Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 2(62)
Нярай хүүхдэд тохиолдож буй стафилококкын гаралтай үжил халдварын эмнэлзүй-дархлалын хам шинж төлөв
( )

С.Дуламсүрэн

Дундговь аймгийн эрүүлийг хамгаалах газар

 

Дүгнэлт:  1.Нярай хүүхдийн үжил халдвар үүсэхэд эх жирэмсэн үедээ өвчилсөн байдал  (21,8%), жирэмслэлт болон төрөлтийн эмгэг явц  (36,3 %), бүтэлт  (33,1%)    төрөхийн гэмтэл  (35,5%) гэж болон тэмцэл хөгжил  (9,7%)   нөлөөлж байиа.

2. Стафилококкын үжил халдвар нярай хүүхдэд (80,7%) ялангуяа 9—15 хоногт ихэвчлэн тохиолдож байна.

3. Үжил халдвартай хүүхдийн цуснаас ялгаж авсан стафилококкын өсгөврийн 74,2 хувь нь биологийн идэвхээр сул байсан боловч эмчилгээнд хэрэглэж байгаа ихэнх антибиотикт тэсвэртэй болсон байв.

4.       Нярай хүүхдийн стафилококкын үжил халдварын    онцлог нь өвчний шинж тэмдэг,  бүдэг   (57,3%)   байгаад оршиж байна.

Нярайд стафилококкын үжил халдвар ид явагдаж байгаа үед А ба М иммуноглобулины нийлэгжилт идэвхжиж, стафилококкын эсрэг хор, эсрэг бие нэмэгдэж, цагаан эсийг хамгаалах идэвх, иммуноглобулины хэмжээ  багасч байв.

Дархлал заслын эм-Декарисыг эмчилгээнд хэрэглэсэн нь иммуноглобулин G-ийн хэмжээг хэвийн болгож, цагаан эсийн идэвхийг  нэмэгдүүлж байна.

Зөвлөмж: 1. Нярайд тохиолдож буй стафилококкын үжил халдварыг оношлоход клиник-лабораторийн иж бүрэн сорилоос тогтсон оношлох шалгуурыг хэрэглэвэл зохино.

2. Оношлох зорилгоор өвчний үе шаттай уялдуулж, цусны ийлдэс дэх иммуноглобулины хэмжээг тодорхойлох нь зүйтэй байна.

Нярайн стафилококкын үжил халдварын онош болон хүүхдийн дархлалын байдлыг тогтоох зорилгоор иммунологийн иж бүрэн судалгаа хийх нь зүйтэй юм.

Дархлал заслын эм-Декарисаар хийх эмчилгээг хүүхдийн хордлого тайлагдаж, биеийн байдал сайжирсан үед хийвэл үр дүнтэй байх болно.

5. Стафилококкын үжил халдвараар өвдсөн хүүхэд нэг жилээс доошгүй хугацаагаар хэсгийн эмчийн диспансерын хяналтад байх нь зүйтэй.

 

Редакцид ирсэн  1987.03.16.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 641
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК