Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” Үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-Хоёр. Аман илтгэлүүд- 2.6. Монгол улсад 2008-2013 онд бүртгэгдсэн хүний риновирүст халдварын молекул эпидемиологийн судалгаа
( Лекц )

С.Цацрал1, Сиан Зичан2, Ч.Майцэцэг1, П.Нямдаваа1,3

1ХӨСҮТ, 2ХАУА-ЭБХ, 3МАУА

 
Абстракт

Background: Human rhinoviruses (HRV) are small, single-stranded, positive-sense RNA viruses classified within the genus Enterovirus in the family Picornaviridae. The first HRV was discovered in 1953 and by now HRV were classified into approximately 150 genotypes of HRV-A, B and C groups. HRV are the most frequent causes of acute upper respiratory tract infections (AURTI). HRV illnesses are common in all age groups, they occur throughout the year and they are present world-wide. In longitudinal family studies the overall HRV isolation rate in persons with RTIs has varied from 6.1% to 23.3. The prevalence of HRV infections has not been studied in Mongolia so far. Our study aims to fill out this gap of knowledge.

Materials and Methods: We have studied 2,515 nasopharyngeal swabs which were negative for influenza viruses by rt-PCR. These samples were collected from November 2008 to March 2013 from patients with AURTI and were kept at -700C in NCCD. HRV in the clinical samples were detected by multiplex rt-PCR using “Respiratory pathogen 21, FTD” kit, Fast Track Diagnostics, Luxembourg. Also we used three sets of primers to detect VP4/VP2 and 5’NCR genes for genotyping of all HRVs. PCR products were cloned into pGEM-T Easy vectors and were verified by sequencing. Phylogenetic tree was constructed using MEGA 5.02 software.

Results: HRV have been detected in 11.4% (286/2515) of samples and 25.9% (74/286) of patients were co-infected with other respiratory viruses. HRV was the most frequently detected with bocaviruses (25.7%), human coronaviruses (18.9% ) and RSV (18.9%).

HRV were detected in all age groups (ranged 0-85): 11.7% (200/1715) in patients 0-5 years old, 13.3% (31/233) in patients 6-10 years old , 11.4% (21/184) in patients 11- 16 years old, 9.4% (23/244) in patients 17- 46 years old and 7.7% (11/143) in patients over 47 years. HRV was detected throughout the year, however the peak of detection was in the early fall (September-October). We have genotyped 78.7% (225/286) HRV positive samples, of which 48% (108/225) were tested as positive for HRVA, 41.7% (94/225) for HRVC and only 7.1% (16/225) for HRVB. HRVB genotype was detected mostly at age of 7 years old, which is higher than HRVA and HRVC detected age groups.

Conclusions: HRV are the most common pathogen causing AURTI in Mongolia, and it is needed more detailed studies of epidemiology, transmission mechanisms and clinical manifestations of HRV infections to develop the effective control measures in the conditions of Mongolia.

Хүний риновирүс (ХРВ) нь вирүсийн таксоном ангиллаар Picornaviridae овог Enterovirus-ийн зүйлд хамаарагддаг. Ойролцоогоор 27-30 нанометр хэмжээтэй, нягт талст бүтэцтэй, 7200-8500 хос нуклеотидын урттай дан утаслаг +РНХ геномтой вирүс юм. Энэ вирүсийг анх 1953 онд Английн вирүс судлалч Х.Эндрьюс илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар ХРВ-ийн А, В, С гэсэн хэвшинжид ангилагдах 150 гаруй дэд хэвшинж тодорхойлогдоод байна.

ХРВ нь ихэвчлэн амьсгалын дээд замын өвчлөл үүсгэдэг. Нийт амьсгалын замын өвчлөлийн 6,1-23,3%- ийг эзэлдэг. Энэ вирүс нь дэлхий дахинд жилийн турш, бүх насны хүмүүст өргөн тархсан байдаг онцлогтой. Тиймээс бид манай улсад бүртгэгдсэн риновирүст халдварын молекул эпидемиологийн судалгааг хийхээр зорьсон юм.

Материал, арга зүй: Эрүүл мэндийн сайдын 2006 оны 253 тоот тушаалыг үндэслэн 2008.11.01- 2013.03.31-ыг хүртэлх хугацаанд ХӨСҮТ-ийн ВСЛ-т цуглуулсан нийт шинжлэгдэхүүнээс томуугийн вирүс сөрөг тодорхойлогдсон 10,2% (2515/24555) хамар залгиурын арчдас сорьцыг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгааны материал болгон ашиглав.

ХРВ-ийг Luxembourg дэхь Fast Track Diagnostics компаны “FTD respiratory pathogen-21” цомог оношлуур ашиглан мультиплекс бх-ПГУ-ын аргаар ялган оношлолоо. Харин ХРВ-ийн генотипыг тодорхойлохдоо Promega компаны pGEM-T Easy вектор ашиглан клонинг хийсэн ХРВ-ийн VP4/ VP2 болон 5’NCR генийн бүтээгдэхүүнд нуклейн хүчлийн дарааллыг тогтоох замаар гүйцэтгэв (ЭБХ, ХАУА, Бээжин). Нуклеотидын дараалал тодорхойлох шинжилгээний дүнд био-информатикийн анализ хийхдээ MEGA 5.02 программ ашиглалаа.

Үр дүн: Судалгаанд хамруулсан нийт сорьцны 11.4% (286/2515) ХРВ эерэг тодорхойлогдсон байна. Үүнээс 25.9% (74/286) нь бусад вирүстэй хавсран тохиолдсоноос 25.7% (19/74) нь бокавирүс, 18.9% (14/74) нь коронавирүс, 18.9% (14/74) нь РС вирүстэй тус тус хавсарсан халдвар үүсгэжээ.

ХРВ эерэг тодорхойлогдсон нийт өвчтөний 53.1% (152/286) нь амбулаторийн өвчтөн, 46.9% (134/286) нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн байв. Эдгээр хүмүүсийн насны ангилалыг авч үзвэл 11.7% (200/1715) 5 насны хүүхэд, 13.3% (31/233) 6-10 нас, 11.4% (21/184) 11-16 нас, 9.4% (23/244) 17-46 нас, 7.7% (11/143) 47-оос дээш насныхан байгаа нь риновирүс бүх насны хүмүүсийн дунд жигд тархах хандлагатайг харуулж байна.

Мөн манай улсад 2009-2012 онд илэрсэн нийт риновирүсийн 4 жилийн дундаж үзүүлэлтийг авч үзэхэд ХРВ нь бүтэн жилийн турш хүн амын дунд эргэлтэнд байж намар эрт 8-9 сард дэгдэлт хэлбэрээр тархдаг болох зураглал ажиглагдаж байна.

ХРВ эерэг тодорхойлогдсон шинжлэгдэхүүний 78,7% (225/286) нуклейн хүчлийн дараалалыг тогтоох замаар дэд хэвшинжийг тодорхойлоход 48% (108/225) ХРВ-А 41.7% (94/225) ХРВ-С, 7.1% (16/225) ХРВ-В хэвшинжид хамаарч байлаа. ХРВ-В хэвшинж риновирүст халдварын багахан хувийг эзэлж байгаа боловч вирүс илрэх дундаж нас 7 байгаа нь ХРВ-А болох ХРВ-С хэвшинж илэрч буй насны бүлгээс дээгүүр үзүүлэлттэй байгаагаараа онцлог байна (дундаж нас: ХРВ-А 3, ХРВ-С 2 ).

Дүгнэлт:

  1. ХРВ нь манай улсад жилийн дөрвөн улиралд эргэлтэнд байж намар эрт 8-9 сард дэгдэлт хэлбэрээр тархан, бүх насны хүмүүсийг жигд өвчлүүлэх хандлагатай байна.
  2. Манай улсад эргэлтэнд байгаа ХРВ-ийн дийлэнх хувийг ХРВ-А болон ХРВ-С хэвшинж бүрдүүлж багахан хувийг ХРВ-В хэвшинж эзэлж байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 665
Судлаачдын бусад өгүүлэл
3
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК