Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Жирэмсний 0-3 сартай эмэгтэйчүүдийн дунд хүний цитомегаловирүсийн халдварыг ийлдэс судлалын шинжилгээний аргаар илрүүлсэн дүн
( Илтгэлийн хураангуй )

М.Баттөр1, М.Алтанхүү2, Д.Энхсайхан2, Ч.Баттогтох1

1ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургууль, Бичил-амь Дархлаа судлалын тэнхим,  2ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн алба

 
Абстракт

     The aim of this study was detection of seroprevalence of the Human Cytomegalovirus infection among pregnant women in Ulaanbaatar city, which is most populated area of Mongolia. The study design was cross sectional and totally 325 pregnant women were selected this study, who is first trimester pregnancy period from 4 districts of Ulaanbaatar. Human Cytomegalovirus specific JgM and JgG were detected by ELISA testing method. Anti-human cytomegalovirus JgG was detected in all samples (100%) of this study. Anti- human Cytomegalovirus JgM antibody was detected in 25.8% (n=84) but 16.9% (n=55) was in grey zone of JgM detection. We will continue this study for differentiate Human Cytomegalovirus primary and non-primary infection.

    


Эхээс урагт дамжин халдварлаж, ургийн хөгжилд нөлөөлдөг халдваруудын (TORCH бүрдэл) дундаас эмчлэх болон сэргийлэх арга зам хомс, урагт үзүүлэх хор нөлөө ихтэй нь Хүний Цитомегаловирүсийн халдвар юм. Төрөлхийн халдварын шалтгаант ургийн гаж хөгжлийг эрт үед оношлох , хариу арга хэмжээ авах асуудал нь нөхөн үржихүйн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Жирэмсний эхэн үед ХЦМВ-ийн халдварыг илрүүлэх нь ургийн гаж хөгжил үүсэх эрсдэлийг тооцох арга бөгөөд тухайн хүн амын дунд болон жирэмсэн эхчүүдийн дундах халдварын тархалтын түвшингээс хамаарч төрөлхийн халдвартай буюу гаж хөгжил бүхий нярай төрөх эрсдэл нэмэгддэг байна.

      Судалгааны зорилго: Улаанбаатар хотын хэмжээнд жирэмсний 0-3 сарын хугацаандаа байгаа эмэгтэйчүүдийн дунд Хүний Цитомегаловирүсийн халдварын тархалтыг илрүүлэх

     Судалгааны арга,аргачлал: Судалгааг нэг агшингийн судалгааны загвар ашиглан явуулсан энэ судалгаанд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгогдсон Улаанбаатар хотын 4 дүүргийн харьяа жирэмсний 0-3 сарын хугацаандаа байгаа 325 эмэгтэйг хамруулав. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдээс ёс зүйн зөвшөөрөл авсны дараа цуглуулсан цусны ийлдсэнд ФХЭБУ-ын аргаар ХЦМВ өвөрмөц IgM ба IgG–ийг илрүүлэх шинжилгээ хийв.

     Үр дүн: Судалгаанд хамрагсдын 25.8% (n=84)-д нь ХЦМВ өвөрмөц IgM эерэг илэрсэн бол ,16.9% (n=55)–д нь шинжилгээний дүн завсрын буюу cаарал бүсд байгаа зураглал илэрсэн. ХЦМВ өвөрмөц IgG илрүүлэх шинжилгээгээр судалгаанд хамрагсдын 325 (100%)-д эерэг дүн гарлаа. Халдварын тархалтын илрүүлэх зорилготой бидний судалгааны дүнгээр жирэмсэн эмэгтэйчүүдийн 25,8% -д нь ХЦМВ –ийн халдвар идэвхтэй хэлбэрт байгаа бол 74,2% нь урьд өмнө нь халдвар авсаныг илтгэж байна. ХЦМВийн IgM ба IgG хамт эерэг гарсан тохиолдлуудад анхдагч болон хоёрдогч халдварыг ялган оношлох илүү нарийвчилсан шинжилгээг хийх, эдгээр эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг дүгнэх цаашдын судалгаа  хүлээгдэж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1120
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК