Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Дунд чихний архаг идээт үрэвсэлтэй хүүхдийг диспансерчлах зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Ё. Намжилмаа, Б. Эрдэнэчулуун

Анагаах  yxaaны  дээд cypryyль

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв

 

 

Диспансерийн хяналтын үндсэн өвчний нэг болох дунд чихний архаг идээт үрэвсэлтэй хүүхдийг эмчлэх талаар хот, хөдөөгийн чих хамар, хоолойн эмч нар нэлээд ажил зохиож байгаа боловч уг өвчлөлийн хэмжээ төдийлөн буурахгүй байна.

Судалгааны материалаас үзэхэд ТМС, их, дээд сургуульд элсэгчдээс эрүүл мэндээр тэнцээгүй хүүхдийн 33—35%, Улсын хүүхдийн клиникийн төв эмнэлгийн чих хамар, хоолойн тасагт хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн 32—45%, сонсгол сул хүүхдийн 35—70%, нэг сумьн дунд сургуулийн сурагчдын 9,8% нь дунд чихний архаг идээт үрэвсэлтэй хүүхэд байлаа.

Хүүхдийн өвчлөлийн II байранд орж байгаа чих, хамар, хоолойн өвчний дийлэнх хэсгийг дунд чихний гаралтай үрэвсэл эзэлж байна. Дунд чихний архаг үрэвслийн байдлыг одоо болтол нарийвчлан судалж тогтоогоогүй байна.

Хот, хөдөөнөөс тус төвийн чих, хамар, хоолойн тасат эмчлүүлэхээр ирж байгаа дунд чихний архаг үрэвсэлтэй хүүхдийн ихэнх нь чих xaмap хоолойн эмчийн байнгьн хяналтад байгаагүй, үр дүнтэй эмчилгээ төдийлөн хийлгээгүй, амны хөндий, хамар, залгиурын голомтот бусад өвчинтэй хавсарсан байлаа.

Уг өвчнийг диспансерчлах, эрүүлжүүлэх талаар улсын хэмжээнд нэг мөр болсон заавар, норматив, аргачлал байхгүй, эмнэлгийн бaйгууллага, эмч нарын хооронд зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээ алга байна. Анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа чих хамар, хоолойн эмч нарын одоогийн ажлын гол нь уг өвчнийг үзэж бүртгэхэд чиглэж, гардан эмчлэх ажил хоцорч байна. Зарим аймаг, хот, районы эмнэлгүүд хүүхдийн чих хамар, хоолойн эмч нарын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй, тэднийг олон газар тарааж хүчийг нь тарамдуулан, үр дүнгүй үзлэгийн хойноос хөөцөлдөхөд хүргэж байна. Хэд хэдэн аймагт одоо болтол хүүхдийн чих хамар, хоолойн эмч ажиллаагүй байгаа нь хүүхдийн


эрүүл мэндэд хичнээн их хохирол учруулж байгаа нь тодорхой

Эрдэмтдийн судалгаагаар дунд чихний идээт үрэвслийг эмчлэлгүй нэг жил байлгахад сонсгол нь 10— 15% буурдаг болохыг тогтоожээ. Орон нутагт ажиллаж байгаа чих хамар, хоолойн эмч нар нь дунд чихний архаг үрэвслийг эрт илрүүлж, бололцоотой шинжилгээ хийх, үрэвслийн хэлбэрт тохирсон үр дүнтэй эмчилгээ хийж өвчтийг эрүүлжүүлэх талаар учир дутагдалтай ажиллалж байна. Зарим эмч нар өөрсдөө эмчилж болох хүүхдийг ийш тийш нь илгээж эцэг эхэд нь чирэгдэл учруулж байна.

Анхан шатны ба нарийн мэргэжлийн аль ч эмнэлэгт уг үрэвсэлтэй хүүхдийн хавсарсан өвчинг төгс эмчлэх, чих цэвэрлэх болон нөхөн сэлбэх эмчилгээг цаг алдалгүй хийх талаар бага анхаарч байгаа юм. Нарийн мэргэжлийн эмч нараас хөдөө орон нутагт хийж байгаа cэргийлэх үзлэгийн хэмжээ хангалтгүй байна. Ялангуяа малчдын хүүхдийн дунд хийсэн дорвитой ажил бараг алга байна.

Эдгээр ноцтой дутагдалыг арилгах зорилгоор Эрүүлийг Хамгаалах Яам 1988 оноос эхлэн дунд чихний архаг үрэвсэлтэй хүүхдийг диспансерчлах, эрүүлжүүлэх шинэ арга хэмжээ авч, уг ажлыг ойрын үед сайжруулах зорилт тавьж байна. Уг арга хэмжээг 1988—1989 онд Улаанбаатар хотын районуудын чих хамар хоолойн кабинетэд ажиллаж байгаа эмч нарын үйл ажиллагаанд нэвтрүүлж цаашдаа аймгуудыг хамаарч улс даяар хэрэгжүүлэх юм.

Эрүүлийг хамгаалахын шаардлагаас урган гарсан дээрхи зорилтыг хэрэгжүүлэхэд хот, хөдөөгийн эмнэлгийн байгууллага, чих хамар хоолойн болон хүүхдийн эмч нараас их хэмжээний уйгагүй хамтын ажиллагаа шаардаж байна. Уг өвчний хэмжээг аймаг, хот, районы (цаашид анхан шатны чих хамар xooлойн кабинет гэнэ). Кабинетын хүчин чадлыг сайжруулах, диспансерчлалыг шинэ маягаар хянж, өвчтэй хүүхдийг дэс дараатай эрүүлжүүлж өвчлөлийн хэмжээг бууруулахад чиглэгдэж байна. Хүүхдийн чих хамар хоолойн өвчин нэн ялангуяа дунд чихний өвчнийг эрдэм шинжилгээний байгууллагын оролцоотой судалж тогтоох, түүн дээр тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй норматив тогтоож мөрдөх хэрэгтэй байна. Дунд чихний архаг үрэвслийн диспансерчлал эрүүлжилтийн шинэ загварт үрэвслийн хэлбэр, хавсарсан өвчин, сонсголын байдлыг тусгайлан томъёолж, дисцансерчлах арга, эрүүлжүүлэх төлөвлөгөөг нэгэн мөр болгосон байна.

Энэ арга хэмжээг нэвтрүүлснээр уг үрэвсэлтэй хүүхдийг диспансерт бүрэн хамааруулж, эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтны уялдаа холбоог сайжсруулж, эмчилгээний чанарыг дээшлүүлэхэд үр нөлөө үзүүлэх юм,

Чих, хамар, хоолойн анхан шатны нэгжүүд түшиглэсэн эмнэлгийн захиргааны дэмжлэгтэй материаллаг бааз, багаж төхөөрөмжөө бэxжүүлж, дунд мэргэлшлтнээр хангагдаж, бололцоотой шинжилгээ хийж үзэх, бүртгэх, эсвэл шилжүүлэх аргаас эмчлэн эрүүлжүүлж үр дүнтэй бодит аргад шилжих хэрэгтэй байна. Хоёроос дээш чих, хамар хоолойн их эмчтэй эмнэлгүүд тэднийг төвлөрүүлэн «кабинет» байгуулж, үзлэгийн зэрэгцээ эмчилгээний цагийн хуваарь гаргаж ажиллуулах нь зүйтэй. Эмчилгээний нормативыг гаргахдаа дунд чихний архаг идээт үрэвсэлтэй нэг хүүхэд 14—21 хоног эмчилгээ хийлгэх ёстойг харгалзан үзвэл зохино. Уг үрэвсэлтэй хүүхдийг амбулаторит эмчлэх эмийг түшиглэсэн эмнэлгээс гартуулан авах ёотой.

Дунд чихний архаг үрэвсэлтэй хүүхдийн диспансерийн хяналт нь илрүүлэх, хяналтад авах, эрүүлжүүлэх, үр дүнг тооцох гэсэн дөрвөн шатаас тогтоно.

Түшиглэсэн эмнэлгийн захиргаа нийт эмч нарын хүчийг ашиглан богино хугацааны дотор асуух аргаар дунд чихний архаг үрэвсэлтэй хүүхдийг илрүүлнэ. Илэрсэн хүүхэд хэсгийн эмнэлгийн харьяаллаар цагийн хуваарийн дагуу чих, хамар, хоолойн эмчийн үзлэг төвлөруүлэн хийж өвчний байдлыг тогтооно. Районы эмнэлгүүд уг ажлыг өөрс


дийн хүчээр хийвэл зохино. Харин нэгдсэн эмнэлгүүд эмч нарын явуулын бригадыг аймагт, аймгийн чих хадгар, хоолойн эмчийг суманд явуулж, дунд чихний архаг үрэвслийг илрүүлнэ. Үзлэгээр илэрсэн хүүхдэд чих хамар хоолойн эмчийн бүрэн үзлэг хийж, сонсгол, тэнцвэрийн байдлыг тогтоож, цус, шээсний шинжилгээ хийсэн байвал зохино. Аймаг, хот, районы хүүхдийн эмнэлгийн дэргэд ажиллаж байгаа чих хамар хоолойн эмч нарт хүүхэд бүрд чихний ялгадаснаас нян илрүүлэх шинжилгээ авч, шаардлагатай хүүхдэд чихний гэрлийн шинжилгээ хийсэн байх ёстой. Аль ч эмнэлгийн рентген гэрлийн эмч, лаборантыг чихний ясны зургийг үндсэн 3 байрлал (Шюллер, Стенверс, Генголоц)-аар авахуулж чаддаг болгосон байна.

Дунд чихний архаг үрэвсэлтэй хүүхдийн диспансерийн хяналт удаан хугацаагаар үргэлжлэх нэлээд нарийн ажиллагаа юм. Диспансерийн хянадтын зорилго нь уг өвчнийг эдгээх буюу эсвэл цаашид даамжран хүндрэхээс сэргийлэхэд чиглэгдэх ёстой.

Диспансерийн хяналт тогтоосоны дараа хүүхэд, эцэг, эхэд баримтлах дэглэм, үргэлжлэх хугацаа, эмчилгээ, эцсийн үр дагаврын талаар тодорхой тайлбарлаж өгвөл зохино. Хяналтад авсны дараа дунд чихний өөрчлөлтийг үндэслэн эрүүлжүүлэх төлөвлөгөө зохионо. Эрүүлжүүлэх төлөвлөгөө нь уг үрэвслийн хэлбэр, сонсголын байдал, хүүхдийн нас, амьдралын нөхцөл, хавсарсан өвчин зэргийг тодорхой тусгасан байна.

Дунд чихний архаг идээт үрэвсэлтэй хүүхдийн хавсарсан өвчинг хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл, залгиурын архаг эмгэг (архат ангина) шүдний өвчин, ерөнхий биеийн бусад өвчин гэж 4 бүлэгт хуваана. Чихний үндсэн үрэвслийг эмчлэхийн зэрэгцээ эдгээр хавсарсан өвчийг дэс дараатай эмчилнэ. Юуны урьд амны хөндийг эрүүлжүүлж, дараа нь залгиурын эмгэг, эцэст хамар, хамрын дайвар хөндийн өвчнийг эмчилнэ. Xaвcapсан өвчинг эрүүлжүүлэх дэс дарааг поликлиникт тогтоож, картад тэм­дэглэж, бнелэлтийг тооцож байна. Чихний эмчилгээг эмийн ба мэс заслын гэж хоёр бүлэгт хуваадаг. Чихний эмчилгээ архаг үрэвслийн хэлбэрээс хамаарна.

Эмийн эмчилгээг угаах, хэсгийн үрэвсэл намдаах, хэнгэргэн хөндийг хуурайшуулах гэсэн 3 шат дамжуулан 21—28 хоног үргэлжлүүлнэ. Цаашдаа дунд чихний идээт архаг үрэвслийн эмийн эмчилгээг анхан шатны нэгжид ажиллаж байгаа чих, хамар, хоолойн эмч нар гардаа хийж, энэ чиглэлээр евчтөн шилжүүлэхтүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

Анхан шатны чих, хамар хоолойн кабинет нь дунд чихний эмийн эмчилгээг өөрийн кабинетдээ хийхийн зэрэгцээ зарим төвөгтэй үрэвслийн хэлбэрийг түшиглэсэн хүүхдийн эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ.

Кабинет, эмнэлгийн үзлэгийн хуваарийг хөдөлмөрчдийг чирэгдүүлэхгүйгээр зохион  байгуулсан байна.

Анхан шатны кабинетын чих, хамар хоолойн эмчийн гол ажил хөдөлмөрчдийг дунд чихний өвчнөөс сэргийлэх ажлыг хариуцаж, юуны урьд чихний үрэвслийн үед хүүхдийн хэсгийн эмчийн гүйцэтгэх ажиллагааг сайжруулахад чиглэгдэнэ.

Ажиглалтаас үзвэл чих, хамар хоолойн эмчид ирсэн хүүхдийн 30— 40% нь хүүхдийн хэсгийн эмч шийдэж болох үзлэг, эмчилгээ байна.

Анхан шатны кабинетын чих, хамар хоолойн эмч нар нь дунд чихний архаг үрэвслийн эмийн эмчилгээ, түүний хавсарсан өвчинг эрүүлжүүлэх ажлыг хариуцахын зэрэгцээ шаардлагатай өвчтөнг нарийн мэргэжлийн тасагт хугацаа алдахгүй илгээх явдал юм.

Орчин үед хүүхдийн чих, хамар хоолойн өвчний эмчилгээний хамгийн үр дүнтэй хэлбэр нь цэвэрлэх ба нөхөн сэлбэх бичил мэс засал юм. Манай оронд энэ эмчилгээг нэгдсэн клиникүүдэд цөөн тооны ортой чих, хамар хоолойн тасаг хийж байна. Энэ шаардлагын үүднээс уг тасагт мэс заслын дагнасан эмчилгээг зохион байгуулах хэрэгтэй байна.

Эх хүүхдийн Эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төвийн чих хамар хоолойн тасагт хэвтэж эмчдүүлж байгаа хүүхдийн 35—45% нь анхан шатны нэгжид эмчлүүлж болох өвчтөн байна. Энэ нь чих хамар хоолойн эмч нарын даруй шийдвэрлэвэл зохих асуудлын нэг юм. Чих хамар хоолойн тасгууд мэс заслыг өргөжүүлж шаардлататай онош, эмчилгээний орчин үеийн багажийг төлөвлөгөөтэйгээр нэвтрүүлэх ажил зохион байгуулж байна. Хүүхдийн дунд чихний өвчлөлийг бууруулахад чухал ач холбогдолтой объектив аудологи, чихний бичил мэс засалчийг бэлтгэж ажиллуудах асуудлыг ойрын үед шийдэх хэрэгтэй байна.

Дунд чихний архаг үрэвслийн цэвэрлэх, нөхөн сэлбэх бичил мэс заслыг нарийн мэргэжлийн эмнэлэгт хийнэ. Хөдөө, орон нутгаас ирж мэс засал хийлгэсэн хүүхдийн дахин хяналтыг өвчтөнг чирэгдүүлэхгүйгээр нарийн мэргэжлийн эмчийг тэр аймагт очуулж, газар дээр нь хийлгэж байвал ашигтай байна.

Дунд чихний архаг үрэвслийн эрүүлжилтийн үр дүнг хавсарсан өвчний ба чихний үрэвслийн эдгэрэлтээр гаргана.

Тавигдаж байгаа шинэ зорилтыг эмнэлгийн байгууллага, чих хамар хоолойн нийт эмч нар гүнзгий судалж, шуурхай зохион байгуулснаар дунд чихний архаг үрэвслийг тууштай бууруулах боломжтой байна.

Редацид ирсэн 1988—01—19.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1697
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК