Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Хотын насанд хүрсэн хүн амд амбулатори поликлиникээр үзүүүлэх дотрын тусламжийн хэрэгцээ
( Судалгааны өгүүлэл )

Д. Батмөнх

Эрүүлийг хамгаалахын удирдлагын эрдэм шинжилгээннй төв

 

 
Абстракт

ПОТРЕБНОСТИ ТЕРАПЕВТИЧЕСКОЙ АМБУЛАТОРНО-ПОЛИКЛИНИЧЕСКОЙ ПОМОЩИ  ВЗРОСЛОМУ ГОРОДСКОМУ НАСЕЛЕНИЮ

Д. Батмунх

Автором была изучена заболеваемость и потребность в терапевтической поликлинической помощи взрослому городскому населению.

Уровень заболеваемости взрослого городского населения по обращаемости составляет 500,6, по медицинским осмотрам 198,8; исчерпанная заболеваемость составляет 699,4 на 1000 взрослых жителей.

Общее часло посещения на 1000 взрослого населения составляет 5888,49 в том числе лечебного 2464,47; диспансерного 1867,2 и профилактического 1556,4.

Амбулатори, поликлиникээр үзүүлж байгаа бүх төрлийн тусламжийн 32,5—57,7 хувь, гэрийн ба яаралтай тусламжийн 90 орчим, түргэн тусламжийн 50 гаруй хувийг дотрын чиглэлээр үзүүлж байна(5.9).

Хүн амд үзүүлэх терөлжсөн нарийн мэргэжлийн тусламж ихээхэн өргөжиж байгаа өнөөгийн нөхцелд ч дотрын ерөнхий мэргэжлийн (хэсгийн эмч)-ийн үүрэг улам өснө (3).

1980—1985 онд АУХ-ээс ЗХУ-ын Н. А. Семашкогийн нэрэмжит Бүх Холбоотын нийгмийн эрүүл ахуй, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын институттэй хамтран явуулсан хүн амын ерөнхий өвчлөлийн судалгааны дүнгээс үзэхэд хотын насанд хүрсэн 1000 хүн амд 971,5 өвчлөл бүртгэгдсэний 500,6 буюу 51,5% нь дотрын өвчин байв. Энэ нь хүн амд амбулатори-поликлиникээр үзүүлэх дотрын тусламжийн хэрэцээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож, зохион байгуулалтын хэлбэрийг боловсрон­гуй болгох шаардлагатай болохыг харуулж байна.

Хүн амын өвчлөлийг эмнэлэгт ирсэн байдал, эмч нарын бүрдмэл үзлэгээр хавсран судалж өвчлөлийн бүтэц, төвшинг тогтоож, улмаар экспертийн үнэлгээ өгөх аргаар, хүн амаас төрөл бүрийн эмнэлгийн тусламж авах хэрэгцээний норм, норматив боловсруулдаг (1. 5).

Манай оронд хөдөөний хүн амын өвчлөлийг Н.Чагнаа (1967), Ц. Мухар (1986), хотын хүн амын өвчлөлийг Л.Буджав (1971) нар судалж хөдөөний нэг иргэн жилдээ 5,9—7,14 удаа, үүнээс дотрын мэргэжлээр 1,4; хотын нэг иргэн 8,0 удаа, үүнээс дотрын мэргэжлээр 2,0 удаа үзүүлэх хэрэгцээтэйг тогтоожээ.

Бид хүн амын өвчлөлийн судалгаанд үндэслэн хотын насанд хүрсэн хүн амд амбулатори-поликлиникээр үзүүлэх дотрын тусламжийн хэрэцээг гаргах зорилт тавилаа. Судалгаанд Улаанбаатар хотын 40 дотрын хэсгийн үйлчлэх хүрээний 20 гаруй мянган хүн амын эмнэлэгт ирсэн байдал ба 8000 гаруй хүнд хийсэн эмч нарын бүрдмэл үзлэгийн материалыг тусгалаа. Нийт өвчлөлийн дотроос дотрын тусламж шаардагдах өвчний нэршлийг гаргахдаа P.А.Яруллина, В.А.Жуков нарын аргыг хэрэглэв. (4. 10).

Хүн амын өвчлөлийг зөвхөн эмнэлэгт ирсэн байдлаар судлахад хүн амын эмгэгт төлөв, ялангуяа зовиур багатай архаг өвчлөл орхигддог тул эмч нарын бүрдмэл үзлэгээр анх илэрсэн архаг өвчлөлийн түвшин 198,8 % байсан бегөөд эмнэлэгт ирсэн байдлаар бүртгэгдсэн өвчлөлд харьцуулж үзвэл нийт евчлөлийн хэмжээг насанд хүрсэн 1000 хүн амд 699,4 гэж тогтоосон юм. Эмч нарын бүрдмэл үзлэгийн дүнгээр зүрхний ишеми, бүсэлхий ууц нурууны радикулит, тархины судасны хямрал (хатуурал), элэг цөсний болон бөөр, бөөрний тэвшинцэрийн архаг өвчин нилээд хэмжээгээр нэмж оношлогдлоо.

Судалгаанаас үзэхэд: амьсгалын эрхтэний өвчин дотрын бүх өвчлөлийн 39,9%-ийг эзэлж эхний байранд орж үүнээс амьсгалын дээд замын хурц халдварт ба томуу, уушгины хатгаа, ангина, хурц бронхит өвчин зонхилж байна. Хоёрдугаар байранд зүрх судасны өвчлөл (21„8) орж, үүнээс цусны даралт ихдэх өвчин, хэрлэг зүрхний ишеми өвчин; хоол боловсруулах эрхтэний өвчлөл (20,9%) гуравдугаар байранд, үүнээс ходоод, бүдүүн нарийн гэдэс, элэг, цөсний архаг үрэвсэл; дөрөвдүгээр байранд мэдрэлийн эрхтэний өвчлөл (4,5%), халдварт паразит (4,4%), бөөр шээсний замын болон бусад эрхтэн системийн өвчлөл орж байна. Үүнээс халдварт гепатит, сүрьеэ, цусан суулга өвчин олонтой тохиолдож байна. Хүн амаас амбулатори-поликлиникийн тусламж авах хэрэгцээг тогтооход хүн амын өвчлөлийн үзүүлэлтээс гадна тухайн нэг өвчний учир давтан үзүүлэх үзлэг (краттность посещения)-ийн тоог өвчний анги, нэршил, хүн амын нас, хүйсний онцлогтой уялдуулан экспертийн үнэлгээ өгөх аргыг ашигладаг.

Бид хүн амаас тухайн нэг өвчний учир давтан үзүүлэх үзлэгийн тоог тогтоохдоо хамтыи ажиллагаатай ЗХУ-ын Н. А. Семашкогийн нэрэмжит институтын судалгааны бэлэн үр дүнг авч ашигласан юм. Нийт өвчлөлийн төвшин, бүтцийн зүй тогтлыг тогтоосны үндсэн дээр давтан үзлэгийн коэффициентийг ашиглан эмчилгээний үзлэгийн хэрэгцээг өвчний анги, нэршил, нас хүйсний бүлэг бүрээр тооцож гаргалаа (хүснэгт 1.)

Хүснэгтээс үзэхэд: зүрх судасны өвчний эмчилгээний үзлэг хамгийн их (839,24% буюу 34,0%), үүнээс цусны даралт ихэссэнтэй холбоотой үзлэг нийт үзлэгийн бараг 60%-ийг эзэлж байна. Энэ системийн үзлэгийг нийтэд нь авч үзвэл эмэгтэйчүүдэд илүү байгаа боловч цусны даралт ихдэх өвчний хувьд эрэгтэйчүүдэд их ноогдож байна.

Хоёрдугаар байранд амьсгалын эрхтэний өвчний үзлэг (793,0% буюу 32,2%) орж, үүнээс зөвхөн томуу ба амьсгалын дээд замын хурц халдваруд 1/3-ээс их байна. Томуу ба амьсгалын дээд замын хурц халдварт өвчнөөр эмэгтэйчүүд илүү үзүүлж байна.

Гуравдугаар байранд хоол боловсруулах эрхтэний өвчний үзлэг (369,09% буюу 14,9% орж) үүнээс ходоод, бүдүүн нарийн гэдэсний үрэвсэлийн үзлэг зонхилж мөн эмэгтэйчүүд олонтой үзүүлжээ. Зөвхөн энэ гурван эрхтэн, системийн үзлэг бүх үзлэгийн 81,2%-ийг эзэлж байна.

Хүн амаас амбулатори-поликлиникээр тусламж авах хэрэгцээг гаргахад диспансерийн хяналтын болон урьдчилан сэргийлэх үзлэгийн тоог мөн тоолох ёстой.

Диспансерийн хяналт, урьдчилан сэргийлэх үзлэгийн тоог одоо мөрдөж байгаа Эрүүлийг хамгаалах яамны сайдын тушаал, заавар болон бусад эрхийн актуудыг үндэслэн тооцоход насанд хүрсэн 1000 хүн амд дотрын мэргэжлээр диспансерийн хяналтын 1867,52, урьдчилан сэргийлэх 1556,4 үзлэг ноогдож байна.

Ийнхүү бид хотын насанд хүрсэн 1000 хүн амаас дотрын тусламж авах хэрэгцээ буюу нийт үзлэгийн тоог тооцож таргалаа. (Хүснэгт 2)

Хоёрдугаар хүснэгтээс харахад: хотын насанд хүрсэн хүн амаас амбулатори-поликлиникээр дотрын тусламж авах хэрэгцээ 1000 хүн амд 5888,39, үүнээс өвчний буюу эмчилгээний үзлэг 2464,47; диспансерийн үзлэг 1867,52; урьдчилан сэргийлэх үзлэг 1556,4 ногдож байна.

ДҮГНЭЛТ:

1. Дотрын евчлөл хотын насанд хүрсэн 1000 хүн амд эмнэлэгт ирэлтээр 500,6; эмч нарын бүрдмэл үзлэгээр 198,8; нийт 699,4 байна.

 2. Дотрын өвчлөлийн бүтцэд амьсгалын эрхтэний өвчин 39,9%, зүрх судасны өвчин 21,8%, хоол боловсруулах эрхтний өвчин 20,8%, мэдрэлийн системийн өвчин 4,5%, халдварт, паразитын өвчин 4,4% эхний байранд орж байна.

3. Дотрын өвчнөөр эмчилгээний үзлэгийн тоо насанд хүрсэн 1000 хүн амд 1484,94. Үүнээс: эрэгтэйчүүдэд 1272,57, эмэгтэйчүүдэд 1697, 46 байна.

Редакцид ирсэн 1987.07.14

 

Ном зүй

1. В сб, Актуальные проблемы экономию-II планирования здравоохранения (Тезисы докладов конференции института им Н. А. Семашко) М., 1985 г.
2. Л. Буджав., Нормативы потребности городского населения в медицинской помощи и некоторые вопросы перспективного планирования здравоохранения в МНР. Ав-тореф.канд, дисс.УБ. 1971 г,
3. А.А. Грандо: А. Д. Ярменчук, Участковый врач. Кнев. 1977 \\\'V.
4. В, А. Жуков. Вопросы планирования терапевтической поликлинической помощи М„ 1969.
5. Ц. Мухар. Хөдөөгийн эмнэлэг. УБ. 1986.
6. Б. В. Петровский. Совершенствовап терапевтическую помощь. Сов.здравоохр.1976.6 3—10.
7. А.А. Роменский. Общая заболеваемоеть городского населения. Сов здравоохр 1978. 6. 13—18.
8. Н.Чагнаа, Заболеваемость сельского населения и его потребность в амбулаторно-поликлинической и стационарной помощи. Автореф. дисс. канд. УБ., 1969.
9. Н. В. Элиштейн. Терапевты и специализация медицины. Таллин, 1973 г.
10. Р. Л. Яруллина. Нормативы лечебно профилактической помощи взрослому
городскому населенню по терапии. В кн. Заболеваемость городского населения и нормативы лечебно-профилактической помощи. Под ред. И. Д. Богатырева. М., 1967.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 507
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК