Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Мөөгөнцөрт өвчний үүсгэгчийн бүрэлдэхүүн, халдвар судлалын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Т. Ядамсүрэн, Б. Зул

Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

 
Абстракт

ЭПИДЕМИОЛОГИЯ И ВИДОВОЙ СОСТАВ ВОЗБУДИТЕЛЕЙ ГРИБКОВЫХ ЗАБОЛЕВАНИИ КОЖИ

Т. Ядамсүрэн, Б. Зул

 В последние годы отмечается изменение видового состава возбудителей и гло­бальное распространение микозов, и в их числе ранее редко встречающиеся микозы, вызываемые красным трихофитоном, которым пораженность населения в большинстве Европейских стран достигает 80—90%. В связи с этим нами был проведены анализ грибковой заболеваемости и культурального исследования микологической лаборатории ОЦКВБ за последние 22 года.

Авторы отмечают, что в связи с широким применением в терапии больных с различными заболеваниями антибиотиков и кортикостероидов увеличивается число больных кандидозами и плесневыми микозами.

Мөөгөнцөрт өвчин эрт дээр үеэс мэдэгдэж, дэлхийн олон оронд тархсан халдварт  өвчин юм.

Үүсгэгч нь трихофитон, микроспорон, ахорион, эпидермофитоны төрлийн мөөгөнцөр бөгөөд түүний нэг хэсэг (антрофил) нь хүний, нөгеө хэсэг (зоофиль) нь мал амьтны шимэгчээр амьдардаг. Мөөгөнцөрт өвчин өвчтэй мал, хүнээс дамжин халдварладаг бөгөөд голчлон хүүхэд өвчилдөг онцлогтой. Эдгээр өвчний халдварын тархалт нь  тухайн хүний эрүүл мэндийн байдал, хоолны чанар, бүрэлдэхүүн, ахуйн ариуи цэврийн байдал, цаг уурын байдал болон үүсгэгчийн хоруу чанар зэрэг олон зүйлээс шалтгаалдаг (1, 3, 4, 5, 6, 7).

Мөөгөнцөрт өвчин сүүлийн жилүүдэд газар бүр жигд бус тархалттай байгаа ба ялангуяа микроспорон Канисаар үүсдэг өвчин дэлхийн олон оронд тархаж, Европын ихэнх оронд хүн амын 80—90 хувийг хамарч буй тухай мэдээлэх боллоо (1, 4, 5, 6, 8). Мөөгөнцөрт өвчний үүсгэгчийн дотор микрос порон Канис 1967 оны байдлаар Украйнд 79,6 хувь, Молдавид 77,5 хувь, Холбоот Орос Улсад 74,2 хувьд хүрч буйг мэдээллээ (6 8).

Хэвлэлийн материалаас үзэхэд мөөгөнцөрт өвчний өвчлөл их байгаа ба түүний үүсгэгчийн бүрэлдүүнд эрс өөрчлөлт орж, олонхи оронд зооантроповоз мөөгөнцөр зонхилох болж, гэхдээ хот, суурин газруудад зооантропоноз трихофитон зонхилох болсныг мэдээлж байна.

Манай оронд 1964оныг хүртэл мөөгөнцөрт өвчний үүсгэгчийн бүрэлдүүнийг тодорхойлох, халдвар судлалын талаар тодорхой ажил хийгдэж байгаагүй бөгөөд 1964 оноос эхлэн Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд (АӨЭСНТ) мөөгөнцөр судлалын лаборатори байгуулж, клиник тасаг, поликлиникт кабинет нээж, эмч мэргэжилтэн бэлтгэж ажилласанаас хойш нэлээд ажлууд хийгдэж үр дүнтэй болж байна. Бид 1964—1986 онд хийгдсэн мөөгөнцөрт өвчний үүсгэгчийн бүрэлдүүнийг тодорхойлох, уг өвчний халдвар судлалын зарим онцлогийг гаргах зорилгоор 21 жилийн материалыг судалж үзсэн юм.

Үүнээс үзэхэд халдварт мөөгөнцөрт өвчин улсын хэмжээнд жил дараалан буурч байгаа боловч өвчлөл нэлээд их, ялангуяа Улаан-баатарт бүр ч их, уг өвчинтэй тэмцэх ажил онцгой чухал болсон учраас зохион байгуулалтын тодорхой ажил хийх шаардлагатай байна.

АӨЭСН Төвийн меөгөнцөр судлалын лабораторийн 1964—1986 онд аймаг, хотын арьс өнгөний диспансер, бас тус төвийн материалаар судалгаа хийж үзэхэд өсгөвөрийн зонхилох хувийг зооантрофиль микроспорон, (микроспорон Канил -51,4%—55,5%), удаах байранд антрофиль трихофитон (трихофитон виалацеум —31,7—33,1%) орж байна (2, 9).

1977 оноос эхлэн мөөгөнцөрт өвчний үүсгэгчийн бүрэлдүүн өөрчлөгдөж трихофитон рубрум, кандида, алаг цахлайны үүсгэгч микриспорон фур фур болон хөгцний мөөг нэлээд хэмжээгээр гарах боллоо. Энэ нь эмчилгээнд төрөл бүрийн антибиотик ба кортикостериод гормоныг өргөн хэрэглэх болсонтой холбоотой болохыг олонхи судлаачид, эмч нарын бүтээлд тусгагдсантай тохирч байна (3, 4, 5, 6, 7, 8).

Сүүлийн жилүүдэд нийт мөөгөнцөрт өвчний дотор хожгор үлдийн эзлэх хувийн жин цөөрч байгаа боловч тодорхой хэмжээгээр байсаар байна. Ийм ч учраас өсгөвөр шинжилгээнд 0,6—4,0 хувийг эзэлж байна. Хожгор үлдийн шинж тэмдэг нь бүлэг балархай учраас оношийг зөвхөн өсгөвөр шинжилгээгээр тогтоож байна. Олонхи тохиолдолд ийм бүлэг хзлбэрийн хожгор үлдийг хяргагч үлд, хайрст үлд гэж оношлон эмчилдэг байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар трихофитон рубрумаар үүсдэг хөлийн улны мөөгөнцөрт өвчин эрс нэмэгдэн, тархаж байгааг олонтой мэдээлж байгаа ба манай улсад 1970-д оноос оношлогдож эхэлсэн юм. Европын зарим орон болон Хятад, Японд хүн амын дунд энэ өвчин их тархсан байна (2, 3). Хөлийн мөегөнцөрт өвчний үүсгэгч, ялангуяа трихофитон рубрум сүүлийн 10 жилд манайд хийгдсэн бүх өсгөврийн дотор 2,0—10,0% эзлэх болсон нь хүн амыг энэ евчнөөс урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд сургах, урьдчилан сэргийлэх тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай байгаат харуулж байна. Хөлийн мөөгөнцөрт өвчнөөр өвчлөгсдийн халдвар судлалын талаар хийсэн судалгаанаас үзэхэд олонхи өвчтөн ямар нэгэн хугацаагаар гадаадад сурч, ажиллаж байхдаа өвчилсөн болох нь тодорхойлогдлоо (2, 9).

Судалгаанаас үзэхэд микроспором Канисаар үүсдэг бужуу үлд 5—6 жилийн хэлбэлзэйтэйгээр, ихэнхдээ 5—10 дугаар сард илэрч байна. Энэ нь манай оронд хавар орой эхэлдэг, цаг уур сэрүүн, эрс тэс хуурай уур амьсгалтай байдагтай холбоотой байж болох юм.

ЗХУ-ын зарим эрдэмтэд ингэж үзэж байна (4, 5, 6, 8). Бидний ажиглалтаар бужуу үлд улирлын чанартай, ялангуяа уг өвчний үүсгэгчийг хадгалагч гол эзэн болох муур, нохой хавар, зуны улиралд үржин олширдогтой холбоотой байна.

Мөөгөнцөрт өвчнөөр зонхилон 7—15 насны хүүхэд (56,1%) тэгэхдээ 1—4 дүгээр ангид сурдаг эрэгтэй хүүхэд голчлон өвчилж байна. Өвчтэй үхэр, хонь зэрэг малаас дамжин халдварладаг зооантропоноз хяргагч үлдийг үүсгэгч трихофитон веррукозум (0,4—9,8%) цөөн бишээр илэрч буй нь голдуу малчид, тэдний хүүхдүүд өвчилсөн онцлогтой байна.

Судалгаанаас үзэхэд сүүлийн 22 жилийн дотор мөөгөндөрт өвчнийг үүсгэгчийн бүрэлдүүнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, зооантропоноз мөөгенцөр (35,8%) зонхилох болж байгаа боловч антропиль мөөгөнцөр (33,0%)-ийн эзлэх хувь тодорхой буурахгүй байна. Холсгор үлдийн үүсгэгч (4,0%), хөлийн мөөгөнцерт өвчний үүсгэгч (10,0%)-нд тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгааг онцгой анхаарах нь зүйтэй. Бужуу үлд улирлын чанартай, зонхилон хүүхдийн дунд илэрч байна.

Редакцид ирсэн 1987. 07. 23

 

Ном зүй

1. Т. Н. Безнос—Материалы к эпидеомиологии и иммунологии некоторых дерматомикозов. Харыюв, 1972.
2. Л. С. Ильченко, Т. Ядамсүрэн—О грибковых заболеваниях Монгольской Народной Республики журнал ВДВ. 1980, 1,
3. П. Н. Кашкин—Мединциская микрология (руководство для врачей). Ленинград, 1982.
4. В. Г. Синченко. В. К. Патратин—Динамика структуры возбудителей дерматофитий на Буковине за 14 лет. (1970—1983 г) журнал ВДВ. 1986, 1,
5. Н. Н. Тарануха — Эпидемиологические особенности дерматофитий. журнал ВДВ 1986, 4, 24-30.
6. И. И. Умнова, Н. Д. Шеклаков, В. М. Лещенко, Т, И. Безнос, журнал ВДВ, 1972, 4, 76—80.
7. Н. Д. Шеклаков, М. В. Милич— Грибковые заболевания человека. 1970 Москва, 1970.
8. Н. Д, Шеклаков, С. Г. Андриасян— журнал ВДВ. 1981, г. 12, 24—34.
9. Т. Ядамсүрэн—Үлд халдварт өвчин Улаанбаатар. 1974.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1981
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК