Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Эх барихын ужиг дурдатгалтай жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд TORCH халдварыг илрүүлсэн дүн
( Илтгэлийн хураангуй )

Э.Отгонцэцэг1, Н. Эрдэнэбаяр2, Ж. Сарантуяа1

1ЭМШУИС-ийн БАС-ийн Молекул биологи-Удамзүйн тэнхим

2Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

     TORCH as an acronym was described a group of perinatal infections caused by Toxplasma gondii (Tox), Rubella virus (RV), Cytomegalovirus (CMV),and Herpes simplex virus (HSV) types 1 and 2. During pregnancy primary infection with TORCH can produce an embryopathy, intrauterine feotal death, intrauterine growth retardation. In addition secondary maternal infection or reinfection can produce congenital infections and congenital anomalies.

     Aim: To evaluate the incidence of TORCH infections in pregnancy women with bad obstetric history (BOH) who has had the antenatal medical service at 2nd and 3rd level hospital in Ulaanbaatar city.

     Method: A total of 44 women with bad obstetric history (polyhydramnios, feotal growth retardation, congenital anomalies) that diagnosed by gynecologist’s examination and ultrasound scan were included in this study. Questionnaires were answered by each participant. Samples were screened for the presence of IgM and IgG antibodies against T.gondii, Rubella virus, Cytomegalovirus and H.simplex virus using ELISA kits from EUCARDIO diagnostics (USA). Statistical analysis is done using the SPSS software for microcomputers.

    Result: All pregnancy women who were included in this study were between 19 and 40 (28.9±6.2) years of age. The IgG prevalence against TORCH in pregnancy women with BOH was found as Toxoplasma-11.4%, Rubella-95.4% and CMV-100%. Among pregnancy women, the IgM prevalence against TORCH was found -2.3%, Rubella-25%, CMV- 13.6%, and HSV1-95.5%. The IgG, IgM against H.simplex virus type 2 was found all negative. At least, one of the IgM against TORCH positive cases that means women infected TORCH infection during pregnancy were found 63.6%. Two or more IgM against TORCH positive cases were found 36.4%.

    Conclusion: In our study, only one IgM against TORCH was 63.6%, two or more IgM against TORCH was found 36.4% among pregnancy women with BOH. The IgM against HSV type 1 is higher percentages than other kind of infections because of IgM against HSV type 1was found 95.5%.


 

     Эхээс урагт дамждаг ToRCH (Toxoplasma gondii, Others, Rubella, Cytomegalovirus, Herpes simplex virus) халдварын анхдагч халдварын үед ургийн гаж хөгжил, ураг эндэх, оюуны хомсдол үүсэх зэрэг эрсдэл их байдаг. Харин жирэмсэн эхчүүдэд халдвар дахин халдварлагдвал төрөлхийн халдвартай хүүхэд төрөх улмаар хөгжлийн гажиг, оюуны хоцрогдол үүсгэдэг.

     Зорилго: Улаанбаатар хотод эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 2 болон 3-р шатлалын эмнэлэгт жирэмсний хяналтанд буй эх барихын ужиг дурдатгалтай жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд ToRCH халдварыг тодорхойлох.

     Арга зүй: Бид судалгаандаа эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг болон хэт авиан шинжилгээгээр жирэмсний үеийн хүндрэл (ургийн ус их, ургийн өсөлт саатсан, ургийн гажиг) илэрсэн нийт 44 эмэгтэйг хамруулав. Судалгаанд оролцогчидоос асуумж судалгаа авч, ийлдсэнд EUCARDIO (АНУ) пүүсийн оношлуурын үйлдвэрээс дагалдуулсан аргачлалын дагуу энгийн херпес вирус, токсоплазма гондий, улаанууд болон цитомегаловирус өвөрмөц IgM, IgG-ийг фермент холбох урвалаар (Enzyme immune assay-EIA) тодорхойлов. Статистик боловсруулалтыг SPSS 17 программыг ашиглан гүйцэтгэлээ.

      Үр дүн: Судалгаанд нийт 19-40 (28.9±6.2) насны 44 жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдлаа. Судалгаанд хамрагсдаас цуглуулсан ийлдсэнд энгийн херпес вирус-1 эсрэг үүссэн IgМ 42/44 (95.5%), энгийн херпес вирус-2 эсрэг үүссэн IgМ 0/44 (0%), токсоплазма гондий эсрэг үүссэн IgG 5/44 (11.4%), IgM 1/44 (2.3%), цитомегаловирус эсрэг үүссэн IgG 44/44 (100%), IgM 6/44 (13.6%) улаанууд вирус эсрэг үүссэн IgG 42/44 (95.4%), IgM 11/44 (25%) тохиолдол тус тус эерэг илэрсэн. Судалгаанд хамрагдагсдын дунд дээрхи 4 халдварын жирэмсний хугацаанд халдвар авсан эсвэл дахин идэвхижсэн тохиолдол буюу IgM-ийн тохиолдлыг тодорхойлоход зөвхөн 1 халдварт эерэг тохиолдол 28/44 (63.6%) байсан бол 2 болон түүнээс дээш халдвар хавсарсан байдлаар эерэг илэрсэн тохиолдол 16/44 (36.4%) байв.

     Дүгнэлт: Бидний судалгаагаар эх барихын ужиг дурдатгалтай жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд ToRCH бүрдлийн зөвхөн нэг халдвар эерэг тохиолдол 28 (63.6%), хоёр ба түүнээс дээш халдвар хавсарсан тохиолдол 16 (36.4%) тодорхойлогдсон. Нийт халдвар эерэг тохиолдлын 42 (95.5%) нь энгийн херпес вирус-1 эерэг илэрсэн нь бусад халдвартай харьцуулахад харьцангуй өндөр хувьтай байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1413
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК