Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” Үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-Хоёр. Аман илтгэлүүд-2.8 Монгол улсад 2011-2013 онд 5 хүртэл насны хүүхдийн дунд хийсэн энтеровирүсийн лабораторийн тандалтын дүн
( Лекц )

П.Сувд, З.Сайнжаргал

НЭМҮТ

 
Абстракт

The goal of our study was to control the virus circulation at the stage after eradication of poliomyelitis. To evaluate the sensitivity of the AFP surveillance system we have collected samples from all provinces every 2 year.

During the period from 2011 to 2013 a total of 603 samples were collected from healthy or hospitalized children under 5 years of age as well as some environmental samples. Viral test was carried in the of RD-A and L20B cell culture line according to the WHO manual for polio laboratory.

Out of the total of 603 tests we have identified 123 (20,3%) nonpolio enterovirus (NPEV) strains. 6 (13,6%) of NPEV were isolated from AFP cases, 105 (21%) were isolated from healthy people, 15 (37,5%) were isolated from children with different diagnosis.

Among 123 NPEVs 88,6% were Echo viruses and 11,3% were Cox viruses. Among the Echo viruses Echo virus 6 and 7 were diagnosed in children higher than the others.


Полиогийн зэрлэг омог 1988 оноос хойш “Полиомиелит өвчнийг үүсгэгч вирусийн зэрлэг омгийг дэлхий даяар бүрэн устгах “ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 99%-д нь буюу 125 орноос 3 болтлоо буурсан боловч даяаршлын өнөө үед полиовирүсийн зэрлэг омог дэлхийн хаана ч зөөгдөн тархах эрсдэл байсаар байна.

“Полиомиелит өвчнийг үүсгэгч вирусийн зэрлэг омгийг дэлхий даяар бүрэн устгах 2013- 2018” төгсөлтийн шатны хөтөлбөрийг ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа бөгөөд полиовирүсийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын нэг чухал хэсэг нь энтеровирүсийн эргэлтэнд лабораторийн хяналт тавих явдал юм.

2011-2013* онд Улаанбаатар хотын 9 дүүрэг 20 аймгийг хамруулан 0-5 насны цочмог сул саажилт, эрүүл болон эмнэлзүйн бусад оноштой нийт 583 хүүхдийн өтгөний сорьц, хөрсний 14, усны 6 нийт 603 сорьцонд вирүс судлалын шинжилгээг хийв. Шинжилгээг ДЭМБ-аас гаргасан “Полио лабораторийн гарын авлага” аргачилсан зааврын дагуу полиобус энтеровирүсийн эсрэг хэт дархан ийлдсийг ашиглан өндөр мэдрэг бүхий RD-A, L20B шугаман эсийн өсгөвөрт саармагжуулах урвалын бичил хувилбараар хийж гүйцэтгэв.

Шинжилсэн Нийт 603 сорьцноос 123(20,3%) энтеровирүсийн омог илэрлээ.

Ялгасан энтеровирүсийн эзлэх хувь ЦСС оноштой хүүхдийн сорьцонд 6(13,6%), эрүүл хүүхдийн сорьцонд 105 (21%), эмнэлзүйн бусад оноштой хүүхдийн сорьцонд 15 (37,5%) –д нь тус тус илэрсэн байна. Ялгасан энтеровирүсийн омгуудын 11,3%-д нь Cox; 88,6%-д нь Echo вирүс илэрлээ.

Дүгнэлт:

  1. Эрүүл хүүхдийн сорьцны 21%-д нь энтеровирүс илэрснээс үзэхэд өмнөх онуудын түвшнээс ихсэх хандлагатай байна. Төв, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл ,Сэлэнгэ аймгаас ирүүлсэн сорьцны 30-50%-д нь энтеровирус илэрсэн юм.
  2. Полиобус энтеровирүсийн халдваруудаас ECHO вирусийн халдвар, тухайлбал echo 6, echo7 давамгайлж байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 346
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК