Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 1(65)
Уушгины цочмог үрэвсэлд өртөж болзошгүй гурав хүртэлх насны хүүхдийг диспансерчлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

X. Энхжаргал, Н. Гэндэнжамц

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

К ВОПРОСУ ДИСПАНСЕРИЗАЦИИ ДЕТЕЙ РАННЕГО ВОЗРАСТА С ФАКТОРАМ РИСКА ОСТРОЙ ПНЕВМОНИИ

X. Энхжаргал, Н. Гэндэнжамц.

Проведено изучение факторов риска заболевания острой пневмонией у 1732 детей раннего возраста в условиях, МНР. Выделены 5 комплексов 24 ведуших факторов и определены их значимости влияния по математическим методом. На основе изучения факторов риска обоснованы критерии формирования групп риска и обобщены принципы дифференцированного диспансерного наблюдения за детьми с факторам риска острой пневмонии.

Орчин үед хүүхдийг диспансерчлахад тодорхой өвчний урьтал нөхцөл болох «халгаатай» хүчин зүйлүүдийг (факторы риска) математик арга болон электрон тооцоолон бодох машины тусламжтайгаар нарийвчлан тогтоосноор урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохиох, «өртөмтгий» хүүхдийг (групп риска) эрт илрүүлэн, диспансерийн хяналтыг системтэй явуулах арга нэвтэрч үр дүнгээ өгч байна.

Хүүхдийн эрүүл мэндэд нийгэм, биологийн олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд тэдгээрийн дотроос хэд хэдэн халгаатай хүчин зүйл хавсарч нөлөөлөхөд «өртөмтгий байдал» бий болдог. Зөвлөлтийн эрдэмтдийн тодорхойлж байгаагаар хүүхдэд 2—3 «халгаатай» хүчин зүйл хавсарч нөлөөлөхөд өртөмтгий байдлын 1 зэрэг, 4 хүчин зүйл хавсарвал II зэрэг, 4-өөс дээш олон хүчин зүйл хавсарвал III зэрэг гэх мэтээп ангилж байна (1—2).

Судалгааны арга, материал: Үүнээс үндэслэн бид манай орны, хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болж буй бага насны хүүхдийн уушгины цочмог үрэвслээр өвчлөхөд нөлөөлж байгаа «халгаатай» хүчин зүйлүүдийг тодорхойлох зорилгоор Улаанбаатар, Дархан хот, Баянхонгор аймгийн 1732 хүүхдэд (үүнээс уг өвчнөөр нас барсан 267, өвчлөөд эдгэрсэн 985, өвчлөөгүй 480) тусгай аргачлалаар судалгаа хийв. Судалгааны аргачлалд эцэг, эхийн эрүүл мэндийн байдал, жирэмсэн ба төрөх үеийн явц, хүүхдийн нярай, хөхүүл үеийн онцлог, хооллолт, асаргаа сувилгаа, өвчилсөн өвчин, амьдрал ахуйн нөхцөл, эмнэлгийн тусламжийн чанар, улирал, цаг уурын байдал зэрэг 110 хүчин зүйлийг сонгон авч судлав. Судалгаанд материалд математикийн арга хэрэглэж судлаж буй хүчин зүйл бүрийн нөлөөллийг мэдээллэг чанар (информативность (И), прогнозын коэффициент (ПК)-оор доорхи томъёонуудыг ашиглан электрон тооцоолон бодох машинаар тодорхойлов.

Үүний үр дүнд манай орны нөхцөлд бага насны хүүхэд уушгины цочмог үрэвслээр өвчлөхөд  зонхилох нөлөө үзүүлж байгаа 5 бүлэг, 24 «халгаатай» хүчин зүйлийг тодорхойлов.

 Тайлбар: ПК+ нь уг       хүчин зүйл хүүхдэд байвал өвчлөхөд нөлөөлөх нөлөөг илэрхийлнэ.  ПК- хүчин зүйл байхгүй нөхцөлд өвчлөхгүй байхад ямар нөлөөтэйг илэрхийлнэ.

Хүснэгт 1-ээс харахад бага насны хүүхэд уушгины цочмог үрэвслээр өвчлөхөд харилцан уялдаа бүхий олон талт хүчин зүйл нөлөөлж уг өвчний урьдал байдлыг бүрдүүлж байна.

Үүнээс хүүхдийн асаргаа сувилгаа доголдох, суурь өвчнүүдээр өвчлөх нь голлон нөлөөлж байна.

Судалгааны үр дүн: Эдгээр хүчин зүйлийг харгалзан, уушгины цочмог үрэвсэлд өртөж болзошгүй хүүхдийг аль болох эрт үед илрүүлж, эрүүлжүүлэх нь уг өвчнөөс сэргийлэх гол арга юм. Иймд хүүхдэд ямар ямар «халгаатай» хүчин зүйл байгааг харгалзан «анхаарах», «өртөж болзошгүй», «онц өртөмтгий» гэсэн хяналтын 3 бүлэг болгон ялгаж хянах аргачлалыг боловсруулав. Хяналтын бүлэг тус бүрт ямар хүүхдийг хамааруулахыг хүснэгт 2-т харуулав.

Хэсгийн эмч хүүхдийг нярай үеэс нь эхлэн дээрх 3 бүлгийн хяналтанд авах шаардлагатай болвол аль бүлэгт хамаарагдахыг тодорхойлж, хүүхдийг эрүүлжүүлэх төлөвлөгөө зохионо. Төлөв-лөгөө нь тодорхой хугацаатай, оновчтой, хүүхэд бүрийн онцлогт тохирсон, гол нь уг хүүхдэд нөлөөлж байгаа «арилгаж болох» халгаатай хүчин зүйлийн нөлөөг хязгаарлах буюу бүрмөсөн арилгахад чиглэгдсэн байна.

Төлөвлөгөөнд хэсгийн эмчийн үзлэгийн тоо, хугацаа, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, хүүхдийн эрүүл ахуй, эмнэлэг хамгааллын дэглэм, хооллолт, асаргаа сувилгаа, чийрэгжүүлэх дэс дараа, хийх шинжилгээ, түүний хугацаа эрүүлжүүлэх арга хэмжээг заавал тусгана. Суурь өвчин, амьсгалын замын халдвараас урьдчилан , сэргийлэх, өвчилсөн үед нь гүйцэт эдгэртэл нь эмчийн хяналтанд эмчлэх, томуу, томуу төст өвчний тархалт ихэсдэг улирлуудад витамин, биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг 14 хоног системтэй хийх зэрэг эрүүлжүүлэх ажил хийнэ. «Онц өртөмтгий» хүүхдийг зуны улиралд сувилалд явуулж суурь өвчнийг эмчлэх,   чийрэгжүүлэх эмчилгээ су­вилгааг тууштай хийх иь илүү үр дүнтэй.

ДҮГНЭЛТ: — Диспансерийн хяналтын үр дүнг уушигны цочмог үрэвслийн өвчлөл, эндэгдэл буурч, хүүхдийн эрүүл мэндийн бусад үзүүлэлт хэрхэн сайжирсанаар дүгнэнэ.

— Энэ аргачлалыг хот хөдөөгийн ямарч эмнэлэгт xэpэглэж болох бөгөөд эмчийн алжлын чанарыг сайжруулах эмчээс хүүхэд бүрт тавих хяналтыг онцлогтой, үр дүнтэй болгоход чиглэгдэх юм.

Редакцид ирсэн 1987.03.24

 

Ном зүй

1. Г. С. Большакова,. Е. Н. Харина, Н.Н. Евсеева, 0.Н. Мизерницкая— Здравоохранение РСФСР. 1982 . 2. 21—23
2. В. П. Ветров, Г. С. Большакова, Л.Н. Таперова—Педпатрия, 1984. 4. 64—66.
3. Е:В. Гублер—Вычислительные методы-анализа и распознования патологических процессов. Л., 1978.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 773
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК