Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Монгол улсад хүний коронавирүсийн орчлыг судласан дүн
( Илтгэлийн хураангуй )

Ч.Майцэцэг1, П.Нямдаваа1,2

1Халдварт өвчин судлалын үндэсний төв, Амьсгалын замын вирүс судлалын лаборатори

2Монголын анагаах ухааны академи

 
Абстракт

     Background: The human coronaviruses (HCoVs) have been detected in patients with cause both lower and upper respiratory tract infections, and cause SARS [www.ncbi.nlm. nih.gov/pubmed/21366416].

    To date, 6 human coronaviruses (HCoV-229E, HCoVOC43, HCoV-NL63, HCoV-HKU1, SARS-CoV and the recently detected HCoV-EMC causing severe respiratory infection) [http://www.who.int/csr/don/2012_09_23/en/index. html] were described. We have screened respiratory samples collected from patients with ILI in Mongolia for coronaviruses.

    Materials and Methods: We have studied 1,933 (1,044 [54%] from the hospitalized patients, 889 [46% from the outpatient visitors]) archival samples tested negative for influenza viruses by Real-time rt-PCR, kept in the National Influenza Center, Mongolia (NIC), collected from patients with ARI by sentinel surveillance sites all over the country from November 2008 through October 2012. The method used was a multiplex Real-time PCR assay for simultaneous detection and identification of 19 respiratory pathogens using “FTD Respiratory Test Kit” (Fast-Track Diagnostics, Luxembourg).

     Results: Of 1,933 samples tested, in 132 (6.6% tested of samples) cases we have detected coronaviruses. The majority of which were HCoV-OC43 (n=48; 36.4%), followed by HCoV-NL63 (n=37; 28%), HCoV-HKU1 (n=30; 22.7%) and HCoV-229E (n=17; 12.9%). Most (n=87, 65.9%) of the detected HCoVs were from children (age ≤ 5 years). It has been detected HCoVs in 8.4% (n=75) of in-patient samples, in 5.4% (n=57) of out-patient samples. The most commonly detected was HCoV-NL63 (n=19; 33.3%) from in-patient and HCoV-OC43 (n=30; 40%) from out-patient samples. In general the seasonal distributions of HCoVs from November 2008 to the end of October 2012 were similar, most HCoV-OC43 infections were detected in the winter months of 2008-2009, 2010-2011, 2011-2012, and in the spring of 2009-2010. HCoV-63 was detected during fall, especially from October to November. HCoV-HKU1 infections peaked in the winter months while HCoV-229E was detected spring-summer season.

     Conclusions: The known HCoVs are circulating among the population of Mongolia causing 6.6% of ARI registered. It is needed more detailed study to clarify the burden of HCoV infection in Mongolia, especially, surveillance studies using pan-HCoV primers.


 

     Хүний коронавирүсүүдийг (HCoVs) амьсгалын доод болон дээд замын халдвар, амьсгалын цочмог халтай хам шинж бүхий өвчтөнүүдээс илрүүлсээр байна [www.ncbi.nlm.nih.gov/pubmed/21366416]. Өнөөдрийг хүртэл хүнд халдвар үүсгэгч 6 хэвшинжийн коронавирүс (HCoV-229E, HCoV-OC43, HCoV-NL63, HCoV-HKU1, SARS-CoV болон саяхан илрүүлсэн амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч HCoV-EMC) [http://www.who.int/csr/don/2012_09_23/en/index.html] тодорхойлогдсон. Бид томуу, томуу төст өвчин оноштой өвчитнүүдээс цуглуулсан амьсгалын замын сорьцонд коронавирүсүүдийн орчлыг судласан.

     Материал, арга зүй: Бид энэ илтгэлдээ ХӨСҮТийн Томуугийн Үндэсний Төв(ТҮТ)-д хадгалагдаж буй ТҮТ-ийн харуулдан тандалтын нэгжүүдэд 2008 оны 11 дүгээр сараас 2012 оны 10 дугаар сарыг дуустлах хугацаанд цуглуулж, бодит-хугацааны ПГУаар томуугийн вирүс илрээгүй 1933 сорьцонд АЗЦХ сэдээгч 19 үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлэх чадвартай Люксембүргийн Fast-Track Diagnostics компанид үйлдвэрлэсэн “FTD Respiratory 21” мультиплекс бодитхугацааны ПГУ-ын системийг ашиглан судласан дүнгээ толилуулж байгаа юм.

     Үр дүн: Бидний судласан 1933 амьсгалын замын сорьцны 132(6.6%) – д 4 хэвшинжийн коронавирүс илэрсэний 48(36.4%) HCoV-OC43, 37(28%) HCoVNL63, 30(22.7%) HCoV-HKU1, 17(12.9%) HCoV-229E Судалгаа, шинжилгээ 19 ХАЛДВАР ӨВЧИН СУДЛАЛЫН МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ¹1(50) 2013 оношлогдсон. Коронавирүсүүдийн 87(65.9%) 0-5 насны хүүхдэд илэрсэн.  Судалгаанд хамруулсан нийт сорьцыг амбулаторийн өвчтөн, эмнэлэгт эмчлүүлэгч өвчтөн гэсэн хоёр бүлгээс цуглуулсан ба коронавирүс илрэлтийг харьцуулахад амбулаторийн өвчтөний 57(5.4%), эмнэлэгт эмчлүүлэгч өвчтөний 75(8.4%) байлаа. 2008 оны 11 дүгээр сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд коронавирүсүүд тогтмол эргэлтэнд байсан ба улирлын хөдлөлзүйг авч үзэхэд HCoV-OC43 2008-2009, 2010-2011, 2011-2012 оны өвөл, 2009-2010 оны хавар; HCoV-NL63 өвөл ялангуяа 10, 11-ээр сард; HCoV-HKU1 өвөл; HCoV-229E 5, 6-аар сард голчлон өвчлөл үүсгэсэн байна.

      Дүгнэлт: Дээрх 4 хэвшинжийн коронавирүс АЗЦХ оноштой бүртгэгдсэн нийт хүн амын 6.6% - д эргэлтэнд байлаа. Үргэлжлүүлэн коронавирүсүүдийн халдварын төрхийг илүү нарийвчилан судлах ялангуяа тандалтын судалгаанд pan-HcoV илрүүлэх праймерүүдийг ашиглах шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 363
Судлаачдын бусад өгүүлэл
2
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК