Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” Үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-Хоёр. Аман илтгэлүүд- 2.3 Шувууны ньюкаслын өвчнөөс сэргийлэх вакцины загвар бэлтгэж туршсан дүн
( Лекц )

Ё.Энхмандах1, Чанг-Жичин2

1ХААИС-МЭЭШХ, 2ӨМХААИС

 
Абстракт

Because the Newcastle disease occurs periodically in majority of countries keeping poultry husbandry and almost all affected young birds die, the disease is considered as one of quarantineble diseases included in OIE list. The first outbreak of this disease was reported in Mongolia in 2010 and as a result of timely and effective implementation of diagnostic and preventive measures, the disease outbreak has been controlled successfully. Major way of prevention from this disease is vaccination.

The present study aimed to develop an experimental inactivated vaccine for prevention of avian Newcastle disease and investigate its protective activity compared with an existing live vaccine.

The experimental vaccine was prepared from the culture of avian Newcastle disease virus (NDV) of La Sota strain in chicken embryo and was inactivated by formalin and mixed with MONTANIDE ISA 206 adjuvant (Seippic, France) in ratio of 2:1.

The protective activity of the experimental vaccine was compared with the live vaccine Medivac ND-IB for the prevention. The protective activity and immunity duration of the experimental vaccine were similar those of the live vaccine Medivac ND-IB in 28 day old chicks, whereas the protective activity of the experimental vaccine was greater in mature egg laying hens.


 

Ньюкаслийн өвчин нь шувууны аж ахуй эрхэлдэг ихэнхи улс оронд үе үе тохиолдож, өвчилсөн өсвөр насны шувуу бараг 100 % хорогддог тул дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас уг өвчнийг “А” ангилалд оруулсан гоц халдварт өвчний нэг юм. Уг өвчин манай оронд анх удаа 2010 онд гарч, оношлох, тэмцэх, сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй, оновчтой авч хэрэгжүүлсэний үр дүнд тархалтыг зогсоож чадсан байна. Уг өвчнөөс сэргийлэх үндсэн арга нь вакцинжуулалт юм.

Судалгааны ажлын зорилго нь шувууны Ньюкаслийн өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар боловсруулан, идэвхийг нь ижил төрлийн амьд вакцинтай харьцуулан судалсанд оршино.

Энэхүү судалгааг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Тариалангийн их сургуульд, тус сургуулийн материалаг бааз ба эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэв. Вакцины загварыг шувууны Ньюкаслийн өвчин үүсгэдэг Ла Сота омгийн вирүсийг тахианы үр хөврөлд өсгөвөрлөн, формалинаар идэвхгүйжүүлж, Франц улсын Sieppic компанид үйлдвэрлэсэн MONTANIDE ISA 206 тосон хүчлүүртэй 2:1 харцаагаар хольж бэлтгэв.

Вакцины идэвхийг шувууны Ньюкаслийн өвчнөөс сэргийлэх Medivac ND-IB амьд вакцинтай харьцуулан судлав. Вакцинны идэвхи ба дархлааны үргэлжлэх хугацаа нь Мedivac ND-IB амьд вакцинтай харьцуулхад 28 хоногийн настай дэгдээхэйд ойролцоо байсан бол нас бие гүйцсэн өндөглөгч тахианд илүү байв.

Судалгааны ажлын үр дүнгээс үзэхэд бидний бэлтгэсэн вакцины загвар нь хоруу чанаргүй, амьтны биед богино хугацаанд шимэгддэг, дархлаа төрүүлэх идэвхи өндөр, дархлааны үргэлжлэх хугацаа урт зэрэг нь вакцинд тавих шаардлагад нийцэж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 239
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК