Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 2(62)
БНМАУ-д КУ-чичрэгийг клиник-эпидемиологийн судалгаагаар оношлосон дүн
( Лекц )

И. С.Марков, Л. М.Марчук, Б.Бямбаа, И.В.Тарасевич, М.Даш

 

БНМАУ-ын нутаг дэвсгэрийн янз бүрийн бүсэд шалтгаан нь тодорхойгүйгээр, халуурдаг явдал хүн, амьтны дотор ганц нэг буюу хэсэг бүлгээр тохиолдож байгаатай холбоотой риккетсийн шалтгаантай халдварт өвчнийг хайх, судлах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж байна. ЗХУ-ын тус оронтой хил залгаа буюу ойр зэргэлдээ районууд (Приморийн хязгаар, Чита  муж, ЗСБНАБУ г. м), Ази тивийн олон оронд (Энэтхэг, Хятад г.м) энэ халдварын байгалийн болон хүн амын доторхи голомт байгаа нь тус оронд Ку-риккетсиозын өвчин байж болзошгүйг харуулж байна.

БНМАУ-д 1934 онд анх удаа тус орны хойт хэсэгт Ку-чичрэгийн голомтыг илрүүлсэн байна. (Б.Бямбаа). Эпидемиологи-эпизотологийн олон талт судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тус орны хүн ам, зарим талд уг өвчний эсрэг дархлалын бүтэц болон Бернетийн риккетсийг зөөвөрлөгч хачгийн үндсэн зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоолоо.

    Хүн, амьтанд ийлдэс судлалын шинжилгээг хавсраг холбох урвал (ХХУ), шууд бус дархан туяарлын урвалаар (ШБДТУ) хийв. Хөдөө орон нутгийн хүн ам төвлөрсөн томоохон суурин газрын (Алтан-булаг, Баруун-Хараа, Дарха г-м) эрүүл хүн амын дотор хийсэн ийлдэс судлалын шикжилгээний эерэг хувь нь нийт дүнгээрээ хавсрага холбох урвалаар 8,1 ±0,9%, ШУУД бус дархан туяарлын урвалаар 0,9±1,2% тус тус байлаа. Өвчний эх уурхай болох гэрийн тэжээмэл амьтнаас болсон эсэхээс хамааран янз бүрийн сангийн аж ахуйд шинжилгээний эерэг үзүүлэлтийн хэмжээ 4% — 16%-ийг эзэлж байна. Хөдөөгийн хүн амын дотор 9—15 насны хүүхдүүд  (хавсраг холбох урвал, шууд бус дархан туяарлын урвалаар тус тус 7,0±2%, 12,2±2,6%) 41—50 насны хүмүус хавсрах холбох урвал, шууд бус дархан туяарлын урвалаар тус тус 14,1 ±2,9,22,8=3,8%)  Ку-чичрэгээр   хамгийн   их халдварлагдсан байна. Улаанбаатар хотын хүн амын дотор хийсэн судалгаагаар шинжилгзэний хамгийн өндөр эерэг үзүүлэлт ажил мэргэжлийн хувьд мал, гэрийн тэжээмэл амьтадтай байнга харьцдаг буюу мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах ажилд оролцдог хүмүүсийн дунд илэрч байна (8,8=1,9;  15,1 ±2,3%). Хотын хүн амын үндсэн хэсгийн дотор эерэг үзүүлэлт ихээхэн доогуур байна (2,0±0,5%, 3,3±0,8%). Гэрийн тэжээмэл амьтдад хавсраг холбох урвалаар хийсэн шинжилгээгээр хамгийн өндөр эерэг үзүүлэлт хонинд (4,2±0,3%), хамгийн бага эерэг үзүүлэлт үхэрт (1,2 =±=0,3%) илэрч байна. Хонины хээл хаялт ихтэй сууриуд (7-9± 1,3%), төлөгний сууриудад (8,9± 1,9%) Ку-чичрэгийн халдварлалт  харьцангуй хамгийн  өндөр байна.

БНМАУ-ын нутаг дэвсгэрийн умард хэсэгт Кучичрэгийг дамжуулагч Dermocentr hettalli, Dermocentr Silvarum хачигууд тохиолдож байна. Эдгээр хачиганд Ку-чичрэгийг үүсгэгч (С. Burnetii) байгаа эсзхийг Гименес ба шууд дархан туяарлын урвалаар шинжилж үзлээ. Эдгээр хачгийн халдварлагдсан байдал. С. Burnetii-ийн илрэл нь D. hettalli-д 1,3—6,8%, D- Silvarum-д 1,4% байна. Шууд дархан туяарлын урвалаар эерэг гарсан хачигнаас С. Burnetii-ийн «Дермоцентр Монголия—1», Дермоцентр-Монголия-2 гэсэн хоёр төрлийн омгийг ялган гаргасан бөгөөд эдгээр нь бүтэц, өсгөврийн шинж байдал усан гахайд өвөрмөц, халууралтай өвчин үүсгэх чадвар болон эсрэг төрөгчийн шинжээрээ С. Burnetii-ийн «желтогорлая мышьлуга» (1961 он) гэсэн омогтой нэгэн ижил байлаа.

Хачиг хүн амьтанд халдах хамгийн идэвхтэй үе нь 4 дүгээр сарын эхнээс 5 дугаар сарын эхний 10 хоногт байна. Хачгийн Ку-риккетсиозоор халдварлагдсан байдал, түүнчлэн гэрийн тэжээмэл амьтад цаашилбал хүн амын тодорхой хэсэгт уг өвчний эсрэг дархлалын тодорхой түвшин илэрч байгаа нь БНМАУ-д Ку-чичрэг өвчний байгалийн болон хүн амын доторх голомт байгааг харуулж байна. Гэтэл Ку-чичрэг өвчнөөр хүн өвчилсөн тохиолдол БНМАУ-д одоо хүртэл албан ёсоор бүртгэгдээгүй байна. Энэ нь бидний хийсэн шинжилгээний дүнтэй зөрж байгаа бөгөөд үүний учир шалтгааныг тогтоохгүйтээр дээр дурдсан голомтуудад өвчний эпидемийн процесс ямар байдлаар явагдаж буйг тайлбарлаж болохгүй юм.

Үүнд Ку-чичрэг өвчний явц, илрэл нь олон янз байдаг учраас урьд нь оношлогдохгүй байсан байж болох юм. Олон хоног халуурсан хүмүүст амьсгалын дээд замын халдвар, балнад, иж балнад гэсэн оношийг арга буюу тавиад тэр нь удалгүй өөр өвчин байсан нь тогтоогдож байсан урьдын зарим тохиолдол ч бий.

1984 оны 10 дугаар сард Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн мэргэжилтний нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 6 настай, сургуулийн сурагч Б. тодорхойгүй шалтгаанаар халуурсан учир хэвтэж эмчлүүлсэн. Өвчин нь хурц эхэлж чичрэх, өндөр халуурах (40°С-аас дээш) их хөлрөх, үндсэн шинж тэмдэг илэрсэн. Цаашид удаан хугацаагаар дахин давтан халуурч, амьсгалын болон хоол боловсруулах эрхтэний эмгэг өөрчлөлтийн шинж тэмдэг, цусархаг гүвдрүү, элэг дэлуүний хам шинж, үе мөч өвдөх зэрэг шинж илэрч байв. Ялгах онош, змнэлзүй, лабораторийн шинжилгээний дүн нь балнад, иж балнад, хурц бруцеллёз, хуурамч сүрьеэ, холбогч эдийн системийн өвчин, хэрлэгийн хурцдал зэрэг өвчин биш болохыг ялган тогтоов. Өвчин эхлэснээс хойш 45 хоногийн дараа өвчтөний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан. Гурав, зургаан сарын дараа дахин үзэхэд эрүүл байлаа. Эмнэлзүйн хувьд Ку-чичрэг өвчний онцлог шинж тодорхой илэрсэн гэж үзэж болох боловч оношийг өвчний 65,92 дахь хоногт хийсэн ийлдэс судлалын шинжилгээгээр (Хавсрах холбох урвалаар таньц нь 1:8,1:16 байсан) бүрэн тогтоов.

Бид дараагийн хэдэн сард нь удаан хугацаагаар халуурсан өөр 5 өвчтөнийг ажигласан бөгөөд тэдгээр нь мөн ийлдэс судлалын шинжилгээгээр Ку-риккетсиоз болох нь тогтоогдов. (Хавсраг холбох урвалаар таньц нь 1:8-1:32 байв). Эпидемиологийн асуумж судалгаагаар дээрх хүмүүс БНМАУ-д ирээд 4 сараас 4,5 жил болж байгаа, Улаанбаатар хотод байнга оршин суудаг хүмүүс байв. Тэдний хоёр нь гүйцэд буцалгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэсэн, нэг нь өвчин эхлэхээс 8-16 хоногийн өмнө тарваганы мах идсэн, нэг нь дутуу шарсан мах идсэн байв. Хаёр тохиолдол нь хоол тэжээлийн замаар халдвар авах боломж байгаагүй. Эдгээр хүмүүсийн гэр бүлийнхний дотор болон ажил, сургуульд хамт байдаг хүмүүсээс энэ өвчний хоёрдогч тохиолдол гараагүй.

Эдгээр баримт нь БНМАУ-ын нутаг дэвсгэр, нь Ку-чичрэг өвчний дэлхийн тархалтын бүсийн нэг хэсэг болохыг харуулж байна. Урьд жилүүдэд өвчлөл бүртгэгдэхгүй байсан нь зөвхөн дүн бүртгэлийн шинжтэй бөгөөд цаашид БНМАУ-ын нийт нутаг дэвсгэрт Кучичрэг өвчний эмнэлзүй, эпидемиологийн судалгааг өргөжүүлэхийн хэрээр өвчний тохиолдлын тоо нэмэгдэж болох талтай байна.

Редакцид ирсэн   1985.09.03.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 531
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК