Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” Үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-Гурав. Ханын илтгэлүүд-3.7 Гахай хавдрын вирүс судлал, молекул биологийн оношлогоо (2009-2013 он)
( Лекц )

Р. Tуул, У. Наранчимэг, Д. Oтгонбаяр

ХӨСҮТ

 
Абстракт

All 1119 serum samples were tested for the presence of mumps specific IgM antibody using commercial enzyme immunoassays (Novatech, Germany) and 62,3 percent of samples were positive. Anti mumps IgM were found in 40,0% of 0-11 months age group, in 55,2% of 1-4 years age group, in 65,3 % of 5-9 years age group, in 68,5% of 10-14 years age group, in 69,3% of 15-19 years age group, in 67,7 % of 20-24 years age group, in 61,5% of 25-29 years age group, 32,4 % of 30-34 years age group, in 35,7% of 34-39 years age group, in 26,8% of patients older than 40 years. Mumps virus circulated among population of Mongolia during 2009 belonged to novel genotype H3. The outbreak of mumps infection in Umnugovi province in March 2011 was confirmed the circulation of genotype F of mumps virus. In August of 2011 in Ulaanbaatar was circulated mumps virus of novel H3 genotype which was registered as a WHO reference strain. However F genotype of mumps virus circulated in 2012 in Ulaanbaatar may be associated with the transportation from Umnugovi province. Thus, in the years of 2009- 2012 two different genotypes of mumps virus (H3 and F) were circulated among population of Mongolia.


 

Гахай хавдар өвчин манай орны хувьд элбэг тохиолддог халдвар бөгөөд сүүлийн жилүүдэд уг халдвар дэгдэлтийн болон алаг цоог хэлбэрээр бүртгэгдэж 2009 онд 1990 хүн гахай хавдраар өвчилж түүний 1435 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 2013 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд гахай хавдрын 4172 тохиолдол бүртгэгдэж 1010 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

2009–2013 онд бүртгэгдсэн гахай хавдар өвчний эмнэлзүйн оношийг лабораторийн аргаар баталгаажуулж, үүсгэгчийн генотипийг молекул биологийн аргаар тогтоох нь уг ажлын гол зорилго байв.

Судалгаанд 2009–2013 онуудад ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн 1119 өвчтний ийлдсэнд гахай хавдрын вирүсийн эсрэг өвөрмөц IgM илрүүлэх шинжилгээг Германы Novatech пүүсийн ФХУ-ын оношлуур ашиглан, үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийлээ. Мөн өвчтөнөөс цуглуулсан ийлдэс, хоолойн арчдаснаас вирүс ялгах шинжилгээг VeroSLAM эсийг ашиглан хийсэн ба генотипийг тогтоох молекул биологийн шинжилгээг Японы Халдварт Өвчний Үндэсний Хүрээлэн болон ХӨСҮТ-ийн вирүс судлалын лабораторит хийсэн болно.

Судалгааны үр дүн: Шинжилсэн бүх сорьцын 62,3%-д нь гахай хавдрын вирүсийн эсрэг өвөрмөц IgM тодорхойлогдлоо. Насны бүлгээр авч үзвэл, 0–11 сартай хүүхдүүдийн 40,0%-д, 1–4 насанд 55,2%, 5–9 насанд 65,3%, 10–14 насанд 68,5%, 15–19 насанд 69,3%, 20–24 насанд 67,7%, 25–29 насанд 61,5%, 30– 34 насанд 32,4%, 34–39 насанд 35,7%, 40-өөс дээш насанд 26,8%-д IgM эерэг байв. Улаанбаатар хотод 2009 онд бүртгэгдсэн гахай хавдрын үед цуглуулсан сорьцонд (өвчтөнөөс ялгасан гахай хавдрын вирүсийн өсгөвөр, хоолойн арчдас, ийлдэс) хийсэн генотипийн судалгаагаар гахай хавдрын Н3 шинэ төрлийн генотип тодорхойлогдож, улмаар 2012 онд ДЭМБын лавлагаа омгийн жагсаалтанд шинээр бүртгэгдсэн юм. Түүнчлэн, 2011 оны гуравдугаар сард Өмнөговь аймгийн Гурван тэс суманд бүртгэгдсэн гахай хавдрын дэгдэлтийн үүсгэгч нь F генотип байсан бол 2011 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод бүртгэгдсэн өвчлөлийн үүсгэгч нь Н3 генотипийн вирүс байсан нь дахин батлагдсанаас гадна 2012 онд бүртгэгдсэн гахай хавдрын дэгдэлтийн үүсгэгч нь F генотипийн вирүс байв.

Дүгнэлт: Гахай хавдар өвчний эмнэлзүйн оношийг баталгаажуулахад вирус судлал, молекул биологийн шинжилгээ чухал ач холбогдолтой байна. Манай улсад 2009–2012 онд бүртгэгдсэн гахай хавдар өвчний үүсгэгч нь өөр өөр байгаа нь ГХВ-ийн Н3 болон F генотипийн вирүс оношлогдсоноор батлагдаж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 473
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК