Сэтгүүлийн эрхэлсэн нарийн бичгийн дарга,АУ-ны доктор
Лейшманиаз өвчин нь Leishmania бүлгийн хэд хэдэн зүйлийн эгэл биетнээр үүсгэгддэг арьсны (cutaneous and mucasol Leishmaniasis) дотор эрхтний (visceral Leishmaniasis, Кала-азар-хар өвчин, халуун орны спленомегалия (tropical splenomegaly anaemia splenica infantum), Сернарийн өвчин, Сагибагийн өвчин, Бардвен халуурал (Burdivan), ДумДум халуурал (Dum-dum fever) хоёр янзын хэлбэр байдаг [1]. Шотландын эмгэг анатомич, Английн цэргийн эмнэлгийн дэслэгч генерал Уильям Буг Лейшманы (William Boog Leishman, 1865 —1926 он) нэрээр нэрлэсэн эпоним нэр томъёо юм. Leishmania бүлгийн эгэл биетнүүд нь хүн болон бусад сүүн тэжээлтний эс дотор шимэгчлэн амьдардаг. Халдвар хадгалагч амьтныг хазсан цус сорогч эм шумуулаар дамжин тархана.
Эм шумуул халдвар авсан сүүн тэжээлт амьтны цусыг сорсны дараа хөдөлгөөнтэй промастиготууд шумуулын гэдсэн дотор үржиж олширно. 8-20 хоногийн дараа халдварлуулах чадвар бүхий шимэгч болон бие гүйцээд шумуул дахин өөр амьтныг хазах үед түүний цус руу орно. Хүн болон бусад сүүн тэжээлтний цусанд орсон шимэгч макрофагт залгигдан амастигот хэлбэрт шилжинэ. Улмаар эс дотор үржиж олшроод, эсийг гэмтээн задалж, дараагийн макрофаг эс рүү ордог байна. Мөн эмийн бэлдмэлийг судсаар хууль бус хэрэглэдэг лейшманиаз ба ХДХВ-ийн хавсарсан халдвартай хүмүүс тариураа дундаа хэрэглэснээс болж халдвар хүнээс хүнд дамждаг. Хавсарсан халдвартай өвчтөн шумуулыг халдварлуулдаг учраас зооноз халдварын голомтонд хүн халдвар хадгалаг ч болдог ажээ [2].
Арьсны хэлбэр: Өвчин эхлэхдээ арьсан дээр толбо гарч улмаар гүвдрүү болтлоо томроод нянгийн халдвар хавсрахгүй бол хөндүүргүй яр болон хувирна.
Дотор эрхтний хэлбэр: Системийн архаг өвчин. Халуурах, элэг дэлүү томрох, тунгалгийн булчирхай цочих, цус багадах, цагаан эсийн тоо цөөрөх, тромбоцитопени, эцэж турах, ядарч сульдах шинжүүд илэрнэ. Эмнэлзүйн илрэл бүхий тохиолдлыг эмчлэхгүй бол үхэлд хүргэнэ. Халууралт нь аажим, эсвэл гэнэт эхэлж болно. Байнга, эсвэл үе үе халуурна, хоногт 2 удаа халууралт дээд цэгтээ хүрээд бусад үед халуунгүй, эсвэл бага зэргийн халуунтай байна. Системийн өвчнийг эмчилсний дараа Кала-азарын дараах арьсны эмгэг үүсэх явдал Судан улсад (дотор эрхтний лейшманиазын 50 хүртэл хувь) түгээмэл тохиолддог. Лейшманиаз, ХДХВ-ийн хавсарсан халдвар өмнөд Европод нилээд их байдаг бөгөөд сүүлийн үед Ази болон Зүүн Африкт хавсарсан халдвар сэргэж байна.
Арьсны хэлбэрийн үүсгэгч – Дэлхийн зүүн тал бөмбөрцгийн газар нутагт Leishmania tropica, L. major, L.aethiopica, баруун тал бөмбөрцгийн газар нутагт L. braziliensis ба L. Mexicana бүрдэл. L. braziliensis бүрдлийн гишүүд нь салстын, L. tropica нь арьсны лейшманиазыг тус тус үүсгэнэ. L. donovani бүрдлийн гишүүд дэлхийн зүүн тал, L. infantum/chagasi – баруун тал бөмбөрцгийн газар нутагт тус тус дотор эрхтэний лейшманиаз үүсгэнэ. Тэрхүү хоёр зүйл хоёулаа дотор эрхтэнийг гэмтээлгүйгээр арьсны лейшманиаз ч бас үүсгэх нь бий [3-4].
Арьсны хэлбэрийн тархалт: Жилд 2 сая шинэ тохиолдол бүртгэгддэг: Хятад (саяхнаас), Энэтхэг, Пакистан; Афганистан, Иран зэрэг баруун өмнөд Азийн орнууд; Хуучин Зөвлөлт Холбоот Улсын өмнөд мужууд; Газрын дундад тэнгис; Африкийн Сахаарын халуун бүс нутаг ба Судан, Этиоп, Кени, Намибын уулархаг газар нутаг; Доминикан улс, Мексик (ялангуяа Юкатан), Төв ба өмнөд Техас; Төв Америк; Чили ба Уругвайгаас бусад өмнөд Америкийн бүх улс орнууд. Австралийн имжээс лейшманиа илэрсэн тухай саяхны мэдээлэл байдаг. L.infantum/chagasi-гээр үүсгэгдэх арьсны хэвшинжит бус лейшманиазын өвчлөл сүүлийн жилүүдэд төв Америк тэр дотроо Хондурас, Никарагуад нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Мексик болон Доминикан улсад арьсны тархмал лейшманиазын олон тохиолдол бүртгэгдэж байжээ.
Дотор эрхтний хэлбэрийн тархалт: Дэлхийн 62 оронд бүртгэгдсэн бөгөөд жилд 500 000 хүн өвчилдөг, 120 сая хүн өвчлөх эрсдэлтэй ажээ. Бангладеш, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, хуучин ЗХУ-ын өмнөд мужууд, Дундад Дорнод (Турк), Газар дундын тэнгис, Мексик, төв болон өмнөд Америк (Бразил)-ийн голомт, Этиоп, Кени, Судан, Уганда болон Африкийн сахаар орчмын газар нутагт тус тус өвчин тохиолдоно. Өвчлөл бүртгэгддэг газар нутагт нярай, бага болон өсвөр насны хүүхдүүд алаг цоог хэлбэрээр, зарим үед эпидеми маягаар өвчилдөг. Хумхаатай тэмцэх зорилгоор шавьж устгалын бодис хэрэглэсэн. Цас ороход өвчлөл багасч байжээ. Золбин нохойн тоо цөөрөхөд Хятадад хүний өвчлөл дагаад буурч байжээ.
Паразитологийн оношлогоо нь: Биопсийн материал, соруулж авсан шингэнээс үүсгэгч организмыг өсгөвөрлөн гаргаж авах, эсвэл ясны чөмөг, дэлүү, элэг, тунгалгийн булчирхай, цуснаас бэлдсэн түрхцэнд эс доторх амастиготыг илрүүлэн харах аргууд дээр үндэслэнэ. ХДХВ-ийн хавсарсан халдвартай тохиолдолд цусыг шинжлэх нь илүү үр дүнтэй байна. ПГУ нь хамгийн мэдрэг боловч өртөг өндөртэй арга юм. Мөн Монтенегрогийн арьсны сорил тавьдаг. Энэхүү сорил нь идэвхгүйжүүлсэн үүсгэгчийг арьсан дор тарьхад эсрэг бие үүсэн бие махбодид харшлын урвал өгдөг. Сорил тавьснаас нэг хоногийн дараа бугалганд 1 см ихэвчлэн 5-6 см хэмжээтэй арьс улайж хавагнадаг. Мөн зарим хүнд 1-2 хоног 38-39 хэм хүртэл халуурч, толгой өвдөх, бөөлжис цутгах, бие эвгүйрэх шинж тэмдэг илрэдэг байна [5].
Арьсны хэлбэрийн нууц үе: Доод тал нь долоо хоног. Хэдэн сар ч үргэлжилж болно.
Дотор эрхтний хэлбэрийн нууц үе: Дунджаар 2-6 сар, 10 хоногоос хэдэн жил хүртэл хугацаанд хэлбэлзэж болно.
Халдвартай байх хугацаа – Хүнээс хүнд шууд халдварлахгүй хэдий ч өвчтэй хүнийг эмчлээгүй үед гэмтсэн арьс салстан дээр шумуул суух боломжтой хугацааны туршид буюу хэдэн сараас 2 жил хүртэлх хугацааны туршид халдварыг бусдад тараах эрсдэлтэй. Ихэнх тохиолдолд яр аажимдаа өөрөө хатдаг. L.amazonensis, L.aethiopica-гийн халдвар авсан цөөн өвчтөний гэмтсэн арьсанд олон тооны лейшманиаз байршдаг учраас яр өөрөө хатдаггүй. L.brazilienis бүрдлээр үүсгэгдсэн яр ихэвчлэн аажимдаа өөрөө хатдаг боловч маш цөөхөн (3-5%) хувь нь хэдэн сар жилийн дараа салстын лейшманиаз болдог.
Өртөмтгий байдал – Арьс, дотор эрхтний хэлбэрээр бүх хүн өвчлөх боломжтой. L.tropica ба L. мajor-оор үүсгэгдсэн яр хатсаны дараа насан туршийн дархлаа тогтох боловч тэр нь бусад зүйлийн лейшманиазын халдвараас хамгаалахгүй. Өвчин эдгэрэхдээ арьс салст зэрэмдэг болгоход нөлөөлдөг хүчин зүйлсийг бүрэн судлаагүй байна. Анх халдвар авснаас хойш хэдэн жил өнгөрсөн ч гэсэн нууц халдвар дахин сэргээж болно. Дархлаанд эсийн дархлааны хариу урвал голлох үүрэгтэй.
Дотор эрхтний хэлбэр: КалаАзараар өвдсөний дараа удаан хугацааны дархлал тогтоно. Шинж тэмдгийн илрэлгүй, эсвэл бүдэг балархай хэлбэрээр өвчлөх нь түгээмэл. ДОХтой өвчтөнд лейшманиаз өвчний шинж тэмдэг тод илэрдэг нь далд халдвар идэвхжсэнтэй холбоотой байж болно [2].
Уг өвчний үүсгэгчийг 1901 онд Уильям Буг Лейшман “Кала-азар”-аар нас барсан өвчтний нойр булчирхайг судалж байгаад “Зууван-дугуй” эсийг илрүүлж 1903 онд энэ тухайгаа эрдэм шинжилгээний бүтээлд хэвлүүлжээ. Мөн Италын эмч Ч Лейшманаас хамаарахгүйгээр мөн “Кала-азар”-аар өвчилсөн хүнээс илрүүлсэн байна. Иймээс Лейшман-Донованын эгэл биет гэж нэрлэдэг байна. Лейшмана-Донованын эгэл биетнээр үүсгэгддэг өвчнүүдийг Лейшманиаз гэж ерөнхийд нь нэрлэдэг ажээ [6].
Халуун хумхаа өвчний шалтгаан үүсгэгч , дамжуулагчийг анх тодорхойлсон, анагаах ухааны чиглэлээр 1902 онд Нобелын шагнал хүртсэн Английн эрдэмтэн Э н э т х э г и й н Алморе (Балба)-д Английн армийн офицерын гэр бүлд төрсөн Рональд Росс (1857-1932) тодорхойлж Уильям Буг Лейшманы нэрээр нэрлэсэн байна. Лейшманы Калаазараар нас барсан өвчтнөөс тодорхойлсон “Зууван-дугуй” эгэл биетний талаар бичсэн эрдэм шинжилгээний өгүүллэг нь уг өвчнийг түүний нэрээр нэрлэх үндэс болжээ [7; 8].
Дэслэгч генерал Уильям Буг Лейшман 1865 онд Г хотод төрж Вестминстерскийн дунд сургууль, Г хотын их сургууль төгсч Хааны армийн цэргийн хороонд ажиллаж Энэтхэгт алба хаажээ. Тэнд балнад, Кыыг судалсан байна. 1897 онд Англид эргэн ирж Н хот дахь Викторийн эмнэлэгт ажиллав.1900 онд Цэргийн эмнэлгийн сургуулийн эмгэг судлалын профессорын туслахаар ажиллах хугацаандаа хумхаа өвчний плазмод бусад шимэгчээр дамжин үүсгэгддэг өвчнүүдийг будаж Зураг 5. Нобелын шагналт Рональд Росс олох аргуудыг тодорхойлж байв. М э Романовскийн будгийн хувилбар нь олонд «Лейшманы будаг» гэж нэрлэгдсэн байна. Лейшман Африканскийн хачигт халуурал өвчнийг үүсгэгч Spirochaeta duttoni-ийн амьдралын мөчлөгийг судалсан мөн Аыын хамт балнадын вакцин бүтээсэн байна. 1923-1926 онд Английн армийн эмнэлэг албаны даргаар ажиллаж байгаад нас баржээ [7].
Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерууд 2002 оноос цэргийн ажиглагчийн үүргийг, Цэргийн багууд 2003 оноос НҮБын Энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын цэргийн ажиллагаанд амжилттай оролцож ирлээ [9; 10]. Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 10 жилийн хугацаанд 5800 шахам цэргийн алба хаагчид халуун орны халдварт өвчнүүдийн голомтот нутагт алба хаасан бөгөөд халуун хумхаа өвчнөөр өвчилсөн тохиолдол ч бүртгэгдсэн байна. Одоо Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБын Энхийг дэмжих ажиллагаанд 850 хүнтэй Цэргийн томоохон баг ажиллаж байгаа бөгөөд Өмнөд Судан нь “Калаазар” өвчний голомтот нутаг бөгөөд манай цэргийн болон халдвартын эмч мэргэжилтнүүд даярчлалын зуунд халуун орны халдварт өвчнөөс сэргийлэх, оношлох, эмчлэх мэдлэгээ нэмэгдүүлэх нь нэн шаардлагатай үе боллоо.
2. “Халдварт өвчний хяналтын лавлах” Арваннайм дахь хэвлэл (2010);. Редактор: Дэйвид Л.Хэйманн Монгол хэл дээрхи анхны хэвлэл. Орчуулгын редактор: Махбал овогт П.Нямдаваа. Америкийн Нийгмийн Эрүүл Мэндийн Холбоо, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Монголын Анагаах Ухааны Академи. Улаанбаатар хот. 268-272 тал.
3. Д.Содбаяр, Л. Энхбаатар (2004); Шимэгчдээр үүсгэгдэх халдварын тархвар зүй, хяналтын дэлхий дахины өнөөгийн төрх байдал Халдварт Өвчин судлал сэтгүүл №1
4. Л.Энхбаатар (2007); “Анагаах ухааны паразит судлалын товч түүх” Редактор: Д.Галбадрах. Улаанбаатар хот, “ADMON” хэвлэлийн газар
5. www.encyclo.co.uk/define/Montenegro%20test
6. http://ru.wikipedia.org/wiki
7. http://www.nobeliat.ru/laureat. php?id=224
8. http://www.calend.ru/person/2218/
9. http://www.mongolnews.mn/i/29255
10. http://gsmaf.gov.mn/2012-04-02-10- 52-58/108-өмнөд-суданыг