Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 4(60)
Ходоодны хүчлийн үзүүлэлт ба хоол боловсруулах идэвх
( Судалгааны өгүүлэл )

С. Ямаахай1, Д. Жаргалсайхан2

1Анагаах  ухааны   хүрээлэн, 2Рашаан  эмчилгээ   туршлага   шинжилгээний төв

 
Абстракт

ПОКАЗАТЕЛИ   КИСЛОТНОСТЕИ ЖЕЛУДОЧНОГО   СОКА И ЕГО   ПЕРЕВАРИВАЮЩАЯ АКТИВНОСТЬ

С. Ямахай, Д. Жаргалсайхан

У 31 больных хроническим гастритом исследовали показатели кислотности и переваривающей способности желудка. При этом использовались титрацвонвый метод определения кислотности и модификацию Д. Г. Масевича беззондового исследования желудочвого сока.

При сопоставлении показателей кислотности и переваривающей способности желудка наблюдался определешшй параллелизм между ними. Анализ показал, что переваривающая способность выявлена на 25—45 минутах у больных с нормальной секреторной функцией желудка.

Устанорлено, 4Tq иеззондовый метод Ц. Г. Масевича, переваривающей способности желудка молет заменить при таких случаях, когда введение зонда противопоказано.

Хаймсуураар ходоодны шүүсийг авч түүний хүчлийг тодорхойлох нь өвчтөнд төвөгтэйгээс гадна түүнийг олон дахин давтан хэрэглэх боломжгүй байдаг. Иймээс ходоодны булчирхайн үйл ажиллагааг хаймсуургүй шинжлэх арга чухал юм.

Сүүлийн 10—15 жилд ходоодны булчирхайн үйл ажиллагааг хаймсуургүй шижилдэг хэд хэдэн арга анагаах ухааны практикт хэрэглэх болсны дотор Ц. Г. Масевичийн дэвшүүлсэн хувилбарыг нэлээд өргөн хэрэглэж байна. Масевичийн аргаар хоол боловсруулах идэвхийг илрүүлж, ходоодны шүүсний хүчлийн хэмжээг ойролцоогоор тодорхойлохоос гадна хэрэглэхэд хялбар, өвчтөнд ямарч төвөггүй учраас түүнийг хөдөө орон нутгийн эмнэлгийн практикт өргөн хэрэглэх боломжтой юм.

Зөвлөлтийн эрдэмтэд хаймсуургүй шинжилгээний энэ хувилбар аргыг олон хүнийг хамарсан урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг. Манай хүн амын дунд ходоодны apxar өвчнөөр өвчлөх явдал нэлээд элбэг бөгөөд уул өвчнийг оношлоход хялбар арга төдийлөн нэвтэрч чадаагүй байна. Иймээс амбулаторийн нөхдөлд ходоодны өвчнийг оношлоход түгээмэл хэрэглэх боломжтой энэхүү аргыг хэрэглэн ажиглалт судалгаа хийв.

Шинжилгээний. материал, ажлын арга зүй Бид ходоодны архаг үрэвсэлтэй 31 хүнд ходоодны шүүсний хоол боловсруулах идэвх, хүчлийн үзүүлэлтийг зэрэгцүүлэн шинжлэв. Ажиглалтанд хамрагдагсдын дотор ходоодны хүчил хэвийн 12, багадсан 19 хүн байв. Эдгээр өвчтөний 17 нь ходоодны архаг үрэвслээр 2—5, үлдсэн нь 6—10 жил өвчилсөн, насны хувьд 40 хүртэлх насны 13, 40-өөс дээш насны 18 хүн байв.

Ходоодны шүүсийг Михаеэлсаны аргаар, хоол боловсруулах идэвхийг Масевичийн хувилбарт аргаар шинжилж цочроогчоор Жанчивлангийн рашааныг хэрэглэв.

ХАЙМСУУРГҮИ  ШИНЖЛЭХ  Ц. Г. МАСЕВИЧИИН АРГА

Шинжилгээнд хэрэглэх уусмал, материал

  1. Крахмалын 1%-ийн уусмал
  2. Давсны аагитай хүчил
  3. Цэвэр спирт
  4. Нунтаг иодот кали
  5. Кёткут № 2
  6. Резин хальс (мзс заслын резин бээлийний тасархай)

Аргын үндэслэл:

Иодот кали ходоод гэдэсний ханаар шимэгдэн цусаар дамжин, шүлсний булчирхайд хуралдаж улмаар шүлсээр ялгарна. Шүлсээр иод ялгарч байгаа эсэхийг крахмалаар сорьж илрүүлнэ.

ШИНЖИЛГЭЭНИЙ ЯВЦ

Шинжилгээний өмнө 0,4г йодот калийг резин хальсанд боож 2 номерын кеткутээр 2 зангидан явж цэвэр спиртэнд-2 минут байлгаад шинжлүүлэх хүнд залгиулна. 20 минут өнгөрмөгц 5 минутан зайтайгаар 10 удаа хуруу шилэнд 1—2 мл шүлс авна. Хуруу: шилтэй шүүс бүрт 1Р/о-ын крахмалын уусмал, аагитай давстай хүчил тус
бүрээс дусал хийнэ. Ирд шүлсээр ялгарсан бол 2—3, минутын дараа урвалд орж хөх өнгө үүснэ. Хөх өнгө үүсэж байвал сорил эерэг буюу шүлсээр иод ялгарч байна гэж үзнэ.

Шинжилгээний дүн

Ходоодны хүчил хэвийн 12 хүний 8-д нь иодот кали өгөөд 25—45 минут болоход шүлсэнд тавьсан сорил эерэг урвал өгч үлдсэн 4 хүнд сөрөг байв. Иймээс 8 хүний ходоодны хоол боловсруулах идэвх хэвийн харин үлдсэн нь багадсан гэсэн дүгнэлт гарч байна.

Ходоодны хүчил багатай 19 хүний зевхөн 6-д сорил 20—25 минутанд эерэг урвал өгсөн учир тэдгээрийн хоол боловсруулах идэвхийг ихэдсэнээр дүгнэж, үлдсэн 13 хүнд сорил сөрөг байснаас идэвхийг багадсан гэж үнэллээ.

Хоол боловсруулах идэвхийн хувьд хэвийн ба ихэдсэн 14 хүн ходоодны архаг үрэвслээр 1—5 жил өвчилсөн, бүгд тамхи татдаггүй байсан боловч хооллох дэглэм баримтлаагүй болох нь тэдний өгүүлснээс тодорхой байв. Ходоодны хүчил хэвийн боловч хоол боловсруулах идэвх буурсан, мөн хүчил болон идэвх хоёул багадсан зэрэг өөрчлөлттэй 15 хүн цөм ходоодны архаг үрэвслээр олон жил (6—10 жил) өвчилсөн, 10 нь тамхичин, 12 нь гепатитаар 1—2 удаа өвчилсөн байнга биш ч архи хэрэглэдэг байв. Эдгээр өвчтөний 80,6% нь хооллох дэглэм огт сахидаггүй. 40-өөс дээш насны хүмүүс байв.

Ходоодны хүчил хоол боловсруулах идэвхийг зэрэгцүүлэн шинжилсэн бидний ажиглалт хэвлэлийн материалын үзүүлэлттэй тохирч байгаа юм. Ходоодны хүчил, хоол боловсруулах идэвх уул өвчтөний ходоодны архаг үрэвслээр өвчилсөн хугацаанаас хамааран өөрчлөгдөж байна. Ходоодны архаг үрэвслээр өвчилсөн хугацаа нэмэгдэх тутам хүчил бага болж хоол боловсруулах идэвх мөн буурах хандлага ажиглагдав. Ходоодны хүчил хоол боловсруулах идэвхид тамхи, архи зэрэг хорт зуршил, хооллох дэглэм сахихгүй байх нь нөлөөлөх хүчин зүйл болж байна. Ходоодны архаг үрэвслээр 1—2 жил өвчилсөн хүмүүсийн хоол боловсруулах идэвхид онцын өөрчлөлт гараагүй боловч 6—10, түүнээс дэзш жил өвчлөгсдийн дунд мэдэгдэхүйц ялгаатай байх нь ажиглагдав. Ходоодны хүчил, хоол боловсруулах идэвх хэвийн болох хэмжүүр нь Масевичийн тогтоосон хугацаатай бидний ажиглалт тохирч байна.

ДҮГНЭЛТ:

1. Хүчлийг тодорхойлолгүй ходоодны булчирхайн үйл ажиллагааг тогтооход хаймсуургүй шинжлэх Масевичийн хувилбарт аргыг хэрэглэх боломжтой байна.

2. Иодот кали залгиснаас хойш 25—45 минутад авсан шүлс крахмалд урвал өгөхийг ходоодны хүчил болон хоол боловсруулах идэвхийн хэвийн хэмжүүр болгон авна.

3. Хоол боловсруулах идэвх хэдийчинээ удаан хугацааны дараа илэрнэ, ходоодны шүүс өдийчинээ бага байна.

Ном зүй

1. Ц. Q Цнмкгерма(н.3. В. [Черйикава—Беззомдовое (определение-РН содержимого желудка при помощн нитки с коигокрасным. Лаб. дело. 1972L (44 .
2. Беззондовые методы исследования желудочной секреции. В кн: болезни органов пищеварения. Под. ред. проф Ц. F. Масевича и члев корр. АМН. СССР. проф. С. М. Рысса. Изд—2 1975.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1808
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК