Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 1(65)
«Эмчийн сэтгэлгээ, орчин үе» (хэлэлцүүлэг)
( )

Л. Зоригоо,

Г. Өөлд

Их эмч

Их эмч

 

Тус сэтгүүлийн 1987 оны 3 дугаарт нийтлэгдсэн хэлэлцүүлэгт хот, хөдөөнөөс эмч нар санал бодлоо ирүүлж байна.

Энэ дугаарт Ардын армийн «клиникийн төв эмнэлгийн мэс заслын эмч Л. Зоригоо, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Г. Өөлд нарын санал бодлыг нийтлэв. Хэлэлцүүлэгт эрдэмтэн, багш та бүхнийг өргөн оролцохыг хүсье.

ШИНЭЭР СЭТГЭЕ

Анагаах ухаан өндөр түвшинд хөгжиж буй орчин үед эмч хүн онолын өргөн мэдлэгтэй байхаас гадна клиник сэтгэлгээгээ байнга хөгжүүлж байх нь маргаангүй юм. Ерөнхий мэргэжлийн нарийн мэргэжлийн эмчийн аль аль нь иник сэтгэлгээгээ байнга хөгжүүлэх ёстой гэдгийг хэн болгон хүлээх боловч, яагаад манай эмч нар бараг бүгд нарийн мэргэжлийн эмч болохыг хүсэж, ерөнхий мэргэждийн эмч болохоос аль болохоор зугтаахыг хичээж байна вэ? Энэ нь нарийн: мэргэжлийн эмч болж хүмүүст, өвчтөнд үнэхээр хэрэгтэй мэргэжилтэн болъё гэсэн бодлоос уу? Эсвэл ямар нэгэн хөнгөлөлт, ая тухтай байдад, зөвхөн нэр төрийн асуудалтай холбоотой байна уу?

Нэгэнт нарийн мэргэжлийн эмч болчихсон хүнийг ерөнхий мэргэжлийн эмч болгоход хялбар бус тул ерөнхий мэргэжлийн эмчээс сайн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх нь зүйтэй болов уу? Энэ талаар Анагаах ухааны дээд сургууль илүү анхаарах ёстой.

Эмчийн ажлыг яаж шалгаж дүгнэвэл илүү дөхөмтэй болох вэ? гэдэг асуудал одоо нэн чухал байна. Миний бодоход эмчийн онол, улс төрийн мэдлэг, хэлний боловсролыг анхаарах нь үнэхээр зүйтэй боловч хамгийд гол нь эмчийн ажлын тоон үзүүлэлтийг бус харин чанарын үзүүлэлтийг эдийн засгийн үр өгөөжийн талаас нь анхаарч дүгнэдэг систем тогтоох нь зүйтэй байна. Энэ нь эрүүлийг хамгаалах байгууллагын эдийн засгийн шинэ сэтгэлгээнд шилжих хэрэгтэй гэсэн үг юм.

Мөн зөвлөх эмчийн нөлөө хэт ихсэж, тэдний амыг байнга харах нь эмч нарын клиникийн сэтгэлгээнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь үнэний хувьтай. Гэвч эмчийн клиник сэтгэлгээ тухайн эмчийн өөрийнх нь хичээл зүтгэл авьяас чадвараас шалтгаална.

Их эмч Л. Зоригоо

 

ЭМЧИЙН СЭТГЭЛГЭЭ ЮУНААС Ч ЧУХАЛ

Сүүлийн үед нарийн мэргэжлийг хэт дагнаснаас еренхий мэргэжлийн эмчийн үүрэг зарим талаар багасах хандлага ажиглагдаж байна. Эмч болоод удаагуй эмч нар нарийн мэргэжил эзэмшиж байгаагаас тэдний ерөнхий мэргэжлийн мэдлэг тун дульхан байна.

Иймээс саяхан сургууль төгссөн эмч нарыг 2—3 жил ажилласны дараа нарийн мэргэжцл эзэмшүүлж байвал зүйтэй байна. Ерөнхий мэргэжлийн эмчийн мэдлэг муутай эмч өвчтөнд хайнга хандаж дутуу үзэх, энэ эмч, тэр эмчид үзүүл, тийм ч шинжилгээ хийлгэ гэж явуулдгаас өвчтөн их чирэгдэж байна.

Ялангуяа хөдөө орон нутагт өвчнийх нь онош, эмчилгээг газар дээр нь хийж болохуйц хүмүүсийг аймгийн төв, хот руу явуулах нь олширч байна.

Сумын их эмчийн салбарын эрхлэгч, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогчийн ажлыг дотрын мэргэжлийн эмч эрхэлвэл зүйтэй санагдана. Амбулатори-поликлиникийн ажлыг үзлэгээр төлөвлөн дүгнэх арга барил давамгайлж тоон үзүүлэлтийг голлодгоос чанарын ахиц гарахгүй зарим үед эмч, эмнэлгийн ажилчдын хүнлэг энэрэнгүй харьцаа, сахилга хариуцлага сулрахад хүргэж байна.

     Эмч нарыг бэлтгэж байгаа сургалтын систем орчин үеийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа бөгөөд Анагаах ухааны дээд сургуулийн сургалтыг боловсронгуй болгож эрүүлийг хамгаалахын практик, ялангуяа клиник үйл ажиллагаанд ойртуулах хэрэгтэй юм. Анагаах ухааны дээд сургууль үлгэн салган дунд дүнтэй төгсөгчдийг нэг жил бага эмчээр ажиллуулж, дахин шалгалт авч их эмч болгож байвал эмчийн чанар чансаа сайжирна. Нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэхдээ ч нэлээд хянуур хандах нь зуйтэй юм. Ний нуугүй хэлэхэд одоо мэс засал, төрөх эмэгтэйчүүдийн эмч хийх хүн ховордож. лаборатори физик эмчилгээ, арьс өнгөний эмч болох хүсэлтэй эмч олон байна.

Эрүүлийг хамгаалахын практикт эмч нарын цалинг өсгөн нэмэгдүүлэх юмуу, ординатур төгсөх, аттестатчиллыг эдийн засгийн урамшуулалтай холбох саналыг зүйтэй гэж бодож байна. Одоо 2 жил ажилласан эмч, 20 жил ажилласан эмчийн цалин адилхан байна. Энэ бүхнийг бодож үзэх нь зүйтэй байна.

Их эмч Г. Өөлд

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 340
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК