Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 2(51)
Монгол улсад 2001-2011 онд бүртгэгдсэн тэмбүүгийн өвчлөл
( Илтгэлийн хураангуй )

Ж.Байгалмаа1,Ч.Эрдэнэчимэг2,Ж.Төгсжаргал2,Г.Сүрэнханд2, Ж.Нарантуяа3,Э.Долгион2,Э.Соёлмаа1, Ө.Гантөмөр2, М.Энхтуяа2

1Монголын талбарын тархвар судлалын хөтөлбөр,

2 Халдварт өвчин судлалын үндэсний төв ,

3Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

 
Абстракт

“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЗУРГААДУГААР БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

2012 оны 11-р сарын 9-ний өдөр


 

     Зорилго: Тэмбүүгийн өвчлөлийн тархвар судлалын онцлогийг тодорхойлж, тэмбүүгийн тусламж үйлчилгээг сайжруулах нотолгоог бий болгох

     Материал, арга зүй: БЗДХ-ын тандалтын мэдээг ашиглан тэмбүүгийн өвчлөлд эргэмж дүн шинжилгээ хийхдээ хүн ам зүй, эмнэлзүйн болон лабораторийн шинжилгээний үр дүнг шинжлэв.

     Үр дүн: Тэмбүүгийн мэдээлэгдэж буй түвшин 100.000 хүн амд 2001 онд 71 байснаа 2011 онд 152 болж нэмэгджээ. Далд хэлбэрийн тэмбүүгийн өвчлөл 2008 онд хамгийн өндөр түвшинд хүрсэн боловч нэгдүгээр болон хоёрдугаар үеийн тэмбүүгийн өвчлөл харьцангуй тогтвортой хэмжээнд байснаа 2009 онд хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. Хийгдсэн шинжилгээнээс эерэг гарсан хувь 2001-2005 онуудад харьцангуй өндөр байжээ. Шинжилгээ хийсэн хувь 2001- 2011 онуудад нэмэгдсэн ба 2008 ба 2011 онд хамгийн их шинжилгээ хийгджээ. Тэмбүүгийн мэдээлэгдэх түвшин 2001- 2008 онуудад эмэгтэйчүүдэд илүү байсан боловч 2009 онд эрэгтэйчүүдийн дундах өвчлөлийн түвшин нэмэгдэж 100.000 хүн амд 185 болж, эмэгтэйчүүдийн дундах өвчлөл (100.000 хүн амд 179)-өөс өндөр болсон байна.

     Дүгнэлт: 2001 оноос хойш тэмбүүгийн өвчлөл тогтмол нэмэгдэж түүнтэй холбоотой шинжилгээний тоо ч мөн адил нэмэгдэх байдал ажиглагдаж байна. Өвчлөлийн тоо өндөр байгаа жилүүдэд томоохон илрүүлэг арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Энэ ажил нь Монгол улсад 2001-2011 онуудад бүртгэгдсэн тэмбүүгийн өвчлөлийн байдлыг харуулсан анхны ажил болсон ба цаашид өвчлөлийг харьцуулах, хандлага тооцох болон нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх, хяналт тавих стратеги боловсруулахад ач холбогдолтой мэдээлэл болж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 515
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК