Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2013, 1(13)
Япон улсын зүрх хамгаалах төслийн тэргүүн анагаах ухааны доктор, профессор нориюки ханедад эхэмүт-ийн “хүндэт профессор” цол олгов
( Товч мэдээлэл )
 

“Зүрх хамгаалах төсөл” Төрийн бус байгууллагын тэргүүн, Япон улсын Шиманэ мужийн Дорэми эмнэлгийн Хүүхдийн зүрхний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Нориюки Ханеда 2001 оноос өнөөг хүртэл Япон улсын “Зүрх хамгаалах төсөл”-ийн багийг ахлан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн эмнэлэг, Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасгийн хамт олонтой хамтран ажиллаж байна.

Монголд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор 2012 онд тус төвийн Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасгийн эмч нартай хамтран катетер эмчилгээг хийж эхэлсэн ба ажлын байран дах сургалтыг явуулж байна.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, зүрхний төрөлхийн гажгийн оношилгоо, эмчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, эмч, мэргэжилтэнг дадлагажуулан сургах үйл ажиллагаанд оруулж буй үнэтэй хувь нэмрийг үнэлж Анагаах ухааны доктор, профессор Нориюки Ханедад 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ЭХЭМҮТ-ийн “Хүндэт профессор” цол олголоо.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 280
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК