Анагаах ухааны хүрээлэн,
Монгол улсын их сургууль
ОБЕСПЕЧЕННОСТЬ ОРГАНИЗМА СПОРТСМЕНОВ ВИТАМИНОМ «С» И СЕЗОННЫЙ РИТМ ЕГО СОДЕРЖАНИЯ
Ш. Чадраавал, Ё. Думаа, Р. Балдорж
Обеспеченность организма человека витамином С зависит от различных факторов, в частности от условий жизни, климата, профессий и т. д.
В результате исследования было установлено, что содержание витамина «С» в крови и моче обследуемых лиц в условиях покоя соответственно составляло:
Весной 11,92±0,57 4,57±34
Летом 22,14±0,91 16,47±3,41
Осенью 33,50±0,91 24,42±0,68
Зимой 18,74±1,02 13,63±1,42
Следовательно, наибольшее содержание витамины «С» отмечается в осенний период, наименьше в весенний. Но содержание витамина «С» в организме спортсменов во всех сезонах оказалось ниже физиологических норм.
При физических нагрузках нарушается ритм содержания витамина «С» и он в большем количестве выводится из организма, особенно весной.
Авторы считают актуальным дальнейшее углубленное изучение обеспеченность витамином С в тесной связи с адаптационной возможностью организма.
Биохимийн үзүүлэлтүүд нь хүний оршин амьдарч байгаа газар зүйн онцлог, эрхэлж буй ажил хөдөлмөрийн байдал, нас, хүйс, биеийн жин, голчлон хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн зэргээс шалтгаалж хоорондоо бага боловч өвөрмөц ялгаатай байдаг (3.4). Ялангуяа эрс тэс уур амьсгалтай манай оронд биохимийн үзүүлэлтүүд ямар байгааг эрүул хүмүүст судлан тогтоох нь чухал ач холбогдолтой.
Иймээс бид хоногт хамгийн их хэмжээтэй хэрэглэдэг, бие махбодод агуулагдах үндсэн шимт бодисууд болох уураг, өөх тос, нүүрс усны солилцоонд идэвхтэй нөлөө үзүүлэгч (2, 4), судасны хананы нэвчимтгий чанарыг зохицуулан, мэдрэл болон хоол боловсруулах эрхтэний тогтмол үйл ажиллагааг хангахад оролцдог (1, 2) С витамины хангамжийн байдлыг тамирчдад судалсан юм.
Судалгааны арга зүй
1. Бөхийн чөлөөт, самбо барилдаан, бокс, хүндийг өргөлт, дугуйн спортын 200 гаруй тамирчдын шээс, цусанд байгаа С витаминыг өглөө хоолонд орохоос өмнө тайван байгаа үед нь тодорхойлов.
2. Дээр дурдсан тамирчдын С витаминыг бэлтгэл болон тэмцээний өмнө ба хойно тодорхойлон үзэж хэрхэн хэлбэлзэж байгааг тогтоов.
3. Бөхийн чөлөөт барилдааны 10 жингийн тамирчдыг хөнгөн, дунд, хүнд жингийн гэж 3 хуваан, мөн бэлтгэл тэмцээний өмнө, хойно цус, шээсэнд байгаа «С» витаминыг тодорхойлон үзэж жингийн ялгаа ямар нөлөөтэй байгааг тодруулав.
4. Тэдний хоногт хэрэглэж буй хоолны С витаминыг хавар намрын улиралд тодорхойлсон болно.
5. Хоол идсэний дараа «С» витамины хангамж хэрхэн өөрчлөгдөж байгааг бөхийн чөлөөт барилдааны 3 жингийн (хүнд, хөнгөн, дунд) тус бүр 3 тамирчны цусанд хавар, намрын улиралд долоо хоногийн турш үзлээ.
С витаминыг Тильмансын бичил аргаар тодорхойлсон бөгөөд уул витамины хэмжигдэх нэгжийг хуучин мг%-оор илэрхийлдэг байсныг сүүлийн үед мөрдөгдөж байгаа олон улсын хэмжлийн нэгжийн СИ системд, шилжүүлэн микро-моль-литрээр илэрхийлэв. (мкмоль/ л)
Судалгааны дүн
1. Улсын шигшээ багийн дээр дурьдсан тамирчдын С витамины хангамж дунджаар: Хаврын улиралд 4,54±0,34—11,92±3,41 мкмоль/л, өвлийн улиралд 13,62±1,92— 18,74±1,02 мкмоль/л, намрын улиралд 24,42±0,68—33,50±0,90 мкмоль/л, зуны улиралд 16,47±3,40—22,14±0,91 мкмоль/л хэмжээтэй байв. Энэ гаргасан судалгааны дунг гадаадын судлаачдын судалгаатай харьцуулахад зарчмын хувьд тохирч байлаа.
2. Манай тамирчдын С витамины хангамжийг судалгаа явуулсан төрөл тус бүрээр гаргаж 2-р хүснэгтээр үзүүлэв.
Хүснэгтээс харахад жилийн аль ч улиралд тамирчдын С витамины хангамж Зөвлөлтийн эрдэмтдийн гаргасан нормоос доогуур байна. (Цусанд 39,75—68,14, шээсээр 34,07—56,78 мкмоль/л)
3. Судалгаанд хамрагдсан та-мирчин бэлтгэл хийсний дараа С витамины хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгааг 3-р хүснэгтэнд үзүүлэв.
Аль ч тамирчин тодорхой ачаалал авсан үед С витамин ямар нэг хэмжээгээр алдагдаж байна.
4. С витамины хэлбэлзэлд тамирчдын биеийн жин нөлөөлдөг эсэхийг тогтоохын тулд бөхийн чөлөөт барилдааны 10 жингийн тамирчдыг (хөнгөн, хүнд, дунд) 4 групп болгон витаминжуулж тэмцээний үед шээсээр ялгарах витамины хэмжээг тооцож үзлээ.
Судалгааны дүнгээс харахад хамгийн хөнгөн, хамгийн хүнд жингийн тамирчдын С витамины алдагдал их байна. Энэ ялгааны шалтгаан нь хөнгөн жингийн тамирчид хэт түргэн хөдөлгөөнтэй, хэт хүнд жингийн тамирчид хөдөлгөөн удаантай боловч их хүч гаргадагтай холбоотой байж болох юм.
5. Тамирчдын С витамины хангамжийг судалж байгаатай холбогдуулан тэдний хэрэглэж байсан хоолны С витаминыг хавар, намрын улиралд судлан дүнг 5 дугаар хүснэгтээр үзүүлэв.
Хүснэгтээс үзэхэд намрын улиралд тамирчдын хэрэглэж байгаа хоолны С витамины хэмжээ хаврыг бодвол нэлээд их байгаа тул тэдний бие махбодын С витамины хангамж харьцангуй их болох нь харагдаж байна. Гэхдээ л тамирчны хоногт хэрэглэвэл зохих С витамины хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэднийг аль ч улиралд уг витаминаар хангах асуудал чухал юм. Тамирчин хоногт, 150—200 мг С витамин наад захын хэмжээгээр хэрэглэсэн байх шаардлагатай.
Бид тамирчдыг хооллосны дараа тэдний цус, шээсэн дэх С витамины хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгааг хавар, намрын улиралд үзэхэд хавар бараг өөрчлөлтгүй, намар 0,16—0,33 мг-аар нэмэгдэж байлаа.
Дүгнэлт
1. Тамирчдын С витамииы хангамж жилийн аль ч улиралд физиологийн нормоос (Зөвлөлтийн судлаачдын тогтоосон) доогуур байлаа. Ялангуяа хаврын улиралд бүр ч бага байв.
2. Судалгаанд хамрагдсан тамирчдын С витамин бэлтгэлийн үед спортын төрөл, тамирчны жин, бэлтгэлийн хүнд хөнгөн байдлаас шалтгаалж харилцан адилгүй алдагдаж байлаа. Иймээс бэлтгэл, тэмцээний үед тамирчдыг витаминжуулахдаа улирлын байдал, спортын төрлийн онцлогтой уялдуулан ялгавартай хандах, биеийн жинг харгалзан үзэх шаардлагатай байна.
3. Хоол тэжээлээр тамирчдын авч буй С витамины хэмжээг тооцоолохдоо хүнсний бүтээгдэхүүний боловсруулалтын явцад гарах хорогдлыг тооцон уул витамины хэмжээг хүнсний бүтээгдэхүүний орцын нормоос 10—15 хувиар илүү тооцоолж байх нь зүйтэй.
4. Манай тамирчдын С витамины хангамж тааруу байгаа боловч С витамин дутагдсаны шинж бараг илрэхгүй байгаа нь тамирчдын дасан зохицох чадварыг судлан тогтоох асуудал чухлыг харуулж байна.
5. Цаашид монгол хүний С витамины хангамжийг газар зүйн болон хүн амын хоолны онцлогтой холбон бүсчлэн тогтоох асуудал чухал байна.
редакцид ирсэн 1986. 04. 28
2. А. Покровский. Роль биохимии в развитии науки по питании Москва. 1974 245, 365.
3. Т. Ш. Шарманов, Питание и здоровье Москва. 1955, 36-45-75
4. Н. Н. Яковлев. Влияние мышечной деятельности на потребность организма в аскорбиновом кислоте. Труд. ЛНИИ физ-ры 1949, 61.
5. Н. Н. Яковлев. Проблема биохимической адаптации мышц в зависимости от характера их деятельности. Журн об. биологии. 1958. 1, 417.
6. Н. Н. Яковлев. Влияние аскорбииовой кислоты на развитие и устранение явлений перетрепировки. Труды Ленинградского НИИ. Физ-ры 1950, 5, 129.