн хэлбэр. АУИС-ийн багш нарын эрдмийн чуулган- 41.1999. х.158-159
7. С.Түндэврэнцэн Монгол хүний эрүүл болон зарим эмгэгтэй зүрхний хэмжил зүйг судасжилтын хэлбэртэй харьцуулан судалсан нь Дисс.АУ-ны доктор /РЬ.О/ 2000.x. 125
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 997
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК