Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 3(116)
Аржины цочмог хордлогын эмнэл зүй, оношлолт, цус шүүх эмчилгээний үр дүн /Мэдрэл судлалын талаас авч үзэх нь/
( Судалгааны өгүүлэл )

Х.Должин, Г.Цагаанхүү

Бүх цэргийн клиникийн төв эмнэлэг, Анагаах ухааны их сургууль

 

Эмнэлзүйн өдөр тутмын практик үйл ажиллагаа хийгээд хэвлэлийн тоймоос /И.В.Стрельчук, 1973, 1978,    Г.В.Морозов, 1982, Н.А.Бохан, 1997/ үзэхэд архины цочмог хордлого, түүний хүнд хэлбэрийн үед мэдрэлийн систем, дотор эрхтэн тогтолцоо, цусны эргэлт, биохимийн талаас гүнзгий өөрчлөлтүүд үүсч, цөөнгүй тохиолдолд золгүй эрсдлийн шалтгаан болж байна.

Гадаадын судлаачдын /А.А.Корнилов, 1981, ПТ.Красильников, 1984/ мэдээлснээр архинд донтох өвчнөөр өвчлөгсдийн үхлийн шалтгааны бүтцэд I байрыг /10.2%-47.6%/ золгүй тохиолдол эзэлж, түүний 1/3 нь этанолын цочмог хордлоготой холбоотой болохыг тогтоожээ.

Манай улсад сүүлийн 15 жилд архинд донтох өвчтөний эзлэх хувийн жин 2.7 дахин өссөн / Л.Эрдэнэбаяр, 1997/ бөгөөд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн албан ёсны мэдээ баримтаас үзэхэд сүүлийн 5 жилд жил бүр дунджаар 180-200 өвчтөн хордлогын улмаас хэвтэж эмчлүүлсний 12%-ийг архины цочмог хордлого эзэлж байна. Эмгэг анатоми-шүүх эмнэлгийн магадлах товчооны материалд хийсэн судалгаагаар архины цочмог хордлогын улмаас золгүй тохиолдлоор нас барагсдын магадлан шинжилгээний хувийн жин сүүлийн 10 жилд огцом өсчээ.

Ийм нөхцөл байдалд архины цочмог хордлогын эмнэлзүйн явцын онцлог тууштай судлагдаагүй, оношийн стандарт ч боловсрогдоогүй байна.

Цус шүүх эмчилгээг гадаадын судлаачид / Е.А.Лужников, 1992, В.П.Челмакина, 1996/ архины цагаан солио, хүнд хэлбэрийн шартах хам шинжийн үед хэрэглэж үр дүн өндөртэйг тогтоосон ба харин бидний хайлт, судалсан ном хэвлэлд уг эмчилгээг архины цочмог хордлогоос үүссэн комын байдалтай өвчтөнд хэрэглэсэн тухай мэдээлэл олдсонгүй.

Манай улсад цус шүүх эмчилгээний аргыг Зэвсэгт хүчний клиникийн төв эмнэлэгт архины цочмог хүнд хордлогын үед хэргэлэж эхлээд 5-6 жил болж байгаа хэдий ч, түүний үр дүнг хараахан иш үндэслэлтэйгээр судлан тогтоогоогүй байна.

Архины цочмог хордлогын гаралт өсөхийн хэрээр мэдрэл-сэтгэцийн хүнд эмгэгүүд үүсч, цөөнгүй тохиолдолд хүн амь насаа алдаж буй бодит байдал хийгээд манай нөхцөлд архины цочмог хордлогын эмнэлзүйн онцлог бүрэн судлагдаж, оношийн оновчтой стандарт боловсрогдоогүй, архины цочмог хордлогоос үүссэн комын үед хэрэглэж буй цус шүүх эмчилгээний үр дүнг шинжлэх ухааны үзэл баримтлалын үүднээс судлан тогтоогдоогүй байгаа зэрэг нь уг судалгааг явуулах бодит үндэслэл боллоо.

Судалгааны зорилго:

1. Архины цочмог хордлогын /архины ком, өмнөх байдал, архины цочмог энцефалопати, архины хурц солиорол/ үед илрэх мэдрэл-сэтгэцийн өөрчлөлтийн эмнэлзүйн явцын онцлог хийгээд биохимийн шинжи лгээ, тархи н ы цахи л гаан бичлэгийн үзүүлэлтүүдийг өөрийн орны нөхцөлд судлан, оношийн оновчтой хэмнүүрийг боловсруулах

2. Цус шүүх эмчилгээний үр дүнг архины хурц хордлогоос үүссэн комын байдалтай, урьд нь тархины гэмтэл авч байсан өвчтөнд, мөн архины хурц хордлогоос үүссэн комын байдалтай, урьд нь тархины гэмтэл авч байгаагүй өвчтөнд тус бүрд нь харьцуулан судалж тогтоох

Судалгааны арга:

1.Архины хурц хордлогын шалтгаант-мэдрэл сэтгэцийн эмгэг бүхий 320 тохиолдлын /архины хурц тархи эмгэгшил бүхий 180, архины хурц солиоролтой 60, архины ком бүхий 80/ өвчний түүхэнд эмнэлзүй- биостатистикийн судалгаа хийх

2. Архины ком болон комын өмнөх байдалд орсны улмаас цус шүүх эмчилгээ хийлгэсэн 120 өвчтөнд / эдгээрээс 60 нь урьд өмнө тархины гэмтэл авч байсан, 60 нь гэмтэл авч байгаагүй/ эмчилгээний үр дүнгийн судалгааг клиникийн мэдрэлзүй, биохими, тархины цахилгаан бичлэгийн аргуудаар судлах

Судалгааны үр дүн

Бидний судалгаагаар архины цочмог хүнд хордлого *комын өмнөх ба комын байдал-80/ манай нөхцөлд, өсвөр залуу насныханд /20хүртэлх насанд 62.5%/, тэдгээрээс эмэгтэйчүүдийн дунд /37.5%/ ихэвчлэн тохиолдож буй онцлогтойн сацуу мэдрэл эмгэгийн багц шинжүүдээр илэрч байна. Эдгээр багц шинжүүд нь архины комын өмнөх ба комын байдлыг оношлох,  бусад гарал үүсэлтэй комын өмнөх ба комын байдлаас ялган оношлох хэмнүүр, оношийн стандартын суурь үндэс болох боломжтой нь бидний судалгааны үзүүлэлтүүдээр нотлогдлоо.

Тухайлбал, архины комын өмнөх үед ухамсарт ухаан балартах, нүүр царай хүрэнтэх, биеийн халуун ихэсэх, амьсгалын хэм, судасны лугшилт түргэсэх, хүүхэн харааны гэрлийн урвал сулрах, шөрмөсний рефлексүүд хурдсах шинжүүд зонхилж байхад, архины комын үед ухаан алдагдах, нүүр царай цайх, халуун буурах, амьсгалын хэм алдагдах, судасны хэм өөрчлөгдөн хүчдэл дүүрэлт сулрах, хүүхэн хараа өргөсөх, булчингийн тонус чангарах-сулрах, шөрмөсний рефлексүүд үл үүсэх шинжүүд давамгайлах онцлогтой байна.

Эндээс үзвэл, архины комын өмнөх болон комын байдлын үеийн эмнэлзүйн илрэлүүд нь статистикийн үнэн магад /РО.01-0.05/ бүхий тооны болон чанарын ялгаатай байна.

Хэвлэлд архины комын эмнэлзүйн талаар нэлээд дэлгэрэнгүй бичсэн /И. В.Стрельчук, 1 973, Г.В.Морозов, 1982, А.Ф.Скугаревский, 1983/ материал элбэг байдаг бөгөөд манай судалгааны үзүүлэлтүүд тэдгээртэй ойролцоо байгаа хэдий ч, архины комын өмнөх ба комын байдлыг оношлох хэмнүүр болох мэдрэл эмгэгийн багц шинжүүдийг бидний гаргаснаар ялгаатайгаар авч үзсэн зүйл төдийлөн байхгүй байна.

Архины комын үед биохимийн талаас альбумины хэмжээ буурах /32.2± 1.57 г/л/, билирубины хэмжээ ихсэх /нийт билирубин 58.0±5.0 мк моль/л, шууд бус билирубин 35.8±2.71 мк моль/л/, ферментүүдийн идэвх өндөрсөх /ГПТ 82.4±5.88 и/1, шүлтлэг фосфатаз 386±10.25 и/1/, холестрол /8.9+0.41 ммоль/л/, мочевины /10.6±0.72ммоль/л/ түвшин нэмэгдэх өөрчлөлтүүд илрэв.

Гемостазын тогтолцоо, захын цусны томьёонд ч бага зэргийн өөрчлөлтүүд гарч байгаагийн дотор, тромбины хугацаа бага зэрэг уртсах /16.8+0.65 сек/, фибриногены хэмжээ багасах, гемоглобин бага зэрэг ихсэх, УЦТХ хурдсах /16.2+1.09мм/и/ шинжүүд гарлаа.

Лабораторийн шинжилгээний дээрх үзүүлэлтүүд хэвлэлийн материалтай /И.П.Анохин, 1 988; И.Н.Пятницкая, 1984/ тохирч байгаа бөгөөд архины комыг оношлох, ялган оношлоход нэмэлт ач холбогдолтой байна.

Архины ком болон комын өмнөх байдлын үед тархины цахилгаан бичлэгт нэг төрлийн синусоинд долгион илэрч, х-хэмнэлийн далайц жигд богиносож, 5гц-ийн давтамж бүхий аажим хэлбэлзэл давамгайлж байлаа. Ийм цахилгаан идэвхижил бүх залгалтанд илэрч байгаа бөгөөд гэрлийн цочролд өөрчлөлт өгөхгүй байв.

Тархины гэмтлийн алсын үлдэц бүхий өвчтөнд / 40/ илэрч байгаа архины ком болон комын өмнөх байдлын эмнэлзүйн шинжүүдийг урьд нь тархины гэмтэл авч байгаагүй өвчтөнд /40/ үүссэн архины комын эмнэлзүйн явцтай харьцуулан судлахад мэдрэл-сэтгэцийн өөрчлөлт тархины гэмтлийн үлдэцтэй өвчтөнүүдэд илүү олон хувилбартай, үлэмжийн хүнд явцтай болох нь статистикийн үнэн магадтай /р<0.01-0.05/ үзүүлэлтээр батлагдлаа.

Энэ бүлгийн өвчтөний /архины ком+тархины гэмтлийн үлдэц/ оношийн хэмнүүр, стандартын тулгуур хам шинжийн бүрдэлд тархины ерөнхий шинжүүдээс ухаан алдалт, хүчлэх-чичирхийлэх таталт, тархины бүрхэвчийн цочрогдлын үзэгдэл / 75.0%+6.86-90.0%+4.74/ гавал-тархины мэдрэлүүдийн талаас хүүхэн харааны гэрлийн урвал сулрах, нүдний эвэрлэгийн рефлекс арилах, өвдөлтийн цочролд үл тохирох хариулт өгөх буюу үл хариулах /62.5%±7.65- 95.0+3.45/, хөдөлгөөний талаас булчингийн тонус чангарах-сулрах, шөрмөсний рефлексүүд буурах, эмгэг рефлекс тогтмол бус илрэх зэрэг шинжүүд / 65.0%-95.0%/ орж байна. Биохимийн шинжилгээгээр билирубин /39.3±3.22 мк моль/л/, холестрины хэмжээ /6.9±0.19 мк моль/л/ ихэсх, ГПТ, ГОТ, ЩФ ферментүүдийн идэвх өндөрсөх /65.4±4.58, 68.0+5.39, 320±2.22 и/1/, гемоглобины хэмжээ /16.7±1.17 ммоль/ л/, УЦТХ /29.8±3.69 мм/ц/ үлэмжийн нэмзгдэх зэрэг өөрчлөлтүүд илэрлээ.

Цэргийн албан хаагчдын дунд тохиолдож буй архины цочмог тархи эмгэгшил /энцефалопати-180/ ихэвчлэн 40-өөс дээш насны /75%/ эрэгтэйчүүдэд тохиолдож байгаа бөгөөд эмнэлзүйн явцын онцлог нь танин мэдэхүйн явц буурах /55.0%+5.0-59.9±4.9/, ухаан дэмийрэн балартах /58.99%±4.77/, орон зай, цаг хугацааны баримжаа алдах, хэт цочромтгой болох, хөлрөх, арьс улайх цайх, нүдний алим чичигнэх + хөдөлгөөн нь гадагш хязгаарлагдах /66.66%±4.30/, биеийн тэнцвэр алдагдах + гар, хөл чичрэх / 72.22%±3.92/, бичгийн хэв гажих /75.0%±3.72/, булчингийн токус ихсэх, ам-уруулын эмгэг рефлекс үүсэх /86.4±1.38/ зэрэг мэдрэл эмгэгийн шинжүүдээр тодорхойлогдож байна. Биохимийн талаас ГПТ, ГОТ, ЩФ ферментүүдийн идэвх өндөрсөх /85.0±4.94и/1, 69.0+3.57U/I, 380±6.49 и/\/, 380±6.49и/1/, нийт билирубин /38.0+1.84 мк моль/л/ ба холестролын хэмжээ ихсэх /8.0±0.38 мк моль/л/, тархины цахилгаан бичлэгт биопотенциалын идэвхижил жигд буурах, аажим долгион үүсэх, ос, р-долгион холилдох, цахилгаан хэмнэл хавтгайрах зэрэг шинжүүд илэрч байсан нь бусад судлаачдын гаргасан үзүүлэлтүүдтэй. Edwards, 1990; В.Я,Семке, 1995; Н.Бохан, 1997/ үндсэндээ тохирч байна,

Цэргийн албан хаагчдын дунд архины солиорол / 60/ зонхилон 31-40 насны /60%/ эрэгтэй хүмүүст тохиолдож байгаа бөгөөд архины цагаан солионы үед орон зай, цаг хугацааны баримжаалал алдах / 91.7%±3.7/, ухаан дэмийрэн балартах /85.0%±5.0/, аймшигт хий үзэгдэл /60.0%±8.16/, дүрсийн гажуу тусгал бий болох /63.3%±7.82/, бүх бие чичрзх / 90.0%±4.08/ зэрэг шинжүүд, архины тогтонгишсон хий үзэгдлийн үед сонсгол, харааны хий үзэгдэл, айдас түгшүүр, архины дзмийрзлт солиорлын үед мөрдөх, хардахын дэмийрэл /53.3%±8,82-81.7%±5.52/ тус тус илрэх онцлогтой байлаа.

Архины комын өмнөх болон комын байдалд орсон өвчтөнд /120/ цус шүүх эмчилгээ хийхэд эхний удаагийн эмчилгээний дараа эмнэлзүйн үндсэн илрзлүүд нь эргэн харьж /р<0.01-0.05/, богино хугацаанд эмнэлзүйн эдгэрэлтэнд орохын хамт биохимийн шинжилгээний өөрчлөлтүүд гурван удаагийн эмчилгээний дараа хэвийн байдалд орж байсан нь тухайн эмчилгээ архины хордлого тайлах хүчтэй үйлчлэлтэй, эмчилгээний үр дүн нэн өндөртэй болох нь нотлогдлоо. Архины комын үед хийж байсан уламжлалт эмчилгээний аргууд нь цаг хугацаа их шаарддаг, эдийн засгийн хувьд үрэлгэн, эмчилгээний үр дүн өндөр биш байсныг бас тэмдэглэх нь зүйтэй.

Цус шүүх эмчилгээний явцад уургийн солилцоо хзвийн байдалдаа эргэн орж байгаа нь этилийн спиртийн хордлого арилахын хэрээр элэгний уураг нийлэгжүүлэх үйл сайжирч байгаагийн үзүүлэлт мөн. Билирубины хэмжээ, шүлтлэг фосфатазын идэвхжил буурч байгаа нь хорт бодис гадагшилснаар пигментийн солилцоонд оролцдог элэгний эсүүдийн саатал тайлагдаж байгаагийн шинж гэж үзэх үндэстэй. ГПТ, ГОТ ферментүүдийн идэвхижил хзвийн хэмжээнд хүрч байгаа нь ерөнхий хордлого тайлагдсанаар элэгний эеийн мембраны нэвчүүлэх чанар сэргэж, хэвийн байдалд орсны үзүүлэлт мөн. Мочевины хэмжээ багасч хэвийн түвшинд хүрч байгаа нь ерөнхий хордлого арилж, бөөрний бүтэц, үйл ажиллагаа илааршсаныг харуулж байна.

Тархины гэмтлийн алсын үлдэц бүхий өвчтөнүүдэд үүссэн архины комын үед мздрэлийн тогтолцооны талаас гарах эмнэлзүйн илрэл нь тархины ерөнхий шинжүүд давамгайлан, мэдрэлийн үлдэц органик шинжүүдтэй хавсарч байсан бөгөөд цус шүүх эмчилгээ хийснээр эмнэлзүйн ихэнх шинжүүдийнх нь хувийн жин мөн л нэг удаагийн эмчилгээний дараа ихээхэн буурч байгаа боловч чичирхийлзх таталт, дагзны булчингийн чангаралт зэрэг зарим шинж хадгалагдан үлдэж байв. Биохимийн зарим үзүүлзлтүүд /билирубины хэмжээ, ГТП ферментийн идэвхжил, протромбын индекс/ сэргэх хандлагатай хэдий ч статистикийн үнэн магадтай бус р>0.05/ байлаа, Өөрөөр хэлбэл, тархины гэмтлийн алсын үлдэц бүхий өвчтөнд архины хурц хордлого эмнэлзүйн явцын хүнд илрэлтэй байгаагийн зэрэгц цус шүүх эмчилгээний үр дүн урьд нь тархины гэмтэлд өртөж байгаагүй хүмүүст илрэх архины комын үеийнхтзй харьцуулахад тийм ч өндөр бус байгаа юм. Үүнийг батлах үзүүлэлт гэвэл, тархины гзмтлийн алсын үлдэц бүхий архины комд орсон өвчтөний ззэлсэн дундаж ор хоног 14 байхад урьд нь тархины гэмтэл авч байгаагүй өвчтөнийх 8 байв. Мөн цус шүүх эмчилгээ хийсэн хэдий ч, архины комд орсон тархины гэмтлийн алсын үлдэц өөрчлөлттзй өвчтөний 8.33% нь нас барсан байхад тархины гэмтэл авч байгаагүй архины комтой өвчтөний 3.33% нь нас барсан нь эмнэлзүйн хувьд тархины органик өөрчлөлтөөс хамааран змчилгээний үр дүн ялгаатай байгааг харуулах нотолгоо мөн.

Дүгнэлт

1.Архины  цочмог хордлогын үеийн комын өмнөх байдал хийгээд комын байдал нь ялгах оношийн ач холбогдол бүхий мэдрэл эмгэгийн багц шинжүүдээр тодорхойлогдож байна.

2. Архины  комын үеийн биохимийн үзүүлэлт нь альбумины хэмжээ багасах, ерөнхий ба шууд бус билирубины хэмжээ ихсэх, ГПТ, ГОТ, ujynTnsr фосфатаз ферментүүдийн идэвх өндөрсөх, холестрин, мочевины түвшин ирмэгдэх онцлогтой байна.

3. Архины  комын үед тархины цахилгаан бичлэг нэг төрлийн синусоид хэлбэрийн долгион давтагдах, 'Х- хэмнэлийн далайц жигд буурах, гэрлийн цочролд хариу урвал илрэхгүй байх шинжүүд зонхилж байна.

4. Тархины гэмтлийн алсын үлдэц бүхий өвчтөнд үүссэн архины комын эмнэлзүйн явц үлэмжийн хүнд, түүний бүрдэлд тархины ерөнхий болон органик шинж тэмдгүүд хийгээд биохимийн өөрчлөлтийн /билирубин, холестролын хэмжээ ихсэх, ГПТ, ГОТ, ЩФ ферментийн идэвх өндөрсөх/ багц шинжүүд орж байна.

5. Архины цочмог энцефалопати нь танин мэдэхүйн бууралт, ухаан балартал, нүдний саажил, хөдөлгөөн тзнцвэргүйтэх шинжүүдээр, архины хурц солиорол нь сэтгэц мэдэхүй хүрзний чанарын өөрчлөлтүүдээр /ухаан дэмийрэн балартах, аймшгийн хий үзэгдэл, дүрсийн гажуу тусгал, айдас, түгшүүр, мөрдөх, хардахын дэмийрэл/ тодорхойлогдож байна.

6.Цус шүүх эмчилгээ нь архины ксшын үед эмчилгээний өндөр үр дүнтзй болох нь тогтоогдлоо.

Ном зүй

1.Эрдэнэбаяр Л.Эпидемиология, клиника и научно- организационные основы профиклактики алкоголизма в Монголии. Дисс. док. Мед. Наук, Томск 1997.
2. Анохина И.П.Нейробиологические аспекты алкоголизма. Вест. Академии мед.наук ССР, 1988, Вып., 3, 21-27
3. Бохан Н.А. Клинико-патодинамические закономе рности и терапия алкоголизма с коморбидным экзогенно-органическим поражением головного мозга. Автореф.дисс.докт. мед.наук. Томс, 1997, с.46
4. Корнилов А.А. О взаимном влиянии хронического алкоголизма и травмы черепа /по данным сравн. Клинико-соц. исслед/. Алкоголизм: клинико-терапевт., патогенет. И судебнопсихиатр. Асп., М., 1981, с. 32- 38
б.Красильников Г.Т., Косачев А.Л., Горбатковский Я.А. и др. Причины смерти больных хроническим алкоголизмом. Журн. Невропатологии и психиатрии, 1984, Вып. 2, с. 254-256
6. Лужников Е.А. Клиническая токсикология. Медицина, М., 1992, 246 с.
7. Морозов Г.В. Состояния и перспективы научных исследований в области алкоголизма. Материалы 4- ой Всесоюз. Нарколог. Конф. /21-22 мая 1982 г/,
Кривой Рог, 1982, с. 3-5
8.Пятницкая И.Н., Карлов В.А., Элконин Б.Л. Терапевтические и неврологические проявления алкоголизма. М. Медицина, 1984 Э.Сөмке В.Я., Бохан Н.А. Методологические аспекты аддиктивных состояний. Акт.воп. психиатрии, наркологии и психиотрапии. Томск, 1995, с 134-138
10. Скугаревский А.Ф., Скугаревская Е.И. Системно-структурный анализ алкогольной паталогии. Здравохранение Белоруссии Минск: “Польмя”, 1983, Вып. 6, с. 8-11
11. Стрельчук И.В., Острая и хроническая интоксикация алкоголем. М.: Медицина, 1973. -330 с.
12. Стрельчук И.В., Альтшулер В. Б. О патологическом влечении к алкоголю, его динамике и значении в клинике хронического алкоголизма. Журн. Невропатологии и психиатрии, 1978, Вып. 4, с. 529-533
13.Челмакина В.П. Гемосорбция как основа детокс. Терапии при острых отравлениях. Журн. анест. И реанимитологии, 1986, 5, с. 72
14.Edwards G. Withdrawal symptoms and alcohol de¬pendence. Brit. J. Addict., 1990, V. 85, p. 447-461
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор Л.ЭРДЭНЭБАЯР


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3843
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК