Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Улаанбаатар хотод 1980-1986 онд бүртгэгдсэн амьсгалын замын цочмог халдварт өвчний халдвар судлалын төрх, үүсгэгчийн бүрэлдэхүүн
( Судалгааны өгүүлэл )

П. Нямдаваа,С. Алтанхуяг,П. Тунгалагтуяа,Е. Батболд

Эрүүл ахуй, халдвар нян судлалын улсын институт

 

 
Абстракт

ЭПИДЕМИОЛОГИЧЕСКАЯ ХАРАКТЕРИСТИКА И ЭТИОЛОГИЧЕСКАЯ СТРУКТУРА ОСТРЫХ РЕСПИРАТОРНЫХ ЗАБОЛЕВАНИИ В ГОРОДЕ УЛАН-БАТОРЕ В 1980—1986 ГОДАХ

П. Нямдаваа, С. Алтанхуяг, П. Тунгалаг-туяа, Ё. Батболд

В настоящем сообщении обобщөны результаты семилетних (1980—1986 годы) комплексных нсследований по эпидемиологии и этиологии ОРЗ в городе Улан-Баторе.

На основе данных по ежедневной заболеваемости ОРЗ в амбулаторных приемах в городе Улан-Батора с 1980 года по 1986 годы были вычислены толерантные пределы общей заболеваемости ОРЗ для каждой недели по методу ВНИИ Гриппа МЗ СССР на микро-ЭВМ «Электроника БЗ—34» используя готовых программ.

Ретроспективный анализ фактической заболеваемости ОРЗ в 1980—1986 гг, по сравнению с кривой вычисленных толерантных пределов позволяет выявить 10 вспышек, превышающих верхние толерантные пределы.

В среднем ОРЗ составляет 22,3% в общем числе амбулаторных приемов, причем 70% всех случаев ОРЗ регистрируется в возрастной группе до 5 лет. По усредненным данным каждый ребенок 0—12 месячного возраста болеет ОРЗ 6,4 раза в год, дети 1—4 летнего возраста 1,5 раза в год. В отличие от литературных данных заболеваемость ОРЗ в старших возрастных группах у нас сравнительно низкая ОРЗ составляет 4,5% среди всех амбулаторных приемов у людей старшө 45 летнего возраста. Частично это может объясняться сравнительно малой обращаемостью врачу людей этих возрастных групп: на каждого жителя в этих возрастных группах приходиться 1,5—2,5 амбулаторных приемов, при 2,3 для всего насёления и 20,7 для детей 0—12 месяцев этого показателя.

Соотношение летальность (заболеваемость ОРЗ составляет для всего населения 4,8/1000. При этом 93,0% всех смертельных исходов ослсжнений ОРЗ приходится возрастной группе до 5 лет.

Для прослеживания возбудителей ОРЗ. носоглоточные смывы 1090 пациентов ОРЗ были пассажированы в развиваюшихся куриных эмбрионах и мазки от носоглотки 2422 больных ОРЗ были подвергнуты к иммунофлюоресцентной микроскопированию(ИФМ).

Всего были выделены 109 (10%) штаммов вируса гриппа А, среди них 51(46,8%) штамма из антигенной группы А, (Г1Н1) и 8 (7,3%)  штаммов А(ГЗН2).

Среди положительных в ИФМ проб вирусы гриппа А составили 38,1%, вирус гриппа В—16,3%, вирусы парагриппа—31,5% аденовирусы и PC—вирусы по 6,9%.

Проведен сравнительный анализ перечисленных эпидемиологических и лабораторных показателей по времени.

Хотжих процессыг дагалдан өсөх зүй тогтолтой өвчний тоонд амьсгалын замын цочмог халдварт өвчин(АЗЦХӨ) орж байгаа юм(4). Манай оронд хотжих явц дэлхий нийтийн дунджаас илүү хурдацтай байгаа нь томоохон хотууд дахь АЗЦХӨ-ийг тал бүрээс нь судалж тэмцэх тохиромжтой арга боловсруулахыг шаардаж байна(8).

Бид энэ өгүүлэлдээ Улаанбаатар хотод 1980—1986 онд бүртэгдсэн АЗЦХӨ-ий халдвар судлалын төрх, үүсгэгчийн бүрэлдэхүүнийг иж бүрэн судлах оролдлого хийсэн болно.

Судалгааны материал, арга:

Өвчлөл, эндэгдлийг Улаанбаатар хотын хүүхдийн болон дотрын хэсгийн цэг, эмнэлгүүдээс ЭАХНСУИ дэх Томуугийн Үндэсний Төв (ТҮТ)-д өдөр бүр ирүүлж буй мэдээн дээр үндэслэн гаргав. Өвчлөлийн толерант хязгаарыг ЗХУ-ын ЭХЯ-ны Бүх холбоотын томуугийи эрдэм шинжилгээний хүрээлэнд боловсруулсан аргаар (7) «Электроника БЭ—34» программт калькулятороор бэлэн пропрамм(11) хэрэглэн бодов.

Үүсгэгчийн бүрэлдэхүүн, дархлал тогтоцыг ДЭХБ-аас зөвлөмж болгосон(13) аргуудаар нийтээр баримталдаг, хувилбараар(5,8) шинжлэв. Үүнд: 1090 өвчтөний хамар-залгиурын арчдаснаас томуугийн вирус ялгах шинжилгээг тахианы 9—11 хоногтой үр хөврөлд, 2422 өвчтөний хамар-залгиурын арчдаснаас бэлтгэсэн наалдцад вирусийн эсрэгтөрөгч илруүлэх шинжилгээг ЗХУ-д бэлтгэсэн коньюгат ашиглан дархан туяаралт бичил харуур (ДТБХ)-ын шууд аргаар, 7080 донор болон өвчтөний цусны ийлдсэнд томуугийн вирусийн эсрэг бие илрүүлэх шинжилгээг цус наалдахыг саатуулах урвал (ЦНСУ)-аар тус тус хийв. ЦНСУ-д ашиглах эсрэгтөрөгчийг өөрийн лабораторид глицериний диализаар бэлтгэсэн(9) ба шинээр ялгасан омог дүйн тодорхойлохдоо Лондон дахь ДЭХБ-ын лавлагаа төв, ЗХУ-ын Анагаах ухааны академийн Д.И. Ивановскийн нэрэмжит Вирус судлалын хүрээлэнгээс авсан өвөрмөц хэт дархан ийлдсүүдийг ашиглав.

Судалгааны үр дүн, шүүмж:

Бидний 7 жилийн судалгааны үр дүнгээс үзэхэд АЗЦХӨ нь Улаан-баатар хот дахь амбулаторийн нийт үзлэгийн 22,3%-ийг эздэж байгаа (Хүснэгт1) нь БНМАУ-ын хүн амын   өвчлөлийг эмнэлэгт ирсэн байдлаар судалсан монгол-зөвлөлтийн эрдэмтдийн хамтарсан судалгааны дүнтэй(2) ерөнхийдөө тохирч байна. Өвчлөлийг насны бүлэглэлээр нь авч үзвэл(Хүснэгт 2) 5 хүртэлх насны хүүхэд АЗЦХӨ, өөр илүү олонтаа өвчилдөг нь харагдаж байна. Гэвч насалд хүрэгсдийн АЗЦХӨ-ий өвчлөлийн бодит түвшин нь бидний судлан гаргасан тооноос хавьгүй илүү гэж үзэх бүрэн үндэслэл бий. ЗХУ-д хийсэн судалгаанаас  (3) үзэхэд АЗЦХӨ,өөр өвчилсөн насанд хүрэгсдийн 30—65%-нь эмчид үзүүлэлгүй өнгөрдөг. Хоёрдугаар хүснэгтээс харахад манайд ч гэсэн 10—64 насны хүмүүс жилдээ дунджаар 1 удаа эмнэлэгт үзүүлж байгаа нь энэ насны хүн ам АЗЦХӨ-өөр бага өвчилдөг мэт харагдахад нөлөөлж байгаа юм.

3 болон 6 дугаар баганын тоог гаргахдаа Улаанбаатар хот дахь уг насны хүн амын дундаж тоог ашиглав.

 

Эл өвчнөөс шалтгаалсан нас баралт больницын нийт нас баралтын 60,3%-г эзэлж байгаагийн дотор 5 хүртэлх насны хүүхэд 92,7%-ийг нь эзэлж байна. (Хүснэпт 3). АЗЦХӨ-ий 1000 тохиолдол тутамд ноогдох нас баралт аажмаар буурах хандлагатай байгаа нь нэг талаас уг өвчний хүндрэлийг эмчлэх арга барил сайжирч байгаатай, нөгөө талаас бүртгэл мэдээлэл боловсронгуй болж байгаатай холбоотой байж болох юм.

Улаанбаатар хот дахь АЗЦХӨ-ий өвчлөлийн 7 хоног тутмын үзүүлэлтийг тооцоолсон толерант хязгаартай жишин үзвэл(ЗУРАГ 1) 1980—1986 оны хугацаанд өвчлөл 10 удаа эпидемийн түвшинд хүрсэн нь харагдаж байна. (1981 оны 12-p cap, 1983 оны 2-р сард өвчлөл 1 долоо хоногийн хугацаанд толерант дээд хязгаараас ялимгүй дээш гарсныг  эпидемийн зэрэгт оруулж тооцсонгүй). Судалгаанд хамрагдаж буй хугацааны 1982 оноос бусад бүх онд АЗЦХӨ-ний өвчлөл Улаанбаатар хотод 1—3 удаа эпидемийн түвшинд хүрсэн бөгөөд жилийн дотор бүртгэгдсэн эпидемийн тоо сүүлрүүгээ нэмэгдэх хандлагатай байна. Бүртгэгдсэн эпидемийн үргэлжлэх хугацаа 3—7, (дунджаар 5,1) долоо хоног байсан бөгөөд өвчлөл толерант дээд хязгаараас давснаасаа хойш 0—3 (дунджаар 2 долоо) хоногийн дотор дээд цэг (пик заболеваемости)-тээ хүрч байжээ.

Таних тэмдэг: Нарийн шугамаар өвчлөлийн толерант дээд хязгаар, өргөн шугамаар өвчлөлийн бодит үзүүлэлтийг тус тус тэмдэглэв.
 

 Өвчлөлийн хөдлөл зүйг лабораторийд шинжилгээний дүнтэй (Хүснэгт 4ба5) харьцуулан үзвэл АЗЦХӨ-ий дэгдэлт нь голлон холимог үүсгэгчтэй байсны дотор 1986 оны XI—XII сарын дэгдэлтэзс бусад нь томуугийн А хэв шинжийн вирус давамгайлж байсан байна. Үүнд, 1980 оны 5-р сард 3 долоо хоног үргэлжилсэн дэгдэлт нь томуугийн А (ГIHI) омог, аденовирусээр, 1981 оны 2—3-р сард 6 долоо хоног үргэлжилсэн, 1983 оны 4—5-р сард 5 долоо хоног үргэлжилсэн, 1984 оны 2—3-р сард 6 долоо хоног үргэлжилсэн, мөн оны 11 —12 дугаар сард 4 долоо хоног үргэлжилсэн дэгдэлтүүд нь томуугийн А(ГIHI) омог, иж томуугийн вирусээр, 1985 оны 2—З-р сард 7 долоо хоног үргэлжилсэн дэгдэлт нь томуугийн А (ГIHI), А (ГЗН2) омгууд хавсарсан юм уу, дэс дараалсан үйлчлэлээр, мөн оны 11—12-р сард 5 долоо хоног үргэлжилсэн дэгдэлт нь томуугийн А(ГIHI) омог, иж томуугийн вирусээр, 1986 оны 2—3-р сард 7 долоо хоног үргэлжилсэн дэгдэлт нь томуугийн А(ГIHI) омог, иж томуугийн болон РС-вирусээр, мөн оны 5-р сард 2 долоо хоног үргэлжилсэн дэгдэлт нь томуугийн А (ГЗН2) омгоор, мөн оны 11—12-р сард 6 долоо хоног үргэлжилсэн дэгдэлт нь иж томуугийн болон РС-вирусээр тус тус үүсгэгдсэн байна. Судалгааны хугацаанд томуугийн В хэвшинжийн вирус ялгасан тохиолдол байхгүй боловч ийлдэс судлалын шинжилгээнд 1982—1983 онуудад хүн амын дотор энэ вирусийн эсрэгбиеийн тархалт, таньц ихэссэн нь уг вирусийн эргэлт идэвхжиж байсныг гэрчилж байна. Ажиглалтын хугацаанд томуугийн А (Г2Н2) хэвшинжийн омог ялгараагүй A (ГIНI), А (ГЗН2) хэвшинжийн омгууд илэрч А (Г1Н1) омог давамгайлж байсан нь дэлхийн бусад оронд ажиглагдаж байгаа томуугийн байдалтай ерөнхийдээ төстэй байна.

Гэвч жил бүрийн ялгасан омгууд нь эсрэлтөрөгчийн өөрчлөлтөнд орж байсныг дүйн тодорхойлох шинжилгээ (Хүснэгт 6) харуулж байна. Түүнээс гадна манайд ялгасан зарим омог (тухайлбал А(Монгол) 114/582, А(Монгол) 176/82, А(Монгол) 198/83 зэрэг нь эсрэгтөрөгчийн бүтцээрээ А(ПР)8/34(Г*1| HI), А(ФМ)1/47(ПН1) зэрэг эртний омгуудтай төстэй байгаа нь ихээхэн сонирхолтой байгаа юм. Үүний өмнө ч гэсэн манайд ажиглагдсан АЗЦХӨ-ий дэгдэлтийн үед эсрэгтөрөгчийн ийм «гаж» төрхтэй томуугийн вирус ялгасан тохиолдлыг бичиж байсан юм (10). Чухам ямар учир шалтгааны улмаас ийм байгааг бид одоохондоо тайлж чадаагүй байна.

1980—1986 онд манайд ялгасан томуугийн вирусийн зарим омгийг зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтран моноклонэсрэг бие ашиглан судлахад дээр дурьдсан «гаж» омгууд болон

тухаин үед идэвхтэй эргэлтэнд бай сан омгуудтаи төстэй нутгийн омгууд нь эсрэгтөрөгчийн хувьд зарим «цоо шинэ» эпитоптой, өөрөөр хэлбэл өвөрмөц төрхтэй болох нь батлагдсан болно. (6,12). Ажиглалтын хугацаанд Улаанбаатар хотод 1980, 1981, 1982 оны 10— 12-р сард ЗХУ-д үйлдвэрдэсэн, ууж хэрэглэдэг томуугийн Aj амьд вакциныг 3-аас дээш насанд, 1985, 1986 оны 10—12-р сард ЗХУ-д үйлдвэрлэсэн, хамарт цацаж хэрэглэдэг амьд вакциныг 16-аас дээш насанд тус тус хэсэгчилэн хэрэглэж туршсан ба 1983, 1984 онд вакцин хэрэглээгүй байна. 1980, 1981 онд уудаг вакцины зэрэгцээ БНАГУ-д үйлдвэрлэсэн томуугийн Ai тарьдаг вакциныг мөн бага хэмжээгээр туршин хэрэглэсэн юм. Вакцинжуулалтын үр дүнг сонгомол бүлэгт судалсан дүнгээс (1) үзэхэд дархлал судлалын шинжилгээгээр тарьдаг вакцин нь хамгийн сайн үр дүнтэй байсан боловч эпидемиологийн үр дүнгээр ууж хэрэглэдэг вакцин муугүй байсан юм. Томуугийн эсрэг вакцинжуулалтыг нийт хүн амыг 80% хүртэл хамран хийж чадаагүй болохоор найдвартай хамгаалах үр дүнгийн тухай Ярих боломжгуй боловч ажиглалтын хугацааны АЗЦХӨ-ий өвчлөлийн хөдлөл зүйг (Зураг 1) хэрэглэсэн вакцины байдалтай харьцуулан үзвэл манай нөхцөлд ууж хэрэглэх вакцин илүү тохиромжтой байна гэж үзэж бoлoxoоp байна.

Бидний энэ ажил нь АЗЦХӨ-ий тархалтын зүй тогтолыг судлаж тэмцэх аргазүйг боловсруулахын тулд олон талт иж бүрэн судалгаа шаардлагатайг нотлож байна.

Редакцид ирсэн 1988.04.05

Ном зүй

1. С. Алтанхуяг, П. Тунгалагтуяа, П. Нямдаваа (1982) Предварительные результаты изучения эффективности живой пероральной противогриппозной вакцины в условиях МНР, Вкн: Тезисы докладов третьей научно-практической конференции «Актуальные вопросы вирусологии», УБ.С.12—13;
2. Ё. Бодьхүү, Д, Буджав, Б. Дэмбэрэл и др. (1985): Итоги изучения общей заболөваемости населения МНР, В кн: Состояние здоровья населения МНР, (Материалы совместной монголо-советской научно-практической конференции). УБ, с.8—14;
3. Ю. Г. Иванников, A. Т. Исмагулов (1983),: Эпидемиология гриппа, Алма-ата. 204 с;
4. Е.Я, Ковелева, А.Я. Лысенко, Д.П. Никитин (1982): Урбанизация и проблемы эпидемиологии. М., Медицина, 174 с,
5. Э. Леннетт, Н. Шмидт (ред.) (1974). Лабораторная диагностика вирусных к риккетсиозных заболеваний, перевод с англ. М., Медицина, 775 с,;
6. Д. К, Львов, С. С. Ямникова, И. Г. Шемякин и дp. (1982): Персистенция генов эпидемических вирусов гриппа (ПШ) в природных популяциях, Вопр.вирусол.. 27(4): 401—405;
7. И. Г. Маринич (1975): Оперативный анализ эпидемиологической ситуации по гриппу II прогноз заболеваемости острыми респираторными инфекциями в межэпидемический период, В кн: Проблемы гриппа в острых респираторных заболеваний (Сборник трудов), т.10, Ленинград, с. 19—24;
8. П. Нямдаваа (1986)): Вирус судлалын үндэс, Тэргүүн дэвтэр: ерөнхий вирус судлал, 223 х,;
9. П. Нямдаваа, Т. Цэрэннадмид (1982) Томуугийн вирус агуулсан аллантоисын шингэнээс глицерины диализээр оношлуур бэлтгэж хэрэглэсэн дүн. Анагаах ухаан №1(41): 13-17;
10. Н. П. Обросова-Серова, В. И. Исаченко, С. Г. Чешик и др(1977): Некоторые особенности вспышки гриппа в Улан-Баторе в 1974 г, Вопр.вирусол. 22(3): 291—294;
11. А.Н. Цветков, В. А. Епанечникое (1984): Прикладные программы для микро-ЭВМ «электроника БЗ—34», «—электроника МК—56», «электроника МК—54, М.. Финансы и статистика, с. 102—104
12. С. С. Ямникава, П. Нимадава Ж, Бэх-Очир, Д. Льков Антигенная композиция некоторых штаммов вируса гриппа, выделенных на территории МНР в последные годы в кн: Тезисы докладов четвертой научно-практической конференций «Актуальные вопросы вирусологии», УБ.; с.43;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 657
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК