1ХӨСҮТ, 2ЭМШУИС
Quantification of HBV DNA in serum are useful to:-Diagnose some cases of early acute HBV infection (before the appearance of HBsAg),Distinguish active from inactive HBV infection, Monitor a patient’s response to anti-HBV therapy.The presence of HBV DNA in serum is a reliable marker of active HBV replication. HBV DNA levels in serum are useful in determining the status of chronic HBV infection, by differentiating between active and inactive disease states.In our study with acute HBV infection patient’s HBV-DNA are apr. 36436218 IU/ ml, with chronic HBV infection patient’s HBV-DNA are apr 252 IU/ml. Reactivation of inactive chronic HBV infection (HBeAg-negative state) may occur with or without reappearance of HBeAg in serum. In patients with HBeAg-negative disease, detection of HBV DNA is the only reliable marker of active HBV replication.
Судалгааны зорилго: Гепатит В ба Д вирүсийн халдвартай хүмүүсийн ийлдсэнд HBV-DNA – ийн түвшинг тодорхойлон халдварын хэлбэрийн онцлогтой харьцуулах
Ийлдсэнд HBV-DNA тодорхойлон тоон хэмжээг гаргах нь зарим тохиолдолд цочмог халдварыг эрт оношлох (HBsAg илрэхээс өмнө), ГВВ-ийн идэвхжил болон өвчний явцыг үнэлэх, эмчилгээний тактик боловсруулах, эмчилгээний үр дүнг хянах гол үзүүлэлт болдог.
ХӨСҮТ-ийн Вирүст гепатитын лаборатори нь 2010 оноос ГВВ, ГСВ ийн нуклейн хүчлийг тоон аргаар тодорхойлох бодит хугацааны полимеразийн гинжин урвалын аргыг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ удаа бид ГВВ ын ДНК-н тоон хэмжээг Гепатит В болон дельта вирүсийн халдвартай хүмүүст өвчний хэлбэрээс хэрхэн хамаарч байгааг судлаж үзлээ.
Судалгааны материал, арга зүй
Судалгаанд 2010-2011 онд ХӨСҮТ-д Гепатит В вирүсийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдээс санамсаргүй түүврийн аргаар нийт 27 өвчтнийг сонгон авч, ийлдсэнд ФХЭБУ-н аргаар Гепатитийн В вирүсийн маркерүүд (HBsAg, aHBcIgM, HВeAg, aHBe, aHBc, aHDV, aHDV-IgM) Германы Roche пүүсийн AmpliPrep, TaqMan 48 ПГУ-н бүрэн автомат анализотороор, бодит хугацааны полимеразийн гинжин урвалын аргаар HBV-DNA тоон хэмжээг тус тус тодорхойлон, халдварын хэлбэр тус бүрээр харьцуулан дүгнэлт хийлээ.
Судалгааны үр дүн
Судалгаанд хамрагсдын 10 (38%)нь цочмог В вирусийн халдвартай, 2(7.4%) нь В болон Д вирүсийн хам халдвартай, 4 (14.8%) нь Д вирүсийн дараалсан халдвартай, 6(22.2%)нь архаг В ба Д вирүсийн хавсарсан халдвартай, 5(18.5%) нь архаг В вирүсийн халдвартай байв.
HBV-DNA –хэмжээг В вирүсийн халдварын хэлбэр тус бүрээр харьцуулан үзэхэд цочмог В вирүсийн халдварын үед HBV-DNA тоон хэмжээ харьцангуй өндөр дунджаар 36436218 IU/ml, B ба Д вирүсийн хам халдварын үед дунджаар 429116IU/ ml, Д дараалсан халдварын үед 4879503 IU/ml, архаг В ба Д вирүсийн халдварын үед 166780IU/ml, архаг В вирүсийн халдвар үед дунджаар 252IU/ml байгаа нь цочмог халдварын үед В вирүсийн репликаци өндөр байх ба Д халдварын үед ГВВ-ийн репликаци дарангуйлагдаж байна гэсэн гадны судлаачдын дүнтэй ойролцоо байна.
Судалгаанд хамрагдсан өвчтнүүдээс нэг л өвчтөнд HBV-DNA тодорхойлогдоогүй бөгөөд бусад HBVDNA тоологдсон өвчтнүүдийн 5(18.5%)-д нь л HBeAg эерэг гарч байгаа нь судлаачдын тогтоосноор D удамшилын хэв шинж монгол хүн амын дунд элбэг байдагтай холбоотой байх үндэслэлтэй.
Дүгнэлт:
- HBV-DNA -гийн хэмжээ цочмог халдварын үед архаг халдварын үеийнхээс өндөр байна.
- HВeAg сөрөг өвчтөнд ч вирүсийн идэвхжлийг харуулдаг гол маркер нь HBV-DNA байгаа ба НВeAg сөрөг ВВГ байгаа шалтгааныг цаашид тодруулах судалгааг цаашид өргөжүүлэх хэрэгтэй байна.
- ГВВ ын ДНК тоон хэмжээг тодорхойлох шинжилгээ нь оношлогооны болон өвчний явц, эмчилгээний үр дүнг үнэлэхэд маш их ач холбогдолтой байгаа нь харагдаж байгаа тул практик хэрэглээг өргөжүүлэх шаардлагатай байна.