Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 3(52)
Академич П.Нямдаваа физикчдэд “Вирүс судлал ба нанотехнологи” лекц уншив
( Товч мэдээлэл )

Л.Энхбаатар
 

ХӨТМҮХ

 

Академич П.Нямдаваа 2013 оны 1 дүгээр сарын 25-ны 11 цагаас Шинжлэх ухааны академийн Физик техникийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн урилгаар Институтийн ээлжит семинарийн лекцийг “Вирүс судлал ба нанотехнологи” (лекцийн слайдуудыг http:// www.mnacid.mn/mgl/images/stories/2012/virology. nanotechnology.v3_2013.01.23.pdf хаягаар орж үзнэ үү) сэдвээр уншиж, Физик техникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, “Гялс” оношсудалгааны төв, Томуугийн үндэсний төвийн эмч нар, нийт 40 гаруй судлаачид оролцов. Лекц сонирхолтой болж асуулт, хариултын цагаар физикчид вирүсийн экологи, өвчин үүсгэгч вирүс, нанотехнологийн ирээдүй, физикчид анагаах ухааны вирүс судлаачид хэрхэн хамтран ажиллаж болох боломжийн тухай асуулт тавьж, саналаа илэрхийлэв. Лекц, ярилцлага 3 цаг гаруй үргэлжлэв.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 309
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК