Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 2(51)
Үргүйдэл болон үтрээний үрэвсэлтэй эмэгтэйчүүдэд микоплазм, уреаплазм илрүүлсэн нь
( Илтгэлийн хураангуй )

Ц.Уранцэцэг1, Д.Нармандах1, Я. Дашпагма2, Т.Баярчимэг2, Д. Алтанцэцэг1,

1Халдварт өвчин судлалын үндэсний төв,

2Улсын 2-р төв эмнэлэг

 
Абстракт

“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЗУРГААДУГААР БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

2012 оны 11-р сарын 9-ний өдөр


 

     Зорилго: Үргүйдэлтэй болон үтрээний үрэвсэлтэй эмэгтэйчүүдэд микоплазм, уреаплазмыг илрүүлэх

     Материал, арга зүй: Судалгаанд ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ы “Улаан тууз” эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлгийн эмэгтэйчүүдийн кабинет, “Жинст” хувийн эмнэлэгээр үйлчлүүлсэн үргүйдэл болон үтрээний үрэвсэлт өвчтэй 93 эмэгтэйчүүдийг хамрууллаа.

     Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 93 эмэгтэй үйлчлүүлэгчдээс уреаплазм, микоплазм илрээгүй 27 (29.1%), илэрсэн 66 (70.9%) байна. Насны байдлаар нь үзвэл 20-оос доош насанд 4 (4.3%), 20-30 насанд 41 (44.1%), 31- 40 насанд 33 (35.5%), 41-50 насанд 12 (12.9%), 51-с дээш насанд 3 (3.2%) байна. Үргүйдэлтэй гэсэн 8 үйлчлүүлэгчээс микоплазм, уреаплазм илрээгүй 1 (12.5%), микоплазм дангаараа илэрсэн 2 (25%), уреаплазм илэрсэн 4 (50%), микоплазм, уреаплазм хавсарч илэрсэн 1 (12.5%) байлаа. Микоплазм болон уреаплазмын халдварын үед доксициклин 80.3%, жосамицин 68.1%, тетрациклин 68.1% зэрэг антибиотикуудад мэдрэг гарсан бол офлоксацин 44%, эритромицин 74,2%, азитромицин 62,1%, цифроплоксацин 84,8%, пристинамицин 72,7% зэрэг антибиотикуудад харьцангуй дасалтай гарчээ.

     Дүгнэлт:

  1. Шинжилгээнд уреаплазм нь микоплазмаас илүү буюу өвчтөний 65.2%-д илэрч байна.
  2. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд түлхүү буюу 20-30 насныхны 44.1%, 31-40 насныхны 35.5%-д тус тус микоплазм, уреаплазм илэрч байгаа нь анхаарвал зохих асуудлын нэг гэдгийг харуулж байна.
  3. Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 87.5% нь ямар нэг хэлбэрээр эдгээр үүсгэгчид илэрч байгаа нь анхаарал татаж байна.
  4. Судалгаанд хамрагдагсадын антибиотик мэдрэг чанарын шинжилгээнд 9 антибиотикийн 5-д харьцангуй дасалтай байгаа нь энэ талын оношлогоо, судалгаа бага мөн эмийн зохисгүй хэрэглээ түгээмэл байгаатай холбоотой байж болох талтай.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 925
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК