Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Үндэсний хэмжээнд томуугийн цартахлын бэлэн байдлыг дахин үнэлэх уулзалт ярилцлага боллоо
( Товч мэдээлэл )

Б.Дармаа,

ХӨСҮТ

 

     Томуугийн цартахлын бэлэн байдл(ТЦББ)ыг дахин үнэлэх уулзалт ярилцлага 2012 оны 9 дүгээр сар 19-нд ХӨСҮТ-д боллоо (арын хуудасны дотор талд зураг 1 үзнэ үү). Уулзалт ярилцлагад ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Р.Виват, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын халдварт өвчний мэргэжилтэн Л.Дапенг, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөх, доктор Жефф .Пэтрик , АНУын Өвчний хяналт сэргийлэлтийн төв(ӨХСТ)ийн мэргэжилтэн Томас Родригиз, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид ажиглагчаар оролцож зөвлөмж өглөө. Үндэсний хэмжээнд ТЦББ-ыг дахин үнэлэх уулзалт ярилцлагад ЭМЯ, ОБЕГ, ЗГХА, Мал эмнэлэг үржлийн газар, ХХААЯ, Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Зоонозын халдварын үндэсний төв, ХӨСҮТ-ийн нийт 18 мэргэжилтэн оролцож, АНУын ӨХСТ-өөс боловсруулсан тусгай арагчлалын дагуу ТЦББ-ын үнэлгээг амжилттай хийлээ. Үнэлгээний үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөх, доктор Жефф .Пэтрик “ Томуугийн цартахлын бэлэн байдлын ДЭМБ-ын суурь төлөвлөгөө”, АНУ-ын ӨХСТ-ийн мэргэжилтэн Т омас Родригиз “Томуугийн олон улсын тандалт, тогтвортой байдлын хангах хөтөлбөр” сэдвээр илтгэл тавьж үнэлгээнд оролцогчидтой ярилцлага хийлээ. (Хичээлүүдийг www.flu.mn сайтын "Судалгаа-шинжилгээ булангаа үзэж болно.")

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 184
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК