Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 3(52)
Шувууны томуугийн H5N1 хэвшлээр үүсгэгдсэн халдварын мэдээ - 01/2013
( Товч мэдээлэл )

Б.Бат-оргил

Хоёр долоо хоног тутмын мэдээ, №1 2013.01.28

ЗӨСҮТ

 

2003 оноос 2013 оны 01-р сарын 28-ний хүртэлх хугацаанд дэлхийн 15 оронд шувууны томуугийн хүний өвчлөлийн 610 тохиолдол бүртгэгдсэнээс 360 (59.0%) нь нас барсан байна. Камбож улсад нас баралтын түвшин хамгийн өндөр (90.5%; 21/19) байна. (Хүснэгт1). Өвчлөгсдийн насны хувьд 3 сараас 81 насны хүмүүс өвчилсөн ба 20-29 насныхан 22.9% буюу зонхилох хувийг эзэлж, дундаж нас 19 байна. Нас баралтын түвшин 10-19 насны хүмүүст өндөр (73.8%) харин 70-аас дээш насныхан бага хувийг (25%) эзэлж, нийт өвчлөгсдийн 54%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Мэдээлэх хугацаанд бүртгэгдсэн шувууны томуугийн хүний өвчний шинэ тохиолдлын дэлгэрэнгүй мэдээлэл:

Египет улсад бүртгэгдсэн шувууны томуугийн тохиолдол:

2012 оны 12-р сарын 20-нд шувууны томуугийн 1 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Demiett дүүргийн 2 настай, эмэгтэй хүүхэд шувууны томуугаар өвчилжээ. Эмнэлзүйн шинж тэмдэг 2012 оны 10-р сарын 01-нд илэрсэн бөгөөд 2012 оны 10-р сарын 03- нд эмнэлэгт хандсан ба 2012 оны 10-р сарын 04-нд Озелтамивир эмийг уусан. Судалгаа шинжилгээгээр халдварын эх уурхай нь шувуу гэж үзсэн байна. Өвчтнөөс дээжилсэн сорьцод УТ-ПГУ тавихад онош батлагдсан байна.

Индонез улсад бүртгэгдсэн шувууны томуугийн тохиолдол:

2012 оны 12-р сарын 20-нд шувууны томуугийн 1 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Bogor West Java дүүргийн 4 настай эрэгтэй хүүхэд шувууны томуугаар өвчилжээ. Эмнэлзүйн шинж тэмдэг 2012 оны 11-р сарын 30-нд илэрсэн бөгөөд 2012 оны 12-р сарын 05-нд эмнэлэгт хэвтсэн боловч 2012 оны 12-р сарын 06-нд нас барсан. Эпидемиологийн судалгаагаар халдварын эх уурхай нь хөрш айлын шувуу болох нь тогтоогдсон.

Тухайн мэдээлэх хугацаанд бүртгэгдсэн амьтны өвчлөл, дэлхий дахинд

Египет улсад бүртгэгдсэн шувууны өвчлөл

01-р сарын 15-нд Египет улсад 5000 тахиа шувууны томуугаар өвчилж, устгагдсан байна. (Эх сурвалж: http://empres-i.fao.org/eipws3g/#h=0)

Мексик улсад бүртгэгдсэн шувууны өвчлөл

01-р сарын 17-нд Мексик улсад гэрийн тэжээвэр зүйл нь тодорхойгүй 205742 шувуу томуу өвчинд өртөх эрсдэлтэй байснаас 10058 шувуу өвчилж, 8932 шувуу үхсэн байна. (Эх сурвалж: http://empresi.fao.org/eipws3g/#h=0) 

Албан ёсны эх сурвалж: http://www.who.int/influenza/human_animal_intergace/H5N1_cumulative_table_ archives/en/index.html http://www.oie.int/wahid-prod/ public.php?page=weekly_report_index&admin=0

http://www.oie.int/wahid-prod/public.php?page=weekly_report_index&admin=0

http://www.oie.int/downld/AVIAN2%/INFLUENZA/A_AL-Asia.htm

http://empres-i.fao.org/eipws3g/#h=1

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 213
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК