Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 4(60)
Эмийн сангийн үйлчилгээний зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудалд
( )

С. Батмөнх 

Анагаах ухааны дээд сургууль

 

Бидний судалгааны гол зорилго нь эмийн сангийн үйлчилгээний зохион байгуулалтад эдийн засгийн дүн шинжилгээ хийж, аль болох оновчтой зохион байгуулалтын хэлбэрийг сонгон авч, үнэлэлт дүгнэлт өгөхөд оршино.


Энэ үүднээс эмийн санд үйлчлүүлэгч, үйлчлэгчийг систем болгон үзэж, Улаанбаатар хотын I—III зэрэглэлийн 10 эмийн сангийн жор хүлээн авагч, мөнгө хураагч, хөдөлмөрчдийн ирэлтэд моментын ажиглалт ба хронометражийн судалгаа явуулан 20 мянган хэмжилт хийж, үйлчилгээний онолыг (1) хэрэглэн боловсруулав.

Хөдөлмөрчдийн ирэлт, үйлчлэх хүн, хугацаа зэргийг 2 ээлжинд 14 хоногийн турш судлан 1 цагт орж ирэх урсгал (X ), үйлчлэх эрчим: (М), дугаарын урт (1), хүлээх хугацаа (tx), үйлчлэгчийн цагийн алдагдал (No), үйлчлүүлэгчийн цагийн алдагдлыг дараах томъёогоор тодорхойлов.   (Хүснэгт 1)


Нэг эмчлүүлэгчийн эм авах хугацаа t=t;j + tx'=0,6 +1,11 = 1,17 мян t4— 1 хүнд үйлчлэх хугацаа дунджаар 0,6 минут байна).

- Үйлчлүүлэгчийн цагийн нийт алдагдлыг дараах томъёогоор илэрхййлэн A,X60X7X2x25,4Xl2xtx=l,06X60X7X2X25,4xl2Xl,71 мин = 464083,6 мин: 60 мин = 7735 цаг болохыг тус тус хүснэгг 1-д бодож гаргав.

ЗХУ-ын судлаачдын тодорхойлсноор хөдөлмөрчдийн чөлөөт 1 цаг 12 коп гэж гаргасныг үндэслэн төгрөгөнд шилжүүлэн хөдөлмөрчдийн цагийн алдагдлыг төгрөгөөр гаргав. Ai-773-5 цаг х 0,50=3867 төг. Хоёрдугаарт эмийн сангийн жор хүлээн авагчийн цагийн алдагдлыг No=l—V=l—0,51=0,49 буюу 49 хувь гэвэл жор хүлээн авагчийн сарын цалин 425 төгрөг, цалингийн алдагдал

Нийт үйлчлүүлэгч, эмийн сангийн үйлчлэгчийн алдагдал Ah=Ai+A2 = 3867+ 2499+6386 төгрөг байна.

Ийм байдлаар математик томъёо, олон сувгаар үйлчлэхэд хэрэглэгдэх үйлчилгээний онолыг хэрэглэн 13 вариантаар тооцож үзэв. Судалгааны суурь болгон эмийн сангийн 50% нь мэргэжлийн, мөнгө хураагч ажиллахаар авч үзэн, түүнтэй харьцуулан үнэлэлт өгөв. Хамгийн тохиромжтой нь 4-р вариант бөгөөд цагийн пиктэй (оргил цаг) үед 2 суваг нээн (11—12, 17—18 цагийн хооронд) дундын жор хүлээн авагч буюу эм шалгагчийг ажиллуулах нь зүйтэй.

Хөдөлмөрчдийн ирэлт 11—12 цаг, 17—18 цагийн хооронд 2;4 дахин их байна. Мөн 11—18 цагийн хооронд бусад үеэс 2,1 дахин их ачаалалтай байна. Жоронд 48,8% нь 0—16 насны хүүхэд, 39%) нь 16—50 насны, 12,2% нь тэтгэврийн насны хүнд эм бичигдсэн байхад ирэлч байгаа үйлчлүүлэгчдийн 80,8% нь хөдөлмөрийн чадвартай (18—50 насны), 6,2% нь, тэтгэврийн насны 4,3% нь оюутан, 8,7% нь сургуулийн сурагчид байна.

Хөдөлмөрчдийн ирэлт мөнгө хураагч дээр 0,83 мин, жор хүлээн авагч дээр 0,94 минут байгаа нь жор хүлээн авагч жор үнэлэх, жорын журнал хөтлөх, хүлээлэг бичих, эмийг тайлбарлах зэргээс хамаарч байна.

Хөдөлмөрчдийн ирэлтээр жор хүлээн авагчийн эрчим (М) I—Ш зэрэглэлийн эмийн санд 1:0,61:0,59 байгаа нь 1 зэрэглэлийн эмийн санд (21 дүгээр эмийн сан) 39—41%-иар ачаалал ихтэй, II—III зэрэглэлийи эмийн сангийн ачаалал ойролцоо байна.

Найруулан олгох эмийн жор хүлээн авах, найруулах, технологийн онцлог зэргээс хамааран найруулах хугацаа их, бага, хөдөлмөрчдөд өгөх эмийн мэдээлэл бүрэн хийгдэхгүй байгаа зэргийг харгалзан IV—VI зэрэглэлийн эмийн санг бэлэн эмийн санд оруулах, хотын эмийн санг райончлох, районы эмийн сангийн үйлдвэрлэлийн шинж чанарыг нэмэгдүүлэн найруулан олгох эмийг төвлөрүүлэн бэлтгэх шаардлагатай байиа.

Үйлчлэх цагийг хэт багасгавал хөдөлмөрчдөд өгөх эмийн мэдээлэл багасч, эм зүйн дэглэм алдагдан зарим үйлдэл хийгдэхгүй болж зөвхөн жор хүлээн авах, эмийг олгоход анхааран үйлчилгээний чанарт муугаар нөлөөлнө. Мөн олон сувгаар үйлчлэх нь эмийн сангийн үйлчилгээний чанарт сайнаар нөлөөлөх боловч нөгөө талаар эмийн сангийн эдийн засагт муугаар нөлөөлнө.   (Хүснэгт 2).

10 дугаар вариантыг 2 дугаар варианттай харьцуулахад үйлчилгээний чанар 2 дахин нэмэгдэх боломжтой боловч үр дүнгүй юм. «Үйлчилгээний чанар», «Үйдчилгээний системийн үр дүн», «Үйлчилгээний зохион байгуулалтын тохиромжтой вариант» (Хүснэгт 3), зэрэг нь хоорондоо үргэлж тохирохгүй. Иймээс үйлчилгээний загвар боловсруулах нь хөдөлмөрчдөд үйлчлэх үйлчилгээний чанар сайжрах чухал ач холбогдолтой юм. Бидний суурь судалгааны үйлчилгээний вариант бол хөдөлмөрчдөд үйлчлэх хугацааг 2 дахин багасгаж байж үүргээ гүйцэтгэж байна. 1 хүнд үйлчлэхэд зарцуулсан бодит зарцуулалтаар тооцох биш харин 1 хүнд үйлчлэхэд зайлшгүй хийгдэх үйлдлүүдийг оруулан үйлчлэх цагийн загвар (Хүснэгт 2) боловсруулснаа ба цаашид Улаанбаатар хотын эмийн сангуудыг райончлон үйлчлүүлэгч ихтэй 11—12, 17—18 цагийн хооронд 2 дахь сувгийг нээн ажиллуулах нь хөдөлмөрчдийн цагийг хэмнэх нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой.

Тайлбар:         

- чанартай үйлчилгээ, үр дүнтэй систем, оновчтой вариант.

- чанаргүй үйлчилгзэ, үр дүнгүй систем, оновчгүй вариант.

- Хоорондох утга.

ДҮГНЭЛТ: 1. Улаанбаатар хотын I—III зэрэглэлийн эмийн санг.ийн үйлчилгээний зохион байгуулалтыг судлан үйлчилгээний оновчтой вариантыг тодорхойлов.

 

Ном зүй

1. A. М. Дубров—«Математико-статистическая оценка эффективности в экономических задачах». М., Финансы и статистика, 1982, 118—121.
2. Л. В. Жарков—«Оценка эффективности труда при приеме рецентов и отпуоке лекарств из аптекий», Фармация, 1983, 4, 55—56.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1813
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК