Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2013, 1(13)
Туршлагаа солилцон, тусламжаа сайжруулцгаая - эх, хүүхдийн эрүүл мэнд - эрдэм судлал xxiv хурал
( Товч мэдээлэл )
 

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) нь Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн, дэлхийн жишигт нийцэхүйц эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэх эрхэм зорилго тавин ажилладаг.

“Эх, хүүхдийн эрүүл мэнд - эрдэм судлал” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн XXIV хурлыг Люксембургийн засгийн газар, НҮБХАС-ийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-д хэрэгжүүлж буй ”Эх нярайн тусламжинд зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх MNG5U203” төслийн хүрээнд зохиогддог “Туршлагаа солилцон, тусламжаа сайжруулцгаая” үндэсний конгресстэй хамтатган зохион байгуулснаараа онцлог боллоо.

“Туршлагаа солилцон, тусламжаа сайжруулцгаая - Эх, хүүхдийн эрүүл мэнд - эрдэм судлал XXIV хурал” 6 дугаар сарын 14-15 өдрүүдэд эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ, нярай, эс судлал зэрэг чиглэлээр зохион байгуулагдаж гадаад, дотоодын эмч, судлаачид эрдэм мэдлэгээ сорин, ур чадвар, дадлага туршлагаа солилцлоо

.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 284
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК