Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 4(60)
Оношийн зөрөөний шалтгааныг судлахын практикийн холбогдол
( Лекц )

Б.Гомбо  

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

 

Өвчтөнийг судалж, өвчнийг оношлох нь бүхэлдээ шинжлэх ухааны танин мэдэхүйн асуудал юм. Зөв оношлох нь бэрхшээлтэй төдийгүй өндөр хариуцлагатай байдаг учир оношийг үнэн зөв тогтоох боломж, алдаа гаргах шалтгааныг анргаах ухаан байнга судалсаар ирсэн билээ.

Өвчтөний биед байгаа эмгэг прсоцессыг олж мэдэх үйл ажиллагаа (онош) өөрийн тодорхой аргачлалтай, эмчээс өндөр мэдлэг, мэргэжил, дадлага туршлага, санаачилга шаардсан ажил юм. Шинжлэх ухаан эмгэг процессын зүй тогтолыг улам нарийвчлан судлахын хэрээр оношлох арга зүй хөгжин өөрчлөгддөг жамтай ажээ. Гэвч оношлох ерөнхий зарчмыг нийтээр хэрэглэж байгаа бөгөөд энэ нь дэс дараалсан үндсэн 3 хэсгээс буюу үзүүлэлтээс бүрдэнэ. Үүнд:

  1. Өвчтөний өгүүлэл түүнийг тодруулж асуух аргаар илрүүлдэг шинжүүдийг оношийн бубъектив (хийсвэр) үзүүлэлт гэнэ.
  2. Өвчтөний бйеийг үзэх, тэмтрэх, чагнах, тогших зэрэг энгийн бодит аргуудаар илрүүлсэн шинж тэмдгүүдийг оношийн объектив (бодит) үзүүлэлт гэнэ.
  3. Оношлохын хамгийн хүнд, хариуцлагатай үе нь өвчтөний объектив ба субъектив шинж тэмдгүүдийг эмгэг зүйн холбоонд нягт уялдуулан бодож эцсийн дүгнэлт гаргах үе юм. Энэ үед эмчийн сэтгэн бодох чадвар онцгой ач холбогдолтой. Оношилгооны эдгээр үзүүлэлтийн аль нэгэнд доголдол гарснаас оношийч алдаа гарах нөхцөл үүсдэг.

Өвчннйг буруу буюу дутуу таньсан тохиолдлыг оношийн алдаа гэнэ. Алдаж оношилсон өвчнийг эмчилгээний явцад буюу эмгэг анатомын шннжилгээгээр залруулахыг оношийн зөрөө гэх ба өвчтөнд байгаа бүх өвчнийг таниагүй бол бүтэн, дутуу таньсан байвал хагас зөрөө гэж хувааж үзэж болох боловч энэ нь тун харьцангуй ойлголт юм. Иймээс оношийн зөрөөг гарч буй хэлбэр, өвчтөнд үзүүлэх холбогдлоор нь үндсэн өвчний, хүндрэлийн хавсарсан өвчний, байршлын, үүсгэгчийн гэж хуваана. Мөн зөрөөний эдгээр таван хэлбэрийн үүсэн гарах болсон шалтгааныг бодит ба хийсвэр шалтгаантай гэж хуваадаг. Шалтгааныг ингэж хувааж үзэх нь зөрөө гарахад нелөөлж буй нөхцлүүдийг нарийн тогтоож, арилгах арга хэмжээг боловсруулахад ач холбогдолтой.

Өвчтөний өвчний оношийг эмч алдах бодит шалтгаанд өвчтөн ухаангүй, хүнд ирээд богино хугацаанд нас барах, мөн тус улс орны нутаг дэвсгэрт урьд өмнө тохиолдож байгаагүй, ховор өвчнөөр өвчлөх, оношийг тодруулж батлахад зайлшгүй шаардлагатай зарим нэмэлт шинжилгээ дутагдах зэрэг шалтгаан хамаарах ба ийм нөхцөлд оношийн алдаа гаргах нь эмчийн үйл ажнллагаа, мэргэжил мэдлэгийн түвшингээс төдий л шалтгаалдаггүй, Харин хийсвэр шалтгаанаар оношийн алдаа гарах нь эмчийн мэдлэг мэргэжлийн түвшин, хувийн хариуцлага, эмнэлэг үйлчилгээний зохион байгуулалттай холбоотой. Ямар ч шалтгаантай байсан оношийн зөрөө гарсан тохиолдол бүрийг шүүн хэлэлцэж, түуний шалтгаанд нарийн задлан шинжилгээ хийж дүгнэх илэрсэн шалтгааны дагууд эмч нэг бүртэй хариуцлага тооцож тодорхой ажил зохиодог.

Энэхүү өгүүлэлд оношийн зөрөөний шалтгаанд зонхилох байрыг эзэлж байтаа зарим зүйлийг тодорхой материал дээр судалсан дүнг тусгав.

  Оношийн тохироог нэлээд нарийн авч узсэн 2500 гаруй өвчний түүх, эмгэг анатомын протоколд судалгаа хийж үзэхэд үндсэн оношийн тохироо 96—96,3°/о байлаа. Энэ бол өндөр үзүүлэлт юм. Үндсэн оношийн зөрөөний хийсвэр шалтгаан багасаж урьд өмнө манай орны эмнэлгийн практикт, таньж эмчилж байгаагүй олон өвчнийг ялган оношилж эмчилснээр тодорхой үр дүнд хүрч байна. Үндсэн онош зөрсен тохиолдлын 46,6%-ийг зөрөөний бодит шалтгаан эзэлж байгаагийн дотор өвчтөн эмнэлэгт хожуу ирснээс оношлох хугацаа богиноссонтой холбоотой байлаа. Гэвч «богино хугацаа» тэдэг харьцангуй ойлголт бөгөөд орчин үеийн оношлогооний аргууд богино хугацаанд оношлох боломж байгаа билээ. Харин энэ хугацааг хэрхэн ашиглах нь эмчийн бүтээлч үйл ажилла-гаанаас шууд шалтгаална. Үндсэн оношийн тохироо хүндрэл ба хавсарсан өвчний оношийн тохирооноос 14—20%-"ар дээгүүр байгаа юм. Гэтэл өвчтөний тавиланг муутгасан ноцтой хүндрэл мөн үндсэн өвчин ба хүндрэлтэй өрсөлдөж байгаа хав-сарсан евчнийг цаг тухайд нь оношлоход дутагдал байна. Үндсэн өвчний тохироо сүүлийн жилүүдэд тогтвортой нэг түвшинд байгаа бөгөөд харин хүндрэл, хавсарсан өвчний тохироо, буурах хандлагатай байна. Үүнд үндсэн хоёр шалтгаан нөлөөлж байна. Эмгэг анатомчдоос эмнэл зүйгээр оношилж чадаагүй хүндрэл ба хавсарсан өвчнийг олж илрүүлэх арга барил дээшилж байгаатай холбоотой юм. Тухайлбал орчин үед хүнд хордлогот өвчин ба цус алдахын үед өвчтөнийг үхэлд хүргэж байгаа хүндрэл болох цусны судасны доторхи түгээмэл бүлэгнэлтииг эмгэг анатомоор оношлодог болжээ. Иим ноцтой хүндрэлийг цаг тухайд нь таньж эрчимтэй эмчилгээ хийгээгүйг алдаанд үзэж байгаа ба үзэхч ёстой юм. Ер ыь оношийг анагаах ухааны хөгжлийн өнөөгийн түвшингээс авч үзэхгүйгээр алдааны тухай ярихын аргагүй юм. Нөгөө талаар аль ч хэлбэрийн оношийн алдаанд нөлөөлж буй гол хүчин зүйл бол зөрөөний хийсвэр шалтгаан буюу эмчийн оношлогооны аргатай холбоотой нь судалгаанаас харагдаж байна.

Хуснэгт 1-ээс үзэхэд зөв оношлохын эхний хэсэг буюу хийсвэр шинжилгээний үед багагүй доголдож бангаа нь илт баина. Оношлох нь эмч өвчтөн хоёрын хооронд явагдаж буй туйлын нарийн үйл ажиллагаа бөгөөд өвчтөн эмчид өөрийн өвчний талаар зөв танилцуулах, эмч өвчтөний өгүүллийг зөв цуглуулах, өвчтөннй өгүүллийг хэтрүүлэх буюу дутуу үнэлсэн зэрэгтэй холбоотой гарсаи алдаа багагүй хувийг эзэлж байна. Өвчтөний өгүүллийг зөв цуглуулах нь оношлогооны тал хувийг бүрдүүлдэг болохыг эмч нар мэдэх боловч амьдралд тэр болгон хэрэгжүулэхгүй байна. Заримдаа өвчтөний өгүүллийг оношинд ямарч холббгдолгүйгээр өвчтөн биеэ муудахаар түргэн тусламж дуудаж үзүүлээд эмчийн бичсэн эмнйг уугаад биеэ сайжрахгүй болохоор ирлээ гэх мэт өвчтөний эмгэг процессыг бус харин болсон үйл явдлыг нуршсан тэмдэглэл  цөөнгүй байдаг.

Гадаад үзлэг болох тэмтрэх, тогших, чагнах зэрэг оношлогооны    бодит аргыг чадамгай эзэмших оношилгоонд хэрэглэх, илэрч буй шинж тэмдгүүдийг эмгэг жамын үүднээс дүгнэх талаар анхаарах нь зүйтэй юм. Боднт шинжүүдийг хооронд нь нарнйн ялган салгаж үзэхгүйгээс уушгины гуурсан хоолойн ба уушгины үрэвсэл зэрэг нэг  эрхтэн системний хоёр өөр өвчнийг хооропд нь хутгаж оношийг бүрхэгдуүлж банна. Эмнэл зүйн шиижээр уушигны гуурсан хоолойн ба уушгины өвчнийг бодит үзлэгээр ялган таних боломж багагүй атал халуурч ханнан амьсгаадвал уушгнны үрэвсэл гэж оношлох нь эмнэлгийн практикт их байгаагаас энэ өвчний эзлэх хувь 70—80%-д хурч байна. Гэтэл шинжилгээ судалгаа болон хот хөдөөгийн    зарим эмнэлэг эмч нарын ажпглалт, эмчплгээний аргаас үзэхэд амьсгалын эрхтэний цочмог өвчний дунд гуурсан хоолойн    үрэвсэл зонхилж буйг нотолж байна,    Энэ хоёр өвчннйг ялган таньж эмчилснээр больницын орны ба эмийн хүрэлцээг    сайжруулан улмаар эмнэлгийн дотоод халдварыг багасгах боломж байгааг практик амьдрал харуулж байна. Бодит үзлэгийг сайн эзэшиж дадлагажаагүйгээс түүнийг өвчтөнд бүрэн хийхээс зайлсхийж    оношийг тун ерөнхий тавих нь алдаа гаргахын томоохон шалтгаан болно. Эмчийн сэтгэн бодох чадвар оношлогоонд хичнээн чухал болохыг эрдэмтдийн бичсэнээс иш татахад эмчийн мэргэжлийг    заалгаснаар эмч болохгүй, сайн эзэмшсэн мэргэжлийн дээр сэтгэн бодох өндөр чадвартай, энэрэнгүй сэтгэлтэй хүн эмч болж чадна» гэжээ.

Сэтгэн бодох чадвараа дээшлүүлэхийн хулд эмч өөрийн "ОНОШЛОГООНЫ ОНОЛ" -онд тайвшралгуй бусдын гаргасан оношийн алдаанд нарийн дүн шинжилгээ хийж түүнээс байнга сурч байхыг эрдэмтэд зөвлөдгийг санаж ажиллах ёстой юм.

Оношийг бататгах буюу үгүйсгэхэд лабораторийн ба аппарат багажийн нэмэлт шинжилгээг оновчтой болгох, шинжилгээний үр дүнг чадамгай ашиглах нь эмч бүрийн үүрэг байдаг. Оношийн зөрөө гаргасан тохиолдолд нэмэлт шннжилгээг цагт нь хийлгүй эсвэл оношинд холбогдолгүй олон шннжилгээнүүдийг дараалан хийлгэж өвчтенийг чирэгдүүлэн лабораторийн ачааллыг ихэсгэдэг төдийгүй оношиин алдаанд хүрсэн тохиолдол цөөнгүй байдаг. Оношилгооны энгийн бодит аргуудад үндэслэсэн оношийн тодорхой чиггүйгээр олон шинжилгээг хийлгэх нь эмчийн зөв арга барил огт биш юм. Энэ тухай хүүхдийн нэрт эмч Н. С. Маслов хэлэхдээ: «Онош нь энгийн бодпт аргуудад үндэслэн тавигдах ёстой гэж би ямагт үздэг. Оношийн тодорхой чигтэй болсон цагг нарийи шинжнлгээг хийлгэх бөгөөд шинжнлгээпий үр дүнг эмнэл зүйтэй нягт уялдуулахгүйгээр змч лабораторийн «боол» болж алдааны хойноос алдааг гаргана» гэжээ. Энэ бол аливаа нэмэлт шинжилгээний ач холбогдлыг угүйсгэж байгаа бус харин эмчийн эмнэл зүйн мэдлэг өндөр байж лабораторийг зөв ашиглаж болохыг заасан байна.

Зевлөх ба нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах, эмч нарын зөвлөлгөөний шаардлагын дагуу зөв зохион байгуулж чадаагүйгээс оношийн алдаа гаргадаг төдийгүй ялангуяа ажлын дадлага, сууж амжаагуй залуу эмч нарыг буруу арга барилд дасгаж болдог. Ажиглалтаас үзэхэд зөвлөгөө авах бэлтгэл хангаагүй буюу оношийг тогтоохын тулд эмчлэгч эмч бүх боломжийг ашиглаагүй тийм тохиолдолд «зөвлөснөөс» мөн зарим нарийн мэргэжлийн эмч мэргэжлийн хүрээнээс хальж чадаагүйгээс асуудлыг зөв шийдэж чадалгүй алдаа гаргаж, зөвлөгөө авах ба өгөхийн нэр хүнд ач холбогдлыг бууруулдаг тал ч байна. В. В. Подвыеоц-кий бичихдээ: «Эмч бүр өвчтөнд эмгэг судлаачийн өргөн мэдлэгээр хандвал аливаа зорилтыг амжилттай шийдвэрлэнэ» гэжээ. Энэ нь эмч хүн нарийн мэргэжлийн хүрээгээр мэдлэгээ хязгаарлаж болохгүй гэсэн үг юм. Мэргэжлээр «явцуурах» хандлага гарч байгааг хэлэх хэрэгтэй бөгөөд эмч хүн оношлохдоо өвчнийг бус өвчтөнийг судалдаг болохоор мэдлэгийн өргөн хүрээ үнэхээр шаардагдах нь ойлгомжтой юм.

Орчин үед олон талын нарийн мэргэжилтний туслалцаа хүчин чармайлтаар оношлох тохнолдол цөөнгүй. Гэвч авсан зөвлөгөө, хийлгэсэн шинжилгээг нэгтгэн дүгнэх нь эцсийн эцэст эмчлэгч эмчид ногдоно. Зарим эмч нар мэргэжлийн зөвлөгөө авснаар өвчний явцын дунд тавих анхаарлаа сулруулан хүндрэлийг цагт нь оношлодогүй дутагдал байна. Өвчтөнд байгаа өвчнийг зөв оношлохын зэрэгцээ байхгүй өвчнийг оношлох хэлбэрээр зөрөө гаргах, үндсэн өвчин ба хүндрэлнйг эмгэг жамын дагуу зөв байрлуулж чадаагүй зэргээс онош зөрсөн тохиолдол цөөнгүй байна. Илүү онош тавих, оношийг буруу байрлуулахыг өвчтөн ба эмчийн үйл ажиллагаанд нөлөөгүй гэж үзэж болохгүй юм.

Ер нь оношлох үйл ажиллагаа өөрийн хөгжлийн түүхтэй бөгөөд оношийн үнэн зөв, бодит чанарт зөвхөн анагаах ухааны хөгжил гэдийгүй хүмүүсийн соёл иргэншил ч чөлөөтэй байдаг байна. Оношилгооны түүх бол эмгэг процессыг тун ерөнхийгөөс маш нарийнд, эд эсийн түвшинд хүртэл танин мэдэх аргын хөгжил тул эмчийн мэдлэгийн хүрээ оношлох аргаасаа хоцорч болохгүй билээ.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1327
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК