Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 4(60)
Харшил өвчнийг сорилын аргаар оношлох нь
( Судалгааны өгүүлэл )

О. Лхамсүрэн, Б.Сангидорж

Улсын клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

ПРОБНЫЙ МЕТОД ДИАГНОСТИКИ АЛЛЕРГИЧЕСКИХ ЗАБОЛЕВАНИИ

О. Лхамсурен, Б. Сангпдорж

Данные исследований особенно последних говорят о постоянном росте уровня заболеваемости аллергией и ее распространенности в различных странах мира. Это явибние рассматривается в прямой зависимостн от изменений окружающей среды, и происходящей научно-технической революции, от темпов общественного рhorpecca и развития приозводства, от широкого внедрения химизации в сельское хозяйства и другие отрасли экономики. Наряду с этим оно изучается и в непосред венной связи с особенностями климатическйх н географических условий, специфической флоры данного района и многими другими внешними факторами. По данным многих автором из различных страц мира наблюдается резкое повыщение уровня заболеваемости аллергней особенно за последние 50—60 лет.

Многие ученые работают над вопросам и диагностики, лечения и профилактикн данной болезни.В результате наших исследований выявленр аллергическое заболевание у 1733 пациентов, которое составило 56,5%от общего числа обследуемых. Среди них поллинозамн болеют. 1534 человек которые составляют 88,5% от общего числа больных.   Число страдающих   аллергией   вызыванной    химическими веществами 3,9% (67), лекарственной аллергией 3,8(65), промышленной и бытовой пыльвд 1,3% (23), из прочих аллергенов 2,5% (44).Исходя из данных, подготовка специалистов аллергологов и организацпя медицинской службы аллергии становится одной из актуальных проблем в нашей страны.

 

Дэлхийн Эрүүлийг Хамгаалах Байгууллагын мэдээгээр , сүүлийн 30-аад жилд харшил өвчний эзлэх хувийн жин нэмэгдэж артерийн даралт ихсэх өвчнөөс дутуугүн болсон бөгөөд дэлхийн улс орон бүрнйн хүн амын өвчлөлийн 10%, хүүхэд залуучууд, идэр насны хүмүүснйн 15%-ийг хамарч өвчний тохиолдол жилээс жилд ихсэж байгаагаас харшил өвчнийг судлах асуудал дэлхий дахины ач холбогдолтой боллоо.

Харшил өвчин ийнхүү ихсэж байгаагийн шалтгааныг эрдэмтэд үйлдвэр, ахуйд химийн төрөл бүрийн бодис өргөн нэвтэрч хүмүус янз бурнйн эмийг урьд өмнө хэрэглэж байгаагүй их хэмжээгээр хэрэглэх болсон хийгээд хот суурин газрын хүрээлэн буй орчин (агаар, ус, хөрс) бохирдож түүний бичил найрлага өөрчлөгдсөн, дуу шуугиан, машин техник хөл хөдөлгөөн ихсэж байгаагаас амьд бие махбод орчны харьцаанд хувьсал гарч улмаар бне махбодын урвалж чанар эмгэгээр өөрчлөгдөж байгаа зэрэг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. (1).

Харшлаар өвчилнө гэдэг нь төрөл бүрийн ургамлын дохиурын тоос, үйлдвэр цехийн ахуйн тоос, амьтан ургамлын гаралтай хоол хүнсний зүйлс, үс, ноос, өд, химийн төрөл бүрийн боднс, эм, үйлдвэрийн хаягдал зарим, бүтээгдэхүүн, нян вирус, шимэгч хорхой болон хүрээлэн буй орчны гадаад дотоод янз бүрийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж бие махбодод цочрол урвал үүсэхийг хэлэх буюу дээрх эсрэг төрүүлэгчийг (аллерген) хамгаалах эсрэг бие махбодод үүсэх хүртэл явагдах урвалын   механизм юм (2).

Орчин үед харшил судлалын зарим асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны олон салбарын судлаачид өргөн. оролцож, эмнэлэг-биологийн иж бүрэн судалгаа эсийн ба молекулын түвшинд хийгдэж ирснээр өвчнийг оношлож эмчлэх дэвшилтэт шинэ аргууд эмнэлгийн практикт нэвтэрч байна.

Халдварын бус гаралтай төрөл бүрийн харшил өвчнийг оношлож эмчлэхэд хэрэглэж буй хамгийн үр дүн бүхий шалгарсан аргын нэг нь оношлогооны сорил аллергенд илрэх харшил урвалыг зэргээр үнэлж оношлох арьсны сорил юм.

Энэ оношлогоо нь харшилд хэт мэдрэмтгий болсон бие махбодод хэсэгчилсэн ба нэлэнхий урвал үүссэнээр тооцогддог бөгөөд ямар ч хор нөлөөгүй юм.

Оношлогооны сорил тавихад илрэх харшлын урвалыг дотор нь түргэн ба удаан илрэх хэлбэртэй гэж ангилдаг.

Түргэн илрэх урвал нь 30 минутаас хоёр цагийн дотор явагдаж сорил тавьсан хэсэгт хавдах, улайх, загатнах, бэлцрүү гарах буюу эсвэл бүх биеэр чонон хөрвөс туурч, найтааж ханиалгах, нулимс гоожнх, хамар битүүрч хоолой сэрвэгнэх ба зарим тохиолдолд гуурсан хоолойн багтрааны хам шинжүүд ажиглагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Удаан илрэх урвал нь 24, 48, 72 цагийн дараа явагдаж дээрх шннж тэмдэг илэрнэ. Ингэж оношлогооны сорилыг харшил урвал илрэх байдлаар нь түргэн ба удаан илрэх сорилт урвал гэж ангилахаас гадна, сорил тавих байдлаар нь мөн арьсны сорил (арьсан дээр зурах, бэгнэх, арьсан доор нь тарих), өдөөн сэдээж онош тодотгох сорил) нүдэнд хийх, халаах, дааруулах, хэлэн дор хийх) гэх зэргээр ангилан тодорхойлдог (3).

Манай улсад 1968 онд анх харшил судлалын кабинет байгуулагдаж, одоо харшил судлалын төв болон өргөжив. Тус төвд халдварын бус гаралтай зарим харшил өвчнийг оношлохдоо дээрх сорилын аргуудыг хэрэглэж байна.

Бид энэ удаагийн судалгаагаар 1977—1982 онд сорилын аргаар шинжилсэн харшил өвчний тохиолдол, оношлогооны үр дүнг тооцож дүгнэхийг зорив.

Судалгааны  арга  зү й:

1. Арьсан дээр зурж сорих (скарификационные пробы) аргыг үйлдвэр, гэр ахуйн, төрөл бүрийн ургамлын дохиурын тоосны ба зарим антибиотик, антибиотикийн бус эмийн харшилтай, хамрын харшилт үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, чонын хөрвөс, клиникийн хавангаар өвчлөгчдийн оношийг тогтооход хэрэглэдэг.


Сорилыг тавихдаа гарын шууны алган талын арьсыг ариутгаж, ариутгасан хэсэггээ зуруулаар (зүүгээр) зурж, зөвхөн арьсны өнгөн давхрааг гэмтээж онош тодруулахаар бэлтгэсэн сорилын шингэн аллергенүудээс дусаана. Нэг удаа 5—10 төрлийн аллергенээр нэг зэрэг сорьж онош тодруулж болно. Хяналтын сорилд аллерген уусгаж бэлтгэсэн уусмалаа авна. Сорил тавьж оношлох хугацаа 20—30 минут байх ба зарим тохиолдолд сорил аллергений концентрацийг харгалзан үзэж хэдэн цагаас 2—3 хоног хүртэл хугацаанд ажиглаж болно.

СОРИЛЫН ҮНЭЛГЭЭ

а)          Арьсны аль ч сорил илрэх шинжээрээ хяналтынхтай адил бол (—) сөрөг урвалд  тооцно.

б)          Сорил тавьсан хэсэгт хавдахгүйгээр зевхөн улайсан байвал (+ ) буюу урвалыг  тодорхойгүйд   тооцож   сорилыг  дахин хийнэ.

в)          Улайж, арьсыг хуруугаараа тэнийлгэн татаж үзэхэд хавдаж нэвчилт үүссэн байгаа нь илэрвэл (+) буюу урвал сулхан илэрсэнд тооцно.

г)          Сорил тавьсан хэсэгт улайж хавдаж нэвчилт үүссэн байгаа нь шууд мэдэгдэж байвал (+) буюу урвалыг дунд зэрэг илэрсэнд тооцно.

д)          Сорил тавьсан хэсэгт улайж 10 мм хүртэл голчтой (диаметр) бэлцрүү (волдырь) үүсвэл 4 буюу урвал тод илэрсэнд тооцно.

е)          Сорил тавьсан хэсэгт улайж 10 мм-ээс их голчтой бэлцрүү, нэмэгдэл жижиг тууралт үүсвэл (+) буюу урвал маш тод илэрсэнд тооцно.

Б э г н э х  с о р и л ы н  a р г ы г (к о м п р е с н ы е п р о б ы) ихэвчлэн төрөл бүрцйн химийн бодисын харшлыг оношлоход (каучук, резин, тосон түрхлэг, эм, шатахуун техникийн тослох материал, зарим уусмал зэрэг) шаардагдах бодисоос зохих тунгаар уусмал ба түрхлэг бэлтгэж хэрэглэнэ.

Сорил, тавих хэсгийн арьсыг спирт шингэн иодын уусмалаар арчиж сайтар ариутгасны дараа сорил уусмалд норгосон жижиг хөвөн марлийг арьсан дээр тавьж бооно. Боолтыг хөдөлгөөнгүй байлгахын тулд шархны лейкопластырээр, бэхлэн нааж марль, бинтээр ороох хэрэгтэй. Тавьсан сорилыг 2, 12, 24 цагийн дараа арьсанд илрэх харшил урвалын байдлаар үнэлж оношлоно,

СОРИЛЫНҮНЭЛГЭЭ

а)          Сорил тавьсан хэсэгт зөвхөн улайсан байвал ( + ) буюу урвал сул илэрсэнд тооцно.

б)          Улайхын, хамт уг хэсэгт нэвчилт үүсч (инфильтрат) хавдсан бол (+) буюу урвал дунд зэрэг илэрсэнд тооцно.

в)          Улайж нэвчилт үүсч хавдахын хамт бага зэрэг цэврүүтсэн бол урвал тод илэрсэнд тооцно.

Ар ь с а н  дотор тарьж с о р и х (внутри кожные п р о б ы) аргыг нян ба мөөгөнцрийн харшлын сэжиг бүхий гуурсан хоолойн багтраа, чонын хөрвөс болон халдварын гаралтай. бусад харшил өвчний онош тодруулахад хэрэглэнэ,

Энэ сорил нь арьсан дээр зурах сорилоос бараг 100 дахин илүү мэдрэг юм. Гэвч ихэнх тохиолдолд өвөрмөц хүндрэл илэрдэг онцлогтой. Сорилын шингэн аллергенаа зохих тунгаар нь арьсны дунд ба өнгөн давхрааны хооронд тарина. Үүний тулд хурц үзүүртэй зүү бүхий 0,01 мл-ийн хуваарьтай шприцүүдийг сорилд хэрэглэж сорилын шингэн аллерген тус бүрд нэг нэг шприц шаардагдахаар бэлтгэсэн байна. Сорил тарилга хийсэн хэсэгт шилбэний хальс адил тав үүсэх ба судсыг гэмтээхгүй байх шаардлагатай. Сорилын тарилга хийсэн шприцээ төвлөрсөн ариутгалгүй бол хоёр даг гоожуур усны дор тавьж, дараа нь 45—60 шшут буцалгаж ариутгасны дараа дахин хэрэглэж болно. Сорил тарилгыг хяиалтынхаас 5 см-ийн зайнд 0,01—0,02 мл-ээр тарих бөгөөд нянгийи гаралтай сорилын аллергеннйг 0.05—01, мл антибиотик эмийн сорилд 0,2 мл буюу 20000—25000 нэгжээр авна. Сорил эерэг ( + ) байх нь эхний 10—15 минутад чонын хөрвөс, бэлцрүү үүсч, загатнаж улайх зэргээр тодрох ба эерэг ( + ) бус үед сорил тарилга хийсэн хэсэгт үүссэн улайлт ялимгүй нэвчилт нь 25—30 минутын дараад алга болно. Арьсан дотор тарьсан сорил эерэг ( + ) үед сорил тарилга хийсэн хэсэгт үүссэн бэлцрүү, улайлт нь 24-өөс дээш цаг хүртэлх хугацаанд байна. Арьсан дор тарих сорилыг онцлог тохиолдолд хэрэглэнэ.

Сорилынүнэлгээ: а) сорилт тарилганд үүссэн бэлцрүү нь хяналтынхаас онцын ялгаагүй  бол  (+ —)  буюу урвал  тодорхойгүй гэж тооцно.

б)          улайж, 4—8 мм-ийн бэлцрүү үүсвэл ( + ) буюу урвалыг сулхан илэрсэнд тооцно.

в)          8—15 мм-ийн бэлцрүү хавдалт үүсч улайвал ( + +) буюу урвал зөвхөн илэрсэнд тооцно.

г)           10мм-ээс 200 мм хүртэл тэгш бус захтай бэлцруү үүсч улайвал (+ + +)буюу урвал тод илэрсэнд тооцно.

д) 200 мм-ээс их голчтой уүсэхийн зэрэгцээ нэмэлт тууралт үрэвсэлтэй бол (+ ± "t'4-) буюу урвал эрс тодоор илэрсэнд тооцно.

е)Сэдээж онош тодотгох сорил (Провокационный пробы) Энэ сорилыг арьсны сорилын дүн харшлын судалгааны дүнтэй (анамнез) зөрөх тохиолдолд оношийг тодотгох зорилгоор хийдэг Онош тодотгох сорил нь харшил өвчнийг оношлох өвөрмөц сайн арга юм. Сорил нь хийгдэх байдлаараа олон янз байна. Үүнд: нүд ба хамрын хөндийд, хийх, амьсгалуулах, дааруулах, халаах зэрэг сорилууд орно.

1.  Ха м р ы н х ө н д и й д х и й х с о р и л (Эндоназальный т ес т) Энэ сорилыг хамрын харшилт үрэвслийг оношлоход тодотгох зорилгоор хийдэг бөгөөд сорил хийхээс өмнө хамрын 2 хөндий тагжралттай эсэхийг шалгаад чөлөөтэйд нь физиологийн шингэнээр норгосон хөвөн буюу марлин бөмбөлөг тавьж 10-аад минут болгоод авна. Энэ нь хяналт сорил гом. Үүннй дараа сорилд зориулсан шингэнээр норгосон дээрх бөмбөлгөө тавьж 20 минут болгоход найтаах, хамар загатнах, тагжрах, нулимс гоожих, хоолой сэрвэгнэх зэргээр хяналт сорилтын үед үзэгдээгүй шинжүүд илэрвэл сорилыг     эерэг (+) гэж тооцно.

2. Нүдэнд хийх сорил (к о н ъ ю н к т и в а л ь н ы й тест). Энэ сорилыг ургамлын тоосонцрын харшил өвчний оношийг тодотгох ба эмчилгээ аллергений тунг тогтооход хэрэглэнэ. Үүнд: шинжлүүлэгч толгойгоо ялимгүй гэдийлгэн дээш харан тайван суух бөгөөд эмч. аль нэг нүднийх нь зовхи эвэрлэгийг сайтар ажиглан ямар цэг үрэвсэл гэмтлийн шинжгүй бол зүүн гарынхаа эрхийгээр доод зовхийг доош татаж түүний ирмэг дээр баруун гар дахь шприцээр нэг дусал сорил шингэн тусаана.

Шприцийн зүү нь мохоо үзүүртэй байх хэрэгтэй. Нөгөө нүдэнд хяналт сорилын шингэн дусаана. Хоёр нүдэнд мэдэгдэх өөрчлөлтгүй бол сорилыг сөрөг гэж үзнэ. Эхний 1—2 минутад сорил тавьсан нүдний зовхи загатнах нь фенолоос шалтгаалах бөгөөд энэ нь,  дорхноо болино,

Сорилыг 15 минутын дараа үнэлж тооцно.

СОРИЛЫН ҮНЭЛГЭЭ

а)          Сорил тавьсан нүдний зовхин дахь нулимсны цорго үл мэдэг улайвал тодорхой бус буюу ( + —) урвал гэнэ.

б)          улайхын хамт загатнавал (-4-) буюу урвал сулхан илэрсэнд тооцно.

в)          Хэрэв сорил тавьсан нүдций зовхины салст эвэрлэг нь улайж, загатнавал (- +) буюу урвал дунд зэрэг илэрсэнд тооцно.

г)           Сорил тавьсан нүдний зовхи эвэрлэг нь улайж, хүчтэй загатнан нулнмс гоожих, найтаах зэрэг шинж илэрвэл урвал тод (+ + +) илэрсэнд тооцно.

3.  А м ь с г а л у у л а х  сорил (и н г а л я ц и о н н ы й  т е с т) Энэ сорилыг гуурсан хоолойн багтраа өвчнийг оношлоход хэрэглэнэ. Аллерген шингэнийг Шүршигч аэрозолийн тусламжтайгаар өвчтөнд амьсгалуулна.Уушгины амьсгалын багтаамж 10% хүртэл буурч, бронхоспазм үүссэн бол сорилыг ( + ) хэмээн тооцно.

  1. Дааруулах сорил (Холодовая проба). Энэ сорилыг архаг чонын хөрвөс өвчнийг оношлоход хэрэглэнэ. Гарын шууны арьсан дээр мөсний хэлтэрхий тавьж бинтээр ороож боогоод 3 мннут орчим байлгана. 10 минутын дараа мөс байсан арьсны хэсэгт бэлцрүү илэрвэл сорилыг эерэг (+) хэмээн тооцно.
  2. Халаах сорил (Тепловая проба). Халаах сорилыг чонын хөрвөс оношлоход хэрэглэнэ. Гарын шууны алган талын арьсан дээр (40—42° температуртай) халуун устай хуруу шилийг 15 минут тавина. Шилний ёроол хүрсэн арьсны хэсэг улайж загатнан бэлцрүу үүссэнээр сорилыг (-f-) эерэг хэмээн тооцно.
  3. Хэлэн дор хийх сорил. Энэ нь нунтаг хатуу эмээр сориход тохиромжтой. Үүнд: сэжиглэгдэж буй эмээ хэлэн дор нэг удаа уух тунгаар тавьж шимүулэн 20—30 минут залгиулна. Хэрэв уг эмэнд харшилтай бол эмээ залгиснаас хойш 25 минутаас 2 цагийн дотор өвчтөний биеэр нь гэнэт загатнаж, чонын хөрвөс, янз бүрийн биржрүү туурч, огиулж бөөлжих, суулгах заримдаа амьсгал давхцаж багтрах,   шокод орох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

СОРИЛ ОНОШЛОГООНЫ ДҮНГЭЭС:

1977—1982 онд Улсын клиникийн төв эмнэлгийн харшил судлалын төвд сорил шинжилгээнд хамрагдсан 3808 өвчтөннй 1738 (56%) нь төрөл бүрийн халдварын бус гаралтай, харшлаар өвчилсөн нь оношлогдов. Өвчлөгсдийн 88,5% (1534) нь төрөл бүрийн ургамлын тоосны, 3,9% (67) нь химийн төрөл бүрийи бодисоос, 3,8% (65) нь янз бүрнйн эмийн, 1,3% (23) нь үйлдвэр ахуйн тоосны, 2,5% (44) нь хорхой шавьж, хоол хүнс, үс ноосны харшлаар өвчилсөн байв.

Ургамлын тоосны харшлаар өвчлөгсдинн 84% нь буюу 1288 өвчтөн нь шарилж, 7% (108) нь өрхөг, 2,9% (45) нь арвай, 2,6% (40) нь лууль, 0,9% (14) нь биелэг, 0,8% (12) нь согоовор, 1% (15) нь улиас, 0,5% (7) нь бургас, 0,1-0,06% (1—2) нь шинэс, бударганы төрлийн ургамлын тоосны харшлаар тус тус өвчилсөн байна. Ургамлын тоосны аллергенд илэрсэп харшил сорилын үнэлгээ өвчлөгсдийн 42,8%-д эрс тод, (++), 37,4%-д тод ( + + +), 14,9%-д (+ +), дунд зэрэг 7,6%-д ( + ) сул байв.

Харшлын сорил урвал нэг өвчтөнд ганц ба олон тоогоор илэрдэг. Ургамлын тоосны харшлаар өвчлөгсдийн 1127 нь нэг төрлийн, 146 нь хоёр төрлийн, 6 нь гурваас таван төрлийн ургамлын  тоосноос харшилж өвчилсөн нь нотлогдлоо.

Химийн төрөл бүрийн бодисоос харшлан өвчлөгсдийн (22) 32,8 %-д хлорамин (8) 11,9%-д иод, (6) 8,9%-д солярка-(5) 7,5%-Д   хлорфост, (4) 6%-д бензин, (3) 4,5%-д формалин, трихлорфон, (1—2) 5—2,9%-д хүхрийн хүчил, ацетон, хромын будагны харшил өвчин илрэв.

Төрөл бүрийн эмнээс харшлагчдын 52,3% (34) пеннициллин, 15,4% (10) стрептомицин, 13,8% (9) дициллин, 6,2% (4) стрептоцид, 19,5% (1—2) биомицин, витамин С, квиносептил, люминал, инсулин, сирпар, сульфадемицин зэрэг эмийн харшил илэрлээ.

Антибиотикийн бус эмүүдээс сульфанилемидийн төрөлд бусдаас илүү их харшлан өвчилсөн байв,

Бусад төрлийн аллергенд харшил сорил илэрсэн байдлыг үззхэд 54,5% (24) ялаа, 20,5 (9) загасны тэжээл, 16% (7) малын үс ноос, 4,5% (2) тахианы ёд ба хоол хүнснээс, мах консеров гурилаас тус тус харшлан өвчилсөн байв.

Үйлдвэр ахуйн тоосоор харшлан өвчлөгсдийн 47,8% (11) архивын тоос, 17,4% гэрнйн тоос, 13% (3) ноос үс, ялгах цехийн тоос үлдэх, 21,3% (5) цаас, хивс, хөвөнгийн тоосны харшил өвчин тус тус илрэв.

ДҮГНЭЛТ. Судалгаанаас үзэхэд манай оронд халдварын бус гаралтай харшил өвчин, ялангуяа улирлын чанартай төрөл бүрийн ургамлын тоосны харшил түүний дотроос шарилжийн тоосны харшил өвчин их байгаад анхаарч, эмнэлгийн байгууллагууд харшил өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлож. эмчлэх талаар зохистой арга хэмжээ авах шаардлагатай байна.

Харшил өвчнийг арьсны сорилоор оношлох нь өвчтөнд ямар ч хор нөлөөгүй бөгөөд үр дүнтэй арга учир хөдөө орон нутгийн эмнэлэг, кабинетуудын ажилд хэрэглэхэд тохиромжтой юм.

Хөдөө орон нутгийн| онцлог байдлыг харгалзан орон нутагт шаардлагатай янз бүрийн сррил аллергенуудыг олж бэлтгэж хуваарилах дүн мэдээг цаг тухайд нь авч нэгдсэн судалгаа тооцоотой ажиллах нь харшил судлалын төвийн үйл ажиллагаа, харшил судлалын зарим асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

Харшил өвчнийг оношлох арьсны сорилын аргын зэрэгцээ цаашид иммунологи, гематологи, лабораторийю орчин үеийн судалгаа шинжилгээний зарим нарийн аргыг хослон хэрэглэж, уул өвчнийг төгс оношлох явдал чухал шаардлагатайг харгалзан харшил судлалын лабораторийн мэргэжилтэн бэлтгэх, гадаадаас нарийн мэргэжлийн мэргэжилтэн урьж ажиллуулах, зохих материаллаг баазтай болгох нь зүйтэй юм.

Ном зүй

1. А. Д. Адо, Л. М. Ишимова—«Патологическая физиология». М., 1980. VI, 125—143
2. А. Д. Адо—«Руководство по патологической физиологии» Т. 1, М, 1966. XI, 114—122.
3. А. Д. Адо, A. А. Польнер под р е д,—«Современная практическая аллер-гология». Мед. газ. М. 1963\'.
4. В. А. Адо.—Аллергия «Наука и жизнь. 5. 1980. 97—101.
5. В. А. Адо.—«Осторожно Аллергня» My, 1980.
6. П о д р е д. Н. М. Б е р е ж н о й—«Механизм, формироващия аллергических заболевания , и принципы терапий» Киев. 1981.
7. И. С. Г у ш и н—«Алергия» Знание. 1973, 9.
8. A. X. Канчурин—«Поставакциональные аллергические реакции и аллергены». М.; 1974
9. В. А. Фрадкин—«Аллергены» М., 1978
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4366
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК