Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 4(60)
Дунд чихний архаг үрэвслийн үед гарах реоаурографийн өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

У. Доржханд, Я.Дондог, Б.Сэлэнгэ

Улсын клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

Применение реоаурографии в диапностике заболевания среднего уха

Ү. Доржханд, Я. Дондог, Б. Сэлэнгэ

В помощью метода одновременной двусторошш реоаурографий (РАГ) обследовано 50 здоровых лиц в возрасте 15—54 лет и 10 чело век больных хроническим эпитимпонитом и мезоэпитимпанитом. Выявлены (незначительные) различия показателей гемодииамики среднего отита у здоровых лиц по сравнению с данными зарубежных авторов. Результаты РАГ больных показали снижение реографического индекса (РН), соотношения амплитуд и диастолы (H/S) отношения PH(R—R2), характеризующего степень кровонаполнения Доступность, безредность и информативность данного метода позволяют рекомендовать его к щирокому использовашпо для ранней диагностики заболеваний среднего уха и контроля результатов соот-ветствующей терапий.

Цусны эргэлтийн системийн хэвийн болон эмгэг байдлыг таних боломж улам өргөжиж байна. Үүнд реографийн шинжилгээ чухал суурийг эзлэнэ. Реографийн арга нь төвийн болон эрхтэн тус бүрийн цусны эргэлтийн'талаар хангалттай, бодит мэдээ өгч чаддаг,

Энэ аргыг ашиглан хүний биеийн янз бүрийн эрхтэний цусны дүүрэлтийн байдлаар өвчин эмгэгийг илрүүлэх, эмчлэх зэргээр. түүнд бодит хяналт тавьж байна. Энд бид зөвхөн дунд чихний идээт үрэвслийг (отит) оношлоход реографийн аргыг ашигласан байдлыг авч үзье. Дунд чихний идээт үрэвсэл харьцангуй элбэг тохиолддог. Гавал тархинд хүндрэл өгөх аюултайн дээр дүлий болгох учраас түүнээс урьдчилан сэргийлж эмчилгээг эрт хийх хэрэгтэй.

Оношийг эрт зөв тогтоох, эмгэг процессын хэмжээний талаар тодорхой мэдээ авах нь эмчилгээний аргыг сонгох боломж олгодог.Гэтэд оношлогооны зорилгоор орчин үед рентген шинжилгээг их хэрэглэж байгаа боловч эмгэг процессын хэмжээ, байрлалтын талаар тэр болгон тодорхой үзүүлэлт гаргаж чадахгүй байна, Мөн рентгенд гарах клиник нь өвчин эхэлснээс хойш 10 гаруй хоног болж байж илэрдэг гэж (2) бичсэнийг бид харгалзвал зохино.

Дунд чихний идээт үрэвслийн 1 гүний хэмжээг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг учраас эрдэмтэд энэ талаар үнэн зөв мэдээлж чадах шинжилгээг хайх болсон юм.

ЗХУ-ын Бакширын Анагаах ухааны дээд сургуулийн проф И. Бикбаев, С. В. Чуйкин (1982) нар дунд чихний архаг идээт үрэвслийн үед чамархайн ясанд гарах цусан хангамжийн өөрчлөлтийн хэмжээг тодорхойлох зорилгоор реографийн аргыг хэрэглэсэн байна. Үүнийгээ тэд реоаурографи (РАГ) гэж нэрлэсэн байна. Энэ туршлагаар бид чихний өвчний оношлогоонд ашиглах зорилт тавьсан юм.

Судалгааны арга, материал. Бид Японы полиграфийн аппаратад БНСЧСУ-д үйлдвэрлэсэн рео үүсгэгчийг холбож, бичлэгийг 25 мм/сек хурдтай, хэлбэлзлийг 0,1 см , хэмжээтэйгээр хийлээ. Энэ шинжилгээг хийх аргыг X. X. Яруллин (1967), Г. И. Эниня (1973) И. Пальгов, Г, А. Третьякова (1978) нарын сэдсэн үндсзн зарчим дээр тулгуурлав. Шинжилгээг хийхдээ өвчтөнг хэвтүүлж өөрсдийн зохион бүтээсэн тусгай залгуурыг 2 талын чихний гадна сувагт 2 см орчим гүн оруулж байрлуулсан ба хоёрдох 2 залгуураа 2 чихний арын хөхлөг сэртэн дээр тавив. Ингэж баруун, зүун чихэнд нэг зэрэг РАГ-ийг хийв.

Харьцуулж магадлан үзэхийн тулд РАГ-ийг :15-54 насны 50 эрүүл хүмүүст хийж дүгнэв.

Бид РАГ-р хийхдээ:

1.       Реографийн индекс (Ри) буюу зүрхнйй агшилтаар ирэх цусны хэмжээг тусгаж цусмы дүүрэлтийн хэлбэлзэлт (пульсын) эрчмийн шинжийг гаргав.

  1. Анакрат шатны урт артерийн системээр цус гүйх хугацаа (а) RH
  1. Долгио тус бүрийн реографийц индексыт зэрэг бичсэн (Ri-R2) ЭКГ-ийн Ri—Rir-г харьцуулсан нь цусны эргэлтийн эрчмийг тусгана.
  1.  анакрат шатыг зүрхний циклийн үргэлжлэх хугацаанд Т харьцуулж 100н-гаар үржүүлэв, Үүгээр судасны тонус, уян хатан байдлыг тодорхойлов.
  1.  систолийн долгионы амплитудыг диастолийн долгионы амп- S литутанд харьцуулсан нь судасны тфусын өөрчлөлтайг харуулна. Эдгээр үндсэн үзүүлэлтийг ЗХУ-ын судлаачид А. И. Бикбаев,    в. Чуйкин нар (1982) хэрэглэсэн байна (1),

Хүснэгт 1-ээс үзэхэд зарим үзүүлэлт дээр нэлээд зөрөөтэй байна.

Хүснэгт 2-оос үзэхэд өвчтэй хүмүүсийн РАГ-ийн үзүүлэлт эрүүл хүмүүсийнхээс нэлээд ялгаатай байгаа нь харагдаж байна.

Зөвлөлтийн судлаачид эпитимпанит, эпимезотимпанит хоёрыг тус бүрт нь ялган судалсан боловч гемодинамикийн үзүүлэлт нь ойролдоо байсан тул нэгтгэсэн байв. Ийм учраас бид ангилж үзсэнгүй.

Судалгаанаас үзэхэд зүрхний агшилтаар ирэх цусны хэмжээний тусгал болох реографийн индекс (Ри) нь эрс буурсан, мөн судасны тонусын гажуудлыг харуулсан систолийн амплитудыг диастолынход харьцуулсан (H/S) харьцаа багадсан, цусны дүүрэлтийн эрчмийг харуулсан үзүүлэлт  зэгсэн богиноссон байгаа нь дунд чихний  үрэвсэлтэй хүмүүсийн РАГ-д гарч байна.

Реографийн индекс, систол диастолийн амплитудын харьцааны үзүүлэлт багадсан цусны дүүрэлтийн эрчмийн шинж. буурсан байгаа нь гадаадын судлаачдынхтай тохирч байна.

Дунд чихний үрэвсэлтэй өвчтөний РАГ-ийн бичлэгийг нүдээр харахад тахир шугамын амплитуд эрс буурсан дикрот шүд орой тийш болсон байгаа нь А. И. Бикбаев, С. В. Чуйкин (1982) нарын судалгааны  дүгнэлттэй тохирч байна.

ДҮГНЭЛТ: 1. РАГ-1ийн шинжилгээ нь хийхэд бэрхшээл багатай, өвчтөнд төвөг багатай хялбар арга юм.

  1. РАГ-ийн тахир шугаманд тооны анализ хийж үзэхэд реографийн индекс (Ри) систол диастолийн аплитудын харьцаа H/S цусны дүүрэлтийн эрчмийг үэүүлсэн зэрэг үзүүлэлт багасч буурсан байх нь оношлоход чухал ач холбогдолтой болох нь илэрхий байна.
  1. РАГ-ийн тахир шугамыг нүдээр харахад өвчтэй чихний бичлэгт аплитуд нь эрс намссан байдаг нь ажиглагдлаа.
4. Энэ аргыг чих хамар хоолойн эмч нар эзэмших, арга барилыг нь улам боловсронгуй болгон онош тодруулах, эмчилгээнд хяналт тавихад өргөн ашиглах нь зүйтэй.

 

Ном зүй

1. A. И. Бикбаев, С. В. Чуйкин—Реоауротрафия при хроническом гнойном среднем отите. Вестник оториноларингологии. 1982. 1. 26
2. Н. Л.Вознесенский,Д.В.Взчарадзе—Российекая респ. науч, практ, конф. Лор төзисы М, 1976, 155—258
3. Г. И. Эпиня—Реография как метод оценки мозгового крово бращение. Рига. 1973.
4. X. X. Яруллин—Клиническая реознцефалография. 1967.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 842
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК