Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 2(62)
Уушгины эмгэгийн үе дэх протеиназын ингибиторын дутагдлын шалтгаан, эмчилгээний зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Б. Бат-Сэрээдэнэ

О. М. Иванюта, A. В. Храмов, В. А. Шиниберов

Аспирант

Киев хотын уушгины эмгэг судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн

 
Абстракт

НЕКОТОРЫЕ ВОПРОСЫ ЭТИОЛОГИИ,  ЗАМЕСТИТЕЛЬНОЙ ТЕРАПИИ НЕДОСТАТОЧНОСТИ ИНГИБИТОРОВ  ПРОТЕИНАЗ У БОЛЬНЫХ ЛЕГОЧНОЙ ПАТОЛОГИИ

Б. Батсэрээдэнэ, О. М. Иванюта, A. В. Храмов, В. А. Шиниберов

Исследование фенотипических вариантов альфа-1 антитрипсрша у 252 больных заболеваниями легких и у 106 практически здоровых лиц контрольной группы показало, что выраженная. недостаточность данного фактора у исследуемых больных обнаруживается в 6,5 раза чаще, чем у здоровых лиц.

Изучение мокроты больных неспецифическими заболеваниями легких позволило выявить микроорганизмы, способные инактивировать ингибиторы в легких, что подтверждает роль микробов развитии вторигчной недостаточности ингибиторов.

Исследование нигдбиторной емкости сыворотки отражает состояния, данных процессов в легких. Опыт применения протеиназ контрикала, амбена, эпсилона аминокапроновой кислоты в нашей клинике показал их высокую терапевтическую эффективность.      

Уушгины өвчний эмгэг жам судлалд удамшлын шинж чанартай хүчин зүйлүүдийн гүйцэтгэх үүргийг судлах нь орчин үеийн уушгины эмгэг судлалын гол чиглэлийн нэг болж байна. Амьсгалын эрхтний өвчин үүсэхэд ферментийн эмгэгшил чухал нөхцөл бүрдүүлдэг нь тодорхой юм.

Ферментийн эмгэгшлийн дотроос багагүй судлагдсан нь а-1 антитрипсины дутагдал юм. Уушгины эмгэг үүсгэх нэг хүчин зүйл болох os-1 антитрипсины фенотипийн хувилбарын талаар олон тооны судалгаа хийгдсэн бөгөөд энэ чиглэлийн судалгаа сүүлийн 20-иод жилд улам эрчимтэй хөгжлөө. Гэвч өнөө болтол ос -1 антитрипсины дутагдалтай холбоо бүхий олон асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна. Бид энэ өгүүлэлд а-1 антитрипсины дутагдлын зарим шалтгаан, нөхөн сэргээх эмчилгээний зарим аргын талаар хийсэн судалгааны үр дүнг мэдээлэх зорилт тавив.

Судалгааг 1984—1986 онд ЗХУ-ын Киев хотын Уушгины эмгэг судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бааз эмнэлэгт уушгины өвөрмөц бус архаг өвчтэй 252 өвчтөн, хяналтын 106 эрүүл хүнд хийв.

Өвчтэй хүмүүст а-1 антитрипсины дутагдал хяналтын бүлгийнхээс 6,5 дахин илүү байлаа. Өвчтөний цэрийг шинжлэхэд тэдний 1/4 нь уушгины ингибиторыг дарангуйлж идэвхгүй болгох чадвартай бичил биетнийг агуулж байгаа нь илэрсэн юм. Энэ нь ингибиторын хоёрдогч дутагдал үүсэхэд эдгээр бичил биетэн зохих үүрэгтэй байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлэх боломж олгож байна. Нөгөө талаар уушгин дахь протеиназын ингибиторын дутагдлыг эмнэлгийн практикт оношлох нь нэлээд төвөгтэй асуудал юм.

Цэр, гуурсан хоолойн зайлдасыг шинжлэх нь эластозын эсрэг идэвхжлийг тодорхойлох, альбуминаар стандартчилах зэрэгт илүү үр дүнтэй хэдий боловч клиникийн практикт хэрэглэх боломж муутай байдаг.

Мөн протеиназ ингибиторын урвалд маш их хэмжээний олон төрлийн ферментийн эсрэг биетүүд оролцдог нь иммунохимийн аргыг хэрэглэхэд төвөгтэй болгож байна.

Ийм болохоор цусны ийлдсийн ингибиторын шинжилгээгээр уушгины ингибиторын системийн байдлыг тодорхойлох нь илүү үр дүнтэй.

Үүнтэй холбогдуулан онол арга зүйн түвшинд протеиназын болон протеиназын эерэг тэнцвэрийг зохицуулахад зөвхөн протеиназын ингибиторыг хэрэглээд зогсохгүй, протеиназын эсрэг систем үүсч бүрэлдэх зүй тогтол түүний механизмд нь нөлөөлөх хүчин зүйлийг ч эрж хайх хэрэгтэй болж байна.

Түүнээс гадна протеиназын ингибиторын дутагдлын эмчилгээний асуудал бас сонирхол татаж байгаа юм. Антибиотик нь ингибиторыг задлагч бичил биетэнд тодорхой хэмжээний дарангуйлах нөлөө үзүүлнэ. Ингэснээрээ ингибиторын системийн байдлыг нөхөн сэргээхэд шууд бусаар нөлөөлж байна. Мөн уушгин дахь бичил эргэлтийг сайжруулж цусны урсгалаас уушгинд орж ирэх ингибиторын хэмжээг нэмэгдүүлэх бас нэг арга бий юм. Үүний зэрэгцээгээр контрикал, амбен, эпсилон аминокапроны хүчил зэрэг нийлэг ингибиторыг клиникт хэрэглэж болох юм. Энэ нь бидний судалгаа, манай бааз эмнэлгийн практикаар туршигдаж эмчилгээний тодорхой үр дүнтэй болох нь нотлогдлоо.

Дүгнэлт. 1. а-1 нь антитрипсины дутагдал нь уушгины өвчтэй хүмүүсийг эрүүл хүнийхтэй харьцуулахад 6,5 дахин илүү тохиолдож байна.

2. Удамшлын гаралтай а-1 антитрипсины дутагдлаас гадна уушгины өвчний үед хаёрдогчоор сс-1 антитрипсины дутагдал үүсч болно.

3. Цусны ийлдсийн ингибиторын шинжилгээгээр уушгины ингибиторын төлөв байдлыг тодорхойлох боломжтой.

4.   a -1 антитрипсины дутагдлыг нөхөн сэргээх эмчилгээнд амбен, контрикал, эпсилон аминокапроны хүчил зэрэг нийлэг эмийг хэрэглэхэд зохих үр дүнгээ өгч байна.

Ном зүй

1 Под редакцией A. М. Уорда, Дж Уичера—-Иммунохимия в клинической лабораторной практике. М. 1981. 186—196
2. Н. М. Петрунь и др—Изоферменты в медицине. Киев. 1982. 71—90.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 438
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК