ТҮТ
Монголын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа 2013 оны 3 дүгээр сарын 29-ны өдрийн 15 цагт МонголЯпоны төвийн лекцын танхимд ШУА-ын академичдын 15 дахь цуврал лекцыг “Вирүс судлахын учир” сэдвээр уншив. ШУА-с нийт 14 академич лекц уншисан бөгөөд анхны лекцыг 2011 онд ерөнхийлөгч асан П.Очирбат уншиж байжээ. Өмнөх 14 лекцыг ШУА-ын “Эрдмийн ундраа” бүтээлийн I-р ботид хэвлэсэн байна. Лекцыг нээж ШУА-ын ерөнхийлөгч академич Б.Энхтүвшин үг хэлэв. ШУА-ын ерөнхийлөгч Б.Энхтүвшин академич П.Нямдаваагийн тухай оюутан цагаас эрдэм шинжилгээний ажилаа эхлэж анагаах ухааны доктор, шинжлэх ухааны докторын зэргийг Герман, ЗХУ-д хамгаалсан, 2007 онд “Бүтээлийн товчоон” 11 боть гаргасан ба 2013 оны 2 дугаар сарын 5-ны байдлаар академич П.Нямдаваагийн англи хэл дээр нийтлэгдсэн 45 бүтээл Google- Scholar-ийн бүртгэлд орсон нь нийтдээ 1002 удаа, 2008 оноос хойших 5 жилд 487 удаа иш татагдсан байна. Лекцинд ШУА-ын академичид, эрдэм шинжилгэний ажилчид, ХӨСҮТ, “Гялс” онош-судалгааны төв, ЗӨСҮТ, ЭМШУИС-ын багш оюутнууд, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид нийт 150-200 гаруй хүн оролцов. Лекц ярилцлага 2 цаг гаруй үргэлжилж сонирхолтой явагдлаа.